Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Үхлийн өөдөөс

НИЙТЛЭСЭН: 2018-01-11 14:09:45
Бусад > Түүхэн хүмүүс | Сэтгэгдэл: 0

Орос орон даяар олон хүн энэ баатар эрд Орос улсын баатар цол цол олгохыг уриалж байсан ба Монголын нэгэн иргэн тэдэнтэй нэгдэн Оросын Ерөнхийлөгчид хүсэлт бүхий захиа бичсэн гэдэг.
Зураг түүх өгүүлнэ-1

 

 (Баригдсан цэрэг ташаа тулан германуудын дунд зогсоно)

1941 оны 6-р сарын 30-нд болсон нэгэн үйл явдлын тухай “Уулын анги Мурманскийн ойролцоо” хэмээх Ганс Рюфын номонд бичсэн байдаг ба уг үйл явдалтай холбоотой хэд хэдэн зураг хавсаргасан байна. Түүний нэг нь энэ зураг билээ.

Зөвлөлтийн улаан армийн олзлогдсон хоёр цэрэг буудуулахын өмнө зогсож байгаа нь энэ бөгөөд нэг цэрэг нь гараа ташаандаа тулсаар үхлээ хүлээнэ...

Ганс Рюфийн бичсэн дээрх номонд энэ үйл явдлын тухай “Норвеги” корпусын 2-р уулын дивизийн, 136-р хорооны 2-р ротын дарга оберлейтинант Роде-гийн ярьсан нэгэн жижигхэн түүх бий.

“Бид Остерманаар толгойлуулсан тагнуулчдаа 122-р өндөрлөг рүү явуулж орчин тойрныг тагнах үүрэг өгсөн юм. Энэ групп уулын нугачаа өнгөрөөд удаагүй байтал буун дуу, гранатын тэсрэлт нижгэнэж эхэлсэн ба тун удалгүй чимээгүй боллоо. Тагнуулчид маань алагдсан эсвэл олзлогдсон нь тодорхой болсон ба 5 цагт Роде 122-р өндөрлөг рүү өглөөний манан буданг ашиглан дайрах тушаал өглөө. Уулын оройд болсон  маш ширүүн тулалдаан нь цаашдаа гардан тулаан болж  хувиран, зарим орос цэргүүд үхсэн болж хэвтэж өнгөрөөгөөд араас буудах зэргээр аашилж байсан тул герман цэргүүд өөрсдийн аюулгүй байдлын үүднээс хүн олзлохгүй шууд л устгаж байв. Ингээд 6 цаг 15 минутын үед 122-р өндөрлөгийг эзэлсэн ба өндөрлөгийг  Ажилчин Тариачны Улаан армийн 14-р дивизийн, 136 буудлагын хорооны цэргүүд хамгаалж байсан байна.

Остерманы группийн ус руу үсэрч амьд үлдсэн нэг цэргээс бусад нь алуулсан ба тэрхүү амьд үлдсэн цэрэг нь оросууд түүний группийнхнийг хэрхэн хядсаныг ярьж өгөхөд уулын буучид маань маш их хорсон, энэ тулалдаанд олзлогдсон хоёр улаан цэргийг буудаж алах шийдвэрийг бүгд санал нэгтэй дэмжсэн билээ. Оберлейтинант Роде буудан алах тушаал өгснийг цэргүүд нь биелүүлсэн байна.”

Зарим эх сурвалж энэ тухай арай өөрөөр бичсэн байх нь тааралдах ба жишээ нь:

 “Тагнуулчдаа явуулаад удаагүй байтал тэд оросуудын отоонд орж бүгд л алуулж, олзлогдлоо. Тэд баригдсан цэргүүдийг маань маш хорсолтойгоор тамлаж байсан ба хоёр цэрэг онцгой ялгарч байв.  Энэ үед дарга маань бидэнд дуран өгч “энэ хоёр оросыг сайн тогтоож аваарай, заавал амьдаар нь барина шүү” гэснийг дараа нь бид гүйцэтгэсэн юм. Энэ хязгаар нутагт бид хээрийн шүүх ажиллуулсан ба баригдсан орос цэргүүдийг байцаагаад, өөрсдөөр нь булшийг нь ухуулж, дараа нь буудаж алсан билээ.”

Бүр сүүлд Оросын хайгуулынхан энэ номонд дурдсан газрыг хайж олон хоёр цэргийнхээ үлдэгдлийг олсон ба шинельтэй цэрэг нь Корольков Сергей Макарович гэдгийг тогтоосон байна.

Харин үхлийн өөдөөс ташаагаа тулан зогсох  дайчны нэр одоо хүртэл тодорхойгүй хэвээр.

 (Хоёр цэрэг буудуулахаар зогсож байгаа нь)

Хэдхэн секундийн дараа өөрийг чинь буудан ална гэдгийг маш сайн мэдэж байгаа энэ цэргийн зогсож байгаа байдал...

(Буудуулсан байдал) 

Германы уулын энэ анги ганцхан удаагийн тулаан буюу дээрх хоёр цэргийг олзолж авдаг тулалдаанд  нийт 16 цэргээ алуулж, 11 цэргээ шархдуулсан гэдэг ба энэ нь Польшийн дайнд хүлээсэн нийт хохирлоос нь ч их байсан гэдэг.

Харин нөгөө өөрсдөөр нь ухуулсан булшны нүх хаа байна?

Дэлхийн 2-р дайны үеэр сураггүй алга болсон, нэр нь үл мэдэгдэх баатруудын нэг нь болох энэ дайчны амьдралын сүүлийн агшныг хараад бахархахгүй байхын аргагүй.   

 

Зураг түүх өгүүлнэ-2

 

(Бат ганцаараа цувааны өөдөөс харан зогсож байгаа нь) 

Энэ бол 2008 оны Өмнөд Осетинд болсон дайны үеэр авсан зураг. Оросын хэвлэлүүдэд энэ зургийг доорх тайлбартайгаар нийтэлж байсан билээ.

“Гүржийн армийн бут цохигдон, салж сарнисан хэсэг бүлгүүд  нь эргэн хүчээ сэлбээд  Гори орох замдаа Оросын цэргийн хамгаалж буй дамжин өнгөрөх цэгтэй тулгарчээ. Гүржийн цэргийн цуваанд явсан офицерууд өөдөөс нь ганцаараа пулемёт шагайн зогсох Орос цэрэгт зайлахыг шаардахад өнөөх нь хариуд нь “Иди на х*й, бл*ть” гэж хэлсэн ба дараа нь цуваатай цуг явсан хэвлэлийнхэн ярилцах гээд мөн л өнөөх  үгийг сонссон байна.

Хэсэг хугацааны дараа цуваа буцан эргэсэн билээ. Энэ зураг дээр байгаа баатар эрийн нэрийг  Бато Дашдоржиев гэнэ...

Энэ тухай дараа нь гадаадын хэвлэлүүд дээр 300 хэрэггүй, ганц л хангалттай гэсэн гарчигтайгаар (эртний Спартын 300 цэргийн тухай домгоос санаа авсан бололтой) бичиж дэлхий даяар тарсан билээ.”

(Туяа Бат хоёр) 

“2016 оны Лондоны олимпд нум сумын төрлөөр  мөнгөн медаль хүртсэн Туяа Дашдоржиев нь энэхүү баатар хүүгийн эмэгтэй дүү билээ”

 (Ганцаараа томруулсан байдлаар)

Хэвлэл мэдээллийнхэн даваадуулах дуртай. Оросоос өөр гадаадын ямар нэг хэвлэл энэ тухай бичсэнийг олж хараагүй ба харин англи хэл дээр бичдэг ганц нэг блог энэ түүхийг тэр чигээр нь Оросоос орчуулж тавьсантай л таарч байв.

Манай зарим хэвлэл мэдээлэл ч мөн яг үүнийг орчуулж тавьсан харагддаг.

Юм үнэнээрээ сайхан.  Энэ цэрэг ганцаараа биш гурвуулаа байсан ба дарга нь “Уралын” цаана нуугдан, холбоо барин тусламж дуудаж байх үед нөгөө цэрэг нь замын хажуу талд гарч мөн буугаа шагайж байсан гэдэг. Удалгүй тусламж болох танкууд ирэхэд Гүржийн цуваа буцан эргэсэн билээ.

Ганцаараа биш гурвуулаа байсан нь энэ баатар эрийн эр зоригт эргэлзэх зүйл болох учиргүй биз ээ.  

Та бүхний анзаарснаар энэ бүхэл бүтэн цувааны өөдөөс ганцаараа сөрөн зогсох баатар эр нь оросоор ярьдаг, Оросын цэрэг-офицер, Оросын иргэн  боловч бидний хувьд ямар ч эргэлзээгүй монгол хүү. Нэр нь Дашдоржийн Бат. (Магадгүй Дашдорж нь өвөөгийнх нь нэр байж ч болох)

Мөн Олимпийн мөнгөн медальт Туяа энэ Батын эгч, дүү болох талаар ямар ч тодорхой баримт байхгүй ба зөвхөн ижил овгоос ийм яриа гарсан байж болох юм. Туяагийн өгсөн олон ярилцлага дотор Батын тухай ямар ч зүйл байдаггүй билээ.

(Тусламж ирсний дараа) 

Энэхүү монгол баатар маань 5 хоногийн дайны сүүлийн өдөр амь үрэгдсэн байж магадгүй мэдээ байдаг ба зүүсэн пулемётийг нь учир мэдэх хүмүүс 2008 онд ГРУ-гийн тусгай албаныхны хэрэглэж байсан Печенег гэж тайлбарлаж байна. Хэрвээ энэ үнэн бол Орос Гүржийн дайнд амь үрэгдсэн хүмүүсийн цэргийн нэр дотор энэ хүний нэр байхгүй нь ямар нэг хэмжээгээр ойлгомжтой болж байх шиг.

(2008 онд Оросын арми ямар байдалтай байсныг энэ хэдэн нүцгэн танк харуулж байна. Одоогийн Сири болон 2014 онд Крымд тусгай үйл ажиллагаа явуулсан армиас ямар их ялгаатай байна вэ.)

Орос орон даяар олон хүн энэ баатар эрд Орос улсын баатар цол цол олгохыг уриалж байсан ба Монголын нэгэн иргэн (Чулуунжавын Аянга?) тэдэнтэй нэгдэн тухайн үеийн Оросын Ерөнхийлөгчид энэ талаар хүсэлт бүхий захиа бичсэн гэдэг.

Ямар ч бай энэ зоригт буриад хөвгүүн нь Оросын төдийгүй бидний, монголчуудын, Монгол баатар билээ.

Нийтлэгч "Чалчаа саарал"

Эх сурвалж: Tolgoilogch.mn

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Ж.Үнэнбат: Би ямар нэгэн эрсдэлд ороогүй, миний хажуугийн хүн эрсдэлд орж байвал ил тод мэдэгдэх ёстой
19 минут    

Чуулган 25 удаа хуралдахад, 21-д нь суудаггүй Б.Наранхүүг эгүүлэн тат!
28 минут    

ХҮМҮҮС ЯАГААД EBARIMT-ААС МӨНГӨ ХОЖДОГГҮЙ ГЭЭЧ….ИЙМ УЧРААС ЮМ БАЙНА ШҮҮ
31 минут    

Анхаар!!! Хятад резинэн туузыг хүүхдийнхээ гарт зүүлгэвэл шигдэх аюултай
31 минут    

БНСУ-д ажиллах хүсэлттэй иргэдэд зориулсан АНХААРУУЛГА гаргалаа
34 минут    

Үүнийг ууж эхэлснээс хойш миний гэдэс яг л хоосрох шиг болсон! Эрт мэдсэн бол огт таргалахгүй л байж дээ…
35 минут    

ВАШИНГТОН СИНГАПУРЫГ, ПХЕНЬЯН МОНГОЛЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
36 минут    

Бие биедээ төгс зохицох зурхайн гурван орд
39 минут    

С.Бясман: Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх хэргийг шалгаж байгаа
48 минут    

Н.Төгсцогт: Шагналынхаа мөнгөний 50 хувийг улсынхаа сайн сайханд зарцуулна
56 минут    

Хөхний даруулгыг хэзээ ч шүүгээн дотор хадгалж болохгүй
58 минут    

Цахим газар өмчлөлийн шийдвэрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр олгож эхэллээ
1 цаг    

АНХААР: Цахим мөнгөний залилангаас болгоомжил
1 цаг    

Т.Дашдэлэг: Хураалгасан генерал цолоо эргүүлж авна
1 цаг    

Ш.БАТСҮХ: ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЧИГЛЭЛЭЭР ГАДААДЫН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ ОРУУЛЖ ИРЭХГҮЙ
1 цаг    

Машин угаахад ус хэрэггүй
1 цаг    

МАЛ СҮРГИЙГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРҮҮЛЖҮҮЛЭХ АЖИЛ ИРЭХ САРААС ЭХЭЛНЭ
1 цаг    

НИТХ-ын хуралдааны үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх боломж бүрдлээ
1 цаг    

ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ
1 цаг    

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
1 цаг    

ӨЧИГДРИЙН АРИЛЖААГАА 787 182 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖЖЭЭ
1 цаг    

МОНГОЛ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЖЭЭ
2 цаг    

"АТАР ӨРГӨӨ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ ХОЙШИЛЖЭЭ
2 цаг    

БАЯЛГИЙН САН БА ИРЭЭДҮЙН САН
2 цаг    

"Гурван охин" хамтлагаараа папарациддууллаа
2 цаг    

МОНГОЛЫН 3Х3 САГСАН БӨМБӨГЧИД ТИВИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ
2 цаг    

ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА
2 цаг    

"САЙН ҮЙЛСИЙН АЯН"-Ы ХҮРЭЭНД НЭГ ӨРХИЙН ДУЛААНЫ ШУГАМЫГ БҮРЭН ШИНЭЧИЛЖ ӨГЧЭЭ
2 цаг    

ФИЗИКИЙН УЛСЫН ОЛИМПИАДАД УЛАН-ҮДЭЭС ЗУРГААН БАГШ, СУРАГЧ ОРОЛЦОЖ БАЙНА
2 цаг    

СҮХБААТАР АЙМГИЙН ИТХ ТӨСВӨӨ БАТАЛЖ, ШИНЭ ЗАСАГ ДАРГЫН НЭРИЙГ ЕРӨНХИЙ САЙДАД УЛАМЖЛАВ
2 цаг    

ХИЛИЙН ЗУРВАСТ ТОРОН ХАШАА ТАТНА
2 цаг    

“АЗ ЖАРГАЛТАЙ АЯЛГУУ-2018” ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМ БОЛЖ БАЙНА
2 цаг    

ЭРДМИЙН БАЯРААР СУРАГЧДААС ХУРААМЖ, ХАНДИВ АВАХЫГ ХОРИГЛОВ
2 цаг    

“АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2 цаг    

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ
2 цаг    

“МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
2 цаг    

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫГ ЦАХИМААР ХЯНАДАГ БОЛОВ
2 цаг    

МҮН-КИМИЙН УУЛЗАЛТ СОЛОНГОСЫН ХОЙГТ ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТИЙГ ЦОГЦЛООХОД ТУСАЛНА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
2 цаг    

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН ГАРЫН АВЛАГА ШИНЭЧЛЭГДЭВ
2 цаг    

“ОРГИЛ ӨӨД ТЭМҮҮЛСЭН ОН ЖИЛҮҮД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ
2 цаг    

МОНГОЛ-АНУ-ЯПОНЫ ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТААС ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАВ
2 цаг    

ХӨШИГИЙН ХӨНДИЙ ДЭХ ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ЯВЦЫН ТАЛААР ЧУУЛГАНД МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
2 цаг    

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ШИЛДЭГ 8 БАГИЙН ЦОМЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЭН БОЛНО
2 цаг    

“МАЗАЛА” ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН ШАГНАЛЫН САН 200 САЯ ТӨГРӨГ
2 цаг    

ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ ЭХЛЭВ
2 цаг    

ЭНЭТХЭГИЙН НЭГЭН МУЖИД 13 ЦАГИЙН ХУГАЦААНД 36749 УДАА АЯНГА ЦАХИЛГААН ЦАХИЖЭЭ
2 цаг    

МАЙК ПОМПЕО АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛЛОО
2 цаг    

МОНГОЛ, ЯПОН, АНУ-ЫН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ ТОКИО ХОТНОО БОЛОВ
3 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗАРЛИГ ГАРГАЖ ХОЁР УЯАЧИЙН ЦОЛЫГ ХАСЛАА
3 цаг    

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ МАРГААШИЙН ХУРАЛДААНААР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭЛЭЛЦЭХ БОЛОВ
3 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.