Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

П.Оюун-Эрдэнэ: “Жинжиймаа” кинонд тоглохдоо өмсөж байсан ногоон дээл, лоовуузан малгайгаа хадгалдаг

НИЙТЛЭСЭН: 2018-01-13 13:22:25
Бусад > Кино урлаг | Сэтгэгдэл: 0

-ТАВАН НАСТАЙДАА “ЖИНЖИЙМАА” КИНОГ ҮЗЧИХЭЭД “ТА НАР НАМАЙГ ЯАСАН ИХ ЗОВООСОН ЮМ БЭ” ГЭЭД ИХЭР ТАТАЖ УЙЛСАН ГЭДЭГ-

“Ай хөөрхий Жинжиймаа
Алаг нүдэнд Жинжиймаа
Тун чиг хөөрхөн Жинжиймаа
Тунгалаг нүдэн Жинжиймаа" хэмээх дуу арваад жилийн өмнө ХИТ болж байлаа. “Жинжиймаа” Монголын уран сайхны кино 16 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болсон цагаас хойш энэ дуу монголчуудын дуулах дуртай дууны нэг болсон. Уншигч та бүхэндээ “Жинжиймаа” уран сайхны кинонд таван настайдаа тоглож байсан П.Оюун-Эрдэнийн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр өдгөө 21 настай, Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангийн төгсөх курсийн оюутан юм.

-“Хүн мод” уран сайхны кино хүмүүст ухаарал хайрласан сайхан уран бүтээл болжээ. Энэ кинонд ямар дүр дээр ажиллав?

-Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, ах, эгч, дүү нар ямар харилцаатай байх ёстой, эцэг, эхээ алдсан хүүхдүүдийн зан ааш нь яаж өөрчлөгдөж амьдрал дээрээ алдах нь их байна уу, онох нь их байна уу гэдгийг харуулсан ийм л кино. Би энэ кинонд Энэрэл гэдэг эмэгтэйн дүр дээр ажилласан. Миний дүр сайхан эмэгтэй, сайн эхнэрийг харуулсан эерэг талын дүр. СУИС-ийн жүжигчний ангийнхан оюутан байх хугацаандаа ах эгч нар маань дуудаад, кино уран бүтээлд багахан дүр бүтээх тохиолдол элбэг байдаг. Өнгөрсөн жилийн өдийд А.Төгсбаяр “Эцсийн хүсэл” киноны нэг хэсэгт Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар гуайтай орж байсан юм. Тэр үед Төгсөө ах “Чи их таалагдаж байна. Ах нь дараагийнхаа уран бүтээл дээр чамтай ажилламаар байна” гэж хэлсэн. Тухайн үед өвөл байсан болохоор хичээлээ хийгээд л явж байлаа. Гэтэл нэг өдөр “Киноны зураг авалт эхлэх гэж байна. Зун зураг авалтад орно шүү” гэж хэлсэн. Ингээд Төгсөө ахын “Хүн мод” кинонд гол дүрийн Энэрэл гэх эмэгтэйн дүр дээр ажилсан. Бас Ардын жүжигчин П.Цэрэндагва гуайтай хамтран тоглох аз завшаан тохиосонд баярлаж байгаа.

-Киногоо үзэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-Киногоо үзэж байхдаа өөрийгөө чамласан. Дараагийн уран бүтээл дээр ажиллахдаа иймэрхүү зүйл дээр ингэх ёстой юм байна шүү дээ гэж өөрөө өөртөө дүгнэлт хийсэн. Киногоо ойлгож үзэхдээ биш, өөрийгөө хараад байдаг юм билээ. Цаашдаа улам хичээнэ гэж бодогдсон. Харин найз нөхөд, гэр бүлийнхэн маань “Хүн мод” киног үзчихээд “Баяр хүргэе. Сайн тоглосон байна” гэж урам өгсөн. Киноныхоо нээлтийг үзчихээд гарч ирэхэд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр гуай хоёр “Сайн дүр бүтээсэн байна. Ёстой мундаг тоглосон байна” гээд үнсэхэд өөрийн эрхгүй баярлаад нулимс унагачихсан. Тийм мундаг жүжигчдээс урмын үг сонсоод үнсүүлнэ гэдэг маш том шагнал гэж бодсон (инээв.сурв). Миний анхны кино юм чинь алдаа, оноо байсан байх. Тиймээс надад санал, шүүмжлэл ирвэл зөвөөр хүлээж авах болно. Дараа дараагийн уран бүтээлд гаргасан алдаагаа давтахгүй байхыг хичээнэ. Тиймээс надад шүүмжлэл их ирээсэй гэж хүсэж байна.

-БИ ХӨДӨӨ ОЧООД ЗУРАГ АВАЛТЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД
ИХ СЭРГЭЛЭН БАЙСАН ГЭДЭГ-

-Таван настай байхдаа “Жинжиймаа” уран сайхны кинонд тоглож байсан гэл үү. Тэр үеэ эргэн дурсахгүй юу?

-Тийм ээ, таван настайдаа тоглож байлаа. Одоогоос 16 жилийн өмнө би сансрын 50 дугаар цэцэрлэгт хүмүүждэг байлаа. Тэр үед аав, ээж маань төрийн байгууллагад ажилладаг учраас намайг жаахан орой цэцэрлэгээс авна. Нэг өдөр цэцэрлэгтээ ганцаараа үлдчихсэн, туслах багштайгаа хамт тоглоод сууж байтал гаднаас хоёр хүн орж ирээд, туслах багштай уулзлаа. Тэгээд намайг дуудахаар нь би очтол “Бид хоёр “Жинжиймаа” гэдэг кино хийх гэж байгаа юм. Миний охины бага насанд тоглох надтай адил монгол төрхтэй, алаг нүдтэй, мэнгэтэй охиныг өглөөнөөс хойш цэцэрлэгүүдээр хайж явна. Тэгээд танай цэцэрлэгт орчихоод явъя даа гэж байсан чинь чамайг оллоо” гээд бөөн баяр. Тэгснээ “Энэ эгч рүүгээ хайрласан харцаар, над руу муухай хар даа” гэсэн. Бодвол Н.Батцэцэг эгч рүү хайрлаж, О.Машбат ах руу муухай харсан юм шиг байна лээ. Тэгээд л Хонгорзул охины бага насанд тоглох хүүхдээр намайг сонгож, маргааш нь Сэлэнгийн Шаамарт өвлийн зураг авалтад орж байсан юм. Гаднаас орж ирсэн хүмүүс Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг, найруулагч О.Машбат ах хоёр байсан гэдгийг сүүлд нь мэдсэн.

-Ээжийнхээ араас дагаад уйлдаг, гэр шатдаг хэсгийн зураг авалтуудыг хэр тод санадаг вэ. Ээж нь хамт явсан учраас олон сайхан дурсамж ярьж өгдөг байх?

-Би хөдөө очоод зураг авалтын эхний өдрүүдэд их сэргэлэн байсан гэдэг. Зарим жүжигчдийн үгийг нь цээжилчихсэн “Ингэж хэл л дээ, тэгж хэл л дээ” гээд л. Сүүлдээ киноны хүнд зураг авалтууд эхэлсэн чинь ээждээ “Би кинонд тоглохгүй. Хоёулаа гэртээ харъя” гэж шалаад эхэлсэн гэсэн. Ээж маань ярихдаа “Тэр үед 500 мянган төгрөгөөр гэр худалдаж, аваад жинхэнээсээ шатаасан” гэдэг. Намайг ядраад унтах үеэр гэр дотор нь үлдээгээд, гаднаас нь гал тавьж маш хурдан зураг авалтыг хийсэн гэдэг. Унтаж байхдаа хүртэл кинонд тоглосон гэж кино багийн ах, эгч нар маань намайг өхөөрдөж хошигнодог байсан гэж ээж маань ярьдаг (инээв.сурв). Харин ээжийгээ хот руу эмчилгээнд явах үед араас нь дагаад уйлдаг хэсгийг яаж авсан бэ, чамайг загнасаар байгаад уйлуулсан уу гэж хүмүүс дандаа асуудаг юм. Тухайн үед Н.Батцэцэг эгчтэй олон хоног хамт байсан учраас дасчихсан байсан. Тэгээд нэг өдөр Н.Батцэцэг эгч гэнэт “Би хот руу явлаа. Чи эндээ үлд” гэж хэлсэн. Тэгээд л би “Битгий яв л даа” гээд араас дагаж уйлсан. Тэр үед л зураг авч байсан юм билээ.

-АРД ТҮМЭНДЭЭ ҮНЭЛЭГДСЭН МУНДАГ ЖҮЖИГЧИН БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ-

-Жил бүрийн цагаан сараар “Жинжиймаа” гардаг. Тэр үед киног үзэхэд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-“Жинжиймаа” уран сайхны кино нь цагаан сарын баяраар их гардаг шүү дээ. Тэгээд л ойр дотны хүмүүс маань “Чиний тоглосон кино гарч байна” гэж хэлдэг. Жил бүр л “Жинжиймаа” киногоо үздэг.

Одоо ч хүмүүс намайг “Жинжиймаа” дүрийн маань нэрээр их дууддаг. Таван настай байхдаа нээлтийн өдөр нь киногоо үзчихээд “Та нар намайг яасан их зовоосон юм бэ” гээд ихэр татаж уйлаад л байсан гэсэн. Одоо киногоо үзэх болгондоо уйлчихаад байдаг юм. Надад энэ дүрийнхээ нэрээр дуудуулах сайхан санагддаг. “Жинжиймаа” кинонд тоглохдоо өмсөж байсан ногоон дээл, лоовуузан малгай, киноны нээлтийн өдөр өмссөн даашинз, Хүүхдийн ордны “Эрдэм алтан медаль” бүгдийг нь хадгалдаг. Хүүхэдтэй болохоороо өмсүүлнэ гэж боддог. Хааяа гаргаж ирээд үнэрлэхэд нэг л дотно сайхан байдаг юм.

-Жүжигчин мэргэжил сонгон суралцахад “Жинжиймаа” кинонд тоглосон нь их нөлөөлсөн болов уу. Төгсөөд ямар чиглэлээр ажиллах вэ?

-Багын л урлагийн наадамд оролцдог, дуулж, бүжиглэх дуртай хүүхэд байсан. Манай гэр бүлийнхэн урлагийн салбарт ажилладаггүй ч гэсэн урлагт их хайртай. Мөн таван настай байхдаа кинонд тоглосон маань бас нөлөөлсөн л дөө. Дунд сургуульд байхад багш нар надад их хайртай, "Хонгорзул аа" гэж дууддаг, ирээдүйд жүжигчин болох авьяастай гэдэг байлаа. Энэ хавар сургуулиа төгсөөд кино жүжигчин болно гэж боддог. Хүмүүс намайг их зөөлөн төрхтэй гэж хэлдэг болохоор сайхан эмэгтэй, сайн найз, сайн эгчийн дүрд тоглохыг хүсдэг.

-Ирээдүйн зорилго, мөрөөдлөө бидэнтэй хуваалцахгүй юу?

-Ард түмэндээ үнэлэгдсэн мундаг жүжигчин болох мөрөөдөлтэй. Мөн эх орныхоо нэрийг өндөрт өргөж, дэлхийн кино урлагт хүчээ сорихыг хүсч, мөрөөддөг. Холливудад нэрээ дуурсгасан мундаг жүжигчин болохыг хүсдэг. Мэдээж ийм хэмжээний амжилтад хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөх ёстой, тиймээс хичээж, зүтгэж байгаа.

М.Амаржаргал

Эх сурвалж: Medee.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.