Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 09-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монгол борцны ач тус

НИЙТЛЭСЭН: 2018-01-13 15:11:40
Бусад > Зөвлөгөө | Сэтгэгдэл: 0

Мах бол зөвхөн хүнс бус нэг ёсондоо эм юм. Нэгд, мах уураг хамгийн ихээр агуулдаг цорын ганц хүнс.  Хоёрт, мах оролцсон эмийн бодис уламжлалт эмнэлэгт өчнөөн. Ганцхан жишээ татахад л ардын зүйр цэцэн үгэнд "Хүргэн хүү хүчтэй, хүзүүний мах шөлтэй” гэдэг бол зөвхөн тойго, хүзүү, шаантны шөлөөр даруулж уух тангийн жор олон. Энэ бүхнээс үзэхэд мах яалт ч үгүй хүнсний зайлшгүй бүтээгдэхүүн төдийгүй эмийн бодис болой. Тэгэхээр энэхүү чухал зүйлийг хэрхэн хадгалах вэ гэдэг асуудал эртнээс хүн төрөлхтний өмнө тулгарчээ.

Түүнийг хамгийн түрүүн, хамгийн зөв шийдсэн ард түмэн бол мэдээж монголчууд билээ. Одоо бол мэдээж өөр хэрэг. Зоорь, хөргөгч гэх нэг талаас тустай ч нөгөөтэйгүүр хөнөөлтэй зүйлс гараад иржээ. Шинжлэх ухааны ололт юм л даа. Монголчуудын сэдсэн арга нь цэвэр байгалийн гэхээр борц бүлгээ. Мах хөлдөхөөр үед бод, бог малаасаа заазлаад идэш болгон өвөл, хавар хэрэглэх махан хүнсээ бэлтгэдэг энэ арга одоо ч байсаар…
Үнэн, худлыг мэдэхгүй ч Америкийн индианууд борц хэрэглэдэг юм гэнэ лээ.

Махыг хамгийн удаан хадгалах цорын ганц арга гэсэн ч хилсдэхгүй. Монголчууд голдуу тэмээ, үхрийн махыг борцолдог. Хонь, ямаа борцлох нь бий ч ховор талдаа гэхэд болно. Дашрамд өгүүлэхэд махны талаар нэгэн өрөөсгөл ойлголт 70-аад оноос гарч ирсэн юм. Мах, өөх холестерин гэдэг бодис агуулдаг нь цусны судасны ханыг хатууруулдаг. Тиймээс цус харвалт тохиох аюултай гээд л зад сурталчилсан даа.

Эл гаж ойлголтыг энэ зууны эхээр эрдэмтэд залруулсан ч одоо хэр амь бөхтэй байна. Зарим эмч мах хязгаарлах зөвлөгөө өгч л харагдах юм. Мах зөвхөн хүнс, эм төдийгүй аливаа эмгэгээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой бүтээгдэхүүн гэдгийг мартаж болохгүй. Ялангуяа эрс тэс уур амьсгалтай манай оронд шүү. Мэс засалч Б.Болдсайханы хэлсэн "Махаа идэхгүй юм бол монголчууд өөр юу идэх юм бэ” гэсэн үг нэгийг бодогдуулдаг билээ.

Тэмээний борц

Өнөө цагт махыг нөөшлөн хадгалдаг арга дэлгэрсэн ч борцыг бодвол учир дутагдалтай юм. Борц огт муудахгүй, хэдэн жил ч хадгалж болно. Нөөшийг тэгж хадгалж болохгүй нь ойлгомжтой. Борцны нэг давуу чанар бол хамгийн хялбар аргаар байгалийн нөхцөлд бүтдэгт байгаа юм. Монголчууд ихэнхдээ үхрийн мах борцолдог ч сүүлийн гучаад жилд говийнхон тэмээний мах борцолдог болсон нь сайшаалтай. Гэхдээ энэ нь цоо шинэ зүйл бус сэргээсэн арга гэхэд болно. Үнэндээ бараг мартагдаж байсан зүйл мөн л дөө. Ямар ч насны тэмээний махаар борц хийж болно. Гол нь тарга, тэвээр сайтай байх хэрэгтэй. Тэмээний борцыг дотор нь хар, өөхтэй гэж ангилдаг болжээ. Харыг хавар, өөхтэйг өвөл хийдэг гэсэн. Борцыг хүзүү, хаа, сээрний хар мах, заримдаа өөх алагласан хэсгээр хийж, тогтмол эргүүлэн хатаадаг байна.

Тэмээний борцны талаар хийсэн шинжлэх ухааны нарийн судалгаа өнөөдөө үгүйг хэлэх нь зөв байх. Харин боловсруулсан аргачлал буй. Түүнийг доцент Ш.Цэрэнпунцаг удирджээ. Тэд эхлээд мах хөлдөх үе буюу 11-12 сард нядалсан тарга хүч сайтай тэмээний махыг сонгон борцолсон байна.Тэмээний гуяны махыг шөрмөс, хальснаас нь салган шулаад, нимгэн зүсэж бэлтгэжээ. Тэгээд салхи савир сайн ордог зуны модон байшинд хоорондоо хорь орчим см зайтайгаар хоёр метр өндөр хэцэнд тохон хөлдөөсөн байна. Борц хийх үеийн агаарын температур -16-гаас -40 хэм байжээ. Ингээд уринд идүүлж хатаасан аж.

Нөхцөл нь тохирвол махан дахь шингэн ууршдаг юм байна. Азотлог бодис нь ч дотроо үлддэг гэх. Борц нь хадгалах хугацаанд хөлдүү байснаа урьд орохоороо зөөлөрчээ. Энэ үед нунтаглахад ширхэглэг нь үйрмэг болно. Өвлийн борц сэвсгэр хатдаг, өөхлөг борц хуршчих гээд байдаг онцлогтойг мартаж болохгүй. Говьд хийсэн жил өнжсөн борцны уураг 68,3 хувь, илчлэг чанар нь 2353 ккал байжээ. Тэгвэл шинэ махных уураг 18 хувь, илчлэг нь 2691 ккал юм. Нэг их зөрүү үгүй ч борц нь уургаар баялаг байгаа биз. Борцны чийг багасах буюу хатах тусам уураг, эрдсийн хэмжээ ихэсдэг ажээ. Борцны бараг 80 хувь уураг байдаг гэсэн тооцоо ч гарчээ.

Тэмээний борцонд13 төрлийн чөлөөт аминхүчил бий гэсэн үзүүлэлт ч харагдана. Гэхдээ хаврын борц намар, өвлийнхийг арай гүйцдэггүй нь тогтоогджээ. Тооцооноос үзэхэд нэг килограмм мах 200 грамм борц болдог юм байна. Шим тэжээлт чанарын хувьд тэмээний борц үхрийнхээс нэг их ялгарахгүй, бараг дутахгүй гэнэ. Борцоор бүх төрлийн хоол хийж болно. Гэхдээ хоёрдугаар хоолонд ямар нэг шинэ махтай холивол илүү болдог юм байна. Бууз, хуушуур, цуйван ч хийж болно гэсэн үг. Ялангуяа зайдсанд хадгалсан цустай холивол нэн амттай гэнэ билээ. Тэмээний борцтой будаатай цай ч гоё. Тэмээний борцны талаар сонирхуулахад ийм буюу.

Үхрийн борц

Монголчууд голдуу үхрийн мах борцолдог уламжлалтай. Харин Хөвсгөлийн цаатан иргэд хонины хаа, гуя, өвчүү, цорой, ууцыг бүхлээр нь борцлоод гуялж борцлох гэдэг юм билээ. Манайд сарлаг, хайнаг, монгол, махны чиглэлийн бас бус үхэр үржүүлдэг. Мэдээж тус тусдаа онцлогтой. Монгол үхрийн махны ширхэг нарийн, гарц их. Амьдын жин нь 380 кг шар төхөөрөхөд 200 кг гулууз гардаг ажээ. Гэхдээ махны гарц хамгийн ихтэй нь хайнагийн шар юм. 435 кг жинтэй хайнагийн шараас 230 кг гулууз гардаг ажээ. Үндсэн сэдэвтээ оръё. Үхрийн махыг борцлохдоо салхи, савиртай газар хэц татаад махыг нарийхан зүсэн хөлдөөгөөд улмаар уринд идүүлнэ. Дөрвөөс таван сарын дараа борц бэлэн болно. Борцны жин анхныхаасаа тав дахин буурдаг гэх. Ухрийн мах, тэр дундаа борц уураг ихтэй учир хоол хийхэд амттайгаас гадна эрүүл мэндэд нэн тустай ажээ. Үхрийн махыг нарийн жиргэхэд гүзээндээ, борцлоход давсагтаа багтдаг гэсэн үг бий.

Түүнээс амны ганц, эсхүл хагас халбагаар тогоо дүүрэн хоол хийчихнэ гээд бод доо. Хийсэн байдал, хадгалсан хугацаа, хэзээ хийснээс болоод шинэ, хур, хар, цайвар борц хэмээн ангилдаг ажээ. Эдгээр нь өнгө зүсээс гадна амт чанараар ч ялгардаг талаар малчид ярьдаг. Завханчууд арай өвөрмөц аргаар борц хийдэг нь амт чанараар гойд байдгийг мэддэг хүмүүс ярьдаг юм. Тэд махыг өвлийн тэсгим хүйтэнд цочир хөлдөөгөөд борцолчихдог ажээ. Шинжлэх ухааны үндэс нь мах цочир хөлдөхөд хамаг шим шүүс, шингэн нь хамт хөлдөөд, аажим уурших тул бүхий л аминдэм, эрдэс, уураг гээд чухал хэрэгцээт бодисууд махандаа үлддэгт байгаа хэрэг.Говь, хээрийн бүсийн үхрийн махан борц хангайнхаас амт чанар илүү нь тогтоогджээ. Энэ нь өвс, тэжээлтэй холбоотой нь мэдээж.

Энд зориуд хэлэхэд ямааны мах удах тусмаа эм болдог тул тэр зорилгоор борцолдог байжээ, монголчууд. Борцоор хоол хийхдээ нүдэж, хөшиглөөд 5-6 цаг усанд дэвтээвэл амт чанар нь сайжрахаас гадна хөөдөг юм байна. Борцоор ямар ч хоол хийж болдгийг дээр өгүүлсэн билээ. Хот, суурин газрынхан цаг заваасаа болдог уу борцыг шууд хөшиглөх юм уу үйрүүлдэг болохоор амт чанар нь сайн гарахгүй шөл нь цэхийдгийг хэлэх хэрэгтэй. Борцыг цагийг нь олж зөв хэрэглэвэл эм болдог онцлогтойг дахин хэлэх нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл, хаврын тарчиг цагаар аминдэмжүүлэлт болно гэсэн үг.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Нийслэлийн дэд төвүүдэд 10 мянган айлын орон сууц барина
9 цаг    

Иргэд хэрэгцээтэй мэдээлэл олж авах дижитал боломж бүрдэв
9 цаг    

Хэвтээ шахалтын Ази тивийн АШТ-ээс 4 алтан медаль хүртжээ
9 цаг    

ЭРГЭЛТИЙН ЦЭГЭЭС ШИНЭ АМЬДРАЛАА ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ
10 цаг    

Б.Лхагвасүрэн: Компаниуд сонгодог утгаараа хөрөнгийн зах зээлд ажиллах нөхцөл боломжоо хэрхэн харж байгаагаа мэдлээ
11 цаг    

Архивын 1425 хуудас баримтыг бүртгэлийн програмд оруулжээ
11 цаг    

Монголын боксын холбооны дэргэд “Боловсролын сан” байгуулав
11 цаг    

Гамшгаас хамгаалах сургуулилт нурангид дарагдсан иргэдийг аврах ажлаар үргэлжилж байна
11 цаг    

“Ховд телевиз” юнивишнд холбогдлоо
11 цаг    

Тариат сумын малчид мал угаалгын ваннтай боллоо
11 цаг    

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэгүй нислэг хийхээр болжээ
11 цаг    

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ
11 цаг    

Монголын бараа, бүтээгдэхүүнийг Азербайжан улсаар дамжуулж Ойрхи Дорнодод нийлүүлэхэд дэмжинэ гэв
11 цаг    

МИАТ-ийн "Boeing 737-800 агаарын хөлгийн баг бүрэлдэхүүн Европын 55 хотод нислэг үйлдээд эх орондоо газардав
12 цаг    

Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзоригийг цагдан саатуулаад байна
12 цаг    

Д.Сумьяабазар: Хар тэнгис дахь Таманийн боомтоор жилд 25 сая тонн нүүрс экспортлох боломжтой
12 цаг    

Улирлын онцлогоос шалтгаалж ажил хайж буй иргэдийн тоо өсдөг гэв
12 цаг    

Театрын барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй
12 цаг    

Завханд иргэдийн мөнгөн хадгаламж өсчээ
12 цаг    

УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар “Роснефть”-ийн захирал И.И.Сечинтэй уулзана
12 цаг    

Шинээр IPO гаргасан компаниудын удирдлагууд онцлох чиглэлээ тодорхойллоо
12 цаг    

“Намрын ногоон өдрүүд”-ээр 2,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ
16 цаг    

Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулна
18 цаг    

Ц.Тайшир: Даатгалын салбар ойрын жилүүдэд 10 дахин өснө
18 цаг    

Саатуулагдсан "Эрдэнэт"-ийн захирал асан Ч.Ганзориг ба МАН
18 цаг    

“Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаан ОХУ-Монгол-БНХАУ чиглэлд болно
18 цаг    

Монгол Улс “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга”-д нэгдэж буйгаа илэрхийлэв
18 цаг    

Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан улсад ажлын айлчлал хийж байна
18 цаг    

9 дүгээр сарын 25-нд болох үйл явдал
19 цаг    

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
19 цаг    

Улаанбаатарт 18-20 хэм дулаан
19 цаг    

Өнөөдрийн зурхай
19 цаг    

Аварга загаснуудыг хөнөөснийг шүүмжилжээ
1 өдөр    

Японы Такикава хоттой барилга, эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллахаар болов
1 өдөр    

Санкт-Петербургийн метроны буудал дээр хүүхэд мэндэлжээ
1 өдөр    

Аав,ээжийнхээ хөргийг урлаж уралдааны тэргүүн байрт шалгарчээ
1 өдөр    

Шатрын тэмцээнд Ховд аймгийнхан илүүрхэв
1 өдөр    

Ахмадуудад төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ
1 өдөр    

Эдвард Мозер:Тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлснээр алцхаймерыг бүрэн эмчлэх боломжтой
1 өдөр    

Д.Цогтбаатар сайд Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн даргатай уулзав
1 өдөр    

Хүүхдийн спортын наймдугаар наадамд Монголын 216 тамирчин хүч сорино
1 өдөр    

Ерөнхийлөгч Х.Баттулга Нобелийн шагналтны эрдэм шинжилгээний хуралд оролцогсдод илгээлт хүргүүлэв
1 өдөр    

Хонконгийн Үндэсний намын үйл ажиллагааг хориглолоо
1 өдөр    

Бүргэдчин охид ур чадвараа сорин өрсөлдөв
1 өдөр    

С.Дэмбэрэл: Хууль эрхзүйн орчинг сайжруулснаар зээлийн хүү буурна
1 өдөр    

Ангела Меркелийг улс орны гол бахархал гэж үзэж байна
1 өдөр    

Гамшгийн үед яаралтай тусламж хэрхэн үзүүлэх талаар суралцаж байна
1 өдөр    

Тайгер Вудс 2013 оноос хойш анх удаа түрүүлэв
1 өдөр    

Хүүхдүүд цэрэг, спортын тэмцээнээр өрсөлдөв
1 өдөр    

Канад улс хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүдэд туслах хөтөлбөрт зориулж 19,4 сая ам.доллар зарцуулна
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.