Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Тайгын зул цэцэг

НИЙТЛЭСЭН: 2018-01-06 10:39:43
Чөлөөт цаг > Уран зохиол | Сэтгэгдэл: 0

“Алтан-Өд -2017” наадмын тусгай байрын шагнал хүртсэн СГЗ яруу найрагч С.Оюуны “Тайгын зул цэцэг” үгүүллэгийг та бүхэнд хүргэж байна.

Өвгөн оточ бурхантай гүнгэрвааныхаа өмнө нам суужээ. Жижиг хүрэн авдар дээрхи зулын гэрэл гүнгэрвааг гэрэлтүүлнэ. Намрын сүүл сарын жихүүвтэр энэ өдөр тайгын царамд гарч эмийн ургамал түүхээр явах гэж буй тул лус савдаг, ерэн есөн тэнгэр бурханд мөргөж, цэцгийн амь гуйж буй нь тэр. Түүний олбогийн хажууд баахан гялгар ууттай бэлэг сэлт хааш яайшхан овоолжээ. Шавилна гээд удаагүй нэгэн юу болсныг бүү мэд учир тоймгүй бэлэг сэлт өгч, та намайг тайгын цэцгэнд явахдаа аваад яваач гэж эх захгүй шалгаасанд өвгөн оточ эвгүйрхээд буй.

 Багш мөргөж, залбирлаа дуусгаад эргэхэд залуу домботой цайнаас аягалан өглөө.

-Суусаар л байна уу... Яасан зовлонтой хүний үр гэж ийм цадиггүй байдаг байна аа. Одоо цаг ч дээ хэмээх багшийн үг их л цөхөрсөн янзтай байв.

-За яахав, чи надтай цуг яв. Гэхдээ нэг газар чамайг хоцрооно. Түүнээс цааш миний хойноос явахгүй гэж мэд. Цаадах нь тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав гэж уралдан хэлэв. Багш дахин юм хэлэлгүй ургамал түүхэд хэрэгтэй бүхнийг бэлдээд гэрийн хаяанаас таягархуу мод аваад гарлаа.

-Миний машинаар дөхөөд бууя гэвэл өвгөн би тэгж явж сураагүй юмаа гээд шуудхан алхав. Алхаж явна чинээ санаагүй залуу машинаас хувцсаа хам хум аваад араас нь гүйв. Багш амандаа юм уншин хажууд нь хүн яваа чинээ тоож байгаа янз алга. Нэлээд явсны дараа оточ, өглөөний уншлага дууслаа. Залуу минь чи ямар алба хашиж явсан гээд байлаа, мартчихаж?

-Наймаа маймаахан даа. Олигтой болоогүй. Тань шиг эм барьдаг болчихвол ч харин аятайхан бизнес санагдаад байгаа юм. Та эм барихыг бизнес гэж ер ойлгохгүй л байх шиг байна. Таны үе өнгөрсөөн.

-Эм барьдаг хүний гар цагаан байх учиртай. Чи нэг л буруу газар яваад байна уу даа.

-Би таньд шавь ороод бүгдийг сурна. Надад авьяас бий. Ер нь энэ намраас таны хажууд л байж, заалгая гэж чин сэтгэлээсээ хүсээд байна. Эхлээд эмийн цэцэг таньчихая. Таньд шууд хоёр саяыг өгнө гэж чөлөө завгүй урсгав. Өвгөн эзгүй хээр хоёулахнаа явж байхад амалж байгаа мөнгө үү!!! гэж бодсон ч,

-Чи ч гар татдаггүй бололтой гэвэл залуу ихэд урамшин,

-Таныг яг энэ үеэр маш ховор эмийн цэцгэнд явдаг гэж сонссон л доо. Зул цэцэг гэл үү?

-Чи ер нь хэдэн зул цэцэг байдгийг мэдэх үү?

-Тийм олон байдаг юм уу?

-Эхлээд тэр тухай мэдчихээд явах байсан юм даа. Жаран жил би энэ эрдэмд сураад дуусаагүй л байна. Шавийн ёс жудаг гэж мэдэх үү. Ёс мэдэхгүйгээр шавь гэж байхгүй. Чи өөрөө л намайг багш гээд байгаагаас бус би чамайг шавь гэж хэлээгүй байх аа. Надад хадаг барьж шавилсан шавь нар гэхэд одоо болтол намайг дагаж яваагүй л байна. Хэзээ би хэлнэ. Тэд явна. Ийм байдаг ёстой. Тэгэхээр одоо чи энд үлдэнэ. Би цааш явна гэх үед тэд нэг их модтой уулын энгэрт ирсэн байлаа. Эзгүй ойд ганцаар үлдэхээс эмээсэн залуу

-Энд үү?, би айж байна 

-Айхаа давж сур. Чи яагаад намайг ганцаараа явдаг гэж бодож байна? Эмийн цэцэг эмзэгхэн. Хүний мөр, тоос хүргэж болдоггүй юм. Надад тоогдож шавь болбол чинь би нэг өдөр чамайг царамд авч явна аа. Арван жил, үгүйдээ таван жил миний дэргэд зарагдаад тэгээд л сурна даа гэчихээд,  хаяад алга болов. Тэр хоёр ихээ хол газар хороосон атал ийм хэдхэн үг солилцжээ.

Өвгөн алхсаар байлаа. Ногооноороо байгаа хэсэг бутан дундуур зориуд гарав. Тэр бутнууд хүн хүрэхээр л өмхий үнэр ханх тавьдаг, мөр буруулах хүн тэр бутан дундуур заавал өнгөрдөг ажээ. 

Битүү модтой тайгын дунд модны цоорхойгоор туссан гэрэлд эмийн ургамал харагдавч өвгөн гар хүрэлгүй баруун тийш тэгснээ зүүн тийш мөр буруулан алхаж, навч тасдан амандаа хийж явлаа. Тэгж явахдаа хэдэн шавь нараа бүртгэн бодов. Ингэж их санааширсан нь ер үгүй. Салахгүй дагах энэ нөхрөөс болоод ийн бодоход хүрчээ.

За байз надад энэ ургамлыг нүдлүүлчих үнэнч шавь хэд билээ? Уул хаданд алхаад байх нас биш болж байдаг. Гэтэл би үнэнч шавийн талаар өнөөдөр л бодох гэж. Сүүлийн үед хадаг барьж ирэх хүн олширлоо. Энэ ч сайны ёр биш ээ. Нэг шавь байж болох юм. Тэр эрдмээ зааж өгөөч гэж нэг удаа ам ангайгаагүй ч тан найруулахаас эхлээд их юм сурсан. Өөрөө үхлийн ирмэг дээрээс сэхсэн хүн. Хүний өвчин шаналлыг ойлгоно. Тэрэнтэй л орой үдэш суухаас. Арван жилийн нас ч надад байна аа. Өлхөн сургачихна хэмээн бодоод сэтгэл нь амраад ирэв.

Түүний багш маарамба их эрдэмтэй нэгэн байсан бөгөөд шавийг олох амархан, үнэнчийг олох амаргүй гэдэг үгийг байнга л чихэнд нь уяж, хэвтэрт орохынхоо өмнөхөн л энэ цэцэгт хүрэх замыг заажээ. Чи ч нэг л үнэнч шавьд энэ цэцгээ нүдлүүлдэг юм шүү хэмээн  ам тангаргийг нь авч билээ. Гэтэл одоо энэ цэцгийг нүдлэх гэж үхэн хатан тэмцэх болов. Ай хөөрхий, хүний явдлаа гэж... Сууж буй чулууных нь хажууд баавгайн хэдэн хоргол харагдав. Түүж хийгээд нэгийг дундуур нь хугалбал ургамал ханхийгээд л явчихлаа. Одоо буцахад ч таарна гэж өөртөө хэлээд өвгөн эргэж алхлаа.

Оточийг нөгөө бутны дэргэд ирэхэд бодсон ёсоор нь залуу тавгүйрхсэн байдалтай, хаачихаа мэдэхгүй сууж байв. Гэнэт гарч ирсэн оточийг хармагц царай нь хувхай цайлаа. Мөшгөж явсныг нь ингээд мэдчихнэ гэж бодоогүй байжээ. Багшийн нүд хилэнтэйеэ харагдсан ч дуу нь ер бусын эелдгээр,

-Тоогүй. Чиний үнэнчийг би шалгасан юм. Эм барих эрдмийн хүн биш байна. Бэлэг сэлт, мөнгөө аваад буцаарай. Өөрт минь зохилтой бол би гуйгаад л авчихдаг, харин зохилгүй бол орон гэртээ байлгадаггүй юм. Энээхэн дор нэг айлд одоо очно. Намайг урьсан юм. 

-Та цэцгээ түүгээ юу?

-Арай болоогүй байна. Баавгайн хэдэн хоргол л түүлээ. Эмийн найрлагад ордог юм. Үнэрт гээд нэг хоргол савны ёроолоос гарган хугалж өгөв.

-За мөр мөрөө хөөе.  Хүү минь зөв сэтгэлтэй яваарай. Түүний дараа санасан бүхэн чинь бүтнэ гээд өвгөн оточ, модоо тулсаар явчихав.

Өө, үхсэн, зул цэцгэнд явна л гээд байсан, намайг л шалгах гэж тараасан үг байж. Энэ хөгшинд ингэж чадуулах гэж. Мөнгө худлаа амалж, элдэв дээдийн муу юм хийж явсныг минь мэдчихсэн юм шиг яадаг өгөр вэ. Түй.

Агсагдаж, ядарсан залуу мэддэг муу үг бүхнээ амандаа үглэсээр буцаж явахад тайгын зул цэцгийн эмийн чанар нэгэнт боловсорч гүйцэж байлаа.

2017.11.22

 

 

 

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.