Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

2018 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 2-НООС ӨМНӨ СУНГАЛТ ХИЙЛГЭСЭН ИРГЭДИЙН ГАДААД ПАСПОРТ БҮГД ХҮЧИНТЭЙ

НИЙТЛЭСЭН: 2018-01-13 11:22:58
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Оюуны өмч улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс гадаад паспорт олголтын талаар тодрууллаа.

-Гадаад паспортын сунгалтыг зогсоогоод хэд хонож байна. Хуучин виз даруулсан иргэдийн паспортны хүчинтэй хугацаа хэвээрээ байгаа юу?

-2018 оны нэгдүгээр сарын 2-ноос өмнө сунгалт хийлгэсэн иргэдийн гадаад паспорт бүгд хүчинтэй. Иргэд эзэмшиж байгаа гадаад паспортаараа бусад орон руу нэвтрэх бүрэн боломжтой. Иргэдийн дунд хуучин эзэмшиж байсан гадаад паспортыг хүчингүй болгож шинэ паспорт авна гэж андуурч байна. 2018 оны нэгдүгээр сарын 2-ноос зөвхөн гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон.

-Гадаад паспортын сунгалтыг яагаад зогсоосон бэ. Албаны хүний хувьд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Олон улсын иргэний нисэхийн байгууллага гэж бий. Манай орон энэ байгууллагын гишүүн орон. Тус байгууллага 2004 онд Чикагогийн 9-р протоколоор нийт гишүүн орнууддаа “Машинаар уншигддаггүй ажлын баримт бичгийг эргэлтнээс гаргах тухай” гэсэн тунхаг бичиг гаргасан. Тус олон улсын байгууллагаас гаргасан уриалга буюу тунхаг бичгийг гишүүн орнууд биелүүлэх үүрэгтэй. Ингээд Монгол улсын Засгийн газар 2010 онд 289-р тогтоолоор “Агаарын тээврийг хялбаршуулах” үндэсний хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөрт гадаад паспорт буюу аяллын баримт бичигт, Нэгдүгээрт, 2015 оны арваннэгдүгээр сарын 24-нөөс өмнө сунгалтын үйл ажиллагааг зогсоох, Хоёрдугаарт, Гадаад паспортын загварыг өөрчлөхөөр бол Олон улсын стандартад нийцсэн гадаад паспортын загварыг зохиох, хэвлэх, иргэдэд олгох үйл ажиллагааг явуулна гэсэн хоёр заалт орсон байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2017 оны гуравдугаар сарын 20-ны 94-р тогтоолоор Гадаад паспортын сунгалтын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан юм. Энэ өдрөөс Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд 2018–ны нэгдүгээр сарын 1-нээс гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсооно хэмээн мэдээлсэн. Сунгалтын үйлчилгээг зогсооно гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл, 2018 оны нэгдүгээр 2-ноос таны гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан байвал шинээр гадаад паспорт олгох юм. Иймээс өмнө нь ашиглаж байгаа гадаад паспортын хугацаа дуусаагүй байвал гадаадад зорчиж болно.

-Иргэдийн дунд гадаад паспортыг шинэчилж байна гэсэн ташаа ойлголт байна. Энэ талаар?

-Шинэ паспорт гэж байхгүй. 2002 онд Гадаад харилцааны сайдын баталсан загвараар зохиогдсон гадаад паспортаар иргэд зорчиж байна. Энэ нь 2006 онд Олон улсын стандартад нийцсэн, сайжруулалт хийгдсэн загвар юм. Өөрөөр хэлбэл иргэд 2002, 2006 оны хоёр загварын паспортаар зорчиж байгаа гэсэн үг. Үүнээс хойш Монгол Улс иргэдийнхээ гадаадад зорчих баримт бичигт ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Одоо олгож байгаа паспорт ч энэ загвараараа гарна. Зөвхөн гадаад паспортын 6-р хуудсанд байдаг сунгалт хийгддэг бүртгэлийн ажиллагаа хийгдэхгүй юм. Хэрвээ сунгалтын хугацаа дуусах болж байгаа бол гадаад паспортын хугацаа дуусахаас нэг сарын өмнө паспортоо захиална.

-Сунгалт хийхээ больсноос хойш ачаалал эрс нэмэгдсэн үү?

-Өмнө нь сунгалтын үйлчилгээг өдөрт нь үзүүлдэг байсан. Харин одоо бол Засгийн газрын 237-р тогтоолд заасан журмаар үйлчилж байгаа. Хэрвээ энгийн үйлчилгээ авах тохиолдолд ажлын 10 хоногийн дотор гадаад паспорт иргэний гар дээр очно. Хэрэв яаралтай үйлчилгээ авахаар бол захиалснаас гурван хоногийн дотор гардаг энэ хугацаа хэвээрээ мөрдөгдөж байна. Гадаад паспорт захиалгын үнэ, паспортод ямар ч өөрчлөлт ороогүй.

Иргэд өөрийнх нь эзэмшиж байгаа гадаад паспорт хүчингүй болж байгаа юм шиг ойлгож, шинээр гадаад паспорт захиалах гээд ачаалал үүсгэж байна.

Эх сурвалж: ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.