Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 07-р сарын 21
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Төмсний тухай таны мэдэхгүй ТАНИН МЭДЭХҮЙ

НИЙТЛЭСЭН: 2017-12-26 18:39:58
Бусад > Танин мэдэхгүй | Сэтгэгдэл: 0

Төмс хүний хоол хүнсний бүтцэд чухал байр суурь эзэлдэг нь маргаангүй. Өмнөд Америкийн Андын нурууны өндөрлөг газраас Европ тивээр дамжин 500 жилийн дотор дэлхийн 100 гаруй оронд тархаж, 70 гаруй оронд хүнсний гол бүтээгдэхүүн нь болон өргөмжлөгдөж, 200 гаруй нэрийн хоол, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд голлох үүрэгтэй оролцдог гэдэг үзүүлэлт л үүнийг батлаад өгнө. Байгалийн гамшиг, Дэлхийн дайн гэх мэт гай гамшгаас хүн төрөлхтнийг төмс л аварсан гэдэгтэй бүгд санал нийлдэг. Хэдий ийм ач тустай ногоо боловч “Аргагүйн эрхээр л хэрэглэдэг” гэсэн имиж төмсийг байнга дагалдаж ирсэн нь хачирхалтай. Ийм хоч авахад нөхцөл голохгүй ургадаг, хямд төсөр зэрэг нь нөлөөлсөн нь маргаангүй. Төмс илчлэг чанараараа байцаа, лууван, цэцэгт байцаа зэргээс 5-6 дахин илүү ч цардуул ихээр агуулдагаасаа болж ийнхүү адлагдахад хүрчээ

Монголчуудын хүнсний бүтцэд төмс томоохон байр суурь эзэлдэг. Гэхдээ тухайн айл өрхийн эдийн засгийн чадамж нэмэгдэх тусам төмсний хэрэглээ буурдаг сонин зүй тогтол ажиглагджээ. Жишээ нь, сард нэг сай төгрөг хүртэлх орлоготой гэр бүлийн нэг гишүүн сард 46 кг буюу стандарт хэмжээний төмс хэрэглэдэг байхад 500 мянга ба түүнээс доош орлоготой өрхийн гишүүд жилд 60 кг, түүнээс дээш хэмжээтэй төмс хэрэглэдэг байна. Харин өрхийн орлого 1.5 сая, хоёр сая гэх мэтчилэнгээр нэмэгдэх тусам гэр бүлийн гишүүдийн хэрэглэх төмсний хэрэглээ 46 кг-аас 15 кг хүртэл буурдаг ажээ

Хоол биш эрчим хүчний эх үүсвэр

Төмс гэхээр таны тойлгод хамгийн түрүүнд чипс эсвэл чанаж, жигнэж болгосон ямар нэг хоол төсөөлөгдөж байгаа гэдэгт мөрийцсөн ч болно. Тэгвэл энэ хэвшмэл ойлголтыг эвдэх цаг иржээ. Төмс нь хүнснээс гадна эрчим хүчний эх үүсвэр байх бүрэн боломжтой гэдгийг Израилийн эрдэмтэд тогтоожээ

Иерусалимийн “Хэрбю” их сургуулийн эрдэмтэн Рабинович болон түүний багийнхан төмснөөс эрчим хүч гаргах боломжийг нухацтай судалж байна. Төмсийг цахилгаан хуримтлуулагч ялтсанд холбоод түүнээс гарсан цахилгаанаар лед гэрлийг ч асаах чадалтай эрчим хүч ялган авах боломжтойг олж тогтоосон бөгөөд үүгээр алслагдсан хот тосгонуудыг ч гэрэлтүүлэх боломж ойр байгаа гэж тэдгээр эрдэмтэд итгэж байгаа юм. Тэд лед гэрлээр тоноглосон 40 өрөөг гэрэлтүүлэх чадалтай эрчим хүчийг төмснөөс гаргаж авах боломжтой гэж тооцоолоод буй

Төмс болон бусад ургамлаас эрчим хүч гаргаж болохыг 1780 онд Луижи Галвани анх олж мэджээ. Тэрээр органик биетээс эрчим хүч гарган авахдаа мэлхийний хөлийг зэс утастай холбож үүнээсээ эрчим хүч ялган авах боломжтойг олж тогтоосон байдаг аж. Мэлхийний хөлний огцом хөдөлгөөнөөс нь эрчим хүч ялгарч байсныг тогтоосон хэрэг. Үүнээс хойш зөвхөн хөдөлгөөний эрчим хүчнээс гадна давстай уснаас ч эрчим хүч гаргах боломжтойг олж мэдсэн тул эрчим хүчний энгийн үүсвэрүүд хаанаас л бол хаанаас гарч болохыг мэдсэн байдаг

Харин төмсний тухайд Рабинович 2010 оноос хойш Калифорнийн их сургуулийн докторын ангийн хэсэг оюутнуудын хамтаар илүү их эрчим хүч гарган авах талаар судалж эхэлжээ. Тэд туршилтандаа одоогийн байдлаар 20 орчим төрлийн төмс хэрэглэж үзээд байгаа гэнэ. Ингэхдээ төмсийг найман минут буцалгаж улмаар амьд эсүүдийг нь багасгаж ялтсуудтай урвалд оруулах замаар эрчим хүч гаргаж авах гэнэ. Чанасан төмсөө тал бүрээс нь олон удаа зүсэх тусам илүү их эрчим хүч гарган авах боломжтой ажээ

Энэ дашрамд өгүүлэхэд, төмснөөс өөр ногоо, жимс ч эрчим хүч ялгаруулдаг. Гэхдээ хамгийн элбэг, өөрөөр хэлбэл бааз суурь сайтай нь төмс учраас энэ салбарын гол судлагдахуун болсон байна.

Хамгийн их эрчим хүч өгдөг жимс, хүнсний ногоо

Лууван 0.99 вольт

Гадил 0.99 вольт

Төмс 0.98 вольт

Алим 0.97 вольт

Улаан лооль 0.94 вольт

Нимбэг 0.94 вольт

Өргөст хэмх 0.92 вольт

Урд хөршид төмсийг утгаар нь тарьдаг

Төмс Өмнөд Америкаас гаралтай боловч хожим Ази тивийн улс орнууд маш ихээр тариалах болжээ. НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO)-ын мэдэгдлээр 2007 онд дэлхий дээр тариалсан нийт төмсний 80 хувь нь Ази тивд ногдож байжээ

Хятад 95.26 сая тонн

Энэтхэг 45.48 сая тонн

ОХУ 30.2 сая тонн

Украин- 23.25 сая тонн

АНУ 20.99 сая тонн

Герман- 10.66 сая тонн

Польш- 9.1 сая тонн

Бангладеш- 8.2 сая тонн

Голланд- 6.7 сая тонн

10. Франц- 6.3 сая тонныг тариалан эхний байруудад оржээ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ” ХӨТӨЛБӨР БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ БОЛОН ХӨВСГӨЛ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
12 цаг    

ЭРДЭНЭТ-ОВООТЫН ЧИГЛЭЛИЙН 542 КМ ТӨМӨР ЗАМЫН ТЭЗҮ-Г БОЛОВСРУУЛЖ ДУУСААД БАЙНА
12 цаг    

МОНГОЛ УЛСЫН ДАЛБААТАЙ ХӨЛӨГ ОНГОЦНЫ БҮРТГЭЛ ӨССӨӨР БАЙНА
12 цаг    

ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА
13 цаг    

МОНГОЛ, СОЛОНГОСЫН УРАН БҮТЭЭЛЧИД ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАВ
13 цаг    

11 ОРНЫ ЗАЛУУ МОНГОЛ СУДЛААЧИД ИРЛЭЭ
13 цаг    

МОНГОЛ, ХЯТАД ХҮҮХДҮҮД БҮТЭЭЛЭЭРЭЭ БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛАХАД УРИАЛЖ БАЙНА
13 цаг    

Д.ЦОГТБААТАР САЙД ИХ БРИТАНИЙН ТӨРИЙН САЙД МАРК ФИЙЛДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
13 цаг    

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ РУУ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ
13 цаг    

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА УЛСЫН ТӨСӨВТ 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ
13 цаг    

ГАЛ УНТРААХ ТЕХНИКИЙН ОЛОН ТӨРӨЛТИЙН УЛСЫН АВАРГЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
13 цаг    

ХӨВСГӨЛИЙН ГУРВАН СУМ ГЭРЭЛ ЦАХИЛГААНГҮЙ 24 ЦАГ БОЛЖ БАЙНА
13 цаг    

Далан сувгийн орчимд зөвшөөрөлгүй барьсан барилгаас үүдэн авто замд эвдрэл үүсчээ
14 цаг    

ХАРШЛЫН ЭСРЭГ ХАМТДАА “ШАРИЛЖГҮЙ МӨРӨН” АЯН ЗАРЛАЛАА
14 цаг    

ГУЯАН ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОЧИЛЛОО
14 цаг    

ҮЕРТ ӨРТСӨН ГАЗРУУДАД АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙЖ БАЙНА
14 цаг    

ҮЕРТ НЭРВЭГДСЭН 320 ОРЧИМ ХҮҮХЭД ТҮР ХОРОГДОХ БАЙРАНД АМЬДАРЧ БАЙНА
14 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН С.БАТБОЛД ИБУИНВУ-ЫН ТӨРИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
14 цаг    

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ШИНЭ ТӨРЛИЙГ ОЛЖ ТОГТООЖЭЭ
15 цаг    

Урьдчилан сэргийлэх арга хэмжээг түргэн шуурхай авч байна
15 цаг    

БОРООНЫ УЛИРАЛ БА БОРООНЫ ХҮН
16 цаг    

Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноожээ
16 цаг    

“Энэ сарын үлдсэн хоногуудад бороо зогсоно гэж зүүдлээд ч хэрэггүй”
16 цаг    

FITNESS BIKINI MODEL Ш.СОЛОНГИЙН “ОРГАНИК АРГААР ГЭДЭС ЦЭВЭРЛЭХ” АЛДАРТАЙ ЗӨВЛӨГӨӨ
16 цаг    

Чихэрлэг ундаа тогтмол уудаг хүүхдүүд намхан, бүдүүн болдог
16 цаг    

Таныг аажмаар үхэлд хүргэдэг эдгээр зүйлийг яг одоо гэрээсээ гаргаж хая!
16 цаг    

БЭЛТЭСИЙН ГОЛ ҮЕРИЙН ТҮВШИНГ 39 СМ-ЭЭР ДАВЖЭЭ
16 цаг    

Хэрвээ өглөө сэрэхэд толгой өвддөг бол ийм учиртай!
16 цаг    

ПАК ГЫН ХЭГИЙН ЯЛЫГ 8 ЖИЛЭЭР СУНГАЛАА
16 цаг    

ӨГЛӨӨ БОЛГОН ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ҮҮНИЙГ УУЖ ГҮЗЭЭНЭЭСЭЭ САЛААРАЙ!
16 цаг    

ӨДӨРТ 4-ХӨН ХАЛБАГЫГ УУХАД Л ТА ЦУСНЫ ӨНДӨР ДАРАЛТ, СУДАС БӨГЛӨРӨХ АЮУЛД ҮҮРД БАЯРТАЙ ГЭЖ ХЭЛЖ БОЛНО
16 цаг    

БЯЦХАН ДИВААЖИН БҮТЭЭГЧ КОЛУМБ ӨВӨӨ
16 цаг    

ХАМТ АЖИЛЛАДАГ ХҮН МААНЬ НЭГ АРГЫГ МЭДЭЖ АВСНААС ХОЙШ ДАХИЖ ЯДРАХАА БОЛЬСОН. АЛИВАА ӨВЧНИЙГ АНАГААХ ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА
16 цаг    

ЦӨС, НОЙР БУЛЧИРХАЙ ӨВДДӨГ БОЛОН ХООЛНЫ ШИНГЭЦ МУУДСАН ГЭДЭС ЦАНХАЙДАГ ХҮМҮҮСИЙН АНХААРАЛД…
16 цаг    

Оливын тосны санаанд ч оромгүй гайхалтай 10 хэрэглээ
16 цаг    

“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ӨВ, ҮНЭТ ЗҮЙЛ, УРЛАГ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО
16 цаг    

ҮЕРТ ӨРТСӨН ХҮҮХДҮҮДЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА
16 цаг    

Бөхчүүд сайн үйлсийн аян өрнүүлжээ
16 цаг    

Үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна
17 цаг    

ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД ШААРДАХ ХУУДАС ХҮРГҮҮЛЭВ
17 цаг    

“BANGTAN BOYS” ХАМТЛАГИЙН ЦОМОГ ХАМГИЙН ИХ БОРЛУУЛАЛТТАЙ СD-ГЭЭР ТОДОРЧЭЭ
17 цаг    

БНХАУ ИРАНЫ ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
17 цаг    

ЗАМЫН-ҮҮДЭД УРЬД ОРЖ БАЙГААГҮЙ УСАРХАГ БОРОО ОРЖ, ЗАМ ТАЛБАЙ УСААР ДҮҮРЧЭЭ
18 цаг    

ЦЭРЭГТ ТАТЛАГАД ИРЭЭГҮЙ ЕСӨН ИРГЭНД ТОРГУУЛЬ ОНООВ
18 цаг    

ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД СУУРЬШСАН БҮХ АЙЛЫГ ЯАРАЛТАЙ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ
18 цаг    

Г.АРИУНБУЯН: ҮЕР, ГАМШГИЙН ҮЕД ИРГЭД БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
18 цаг    

ХУВИАРАА АЛТ ОЛБОРЛОЖ БАЙСАН ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА АЛДЖЭЭ
18 цаг    

ЯМАШИТА МАМОРҮ: МОНГОЛД ДУНДАЖ ЦАЛИНГ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭТЭЙ УЯЛДУУЛЖ ТООЦОХ МЭРГЭЖЛИЙН БАГ ХЭРЭГТЭЙ
18 цаг    

ТРАМП, ПУТИН ХОЁР НЕФТИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХЯНАХ БОДОЛТОЙ БАЙНА
18 цаг    

ИРГЭН Л.БААСАННОРОВ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ЗАВЬ БЭЛЭГЛЭЛЭЭ
18 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.