Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 01-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хонгийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“ДЦС 4”-ийн шугам дэлбэрч, нэг хүн түлэгдэж нас баржээ

НИЙТЛЭСЭН: 2018-01-13 12:45:13
Нийгэм > Гэмт хэрэг | Сэтгэгдэл: 0

-ШУГАМ ЗАДРАХ ҮЕЭР ХОХИРОГЧ 85% ТҮЛЭГДСЭН БАЙНА-

Энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө “Дулааны цахилгаан станц 4”/ДЦС/-т ТӨХК-д үйлдвэрлэлийн осол гарч, нэг хүн хүчтэй ууранд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Осол гардаг шөнө тус ДЦС-ын нэг хэсэгт уурын өндөр даралт бүхий шугам дэлбэрч, хохирогчийг дуудлагаар очих үеэр дахин өөр шугамд томоохон дэлбэрэлт гарсан байна. Энэхүү дэлбэрэлтэд хохирогч өртөж, 85% түлэгдэж эмнэлэгт хүргэгджээ. ГССҮТ-д яаралтай хүргэгдэн очиход эмч нар амьдрах магадлал бараг байхгүй хэмээн хэлж байсан аж. Өндөр даралттай ууранд түлэгдсэн хохирогч Д нь анхан шатны эмчилгээ хийлгэж байх үедээ шархаа даалгүй нас баржээ.

Хохирогч Д нь 31 настай байсан, шугамын цехийн дарга болох гэж байсан ч үйлдвэрийн ослоор ийнхүү харамсалтайгаар нас барсан хэмээн эх сурвалж мэдээлэв. Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

ДЦС ТӨХК-ийн хэсгийн уурын шугам 130-140 хувийн даралттай, 550 градусын хүчтэй уур дамжин өнгөрдөг байна. Тэрхүү 550 градус бүхий уурын шугам задрах үед хажууд нь байсан хүн ямар ч амьд үлдэх боломжгүй байдаг аж. Ослын үеэр хохирогч дэлбэрэлт үүссэн труба буюу шугамыг эхлээд илрүүлэн зогсоох үүргийн дагуу ажиллаж байсан хэдий ч гэнэтхэн дахин өөр газарт томоохон дэлбэрэлт үүссэн байна. Тухайн осол гардаг шөнө ээлжинд 15-20 хүн ажиллаж байсан хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн юм.

-ДЭЛБЭРСЭН ТРУБАНЫ АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУССАН БАЙСАН ГЭВ-

Үйлдвэрийн осол гарсан өдрөөс хойш өнөөдрийн хүртэл дээрх дэлбэрэлт гарсан хэсгийн шугамыг станцын зүгээс засварласаар байгаа ажээ. Энэхүү харамсалтай ослын талаар “ДЦС 4” ТӨХК-ийн албаны хүнээс тодруулахыг оролдсон боловч ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй.

Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад: Энэхүү үйлдвэрийн осолд энэ сарын 8-ны өдөр 31 настай Д-ийн амь нас хохирсон. Харьяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хохирогч 85%-ийн түлэгдэлтэй ГССҮТ-д хүргэгдэн очсон боловч амь насаа алдсан. Харин задарсан трубаны хувьд ашиглах хугацаа нь бүрэн дууссан байсан. Тухайн хэсгийн трубаг солих асуудал яригдаж байсан юм билээ гэв.

Энэхүү хэргийн талаар хохирогч Д-гийн төрсөн эгч фэйсбүүк хуудастаа Монгол Улсын Засгийн газар, “ДЦС 4” ТӨХК-ийн удирдлагууд, Эрчим хүчний яам яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна хэмээн бичжээ.

У.Уранцэцэг

Эх сурвалж: Medee.mn

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Отрын бүс дэх жирэмсэн эх, өндөр настан, бага насны хүүхдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлнэ
3 минут    

Үзэгчдийн сонирхлыг татаж буй “The VOICE” шоуны тухай сонирхолтой баримтууд
7 минут    

Хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрээ дахин сунгажээ
9 минут    

Агаарын бохирдол хаана хамгийн их байна вэ?
13 минут    

МУИС гурван тэрбум төгрөгийн “Лазерын судалгааны лаборатори”-той боллоо
15 минут    

Дархлаа сэргээх цэгэн иллэг
18 минут    

Уяачид аа, өвөл ч бас эрийн гурван наадам зохиох уу?
28 минут    

Есүс Христийн бунханг нээжээ
33 минут    

Аль Жазера: Монгол малчид амь өрссөн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна
37 минут    

Хүн өөрөө амьдралаа программчилдаг
38 минут    

Алтны ханш 1400 ам.долларт хүрнэ
42 минут    

Д.Дагвадорж аварга иргэнийхээ эрхийн дагуу үгээ хэлэв
46 минут    

Хонины ууцыг 120-250 мянган төгрөгөөр худалдаалж байна
51 минут    

1, 6-аар төгссөн дугаартай машины жолооч нар татвараа төлөөрэй
59 минут    

Нас барсан эмэгтэйгээс 10 хоногийн дараа хүүхэд төржээ
1 цаг    

Монголын шатарчид зургаан алтан медаль хүртлээ
1 цаг    

Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 41-43 хэмд хүрнэ
1 цаг    

Хотын дарга Су.Батболд зуух л ярьж сууна
1 цаг    

Эрэн сурвалжилж байна!!!
1 цаг    

Их аварга Какүрюү М.Ананд хацү башёг ганцаараа тэргүүлж эхэллээ
1 цаг    

Хорт хавдрыг хормын дотор илрүүлэх сорил гарчээ
1 цаг    

Шуурхай: Марк Цукерберг Фэйсбүүкийг хаах талаар мэдээлэл хийлээ
10 цаг    

Монголчуудад Н-2В визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ
10 цаг    

168 кг жинтэй сүйт бүсгүйд таарах хуримын даашинз олдоогүй учраас нүцгэн хуримлажээ
10 цаг    

Дэлхийн бүх нисэх буудлын WiFi нууц үг
10 цаг    

Энэ бичлэгийг үзсэн хүмүүс нэг бол инээдэг нэг бол дургүй нь хүрдэг аж. Харин та аль нь вэ?
10 цаг    

Залуусын өдөр тутамдаа анхаарах хувцаслалтын 9 дүрэм
11 цаг    

НӨАТ: 100 сая төгрөгийн нэг, 20 саяын хоёр азтан тодорлоо
11 цаг    

Өсвөр насны хүүхдийнхээ дотны найз, зөвлөгч нь бай
11 цаг    

Олимпийн үеэр зочилж болох газрууд
11 цаг    

Д.Тэрбишдагва: Оюутолгойд тагнуул, цагдаа оруулаад шалгая
20 цаг    

Г.Батбаатар: Улсдаа жишиг болсон оюутны хотхон бариулахаар хоёргүй сэтгэлээр зүтгэж байна
22 цаг    

Ганцаардлын эсрэг тэмцэнэ
22 цаг    

Хумс сармис амандаа хийгээрэй.
22 цаг    

Гавьяат Г.Батбаярын эмчилгээний зардлыг бүрдүүлж өгчээ
1 өдөр    

П.Адарсүрэн: Өөрийнхөө дуулахыг сонсоод өөрийн эрхгүй уйлчихдаг
1 өдөр    

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол болно
1 өдөр    

“Мими” гэх сэргээшийг улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ
1 өдөр    

2018 онд 28 төрлийн өвчнийг эх орондоо эмчилдэг болно
1 өдөр    

Бөө гэж хэн бэ?
1 өдөр    

Амралтын өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зөвлөмж
1 өдөр    

Өндөр амжилтад хүрсэн хүмүүс амралтын өдрийг хэрхэн өнгөрөөдөг вэ?
1 өдөр    

2018 онд бүх нийтээр амрах өдрүүд
1 өдөр    

БНСУ руу визгүй зорчих боломж бүрдэнэ
1 өдөр    

Ордууд дунджаар хэд насалдаг вэ?
1 өдөр    

Царай муутай нөхөртэй эмэгтэйчүүд илүү аз жаргалтай амьдардаг
1 өдөр    

14 насны зөрүүтэй хос хоёр маань бүл нэмэх нь ээ…
1 өдөр    

Х.Баттулга: Иргэдийн өрийг дарах асуудлаар ажлын хэсэг ажиллаж байгаа
1 өдөр    

Монгол “цуйван” Японд …
1 өдөр    

Эдгээр бүсгүйчүүд ямар мэргэжилтэйг мэдээд та гайхах болно
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 9904-2197, 89460-008, 7711-0111
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.