Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 10-р сарын 21
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

2018 онд нээлтээ хийх Холливүүдийн 10 онцлох кино

НИЙТЛЭСЭН: 2018-01-04 22:51:03
Бусад > Кино урлаг | Сэтгэгдэл: 0

2018 онд нээлтээ хийх Холливүүдийн 10 киног онцлон танилцуулж байна.

1. Phantom Thread:

Даниэл Дэй Льюис, Лесли Мэнвилл болон Вики Крипс нарын голд дүрд нь тоглосон Phantom Thread уран сайхны киноны үйл явдал 1950-иад оны үеийн дайны дараах Лондон хотод өрнөнө. Алдарт дизайнер Рэйнольдс Вүүдкок болон түүний дүү бүсгүй Сирил нарын загварын урлан бол Их Британийн загварын гол төв ажээ. Тэд хааны гэр бүл, кино одод, нөлөө бүхий хүмүүс гээд том жижиг, хөгшин залуугүй бүгдийнх нь загварын донж маягийг тодорхойлдог байна. Зөвхөн загварын ертөнц гэлтгүй хайр дурлалын тухай энэ киноноос үзэх боломжтой. Ганц бие явсан Рэйнольдс Вүүдкок Альма хэмээх бүсгүйтэй учирснаар хэмжээлшгүй их аз жаргалтай болно.

2. A Wrinkle in Time:

Опра Уинфри, Риз Уизерспун нарын тоглосон гуравдугаар сарын 9-нд нээлтээ хийх Уолт Диснейн тус бүтээлд аавыгаа хайхаар явж буй Мег Мурри охины тухай өгүүлнэ. Түүний аав шинжлэх ухааны туршилт хийж байгаад ор сураггүй алга болжээ. Зөвхөн Мег л дэлхий ертөнцийг аюулаас хамгаалж чадах бөгөөд тэрбээр найзынхаа хамт цаг хугацаагаар аялж, гайхалтай ертөнцөд очих болно.

3. Solo: A Star Wars Story:

2018 оны тавдугаар сард дэлгэцнээ гарах "Оддын дайн" цувралын шинэ ангид Харрисон Фордын тоглодог залилагч этгээд Хан Сологийн залуу насыг өгүүлэх болно. Түүний залуу насанд жүжигчин Олден Эренрайк тоглох бөгөөд Хан Солон Оби Ван Кэноби болон Люк Скайвокертой тааралдахаас өмнөх цаг үеийг харуулах юм.

4. Mary Queen of Scots:

Найруулагч Жози Руркийн 2018 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийх “Шотландын хатан хаан Мэри” киноны гол дүрд Сорша Ронан тогложээ. Шотландыг удирдаж байсан Мэри Стюарт дүү I Элизабетээс хаан ширээг нь булаан авахаар зэхнэ. Кино зохиолыг Хөзрөн байшин киног бүтээгч Бо Виллимон бичжээ. Тус бүтээлд Марго Робби, Дэвид Теннант, Жэк Лоуден, Мартин Компстон, Жо Алвин, Бренданм Койл болон Гай Пирс нар тоглосон байна.

5. Black Panther:

"Marvel"-ийн фэнүүдэд дуулгах нэгэн сайхан мэдээ. Вакандагийн хаан, эцгийнхээ үхлийн дараа Тчалла Африкийн технологийн хувьд өндөр хөгжсөн төрөлх нутагтаа хаан ширээнд суухаар яаран ирнэ...

6. First man:

Райан Гослинг саран дээр буусан анхны хүн Нэйл Армстронгийн дүрд тогложээ. Үйл явдал 1960-аад оны үеийг харуулах бөгөөд НАСА өндөр эрсдэлтэй даалгавар гүйцэтгэхээр болно..

7. Mary Poppins Returns:

Шидэт асрагч Мэри Поппинсын тухай киноны эхний ангийг та санаж байна уу? Уг үйл явдлаас хойших 20 жилийн дараах Лондон хотын их хямралын үеийг энэхүү шинэ кинонд харуулах болно. Өдгөө насанд хүрсэн Майкл эхнэрtt өөд болсноос хойш гурван хүүхэдтэйгээ үлдсэн бөгөөд тэдэн дээр асрагч Мэри Поппинс хүрэлцэн ирэх болно.

8. Ready Player One:

Алдарт найруулагч Стивен Спилберг Эрнест Клайны шинжлэх ухааны уран зөгнөлт романаас сэдэвлэн уг киногоо бүтээжээ. 2044 оны сүйрсэн ертөнц. Дэлхийн эдийн засгийн томоохон уналтын улмаас ашигт малтмалын хомсдолд оржээ. Түүний зэрэгцээ интернэт болон Жэймс Хэллидэй, Огден Морроу нарын зохион бүтээсэн цахим тоглоом томоохон нэрд гарна.

Хэллидэй нас барахынхаа өмнө тоглоомдоо гурван түлхүүр үлдээсэн бөгөөд тэдгээрийг олж, лабиринтын гарцыг олсноор тоглогч олон саяын хөрөнгөтэй болох боломжтой тухай гэрээслэл үлдээнэ. Олон тоглогч шагналыг авахаар тэмцсэн ч олон жилийн туршид хэн нь ч чадаагүй байна.

9. Widow:

"12 жилийн боолчлол" киногоороо "Оскар"-аас шилдэг найруулагч болон шилдэг бүтээлийн шагнал хүртсэнээсээ хойш таван жилийн дараа найруулагч Стив Маккуин ийнхүү нэгэн шинэ триллерээ бүтээжээ.

Жүжигчин Виола Дэвис, Элизабет Дебицки, Мишель Родригес болон Синтиа Эриво нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн дүрд тоглох бөгөөд тэдний нөхрүүд дээрэм хийх гэж байгаад амиа алджээ. Нөхрүүдийнхээ ажлыг дуусгахаар тэд хэргийн газар ирэх бөгөөд тэднийг юу хүлээж байхыг уг киноноос үзэх боломжтой.

10. Red Sparrow:

Женнифер Лоуренс Оросын тагнуулч Доминика Егоровагийн дүрд тогложээ. Доминика өмнө нь балетчин байсан ч "болжморын" сургууль буюу гоо үзэсгэлэн, гадаад төрхөө ашиглан дайснаа дардаг эмэгтэй тагнуулчдын сургуулийг дүүргэжээ. Доминика болон АНУ-ын Тагнуулын төв газрын тагнуулч Натаниэль Нэш нар бие биедээ татагддаг ч энэ харилцаа нь хоёр улсад аюул заналхийлэх хэмжээнд байв.

А.Наранцацрал

Эх сурвалж: GoGo.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
САЯТАН ЖҮЖИГЧИН ЧОУ ЮНЬФАТ САРД 100 ДОЛЛАРААР АМЬДАРДАГ
2 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН О.СОДБИЛЭГ, Д.ТЭРБИШДАГВА НАР ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
6 цаг    

МОНГОЛ, ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
6 цаг    

УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ХБНГУ-ЫН БХЯ-НЫ САЙД, ДОКТОР УРСУЛА ФОН ДЕР ЛАЙЕНТЭЙ УУЛЗАВ
6 цаг    

ДЭЛХИЙН НИЙТ ЦООХОР ИРВЭСИЙН 20 ХУВЬ НЬ МОНГОЛД БАЙДАГ
6 цаг    

Жастин Бибер нууцаар гэрлэжээ
6 цаг    

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДТАЙ УУЛЗАВ
6 цаг    

ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАС НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН
6 цаг    

УМАРД СОЛОНГОСЫН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ЦУЦЛАХГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙГАА АЖ
6 цаг    

МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИД ОЛИМПООС АНХНЫ МЕДАЛЬ ХҮРТСЭН ТҮҮХЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
6 цаг    

СЭТГҮҮЛЧ ХАШОГГИЙН ТАЛААРХИ МЭДЭГДЛИЙГ ИТГЭЛ ТӨРҮҮЛСЭН ГЭЖ ХЭЛЖЭЭ
6 цаг    

ГОЛОМТ БАНК ГАДААД ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ШИЛДЭГ ХАМТРАГЧААР ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ
22 цаг    

Тоглоомын дүрэм
22 цаг    

Г.БИЛГҮҮДЭЙ: МОНГОЛ ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЯРЬЖ, БИЧИЖ БАЙГААГ Л БИД БАХАРХАЛ БОЛГОХ ЁСТОЙ
1 өдөр    

СУРАГЧИД БҮТЭЭЛЧ ЭКО АЯЛАЛД ОРОЛЦЛОО
1 өдөр    

ЦАГААННУУРЫН БООМТООР НАСЖИЛТ ХЭТЭРСЭН МИКРО АВТОБУС НЭВТРҮҮЛЭХГҮЙ
1 өдөр    

ГАЗРЫН СУУРЬ ҮНЭЛГЭЭГ 60-200 САЯ ТӨГРӨГ БОЛГОН ШИНЭЧИЛЛЭЭ
1 өдөр    

АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ СУРГАЛТ ЯВУУЛЛАА
1 өдөр    

ГАМШИГ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД СЭТГЭЛ ЗҮЙН АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛОВ
1 өдөр    

ХАЛАГДСАН ДАЙЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
1 өдөр    

ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

ХОНГОР НУТАГТАЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

ГАДААД ЗАХ ЗЭЭЛ РҮҮ МАЛЫН МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЖ БАЙНА
1 өдөр    

ХУРАНДАА МӨРДЭСТНҮҮД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
1 өдөр    

МАЛЧИД 70 ГАРУЙ МЯНГАН ТОНН ӨВС НӨӨЦӨЛЖЭЭ
1 өдөр    

Нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжих, хаваржих боломжтой гэжээ
1 өдөр    

Б.НИНЖБАДГАР: ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААГ ИРГЭД ИХ СОНГОХ БОЛСОН
1 өдөр    

НӨАТ-ЫН ЭЭЛЖИТ СУГАЛААНЫ ТОХИРОЛ МАРГААШ БОЛНО
1 өдөр    

ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
1 өдөр    

У.ТУЯА: ХОС ХЭЛНИЙ СТАНДАРТ ГЭЖ ЯРИАД БАЙВАЛ БАГШ, ХҮҮХДҮҮДЭЭ АЙДАСТ АВТУУЛЖ МАГАДГҮЙ
1 өдөр    

ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААГ ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ
1 өдөр    

Д.ТРАМП, КИМ ЖӨН УН НАРЫН ХОЁР ДАХЬ УУЛЗАЛТ ИРЭХ ОНЫ ЭХЭЭР БОЛЖ МАГАДГҮЙ
1 өдөр    

Б.НИНЖБАДГАР: ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААГ ИРГЭД ИХ СОНГОХ БОЛСОН
1 өдөр    

ШҮҮХИЙН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ТАЛААР ГОМДЛЫГ ЦАХИМААР ГАРГАНА
1 өдөр    

”ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮД БҮРДЛЭЭ
1 өдөр    

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
1 өдөр    

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ
1 өдөр    

“МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН”-ЫГ ХАНГАРЬД ОДОНГООР ШАГНАЛАА
1 өдөр    

СЭТГҮҮЛЧ ХАШОГГИЙН ҮХЛИЙН ТАЛААР МЭДЭГДЖЭЭ
1 өдөр    

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ 73 ДУГААР СУРГУУЛЬ ЦАХИМ НОМЫН САНТАЙ БОЛЛОО
1 өдөр    

100 МЯНГА ДАХЬ ӨНГӨРӨЛТИЙН НИСЛЭГИЙГ ЭНЭ САРЫН 23-НД ГҮЙЦЭТГЭНЭ
1 өдөр    

ШИЛДЭГ ОЮУТНУУДАД ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОНО
1 өдөр    

Д.ЦОГТБААТАР САЙД "ВАЛДАЙН 15 ДУГААР БАГА ХУРАЛ"-Д ОРОЛЦОВ
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД НОРВЕГИЙН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЭРНА СОЛБЕРГ БАРААЛХАВ
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АСЕМ-ЫН 12 ДУГААР УУЛЗАЛТЫН НЭГДҮГЭЭР НЭГДСЭН ХУРАЛДААНД ИЛТГЭЛ ТАВИВ
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД УНГАР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ВИКТОР ОРБАН БАРААЛХЛАА
1 өдөр    

УЛААНБААТАРТ 09-11 ХЭМ ДУЛААН БАЙНА
1 өдөр    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
1 өдөр    

“Ээжийн цэнхэр нутаг” хандивын тоглолт болно
1 өдөр    

ТОГЛООМЫН ДҮРЭМ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.