Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 05-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛӨӨР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НИЙТЛЭСЭН: 2018-01-12 10:28:54
Улс төр > Намууд | Сэтгэгдэл: 0

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2018.01.11/ “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-өөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Улаанбаатар хотын өмнөх болоод одоогийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд, судлаачид оролцлоо.

Д.Эрдэнэбат: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд бүрхэг зүйл олон байна

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат "Нийслэлийн эрх зүйн байдлыг шинэчлэхэд онцгой нөхцөл байдлуудыг эргэж нэг харах, нийслэлийн цаашдын хөгжлийн үе шаттай уялдах зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс бид энэ хуулийг онцгой анхаар ч өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Ардчилсан намын бүлгээс хэд хэдэн зүйл дээр анхаарах ёстой гэж үзэж байгаа. Тухайлбал, нийслэлийн статус, эрх зүйн онцгой бүрэн эрх, нийслэлийн удирдлага тэдгээрийг тойрсон асуудлууд, хот төлөвлөлт буюу дахин төлөвлөлт, дэд бүтэцтэй холбоотой нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний гол асуудлууд шинэчилсэн найруулгад суулгаж өгөх шаардлагатай байна. Харамсалтай нь өргөн баригдсан хуулиудад эдгээр асуудал бүрхэг хэвээрээ үлдсэн байгаа. Хуулийн зарим заалт ойлгомжгүй, олон хуулийн зүйл заалттай зөрчилдсөн гээд  олон анхаарах асуудал байна. Ер нь НИТХ бага парламентын хэмжээнд ажиллах шаардлагатай, нийслэлийн Засаг дарга , ЗДТГ, Захирагчийн ажлын алба бага Засгийн газрын хэмжээнд ажиллах эрх зүйн орчинг бий болгож өгөх хэрэгтэй байна" гэдгийг онцолж байлаа.

УИХ-ын гишүүн Л.Болд " Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл энэ чигээрээ батлагдчихвал шинэчлэл болж чадахгүй. Тиймээс энэ хуулийг амь оруулах үүднээс нийслэлийн иргэдийн эрх буюу ардчилалтай болох. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэд Засаг даргаа сонгодог байх. Нийслэл засаг захиргаа нутаг дэвсгэр талаасаа бол хамгийн онцгой бүрэн эрхтэй хот байх ёстой гээд засч сайжруулах олон асуудал байна. Хуулийн төслийг шат шатанд нь хэлэлцүүлээд, сайжруулахгүй бол өнгөлөн далдалсан хууль батлан гаргах хэрэггүй" хэмээлээ.

Ж.Батзандан: Эрх мэдлийг орон нутагт өгөх нь зөв

Хуралдаан даргалагч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар "Энэ хууль хууль зүйн техникийн агуулгаараа маш нуршуу шаардлага хангаагүй. Нийслэлийн Засаг даргыг иргэдийн төлөөлөгчдөөс томилдог энэ тогтолцоо хэр оновчтой юм бэ. Томоохон олон хотууд Засаг даргаа иргэдээсээ шууд сонгож байгаа. Тиймээс энэ тогтолцоо руу шилжих нь зөв гаж харж байгаа. Учир нь ард түмнээс сонгогдсон Засаг дарга илүү сайн ажиллаж чадна гэж харж байгаа. Мөн дагуул хотуудын тухайд ард нийтийн санал асуулгаар Налайх, Багануур дүүргийг "Хот" болгосон. Тэгвэл энэ мэт дагуул хотуудын эрх зүйн байдлын нарийвчилсан зохицуулалтыг алга байна. Тиймээс эрх зүйн байдлыг бий болгож, цаашид олон дагуул хотуудыг бий болгох ёстой. Түүнчлэн нийслэлийн, дүүргийн ИТХ, хорооны иргэдийн нийтийн хурлууд нэр төдий буюу ямар ч бодит эрх мэдэл байхгүй байгаа. Тиймээс энэ хуулиар эрх мэдлийг орон нутаг руу өгөх нь зөв" гэдгийг дуулгав.

Нийслэлийн засаглалын асуудлыг маш ойлгомжтой болгох хэрэгтэй

Хэлэлцүүлэгт оролцогчдоос олон үнэтэй саналууд гарсан юм. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч асан Т.Бат-Эрдэнэ "Улаанбаатар хотын хог хаягдал  гэдэг бол маш том асуудал байдаг. Бид бараг сая тонн хогийг гаргаад хотынхоо гурван хэсэгт булшилж байгаа. Үүний хамгийн том асуудал нь хортой хог хаягдлын асуудал. Энэ хүрээнд аюултай хог хаягдлын үйлдвэрийг Засгийн газар шийдэж өгөх хуулийн заалт байдаг. Гэтэл Засгийн газрын санал болгосон газар дээр үйлдвэр барих гэхээр ард түмэн эсэргүүцдэг байдаг. Тиймээс энэ а суудлыг энэ хуульд тусгаж өгөх нь зөв"гэлээ. Харин Нийслэлийн Баянгол дүүргийн төлөөлөгч Д.Оросоо "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гэдэг бол энэ засаг захиргааны эрх зүйн байдлыг л зохицуулж чадах хууль байх ёстой. Гэтэл энэ хуулийн төсөлд нийслэлийн авто зам, хот тохижилт гээд явчиж байгаа юм. Манай хууль тогтоомжийн системчлэл чинь авто зам бол авто замын тухай хуулиар гээд тус тусдаа хуулиар зохицуулагдаад явдаг. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт бусад хууль тогтоомжтой нэлээн зөрчилдөж байна. Энэ хүрээнд хуулийн талаар мэргэжлийн байгууллагуудаар хуулийн системчлэллийн хувьд ямар байгаа талаар нь дүгнэлт гаргуулах хэрэгтэй байна. Энэ хууль 1994 онд батлагдчихсан юм байна одоо шинэчлэх болсон гэдэг хийсвэр шалтгаанаар л шинэчилж болохгүй. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төвшинд биш нэмэлт өөрчлөлтийн төвшинд шийдэж болохоор хэмжээний асуудлууд байгаа. Тиймээс бие даасан хууль гаргасан болох гэж хуулийн системчлэллийг эвдэх нь буруу" гэдгийг сануулсан юм. 

Мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Ж.Ганхуяг "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилсэн найруулга биш зарчмын шинжтэй өөрчлөлт хийх нь зөв гэж бодож байна. Тодруулбал, нийслэлийн засаглалын асуудлыг маш ойлгомжтой болгох хэрэгтэй. Дүүргүүдээс эсвэл хороодоос бүрдэх эсэх, дүүргүүдийг хот гэж нэрийдэх юм уу. Тэдгээр хотууд нь ямар эрх мэдэлтэй байх, Засаг даргаа хэрхэн сонгодог байх, иргэдийн хурлын эрх мэдэл нь ямар байх зэргийг маш ойлгомжтой тодорхой болго хэрэгтэй байна. Түүнчлэн нийслэлийн өмчийн харилцааны асуудлын,газрын харилцаа, хот төлөвлөлт, хот байгуулалтын асуудал,төсөв санхүүгийн асуудал, байгаль, эрүүл аюулгүй орчин, нийтийн тээврийн асуудал зэргийг хуульчилж өгөх хэрэгтэй. Улмаар онцгой статусыг нь хангаад, Засаг дарга, иргэдийн хуралд нь эрх мэдлийг нь өгчихвөл нийслэл иргэдээ эрүүл аюулгүй амьдруулж чаддаг болно" хэмээлээ. Харин НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг нийслэлийн иргэдийн хурал болон дүүргүүдийн иргэдийн хурлаар хэлэлцүүлэх саналтай байна. Мөн нийслэлийн иргэдээс санал авах хэрэгтэй. Нийслэлийн шат шатны байгууллагаас болоод иргэдээс нь санал авахгүй зөвхөн УИХ-ын Тамгын газар дээр хэлэлцүүлэг хийсэн нэрээр энэ хуулийг баталж болохгүй. Тиймээс энэ хуулийн төслийг хойшлуулаад, шат шатны иргэдийн хурлаар хэлэлцүүлээд, иргэдээс санал аваад, нэлээд сайн найруулж байж хуулийн төслийн хэлэлцүүлээч гэсэн санал байна" гэв.

Хэлэлцүүлгийн төгсгөлд хуралдаан даргалагч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан "Хэлэлцүүлэгт оролцож байр сууриа илэрхийлсэн хүмүүст баярлалаа. Иргэдийн зүгээс гарч байгаа саналуудыг хуулийн төслийг илүү сайжруулан боловсруулах, нягтлах, олон түмнээр хэлэлцүүлэх буюу нийслэлийн есөн дүүрэгт хуулийн хэлэлцүүлгийг хийх хэрэгтэй гэдэг санал гарч байна. Үүнийг Ардчилсан намын бүлэг анхааралдаа авлаа. Хуулийн төсөлд зохицуулах ёстой олон харилцаа зохицуулагдаагүй, журмаар зохицуулагдах боломжтой болон өөр хуулиар зохицуулагдаж байгаа олон харилцаа тусгагдсан байна зэрэг санал гарлаа. Хэлэлцүүлгийн үеэр гарсан үнэтэй саналуудыг бид ажлын хэсэгт хүргүүлнэ. Түүнчлэн нийслэлийн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болоод нийслэлийн төлөөлөгчдийг оролцуулсан нэгдсэн ажлын хэсгийг байгуулах санал гарлаа. Энэ саналыг бүлгийн даргад уламжилж, хуулийн төслийг нухацтай судалж, хэлэлцэх болно" гэв. 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Давстай бүлээн усанд хөлөө дүрвэл...
49 минут    

О.Эскандон Кинг Төгсөөгийн цохилтыг гурван үе тэслээ
56 минут    

“ФОРБЕС”: АМЖИЛТТАЙ ЯВАА ХҮМҮҮС АМРАЛТЫН ӨДРӨӨ ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
15 цаг    

Хамгийн хурдан өглөөний цай
15 цаг    

Хорт хавдраар нас барсан модель бүсгүйн захиас..
15 цаг    

Гоо сайхны мэс заслын дараа гурван эмэгтэй амиа алджээ.
15 цаг    

ДИСНЭЙН БААТРУУД ГОЛОМТ БАНКНЫ УРИЛГААР ХҮҮХДИЙН ПАРК-Д ИРНЭ
15 цаг    

Жирэмсний хордлогын үед эмнэлэгт хэвтэх шаардлагатай юу?
16 цаг    

Амны эвгүй үнэрээс салах хамгийн энгийн 8 арга
16 цаг    

Ирэх баасан гарагт бүх нийтээр амарна
16 цаг    

Энэ хүнийг засахын тулд надаас шалтгаалах зүйл байгаа болов уу
23 цаг    

Хумсаа байнга будах нь эрүүл мэндэд хортой гэнэ
23 цаг    

Дуучин Х.Мөнгөнцэцэгтэй ханилснаа “илчилсэн” Б.Болд хүүгээ танилцуулав
1 өдөр    

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАЯГДЛААР 5000 ХҮНИЙГ ХООЛЛОЖЭЭ
1 өдөр    

Халаасны мөнгөө хасуулсан саятны ХҮҮ гэр бүлийхнийгээ сүхдэж хөнөөжээ
1 өдөр    

350 мянган долларын ҮНЭТЭЙ хоёр “Ламборжини”-ийг Монголд оруулж иржээ /бичлэг/
1 өдөр    

Үлгэр жишээ ээж “мэргэжлийн” алуурчин байсан түүх
1 өдөр    

Хийжүүлсэн ундааг өлөн үедээ буу уу
1 өдөр    

"Мэргэн буудагч" нарыг Пуужингийн хамгаалалт няцааж чадлаа
1 өдөр    

Орон сууцны хорооллын дунд мөн цэцэрлэг, сургуулийн орчим 50 метр зайд орон сууц, бизнесийн чиглэлээр барилга бариулахгүй
1 өдөр    

Монгол хүний халуун сэтгэл хөрөх ёсгүй
1 өдөр    

НӨАТ-ын баримтаар хожсон 50 сая төгрөгийг эмчилгээндээ зориулна гэв
1 өдөр    

АМЬ ГУЙСАН МОНГОЛ АДУУНЫ ЭМГЭНЭЛТ ХУВЬ ЗАЯА ХЯТАДУУДЫН ГАРТ ДУУСАХ УУ?
1 өдөр    

Хахууль авсан даргад 6.5 сая төгрөгийн торгуулийн ял, эргүүлийн офицерт 1.6 жилийн хорих ял оноожээ
1 өдөр    

Туркийн таеквондагийн шигшээгийнхэн ГРУППЕН секс хийгээд баригджээ /21+/
1 өдөр    

ДИСНЭЙН БААТРУУД ГОЛОМТ БАНКНЫ УРИЛГААР ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭНД ИРНЭ
1 өдөр    

ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ БУУРСАН ҮЕД ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ САНХҮҮГИЙН ХЭРЭГСЛИЙГ СОНГОХ НЬ ЗҮЙТЭЙ
1 өдөр    

Энэ зун таньд байх ёстой уруулын будагнууд
1 өдөр    

Энэ сард 358 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
1 өдөр    

СОЛОНГОС УЛС - СӨҮЛ ХОТ
1 өдөр    

Азийн загварын наадамд оролцох Монгол моделийн бүртгэл явагдаж байна
1 өдөр    

Э.Идэрцог: С.Баяр нарт холбогдох хэргийн цар хүрээ өргөн учир мөрдөн шалгах явц удаан үргэлжилнэ
2 өдөр    

Багцлаж боосон бэлгэнд хугацаа хэтэрсэн, гарал үүсэл тодорхойгүй хүнсий бүтээгдэхүүн байх магадлалтай
2 өдөр    

Эхнэртэйгээ хүндлэлгүй харьцаснаар аз хийморь нь нүүр буруулдаг
2 өдөр    

Сахил хүртсэн ламын хүүхэд илэрч сенсаци дэгдээжээ
2 өдөр    

ХҮҮХДҮҮДЭЭ БАЯРЛУУЛАХДАА ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ АНХААРААРАЙ
2 өдөр    

ТАНИЛЦ: 3-7.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ ЭМНЭЛГИЙН ДАРГА НАР
2 өдөр    

Нөхөр өөр хүнд хайртай гээд байх юм
2 өдөр    

ХУВААР ХИЙСЭН ТАНСАГ ЭДЛЭЛҮҮД
2 өдөр    

ХӨЛБӨМБӨГИЙН СУПЕР ОД РОНАЛДИНО ХОЁР ЭХНЭРТЭЙ БОЛОХ НЬ НОТЛОГДЖЭЭ
2 өдөр    

ХҮНИЙ БИЕД ХАМГИЙН АШИГ ТУСТАЙ ЖИМСНҮҮД
2 өдөр    

ӨНДӨР ЦАЛИН АВДАГ ИТГЭМЭЭРГҮЙ СОНИН АЖИЛ МЭРГЭЖЛҮҮД
2 өдөр    

30 ХҮРЧИХЭЭД ТУСДАА ГАРААГҮЙ ХҮҮГЭЭ ГЭРЭЭСЭЭ НҮҮЛГЭХЭЭР ШҮҮХЭД ӨГЧЭЭ
2 өдөр    

ШУТИС-ийн ректор Б.Очирбат 100 саяын хадгаламж, 402 саяын орон сууцтай
2 өдөр    

Салбараа тоодоггүй Эрүүл мэндийн сайд
2 өдөр    

Үхрийн булууны ясаар ядаргаа тайлах амтат шөл хийх жор
2 өдөр    

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд хэрхэн жингээ барьдаг вэ?
2 өдөр    

МАНСУУРАГЧААС САЯТАН БОЛСОН ТҮҮХ
2 өдөр    

Жүжигчин байлаа өөрийг нь өөрчилсөн нялх амрагтайгаа
2 өдөр    

Дэлхийн аварга Д.Сумъяа өнөөдөр хуримлаж байна
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.