Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ГАРДИАН: Чингис хаантай холбоотой үнэт дурсгалууд сүйдэж, түүх бүдгэрч байна

НИЙТЛЭСЭН: 2018-01-12 10:12:54
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

Их Британийн алдарт “Гардиан” сонинд Монголын археологийн дурсгалуудыг сүйтгэж байгаа талаар сонирхолтой нийтлэл тавигдсаныг доор сийрүүлэн хүргэе.

Бямбын Төмрөө-н зураг.

Бид Дархадын хотгорын Хоргын ам хэмээх газар очиж, нутгийн иргэдээс асууж сурагласаар торгоны өөдөс, модон эдлэл, хүний яс хаа сайгүй хөглөрөх нэгэн түүхийн дурсгалыг олсон юм. Миний хамтрагч, доктор Ж.Баярсайханы хэлж буйгаар эдгээр нь 800 жилийн өмнөх буюу Их Монгол улсын үед хамаарах оршуулга гэнэ.

Бямбын Төмрөө-н зураг.

Монгол орон хуурай, сэрүүн уур амьсгалтай тул эртний хувцас, зэвсэг зэрэг археологийн үнэт эдлэлүүд хатаж, элэгдэх нь түгээмэл байдаг байна. Тиймээс археологийн дурсгалаас сэргээж буй арьс шир болон бусад эдлэлүүдийг хаана, яаж хийсэн талаарх мэдээлэл бүрхэг үлддэг ажээ. Нар, салхи, хүн, амьтны нөлөөгөөр иймэрхүү ховор дурсгалууд үнэ цэнээ алдаж байна. Тэдгээрийг ухаж, тонох нь ч бий гэнэ. Эдгээр хүчин зүйлсээс шалтгаалаад дээрх гоёмсог торго, модон эдлэлүүдийг судлахад тун бэрх болжээ.

Бямбын Төмрөө-н зураг.

Харамсалтай нь, Монголын эдийн засгийн уналтаас болоод үнэт эдлэл, алт хайсан хүмүүс Хоргын амыг зорьж, түүхийн дурсгалыг сүйтгэж байна. Тэд эндээс олсон зүйлээ Улаанбаатарт авчран худалдаалж, Фэйсбүүкээр сурталчлах бөгөөд соёлын өвүүд дамын наймаачид, гадаадын ховор зүйл цуглуулагчдын гарт ордог ажээ.

Бямбын Төмрөө-н зураг.

Монгол бол дэлхийн хамгийн том газар нутагтай улсуудын нэг боловч хүн ам нь тархан суурьшсан тул археологийн дурсгалуудыг хамгаалах нь хүнд сорилт байсаар иржээ. Үүнээс гадна тонуулчдад шийтгэл оноож, хяналт тавьж дийлэхгүй байгаа явдлыг соёлын өв хариуцсан мэргэжилтэн Жулиа Кларк шүүмжилсэн юм.

Бямбын Төмрөө-н зураг.

Соёлын өвийг устгах явдал Монголчуудад маш сөрөг үр дагавартай. Учир нь, дэлхийн бусад үндэстэн Монголчуудын түүх, соёлын талаар ямар ч ойлголтгүй үлдэх бөгөөд хүмүүсийн санаанаас зохиосон зөгнөлт бүтээлүүдээс л төсөөлөл авна шүү дээ. Мөн энэ ард түмний дэлхийн соёлын өвд эзлэх байр суурь алдагдах болно.

Бямбын Төмрөө-н зураг.

Эртний нүүдэлчин монголчуудын талаарх баримт бичиг цөөхөн үлдсэн байдаг болохоор түүхийг нь ихэвчлэн гадаадын эрдэмтэд бичдэг. Ингэхдээ, соёлын гайхамшигт ололт амжилтуудыг нь огт дурдалгүй, зөвхөн цэрэг, дайны зэрлэг балмад үйлдлүүдийг нь чухалчилж авч үздэг юм.

Оксфордын их сургуулийн Монгол, Хятадын түүхийн судлаач, доктор Брайн Миллер “Чингис хаан бол Монгол хүн. Энэ хүн хаанаас ч юм гэнэт гарч ирээгүй шүү дээ. Тэгэхээр Монголын эзэнт гүрний түүхийг бүхлээр нь судалж, орчин үеийн хүмүүст үнэн зөвөөр ойлгуулахын тулд соёлын өвийг хамгаалах хэрэгтэй” хэмээн онцолсон байна.

Гэхдээ соёлын өвийг хамгаалах нь дан ганц монголчуудын биш дэлхий нийтийн асуудал болжээ. Тиймээс залуу үеэ түүх, дурсгалаа хайрлан хамгаалахад сургах шаардлагатай байна.

Б.Мөнхтуяа

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Ж.Үнэнбат: Би ямар нэгэн эрсдэлд ороогүй, харин миний хажуугийн хүн эрсдэлд орж байвал ил тод мэдэгдэх ёстой
4 минут    

Чуулган 25 удаа хуралдахад, 21-д нь суудаггүй Б.Наранхүүг эгүүлэн тат!
13 минут    

ХҮМҮҮС ЯАГААД EBARIMT-ААС МӨНГӨ ХОЖДОГГҮЙ ГЭЭЧ….ИЙМ УЧРААС ЮМ БАЙНА ШҮҮ
15 минут    

Анхаар!!! Хятад резинэн туузыг хүүхдийнхээ гарт зүүлгэвэл шигдэх аюултай
16 минут    

БНСУ-д ажиллах хүсэлттэй иргэдэд зориулсан АНХААРУУЛГА гаргалаа
18 минут    

Үүнийг ууж эхэлснээс хойш миний гэдэс яг л хоосрох шиг болсон! Эрт мэдсэн бол огт таргалахгүй л байж дээ…
19 минут    

ВАШИНГТОН СИНГАПУРЫГ, ПХЕНЬЯН МОНГОЛЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
21 минут    

Бие биедээ төгс зохицох зурхайн гурван орд
24 минут    

С.Бясман: Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх хэргийг шалгаж байгаа
33 минут    

Н.Төгсцогт: Шагналынхаа мөнгөний 50 хувийг улсынхаа сайн сайханд зарцуулна
41 минут    

Хөхний даруулгыг хэзээ ч шүүгээн дотор хадгалж болохгүй
43 минут    

Цахим газар өмчлөлийн шийдвэрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр олгож эхэллээ
46 минут    

АНХААР: Цахим мөнгөний залилангаас болгоомжил
52 минут    

Т.Дашдэлэг: Хураалгасан генерал цолоо эргүүлж авна
1 цаг    

Ш.БАТСҮХ: ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЧИГЛЭЛЭЭР ГАДААДЫН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ ОРУУЛЖ ИРЭХГҮЙ
1 цаг    

Машин угаахад ус хэрэггүй
1 цаг    

МАЛ СҮРГИЙГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРҮҮЛЖҮҮЛЭХ АЖИЛ ИРЭХ САРААС ЭХЭЛНЭ
1 цаг    

НИТХ-ын хуралдааны үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх боломж бүрдлээ
1 цаг    

ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ
1 цаг    

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
1 цаг    

ӨЧИГДРИЙН АРИЛЖААГАА 787 182 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖЖЭЭ
1 цаг    

МОНГОЛ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЖЭЭ
1 цаг    

"АТАР ӨРГӨӨ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ ХОЙШИЛЖЭЭ
1 цаг    

БАЯЛГИЙН САН БА ИРЭЭДҮЙН САН
1 цаг    

"Гурван охин" хамтлагаараа папарациддууллаа
1 цаг    

МОНГОЛЫН 3Х3 САГСАН БӨМБӨГЧИД ТИВИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ
2 цаг    

ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА
2 цаг    

"САЙН ҮЙЛСИЙН АЯН"-Ы ХҮРЭЭНД НЭГ ӨРХИЙН ДУЛААНЫ ШУГАМЫГ БҮРЭН ШИНЭЧИЛЖ ӨГЧЭЭ
2 цаг    

ФИЗИКИЙН УЛСЫН ОЛИМПИАДАД УЛАН-ҮДЭЭС ЗУРГААН БАГШ, СУРАГЧ ОРОЛЦОЖ БАЙНА
2 цаг    

СҮХБААТАР АЙМГИЙН ИТХ ТӨСВӨӨ БАТАЛЖ, ШИНЭ ЗАСАГ ДАРГЫН НЭРИЙГ ЕРӨНХИЙ САЙДАД УЛАМЖЛАВ
2 цаг    

ХИЛИЙН ЗУРВАСТ ТОРОН ХАШАА ТАТНА
2 цаг    

“АЗ ЖАРГАЛТАЙ АЯЛГУУ-2018” ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМ БОЛЖ БАЙНА
2 цаг    

ЭРДМИЙН БАЯРААР СУРАГЧДААС ХУРААМЖ, ХАНДИВ АВАХЫГ ХОРИГЛОВ
2 цаг    

“АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2 цаг    

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ
2 цаг    

“МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
2 цаг    

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫГ ЦАХИМААР ХЯНАДАГ БОЛОВ
2 цаг    

МҮН-КИМИЙН УУЛЗАЛТ СОЛОНГОСЫН ХОЙГТ ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТИЙГ ЦОГЦЛООХОД ТУСАЛНА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
2 цаг    

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН ГАРЫН АВЛАГА ШИНЭЧЛЭГДЭВ
2 цаг    

“ОРГИЛ ӨӨД ТЭМҮҮЛСЭН ОН ЖИЛҮҮД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ
2 цаг    

МОНГОЛ-АНУ-ЯПОНЫ ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТААС ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАВ
2 цаг    

ХӨШИГИЙН ХӨНДИЙ ДЭХ ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ЯВЦЫН ТАЛААР ЧУУЛГАНД МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
2 цаг    

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ШИЛДЭГ 8 БАГИЙН ЦОМЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЭН БОЛНО
2 цаг    

“МАЗАЛА” ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН ШАГНАЛЫН САН 200 САЯ ТӨГРӨГ
2 цаг    

ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ ЭХЛЭВ
2 цаг    

ЭНЭТХЭГИЙН НЭГЭН МУЖИД 13 ЦАГИЙН ХУГАЦААНД 36749 УДАА АЯНГА ЦАХИЛГААН ЦАХИЖЭЭ
2 цаг    

МАЙК ПОМПЕО АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛЛОО
2 цаг    

МОНГОЛ, ЯПОН, АНУ-ЫН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ ТОКИО ХОТНОО БОЛОВ
2 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗАРЛИГ ГАРГАЖ ХОЁР УЯАЧИЙН ЦОЛЫГ ХАСЛАА
2 цаг    

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ МАРГААШИЙН ХУРАЛДААНААР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭЛЭЛЦЭХ БОЛОВ
2 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.