Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 07-р сарын 21
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ирээдүйд хүүхдээ сайхан амьдруулахын тулд зааж өгөх ёстой 7 ур чадвар

НИЙТЛЭСЭН: 2018-01-13 02:10:43
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Ирээдүйд хүүхдээ сайхан амьдруулахын тулд зааж өгөх ёстой 7 ур чадвар
Та хүүхдээ аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн яваасай гэж хүсдэг үү? Тэгвэл та бидний бэлтгэсэн энэхүү мэдээг заавал унших хэрэгтэй гэсэн үг. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх арга барил сүүлийн хэдэн жилд машид өөрчлөгдсөний зэрэгцээ орчин үеийн хүүхдүүдтэй бидний ээж аавын үе шиг суран бүс барьж харьцаж болохгүй болсон билээ. Ингээд нийгэм, цаг үе хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед хүүхдүүдэд чухам ямар чадвар суулгаж өгөх ёстой, тэдгээр чадваруудыг яаж суулгадгийг бид танд аминчлан шивнэе.

Санаа бодлоо ойлгуулах чадвар
Орчин үед хүүхэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх нь маш чухал бөгөөд аль болох багаасаа ийм болж төлөвших хэрэгтэй. Үүний тулд эцэг эхчүүд хүүхдийнх нь үг чухал гэдгийг бяцхан үрсдээ ойлгуулж өгөөрэй. Ингэснээр хүүхэд хүмүүс намайг сонсдог бас ойлгодог гэсэн ойлголттой болдог тул зоригтой, итгэлтэй ярьж чаддаг болно. Гэхдээ эерэг байдлаар хандах хэрэгтэй бөгөөд асуулт, яриаг нь шүүмжилж, шоолж хэрхэвч болохгүй юм.

Анхаарлаа төвлөрүүлэх чадвар
Хүүхдийн сонирхол дороо буурдаг тул анхаарлыг нь сарниулахгүй аргаар хүүхэддээ аливааг зааж өгөх хэрэгтэй. Жишээ нь бичихийг зааж байгаа бол цаасан дээр бичүүлээд байлгүй, самбар дээр ч юм уу, шохойгоор бичүүлж болно шүү дээ. Хамгийн гол нь эцэг эх өөрөө сайн үлгэр болж өгөх ёстой бөгөөд ердөө хэдхэн минут анхаарлаа сарниулалгүй хүүхэддээ бүрэн анхаарч чадвал хүүхэд ч мөн ийм байдлаар төлөвшдөг тул гадуур хамт зугаалж явахдаа ч дуртай машинаар нь жишээ авч өнгө, загвар, хэлбэр зэргийг зааж өгөх боломжтой билээ.

Бие даах чадвар
Аль болох эрт өөрөө бүгдийг хийж сурвал хүүхэд тэр чинээгээрээ өөртөө итгэлтэй болохоос гадна сургууль дээрээ байхдаа болон үүрэг даалгавар өгсөн үед төвөггүй бүгдийг гүйцэтгэж чаддаг болох юм. Өөрөө хувцсаа өмссөн үед нь, гутлаа үдэх үед нь, тоглоомоо хураасан үед нь урамшуулж магтаж байгаарай. Алдаа гаргасан үед нь загнаж болохгүй. Аль болох тайван, хүлээцтэй хандаж, боломж гарах болгонд магтаж байгаарай. Тэгж чадвал аажим аажмаар хүүхэд өөрөө бүгдийг хийж сурдаг ажээ.

Багаар ажиллах чадвар
Хүүхдэд багаас нь дагах ёстой олон янзын дүрэм байдгийг, мөн тэдгээр дүрмийг дагаснаар бусадтай харилцаа тогтоож чаддагийг ойлгуулж өгөх хэрэгтэй. Бусад хүүхдүүдтэй тоглож байхад нь хэзээ ч хүүхдээ харьцуулж болохгүй. Оронд нь хүүхэд бүрийг магтаж, сайн байлаа гэж урамшуулж өгөх хэрэгтэй юм.

Гадаад хэл
Хоёр хэлтэй болох нь хүүхдийн ирээдүйд тустайгаар зогсохгүй, сэтгэхүй нь задарч, бусад улс орон, соёлын талаар ойлголттой болдог ажээ.

Зохион байгуулалт
Хүүхэд хичнээн эртнээс зохион байгуулалттай байж сурна, төдий чинээгээр амьдрал нь хөнгөрөх болно. Хамгийн эхлээд хүүхэдтэйгээ хамт өдөр тутмын төлөвлөгөө гаргах хэрэгтэй бөгөөд аажмаар долоо хоногийн, сарын төлөвлөгөө болгон уртасгаарай. Гэхдээ хүүхдийнхээ чөлөөтэй амарч, тоглох цагийг ажиллаж хөдөлмөрлөх хугацаатай нь уялдуулж өгөх хэрэгтэйг санах нь зүйтэй. Жишээ нь гэрийн даалгавраа дуусгачихаад 3 цаг тоглож болно гэх мэт.

Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар
Алдсан оносон үедээ гаргадаг ааш зан хүүхдийн бусадтай харьцах харьцаанд маш том нөлөө үзүүлдэг. Зарим хүүхдүүд тоглоомонд хожигдохоороо уурладаг бөгөөд энэ үед эцэг эх нь бушуухан хүүхдээ дагуулан гэртээ харьдаг. Гэхдээ энэ нь бэрхшээлтэй нүүр тулах бус зугтаах дадлыг хүүхдэд бий болгож орхидог байна. Хүүхдээ амжилт гаргах бүрт магтаж байхын зэрэгцээ алдааг нь ч мөн тоолгүй өнгөрч болохгүй. Ярилцаж, юун дээр алдсаныг нь хамтдаа олж мэдэхийг хичээгээрэй. Бусад хүүхдүүдэд аюултай л биш бол сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нь бүү саад бол. Мөн хамгийн гол нь хүүхэддээ юу ч болж байсан хайртай гэдгээ ойлгуулах нь чухал билээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ” ХӨТӨЛБӨР БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ БОЛОН ХӨВСГӨЛ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
12 цаг    

ЭРДЭНЭТ-ОВООТЫН ЧИГЛЭЛИЙН 542 КМ ТӨМӨР ЗАМЫН ТЭЗҮ-Г БОЛОВСРУУЛЖ ДУУСААД БАЙНА
12 цаг    

МОНГОЛ УЛСЫН ДАЛБААТАЙ ХӨЛӨГ ОНГОЦНЫ БҮРТГЭЛ ӨССӨӨР БАЙНА
12 цаг    

ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА
13 цаг    

МОНГОЛ, СОЛОНГОСЫН УРАН БҮТЭЭЛЧИД ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАВ
13 цаг    

11 ОРНЫ ЗАЛУУ МОНГОЛ СУДЛААЧИД ИРЛЭЭ
13 цаг    

МОНГОЛ, ХЯТАД ХҮҮХДҮҮД БҮТЭЭЛЭЭРЭЭ БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛАХАД УРИАЛЖ БАЙНА
13 цаг    

Д.ЦОГТБААТАР САЙД ИХ БРИТАНИЙН ТӨРИЙН САЙД МАРК ФИЙЛДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
13 цаг    

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ РУУ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ
13 цаг    

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА УЛСЫН ТӨСӨВТ 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ
13 цаг    

ГАЛ УНТРААХ ТЕХНИКИЙН ОЛОН ТӨРӨЛТИЙН УЛСЫН АВАРГЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
13 цаг    

ХӨВСГӨЛИЙН ГУРВАН СУМ ГЭРЭЛ ЦАХИЛГААНГҮЙ 24 ЦАГ БОЛЖ БАЙНА
13 цаг    

Далан сувгийн орчимд зөвшөөрөлгүй барьсан барилгаас үүдэн авто замд эвдрэл үүсчээ
14 цаг    

ХАРШЛЫН ЭСРЭГ ХАМТДАА “ШАРИЛЖГҮЙ МӨРӨН” АЯН ЗАРЛАЛАА
14 цаг    

ГУЯАН ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОЧИЛЛОО
14 цаг    

ҮЕРТ ӨРТСӨН ГАЗРУУДАД АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙЖ БАЙНА
14 цаг    

ҮЕРТ НЭРВЭГДСЭН 320 ОРЧИМ ХҮҮХЭД ТҮР ХОРОГДОХ БАЙРАНД АМЬДАРЧ БАЙНА
14 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН С.БАТБОЛД ИБУИНВУ-ЫН ТӨРИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
14 цаг    

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ШИНЭ ТӨРЛИЙГ ОЛЖ ТОГТООЖЭЭ
15 цаг    

Урьдчилан сэргийлэх арга хэмжээг түргэн шуурхай авч байна
15 цаг    

БОРООНЫ УЛИРАЛ БА БОРООНЫ ХҮН
16 цаг    

Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноожээ
16 цаг    

“Энэ сарын үлдсэн хоногуудад бороо зогсоно гэж зүүдлээд ч хэрэггүй”
16 цаг    

FITNESS BIKINI MODEL Ш.СОЛОНГИЙН “ОРГАНИК АРГААР ГЭДЭС ЦЭВЭРЛЭХ” АЛДАРТАЙ ЗӨВЛӨГӨӨ
16 цаг    

Чихэрлэг ундаа тогтмол уудаг хүүхдүүд намхан, бүдүүн болдог
16 цаг    

Таныг аажмаар үхэлд хүргэдэг эдгээр зүйлийг яг одоо гэрээсээ гаргаж хая!
16 цаг    

БЭЛТЭСИЙН ГОЛ ҮЕРИЙН ТҮВШИНГ 39 СМ-ЭЭР ДАВЖЭЭ
16 цаг    

Хэрвээ өглөө сэрэхэд толгой өвддөг бол ийм учиртай!
16 цаг    

ПАК ГЫН ХЭГИЙН ЯЛЫГ 8 ЖИЛЭЭР СУНГАЛАА
16 цаг    

ӨГЛӨӨ БОЛГОН ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ҮҮНИЙГ УУЖ ГҮЗЭЭНЭЭСЭЭ САЛААРАЙ!
16 цаг    

ӨДӨРТ 4-ХӨН ХАЛБАГЫГ УУХАД Л ТА ЦУСНЫ ӨНДӨР ДАРАЛТ, СУДАС БӨГЛӨРӨХ АЮУЛД ҮҮРД БАЯРТАЙ ГЭЖ ХЭЛЖ БОЛНО
16 цаг    

БЯЦХАН ДИВААЖИН БҮТЭЭГЧ КОЛУМБ ӨВӨӨ
16 цаг    

ХАМТ АЖИЛЛАДАГ ХҮН МААНЬ НЭГ АРГЫГ МЭДЭЖ АВСНААС ХОЙШ ДАХИЖ ЯДРАХАА БОЛЬСОН. АЛИВАА ӨВЧНИЙГ АНАГААХ ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА
16 цаг    

ЦӨС, НОЙР БУЛЧИРХАЙ ӨВДДӨГ БОЛОН ХООЛНЫ ШИНГЭЦ МУУДСАН ГЭДЭС ЦАНХАЙДАГ ХҮМҮҮСИЙН АНХААРАЛД…
16 цаг    

Оливын тосны санаанд ч оромгүй гайхалтай 10 хэрэглээ
16 цаг    

“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ӨВ, ҮНЭТ ЗҮЙЛ, УРЛАГ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО
16 цаг    

ҮЕРТ ӨРТСӨН ХҮҮХДҮҮДЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА
16 цаг    

Бөхчүүд сайн үйлсийн аян өрнүүлжээ
17 цаг    

Үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна
17 цаг    

ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД ШААРДАХ ХУУДАС ХҮРГҮҮЛЭВ
17 цаг    

“BANGTAN BOYS” ХАМТЛАГИЙН ЦОМОГ ХАМГИЙН ИХ БОРЛУУЛАЛТТАЙ СD-ГЭЭР ТОДОРЧЭЭ
17 цаг    

БНХАУ ИРАНЫ ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
17 цаг    

ЗАМЫН-ҮҮДЭД УРЬД ОРЖ БАЙГААГҮЙ УСАРХАГ БОРОО ОРЖ, ЗАМ ТАЛБАЙ УСААР ДҮҮРЧЭЭ
18 цаг    

ЦЭРЭГТ ТАТЛАГАД ИРЭЭГҮЙ ЕСӨН ИРГЭНД ТОРГУУЛЬ ОНООВ
18 цаг    

ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД СУУРЬШСАН БҮХ АЙЛЫГ ЯАРАЛТАЙ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ
18 цаг    

Г.АРИУНБУЯН: ҮЕР, ГАМШГИЙН ҮЕД ИРГЭД БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
18 цаг    

ХУВИАРАА АЛТ ОЛБОРЛОЖ БАЙСАН ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА АЛДЖЭЭ
18 цаг    

ЯМАШИТА МАМОРҮ: МОНГОЛД ДУНДАЖ ЦАЛИНГ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭТЭЙ УЯЛДУУЛЖ ТООЦОХ МЭРГЭЖЛИЙН БАГ ХЭРЭГТЭЙ
18 цаг    

ТРАМП, ПУТИН ХОЁР НЕФТИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХЯНАХ БОДОЛТОЙ БАЙНА
18 цаг    

ИРГЭН Л.БААСАННОРОВ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ЗАВЬ БЭЛЭГЛЭЛЭЭ
18 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.