УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 930 ГАРУЙ АВТОБУС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛДЭГ
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 88 чиглэлийн 937 автобус, троллейбус ажиллаж байна. Үүнээс үндсэн 75 чиглэл нь ажлын өдөр 6-8, амралтын өдөр 8-10 минутын интервалтай үйлчилгээнд ажиллаж, ажлын өдөрт дунджаар 637 мянга орчим зорчигч тээвэрлэж байна
Нийслэлийн Тээврийн газар иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний оройн оргил ачааллын цагт
“Ард кино театр – зогсоолоос Орбит чиглэлд
Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол чиглэлд, МУИС -Улаан чулуут чиглэлд
Офицеруудын ордоноос- ХМК чиглэлүүдэд ачаалал ихтэй
Ч:1 “5 шар-Офицеруудын ордон” төв замаар, баруун чиглэлдээ
Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”, урд болон хойд чиглэлдээ
Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин”
Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”
Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”
Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”
Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз” зэрэг чиглэлүүдэд ажиллах тээврийн хэрэгслийн тоог 10 гаруй хувиар нэмэгдүүлэх зохицуулалт хийсэн байна.
Түүнчлэн дээрх 10 чиглэлд 24 тээврийн хэрэгслийг өдрийн цагаар ачаалал багатай үед цонхлуулж оройн 20:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 148 байсан бол 166 болгож 2.1 хувиар, 21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 97 байсан бол 161 болгож 9.6 хувиар 22:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 48 байсан бол 97 болгож 14.8 хувиар нэмэгдүүлсэн байна.
“Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд явах ёстой 937 автобус маань бүгд шугамдаа явж байна. Замын хөдөлгөөний ачааллаас хамаараад автобуснууд түржирч, иргэдийн хүлээх хугацаа нэмэгдсэнээр, иргэдэд бүрэн хүрч үйлчилж чадахгүй байгаа. Ийм учраас нийслэлийн Тээврийн газраас шинэ менежмент хийсэн. Энэ нь Автобуснуудыг заавал уртаар явуулалгүй ид ачааллын үеэр богино эргэлтүүдийг хийлгэж байна. Автобусны тоог нэмэгдүүлж бус байгаа тээврийн хэрэгсэл дээрээ зохицуулалт хийх нь илүү үр дүнтэй байна. Цаашид хаана хаана хэдэн цагт автобус шаардлагатай байна гэдэг судалгаа хийгээд, үе шаттайгаар нэмэгдүүлэх зохицуулалт хийж байна” хэмээн нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа ярилаа.
Мөн “Бид нийтийн тээврийг илүү хурдан явуулах зорилгоор тусгай эгнээ гаргаж өгсөн. Харамсалтай нь сүүлийн үед жолооч нар ид ачаалалтай үед нэгдүгээр эгнээгээр зорчих асуудал их гарч байна. Үүндээр Замын цагдаагийн алба болон Нийтийн тээврийн газраас холбогдох шалгалтыг хийсэн. Цаашид ч үргэлжлүүлэн шалгалт хийж, холбогдох арга хэмжээг нь авах болно. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд камерын хяналт хийж, торгуулийг мөн хүргүүлж байгаа” гэдгийг онцолж байв.
Ачаалал ихтэй дундын зогсоолуудаас буюу МУБИС-Улаан чулуут, Ард кино театр -Орбит, Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол, Офицеруудын ордоноос- ХМК чиглэлүүдэд 18:10-19:50 цагийн хооронд 20-30 минутын давтамжтайгаар чиглэл тус бүрд 2-3 автобус явуулах төлөвлөлт хийгдсэн ба өнгөрсөн сарын 29-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлээд байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд 20:00 цагийн үед 873, 21:00 цагийн үед 734, 22 цагт 356 нийтийн тээврийн автобус үйлчилгээнд ажиллаж байна.
Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утаснуудад 24 цагаар өгөх боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.