Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Солиот эх” Солиотой ээ

НИЙТЛЭСЭН: 2018-01-13 11:04:19
Бусад > Кино урлаг | Сэтгэгдэл: 0

/Үзэгчийн сэтгэгдэл/

Солиотой ээ хэмээн Rokit Bay анхлан “Авьяаслаг монголчууд” шоуны үеэр хашгирч энэ үгийг трэнд болгож байлаа. Тэгвэл энэ үгийг дахин нэг хашгирч болох уран бүтээл төржээ.

Хятадын зохиолч Ван Хэн Жи-гийн “Солиот эх” үгүүллэгээс сэдэвлэн “X-ТҮЦ” продакшиныхан “Солиот эх” уран сайхны кино хийн дэлгэцэнд шилжүүлснээс хойш үзэгчдийг байлдан дагууллаа. Олны жишгийн дагуу эл киног үзсэн сэтгэгдэлээсээ хуваалцаж байна. Уг киноны найруулагчаар МУГЖ И.Одончимэг ажиллаж, өөрөө гол дүр бүтээснийг хэн хүнгүй мэдэж байгаа. Жүжигчин маань өөрийн жүжиглэх ур чадварынхаа чадлыг уг киногоороо үзэгч олондоо дахин нэг удаа батлан харуулсан гэдгийг юуны өмнө хэлэх нь зүйтэй.

“Солиот эх”-ийг хүчиндэх гэж байхад нь Зэрэм/Т.Бархүү/ тохиолдоор таарснаар Зэрэмийг өнөөх солиот гэрт нь хүртэл дагана. Харин эх нь үр удмаа авч үлдэх гэсэн ганц хүслээсээ үүдэн өнөөх солиотыг арчлан тэнхрүүлж, улмаар ач хүүгээ төрүүлж буйгаар киноны үйл явдал өрнөнө. Мэдээж И.Одончимэг жүжигчин найруулагчийн хувьд учир дутагдалтай ганц нэгэн алдаа гаргасныг тэмдэглэх хэрэгтэй. 1900-аад оны үеийн эгэл жирийн монгол эх хүн “Энэ хүүхнийг бие давхар болгочихсон байхад чи бид хоёртой хэн ч заргалдахгүй” хэмээн хэлэх болов уу? хэлж мэдэх юм гэхэд тэр үед хөдөө буйдад тэр том төмөр гинж байх эсэх бас л эргэлзээтэй. Мэдээж хүүг нь төрүүлсний дараа солиотыг эх хүү хоёр сүх, мод далайн хөөж буй нь монголчуудын зан заншил, хойчоо боддог энэрэнгүй сэтгэлд нийцэхгүй мэт. Гэвч энэ бүхэн бол хожмын уран бүтээлдээ засч залруулж болохуйц жижиг “алдаа” гэж үзэж байна.

Нэг үгээр бол тун дажгүй кино болсон байна. Дроноор болон дэргэдээс хослуулсан зураг авалт, зураачийн ур чадвар, жижиг хэрэглэлийг маш сайн бэлтгэсэн байсныг магтууштай. “Солиот эх” хөөгдснөөс хойш зургаан жилийн дараа хүүгээ олж ирнэ. Хэдийгээр ухаан мэдрэл муутай, ярьж хэлж чадахгүй ч эх хүн үрээ хоёргүй сэтгэлээр хайрладгийг жүжигчний уран чадвараараа гайхалтай харуулж байна. Уг кинонд Зэрэмийн дүрийг бүтээсэн Т.Бархүү киноны туршид маш бага ярих бөгөөд “Солиот эх” хүүгээ өмөөрч баяны хүүхдийг зодсоноос үүдэн “Нүүнэ ээ” хэмээн хэлэх нь жинхэнэ хүн чанар, монгол сэтгэлийг харуулж, бүтээж чаджээ. Хожим хувьсгал ялсны дараа бага сургуульд сурах хүүхэддээ өдөр бүр гамбирхүргэж өгөх эхийнхээ сэтгэлийг ойлгоогүй/магад үеийн хүүхдүүдээс ичсэн/ хүү эхийгээ хөөж тууна. Хэдэн өдөр ирэхийг нь хүлээсэн хүү өөрт нь гамбир нуудаг газар нь мөсөн чихэр тавиад хүлээх. Гэвч сүүлчийн удаа айл эмэгтэй дээлээр гарнгарсан эх нь хүүдээ гамбир биш мойл түүж ирэхэд нь хүү нь “амттай байна” гэж хэлнэ. Баярласан сэтгэлээ илэрхийлж чадахгүй буй “Солиот эх” баяр хөөртэйгөөр буцна. Гэвч хүүдээ дахин жимс түүх гэж байхдаа хадан хавцлаас нисч зовлонт амьдрал нь эцэслэнэ. Харин “Солиот эх” зовлонт амьдралаа жаргалтайгаар дуусгаж чадна.  

Ийм нэгэн кино дэлгэцэнд гарсан цагаасаа хойш хүмүүсийг нус нулимстай нь хольж байна. Эцэст нь хэлэхэд МУАЖ Ш.Чимэдцэеэ, “Увертюра” хамтлагтай шинэчлэн дуулсан “Тэнгэр ээж минь өршөө” дуу кинотой маш сайхан нийцэж, киног шүүмжлэх, гоочлох гэж үзсэн үзэгчдийн сэтгэлийг уяруулан нулимсыг нь мэлтэлзүүлж байлаа.

    

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.