Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 07-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Дурласан үедээ ”яаж ч магадгүй” зурхайн 3 орд

НИЙТЛЭСЭН: 2018-01-12 17:49:15
Чөлөөт цаг > Сонин хачин | Сэтгэгдэл: 0

Дурлал сохор гэдэг. Заримдаа тэр сохорсон үедээ эзнээ хаашаа ч түлхэж мэднэ. Гэхдээ доор дурдсан 3 ордоос бусад нь тэсч үлдэж мэдэх л юм.
Хилэнц
Хилэнцүүд зурхайн ордууд дундаас хамгийн төгс төгөлдөр нь гэж хэлж болно. Чи хүсвэл хилэнцийнхэн хамгийн халуухан нь эсвэл хамгийн мөс шиг хүйтэн нь байж чадна. Чамайг эхний агшинд ертөнцийн дээдээр хайрлаж байснаа дараагийн эгшинд эсрэгээрээ эргэж ч чадна. Тэр нийгмийн дунд байхаасаа илүүтэйгээр ганцаараа бясалгах дуртай. Үнэндээ чи түүний дэргэд байгаа ч гэсэн хэзээ ч түүний чухам юу бодож, юу мэдэрч байгааг мэдэрч чадахгүй. Тэд дурлахаараа ийм л болдог хүмүүс.

 

Хилэнцийнхний хувьд өөрсдийг нь үргэлж сорьж байдаг хүн хамгийн сайн хамтрагч нь болж чадна. Тэд хэтэрхий шударга нэгэн учраас өөртөө дайсан бэлдэх нь олонтаа.

Иймд хилэнцтэй хайр сэтгэлийн холбоотой болсон бол юу юугны туханд хүрэлгүй түүнийг олон хүнтэй танилцуулах хэрэггүй. Хэнд ч бүү итгэ. Учир нь хилэнц шударга. Тэр худал хуурмагт дургүй учраас өөдгүй хүмүүсийн хүрээллээс үтэр түргэн зугатахыг хичээнэ.
Харин чи түүний итгэлийг нэг л олсон бол тэр чамд үргэлж итгэнэ гэдгийг бүү мартаарай. Тэр чамайг хайрласан л бол чиний төлөө уулыг ч нүүлгэж чадна. Хилэнцтэй ургуулсан хайр дурлалыг чинь ойлгох хүн ховорхон л байх. Учир нь түүний бие дотор хоёр өөр хүн амьдардаг. Ийм болохоор тэр бусад ордноос илүү ихээр сэтгэж, илүү ихээр чамайг халамжлан хайрлана.

Тэдний хайр хэцүү. Тэд хайртай гэж тэр бүр хэлээд байдаггүй хэр нь чамайг хамгийн сайхан нь байлгахыг чин сэтгэлээсээ хүснэ. Түүндээ ч бас хүрнэ.

 

Нум

Нумууд дурлахдаа амархан. Гэхдээ тэднийг хайрандаа итгүүлэх хэцүү. Тэд ямар ч найдлагагүй романтик хайр, итгэл үнэмшилд умбах дуртай. Тэгсэн хэр нь хайртай хүнээ тавьж явуулж бас чадна.

Тэд өнгөрсөн амьдралаа эргэж харахдаа өөрийнх нь хайр дурлал хэн нэгэн хөндлөнгийн хүний буруугаас болж унтарсан гэж дүгнэх дуртай. Байгалиасаа төгс төгөлдөрт тэмүүлдэг болохоор тэд өөрсдийгөө үргэлж бусадтай харьцуулж, буруу зүйлст татагдах нь элбэг. Ингээд эцэст нь өнгөрсөн харилцаанаасаа алдаагаа ухаарахын оронд өөрийгөө бүх зүйлст буруутгаж, хайрын айдастай үлддэг.

Бүх л ордныхон хайрын өвдөлтөөс айдаг. Яагаад гэвэл хайрыг тэд биш харин хувь тавилан сонгодог.

Нумынхан бусад жаргалтай хүмүүсийг хөндлөнгөөс хараад өөрийгөө өнгөрсөн амьдралдаа буруутгасаар өөрөө эцэстээ өөрийнхөө хамгийн том дайсан нь болж хувирдаг.

Иймд тэднийг жинхэнэ амьдралд хөтлөн оруулах хүчирхэг хамтрагч үргэлж хэрэгтэй болдог. Тийм хүчирхэг нэгэн нь л тэднийг жинхэнэ амьдрал, хайрын амтанд дахин дурлуулж чадна.


Үхэр
Үхрүүд бол байгалиасаа л зөрүүд хүмүүс. Тэдний итгэж болох эхний хүн бол тэд өөрөө. Иймдээ ч цөөхөн найзтай, бас цөөн тооны хүрээлэлтэй байдагт нь гайхах хэрэггүй. Тэд сонирхож буй хүмүүсээ тийм ч амархан тойрогтоо оруулдаггүй. Учир нь сонирхлыг нь татсан хэн нэгэн нь цаг, завыг нь дэмий үрэхээс цаашгүй нэгэн байх вий гэж тэд эмээдэг.

Тэдний хуурай хөндий гадна төрхний цаана хамгийн найдвартай, итгэлтэй, хамгийн дулаахан хайрын гал асч байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Айдсаа харуулах дургүй үхрүүд дурласан үедээ зоригтой зан гаргах дуртай. Ямар ч үед удирдлагаа алдахгүйн тулд тэд үргэлж “ОК” гэж хэлэх дуртай.

Хэрэв үхрүүдийг хайрлах гэж байгаа бол түүний орон зай, цаг хугацааг хүндэтгэж буйгаа илэрхийлж байгаарай. Тэд дарамт, шахалтанд тэр бүр хариу өгч чаддаггүй. Харин оронд нь тэд зүгээр л айдас, уур бухимдлаар тантай харилцах болно. Иймд тэднийг өөрийн эрхшээлдээ байлгах гэж оролдохын оронд өөрийнхөөр нь орхи. Тэр юу хийх ёстойгоо мэднэ.
Үхрийнхэнтэй тэмцэлдэх хэрэггүй. Учир нь тэд хэзээ ч амархан бууж өгдөггүй. Түүнийг хайрла. Тэгээд л боллоо. Үлдсэнийг нь тэд хэнээс ч илүүтэй сайн хийж чадна.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ХҮНСНИЙ НОГООНЫ ТАЛ ХУВИЙГ ГУРВАН СУМ ТАРИАЛЖЭЭ
6 цаг    

МАРГААШААС ИХЭНХ НУТГААР СЭРҮҮСНЭ
6 цаг    

ӨНДӨРХАНГАЙ СУМАНД ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ
7 цаг    

БАНКНЫ САЛБАРЫНХАН ҮЕРТ НЭРВЭДСЭН ИРГЭДЭД ТУСЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
7 цаг    

“МОНГОЛ САРЛАГ-2018” ФЕСТИВАЛЬ МАРГААШ ЭХЭЛНЭ
7 цаг    

НУМ СУМ, ДАГАЛДАХ ИЖ БҮРЭН ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАВ
7 цаг    

ХӨВСГӨЛ АЙМГААС АНХНЫ ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА ТӨРЛӨӨ
7 цаг    

САЙХАНДУЛААН СУМАНД БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН БОЛЖ БАЙНА
7 цаг    

ЭЕШ-Д АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ, СУРАГЧИЙГ УРАМШУУЛАВ
7 цаг    

ӨНӨӨДӨР ХҮЧТЭЙ ААДАР БОРОО ОРНО
7 цаг    

ҮЕРТ АВТАГДСАН 198 ГА ГАЗАРТ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ
7 цаг    

СИ ЖИНЬПИН ОЙРХИ ДОРНОД БОЛОН АФРИКИЙН ОРНУУДАД АЙЛЧИЛНА
7 цаг    

“БАЛАР ЭРТНИЙ ЦАДИГ” ҮЗЭСГЭЛЭН САРЫН ТУРШ ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛНО
7 цаг    

"ТАВАНТОЛГОЙ" КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ХАМГИЙН ӨНДӨР ХУВИАР ӨСӨВ
7 цаг    

ХУРД ХЭТРҮҮЛСНИЙ УЛМААС НОЦТОЙ ОСОЛ ГАРЧ ХОЁР ХҮҮХЭД ЭНДЖЭЭ
7 цаг    

МҮЭХ-НООС ОУВС-ГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИД ЦАЛИНГИЙН АСУУДЛААР ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЭВ
7 цаг    

Ё.ЭНХТӨР: НООСНЫ САЛБАРЫНХАНД 120 ТЭРБУМЫГ 600 ТЭРБУМ БОЛГОХ БОЛОМЖ БАЙНА
7 цаг    

Гурван сая доллараар авсан туяаны аппарат борооны уснаас болж эвдэрчээ
8 цаг    

Хөвсгөл нуураар аялахдаа дагаж мөрдөх дүрмийг баталлаа
8 цаг    

AВТОБУСНЫ УТААНААС ЯЛГАРАХ ТОРТГИЙН ХЭМЖЭЭГ БУУРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
8 цаг    

“МАЗДА” КОМПАНИ ИРЭХ ДАВАА ГАРАГААС ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СЭРГЭЭНЭ
8 цаг    

ӨМНӨД СОЛОНГОСЫН КОМПАНИ АНУ-Д ХӨРГӨГЧ НИЙЛҮҮЛНЭ
8 цаг    

ДӨРВӨН ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ШУМБАГЧ ТАНИЛЦУУЛЛАА
8 цаг    

ХЭДЭН ЗУУН ХАЛИМ ЭРЭГ ДЭЭР ШИДЭГДСЭН БАЙНА.
8 цаг    

Б.ЦЭЦЭГ: 13 НАСТАНГУУД БЭЛГИЙН ЗАМЫН ӨВЧИНД НЭРВЭГДЭН ГЭДСЭЭ ЧИРДЭГ ЦАГ БОЛЧИХОЖ
8 цаг    

САЯ САЯ БҮСГҮЙЧҮҮДИЙН ЗҮРХИЙГ ЭЗЭМДСЭН 10 ИЖИЛ ХҮЙСТЭН ЗАЛУУ
8 цаг    

ОРЧИН ЦАГИЙН ГАЙХАЛТАЙ ХАЙРЫН ТҮҮХИЙН ЭЗЭД
8 цаг    

ЭХО БИЧЛЭГЭЭ ХАРААД ГАЙХСАНДАА…
8 цаг    

ХҮҮГИЙН МИНЬ ОРОНД ХҮҮГЭЭ ӨГСӨН БҮСГҮЙ ЧАМД БАЯРЛАЛАА
8 цаг    

Үерийн голомтоос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна
8 цаг    

ЗҮРХ НЬ ХАРАГДДАГ ОРОС ОХИН 7 НАС ХҮРЛЭЭ.
8 цаг    

АМИА ХОРЛОХ ДЭЭРЭЭ ТУЛААД БАЙСАН ЭМЭГТЭЙ ХЭРХЭН ”ДЭЛХИЙД ДАНСТАЙ ЗОХИОЛЧ” БОЛСОН БЭ
8 цаг    

МАНЬ ЭР ОЮУТАН БҮСГҮЙ ДЭЭР ХОЁР УДАА МОРДЖЭЭ…+18
8 цаг    

ГИТЛЕР ЯАГААД ЕВРЕЙЧҮҮДИЙГ ҮЗЭН ЯДАХ БОЛОВ
8 цаг    

Нийтийн тээврийн автобуснуудад “DPF” шүүлтүүр суурилуулж байна
9 цаг    

Ус цацсан гэх гомдол их ирсэн ч арга хэмжээ авах боломжгүй
9 цаг    

ФЭЙСБҮҮК ТАШАА МЭДЭЭЛЛҮҮДИЙГ УСТГАНА
10 цаг    

ЗАРИМ ТҮЦ-ҮҮДИЙГ НҮҮЛГЭЖ, ГАЗАР ЧӨЛӨӨЛНӨ
10 цаг    

ТЭШИГ СУМЫН ИРГЭН О.БОЛДСАЙХАН УСНААС ЗУРГААН ХҮНИЙ АМИЙГ АВАРЧЭЭ
10 цаг    

ЭНЭТХЭГИЙН ДАЛАЙ ДАХЬ ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ “ҮХМЭЛ БҮС” ТЭЛСЭЭР БАЙНА
10 цаг    

“ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2018” ИРЭХ САРЫН 4,5-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО
10 цаг    

САЛБАРТАА АМЖИЛТ ГАРГАСАН ХҮМҮҮСИЙГ ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАВ
10 цаг    

Зарим ТҮЦ-үүдийг нүүлгэж, газар чөлөөлнө
11 цаг    

ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС МОНГОЛ ХҮҮХДҮҮД ШАГНАЛ ХҮРТЭВ
11 цаг    

ХОРВАТЫН ХӨЛ БӨМБӨГЧИД ШАГНАЛЫН МӨНГӨӨ ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАХ САНД ХАНДИВЛАЖЭЭ
11 цаг    

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЗАХИРАГЧТАЙ УУЛЗАЖ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ
11 цаг    

ҮЕРИЙН УЛМААС ЭВДЭРСЭН АВТОЗАМУУДЫГ ЗАСВАРЛАХАД 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ ГЭВ
11 цаг    

МЕЛАНЬЯ ТРАМПЫН ЦАРАЙНЫ ХУВИРАЛ ОЛНЫ АНХААРЛЫГ ТАТЖЭЭ
11 цаг    

МАНДЕЛА АГСНЫ 100 НАСНЫ ОЙ ТОХИОЖЭЭ
11 цаг    

ОРОС-ЯПОНЫ 2+2 УУЛЗАЛТ МОСКВА ХОТОД БОЛНО
11 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.