Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 06-р сарын 21
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Г.Гонгоржав: Монголын нутагт унасан солирын чулууны дээж надад бий

НИЙТЛЭСЭН: 2018-01-07 12:35:02
Бусад > Танин мэдэхгүй | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Гонгоржав гуай чулуу цуглуулдаг. 20 гаруйхан насандаа чулуу сонирхон судалсан тэрбээр оны өмнөхөн бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ гаргасан юм.

Энэ нь ч учиртай. Тэрбээр мэндэлсэн өдрөөрөө бүтээлч ажил хийхийг эрмэлздэг. Тиймээс ч хоёр оны заагт “Чулууны хээ-2” үзэсгэлэнгээ гаргажээ. Г.Гонгоржав гуайг химич, эрдэс судлаач, сэтгүүлч гэдгийг уншигчид андахгүй. Энэ удаад түүнтэй сонирхон цуглуулдаг чулуу, эрдэс судлалын сэдвээр ярилцлаа. 

-Та шинэ оноо олон сайхан бүтээлтэй угтаж, “Чулууны хээ-2” үзэсгэлэнгээ гаргасан. Бүтээлээрээ олон нийтэд ямар зүйл хэлэхийг хүссэн бэ?

-Чулууны сэдэвтэй зургаа дахь үзэсгэлэн “Чулууны хээ-2” болж байна. Өнгөрсөн жил “Чулууны хээ-1” үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь чулууг мэргэжлийн үүднээс бус гоо зүй, уран сайхны талаас харуулахыг зорилоо. Хэлний эрдэмтдэд шийдээгүй нэг асуудал байдаг нь бичиг үсгийн гарал үүсэл юм. Үүнд хариу өгч чадахгүй өдийг хүргэсэн. Чингис хааны хасбуу тамга чулуу хагарахад гарсан байдаг. Элдэв судар ном чулуу хагарснаар олны нүдэнд ил болж, бошгыг үзүүлсэн гэх чулуун судар бий. Үүнээс үүдэн чулуунд нууцлаг зүйл байна гэж бодсоны үндсэн дээр энэ ажлаа эхлүүлсэн. Ингэж эхлүүлсэн сонирхол өнөөдрийн чулууны цуглуулгатай болох нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ сонирхол цар хүрээгээ тэлсээр зөвхөн бичиг үсгийн сэдэвтэй үзэсгэлэн гаргах хэмжээний цуглуулгатай болгожээ. Энэ удаагийн үзэсгэлэнд монгол бичгийн найман янзын зурлагыг чулуундд хэрхэн буйг харууллаа. Эдгээр зурлага оролцсон монгол бичигтэй чулууг олон түмнийхээ мэлмийд хүргэсэндээ баяртай байна. Бичиг үсгийн цуглуулга уйгаржин бичгээр хязгаарлагдаагүй. Эрэл хайгуулын явцад кирилл буюу цагаан толгойн 35 үсэгтэй байгааг ч харуулсан. Мөн 1-10 хүртэлх тооны дүрслэлтэй чулууг оллоо. Мөн эртний бичигтэй чулууг хайн олж, дээжээс нь үзэсгэлэндээ тавьсан.

-Судлаачийн хамгийн дотнын анд юу байдаг вэ?

-Би алх, цүүц хоёртой л нөхөрлөдөг. Өдий насалсан хүн том чулууг өргөж дийлэхгүй. Ихэвчлэн жижиг чулууг олж, сонжино. Гэхдээ өвөрмөц чулуу олсон ч хагарах тохиолдол бий. Сонин хачин чулуу олохын тулд их зам туулна, аялна. Ингэж хөдөлмөрлөж цуглуулсан үзэсгэлэнгийн өөр нэг сонирхолтой зүйл нь 3D зурагтай чулуу юм.

-Тэдгээр содон чулуугаа хаанаас олсон бэ. Хамгийн онцлох бүтээлийг нь нэрлэхгүй юү?

-Цаг зав гаргаж хөдөлмөрлөж олдог учраасс бүтээлээс тэр нь гоё сайхан гэж хэлэхгүй. Ер нь агуулга, бэлгэдлийн хувьд уйгаржин бичигтэй бүтээлийг л нэрлэвэл асуултад тохирох болов уу. Мөн 3D зурагтай чулууг нэрлэмээр байна. Ер нь хүмүүсийн тоохгүй гишгэлээд өнгөрсөн элдэв чулуу сонин содон бүтээл болдог. Тиймээс уйгагүй хөдөлмөр, эрэл хайгуулын дүнд сайхан бүтээл төрдөг. Би өнгөрсөн зун 10 гаруй мянган километр явлаа. Олон газраар явахгүй бол миний ажил бүтэхгүй. Ингэж явахад надад хүүхдүүд болон Болдсайхан эмч тусалсан. Би түүнд монгол уламжлалт эмийн найрлагад ордог чулууг хэлж өгдөг. Тиймээс энэ хүмүүс аялалд гарахдаа намайг авч явдаг.

-Ер нь Монголын аль нутгаас хамгийн сонин содон чулуу олддог бол?

-Би говь руу явах дуртай. Говийн чулуу хангай газрынхыг бодоход газрын гадарга дээр ил байдаг. Энэ жил байсан чулуу дараа нь очиход элсэнд дарагдаад харагдахгүй болдог талтай. Эсрэгээрээ өмнө нь байгаагүй чулуу элсний нүүдэл, нар салхины нөлөөгөөр ил гардаг. Байнгын хөдөлгөөнд оршдог, нууцлаг энэ байдал нь говь руу аялах хүсэл төрүүлдэг. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Чулуун бүтээл урлахад төсөөлөлтэй байх нь чухал. Төсөөлж чадахгүй бол машин дүүрэн чулуу авчирлаа ч бүтээл болохгүй. Мөн авчирсан чулууг хагалах эсвэл зүсэхээ сайн бодох хэрэгтэй. Зарим чулуу их эмзэг байдаг. Өнгөлүүлэх гэхээр болдоггүй . Дундговь аймгийн Дэл уулаас уйгаржин бичигтэй чулуу олоод бичгийг нь арилгахгүйн тулд скотчер наагаад баларсан. Хуулахад бичгийг нь хуулсан тал бий шүү.

-Таны цуглуулгад гаднын улс орноос авчирсан чулуу бий юү?

-Цөөн бий. Тухайлбал, Америкийн Үхлийн хөндийгөөс авчирсан чулуу байгаа.

-Ер нь танд хэдэн төрлийн чулуу байна вэ?

-Монголчуудын чулуун өв соёл, шүтлэгтэй холбоотой зэргээр ялгаж болно. Мөн надад геологийн шинжлэх ухааны талаас нь цуглуулснаар хэлбэл 400 гаруй чулууг төрөлжүүлжээ. Нийтдээ төчнөөн чулуу байгаа гэж хэлэхэд хэцүү. Монголын уламжлалт анагаах ухаанд эрдсийн буюу чулуулгын гаралтай эм байдаг. Жишээлбэл, гиван байна. Говьд байдаг энэ чулуу найрлагадаа төмөр агуулдаг. Эр, эм, охин зэрэг олон янзын жонш бий. Эр жоншны найрлагад кальци, эм нь хүхэр хүчлийн кальцитай байдаг. Энэ маягаар цуглуулахад хими болон геологийн мэдлэгтэй байх ёстой.

-Хөдөө хээр явахдаа чулууны дээж авдаг уу?

-Авалгүй яахав. Хадны бичиг, хүн чулуунаас дээж авдаг. Үүний дүнд тэр чулууг хэр олон жил хадгалж болох, холоос авчирсан уу эсвэл тэр нутгийнх уу гэдгийг судалж мэдэх боломжтой. Энэ маягаар авсан 180 гаруй чулууны дээжээ Шинжлэх ухааны академийнханд өгсөн. Мөн Байгалийн түүхийн музейн 70 жилийн ойгоор 70 өөр чулуу бэлэглэж байв. Би чулуу судлаачаар ажиллаад 60 орчим жил болж байна.

-Солирын чулуу таны цуглуулгад бий юү?

-Би солирын талаар сонирхон судалдаг. Хэнтий аймгийн музейд байгаа солирыг тодорхойлж байсан. Говь нутгаас өөр нэг солирын чулуу олсон. Монголын газар нутагт унасан солирын чулууны дээж надад бий. Эдгээр дээжээс ямар төрлийн солир болохыг тодорхойлдог.

-Чулууг эмэгтэйчүүд гоёл чимэглэлд, эрчүүд хөөрөг урлуулахад өргөн хэрэглэдэг. Танд ийм зүйлд ашиглах чулуу байдаг уу?

-Чулуугаар хөөрөг хийхэд би дургүй. Учир нь, чулуун соёлыг харж илрүүлэхийн оронд эвдэж, ашиг хонжоо хайдаг. Үүнд маш их харамсдаг. Эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийн зүйлсийг хийхэд чулууны үндсэн хэв шинжээр ашигладаг учир буруушаадаггүй. Эдгээр зүйлийг хийхдээ чулууг байгаагаар нь ашигладаг. Хүнд ээлтэй ач тусаа өгдөг чулуу гэж бий. Монголын уламжлалт ухаанаар чулууг амьтай гэдэг. Гурав, дөрвөн төрлийн болор чулууг нэрмэл усанд хийж наранд тавиад уувал эрүүл мэндэд тустай. Мөн хөл гар, уруул нь татахад гартаам чулуугаар үрэхэд тустай байдаг.

-Өвгөд чулууг байрнаас нь хөдөлгөхийг цээрлэдэг. Үүнийг та юу гэж ойлгодог вэ?

-Хүн аль нэг газраас чулуу аваад гэмтлээ гэж ярьдаг. Үүнийг би сэтгэлийнх гэж боддог. Дээхнэ ингэж ярьдаг байсан учир өөрт ямар нэгэн зүйл тохиолдохоор чулуутай холбон ойлгодог. Би олон газраас чулуу авсан. Одоо ч гэсэн цуглуулсаар явна.

 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Нурууны өвдөлт намдаах 1 минутын дасгал
4 цаг    

Таны дархлааг дэмжих 10 төрлийн эмчилгээний ундаа
4 цаг    

Хурдан унтаж, бөх нойртой байхад туслах энгийн жор
4 цаг    

Үзэмний шүүс чихрийн шижинтэй хүмүүст тустай
4 цаг    

Нүдэнд хамгийн хэрэгтэй 10 хүнс
4 цаг    

Эрхэм нандин энергээ хэнтэй хуваалцаж байгаад анхаарлаа хандуул
4 цаг    

Хөлөндөө массаж хийх арга, аргачлал
4 цаг    

Илүүдэл жингээ хаяхад тань туслах 15 смүүти
4 цаг    

Хууль бусаар олгосон газруудыг цэгцлэж эхэлжээ
4 цаг    

“НОГООН ПАСПОРТ” АЯНЫ МАНЛАЙЛАГЧДЫГ ШАЛГАРУУЛЛАА
4 цаг    

Богино үсний засалтууд
4 цаг    

Арьс, үсээ сайхан болгоход тань кофетой маск тусална
4 цаг    

30 минутанд Тахиан махан гуляш
4 цаг    

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ БАЙГУУЛНА
4 цаг    

ОЛОН УЛСЫН БАДМИНТОНЧИД УЛААНБААТАРТ ӨРСӨЛДӨЖ БАЙНА
5 цаг    

НИЙСЛЭЛД 2018 ОНЫ ЭХНИЙ ТАВАН САРЫН БАЙДЛААР 16604 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ
5 цаг    

“ИРВЭСТЭЙ НУТГИЙН ИРЭЭДҮЙ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
5 цаг    

А.СОРОКИН: ОРОСЫН ШИГШЭЭ БАГ АМЖИЛТ ГАРГАСНААС ХОЙШ “ДАШТ-2018”-ЫГ 80 НАСТАЙ БУУРЛУУД Ч ҮЗЭЖ БАЙНА
5 цаг    

ТОМУУГИЙН УЛИРАЛД ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 220 МЯНГАН ХҮНД ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙЖЭЭ
5 цаг    

Яармагийн гүүрэн дээр гарсан ослоос болж шалгалтанд хоцорсон хүүхдүүдэд туслахаар болжээ
5 цаг    

АЛИМ, ЧАВГА ТАРЬЖ БАЙНА
5 цаг    

Үндэсний бөхийн дүрмийг шинэчлэн баталлаа
5 цаг    

УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛАВ
5 цаг    

ОРОСТ ШАР АЙРАГНЫ ЭРЭЛТ НЭМЭГДЭЖ БАЙНА
5 цаг    

СУВИЛАГЧ МЭРГЭЖЛИЙГ СОНГОХ ХҮНИЙ ТОО БУУРАХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
5 цаг    

УИХ даргад 8000 иргэний гарын үсэг бүхий шаардлага хүргүүлнэ
6 цаг    

Дүүгийн хэмжээнд нийт 1.976 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийг хийнэ
6 цаг    

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХАРИУГ ОРХОН АЙМАГ АНХ УДАА ШУУД ДАМЖУУЛЛАА
6 цаг    

ОРОН НУТГИЙН ЗАМД ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛТОЙ ЗОРЧИХЫГ УРИАЛЖ БАЙНА
7 цаг    

ФИФА МЕКСИКИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООГ ТОРГОЖЭЭ
7 цаг    

ИНФОГРАФИК:912 МЯНГАН ХҮҮХЭД МӨНГӨН ТЭТГЭМЖ АВЧ БАЙНА
7 цаг    

ЧУУЛГАНЫ ҮДЭЭС ӨМНӨХ НЭГДСЭН ХУРАЛДААН ЗАВСАРЛАЛАА
7 цаг    

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ ЭЭДРЭЭТ ЦАГ ҮЕИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛСНЫГ ГЭРЭЛ ЗУРГААР ХАРУУЛАВ
7 цаг    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
7 цаг    

БОГД УУЛАНД БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ЭРГҮҮЛ ХИЙХЭД ХҮНДРЭЛТЭЙ БАЙДАЛ ҮҮСЧЭЭ
7 цаг    

УЛААНБААТАР ХОТНОО 13 ОРНЫ БОКСЧИД ХҮЧ, УР ЧАДВАРАА СОРЬЖ БАЙНА
8 цаг    

ХАВРЫН ЧУУЛГАНЫГ ЭНЭ САРЫН 29-НД ХААНА
8 цаг    

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРЫН ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ
8 цаг    

БАРДЫН ХӨГЖМИЙН КОНСЕРВАТОРИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ТАВИВ
8 цаг    

НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТАД ЗХЖШ-ААС ОРОЛЦОЖ БАЙНА
8 цаг    

ТӨРИЙН ОРДНЫ АРЫН ЦЭЦЭРЛЭГ 06.00-21.00 ЦАГ ХҮРТЭЛ ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ
8 цаг    

ХҮН АМЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ СУРГУУЛИЛТАА ЦУЦЛАХ БОДОЛТОЙ БАЙНА
8 цаг    

ЗАЙСАНГ ЗАЙДАЛСАН “ЗҮҮНБАЯН РЕФАЙНЕРИ” КОМПАНИЙНХАН ТУУЛЫГ СҮЙТГЭЖ БАЙНА
8 цаг    

ТАВАН ТОЛГОЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА
8 цаг    

АЙМГУУДИЙН ЭНЭ ЖИЛИЙН БАЯР НААДМЫН ТОВ ГАРЧЭЭ
8 цаг    

У.ХҮРЭЛСҮХ: ДОРНОГОВЬ ТӨМӨР ЗАМ, НЕФТИЙН ҮЙЛДВЭР, ЧӨЛӨӨТ БҮСЭЭ ДАГААД ХӨГЖИХ ИРЭЭДҮЙТЭЙ
8 цаг    

ГУРВАНСАЙХАН УУЛЫН "ИХ ТАХИЛГАТ ХАЙРХАН"-Ы ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ ЭХЭЛЛЭЭ
9 цаг    

ФИЗИКИЙН УЛСЫН ОЛИМПИАД ИРЭХ ОНД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО
9 цаг    

ЕГИПЕТИЙН ШИГШЭЭ БАГИЙН ХУВЬД ДАШТ ӨНДӨРЛӨСӨН НЬ ТОДОРХОЙ БОЛОВ
9 цаг    

ҮНДЭСНИЙ БӨХИЙН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЖЭЭ
9 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.