Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2017 оны 12-р сарын 15
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хонгийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Гээгдсэн жилүүдээ нөхөх цаг.

НИЙТЛЭСЭН: 2017-12-07 17:56:48
Чөлөөт цаг > Фото мэдээ | Сэтгэгдэл: 0

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой-

Цаг хугацаа бидний хэнийг нь ч хүлээдэггүй. Хүн болгонд ижил тэгш олддог энэ боломжийг хэрхэн ашиглах, яаж өнгөрүүлэх нь угтаа амьдралын чанарыг тодорхойлж байдаг. Амжилт хийгээд алдаа, оноог ч ялгаагүй зөвхөн цаг хугацаагаар баримжаалж, өөрсдийн амьдралаа хүн эргэн дэнсэлж болох юм. Залуу насны чадал доройтох тэр цагт амьжиргаагаа таслахгүй залгуулах хэмжээний орлого хамгаас чухал. Үүнд бид насны багаас бэлтгэлтэй бөгөөд хариуцлагатай хандах шаардлагатай болж байна. 

Нэг л өглөө тэтгэвэрт гарахаа санаж тэвдэх бус түүнд бид бэлэн байх учиртай. Тиймээс өвөө, эмээ болох өтөл насныхаа санхүүгийн “эрх чөлөө”-г одооноос тооцоолж үзэхэд ер гэмгүй. Ийм хэрэгцээ цагийн аясаар урган гарч байна. “Тэтгэвэрт гарах хол байна даа” гэж алгуурлах тусмаа бид цаг их алддаг. Энэ хэнэггүй байдлаасаа болж хэчнээн олон жилийг гээгдүүлснээ яагаад заавал дараа нь ойлгох ёстой гэж. 

Ялангуяа, нийгмийн даатгалд сайн дураар хамрагдах иргэд насны өндөрт тэтгэвэр тогтоолгох гэж түмэн бэрхшээлтэй нүүр тулдаг. Үүний “зовлон”-г тойрч буй туулж гарсан Ж.Уранчимэг “Нийгмийн даатгалыг татвар гэж андуурч явж байснаа бодохоор энэ талын мэдлэг иргэн болгонд хэрэгтэй. Ажлын талбарт гарах гэж байгаа залуучуудад  нийгмийн даатгалын суурь ойлголт өгөх нь чухал байна” гэв. Тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол цалинтай иргэн нийгмийн даатгалаа албан журмаар төлдөг бол хувиараа ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэний хувьд сайн дураар нийгмийн даатгалд хамрагдах боломж бий болсон. 

“Залуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж явсан” үе хүний амьдралд олон. Хэдий ийм боломж өөрийнхөө ирээдүйд хайхрамжгүй хандаж үл болно. Ийм байдлаас үүдэн гарах сөрөг үр дагаварыг тоочоод барамгүй их . Тиймээс маргаашийн төлөө өнөөдөр нийгмийн даатгалд хамрагдах ёстойг эрт ухамсарлах тусмаа нийгмийн эрсдэлээ хаана гэсэн үг. Ач холбогдол нь амьдрал арвин байхад нийгмийн даатгалын шимтгэлээс өнөө дөлөх хэрэг байна уу. Чингэлтэй дүүргийн XIII хороонд амьдардаг Д.Түмэндэлгэр хотод суурьшаад арав гаруй жил болж байна. Түүнд мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв төгссөн гэх үнэмлэхээс өөр хүнд үзүүлчих зүйл үнэндээ байсангүй, 2006 онд. Орон хотын амьдралд учраа олох гэж явсаар гурван жил хар бор ажилд нухлагдсан тэрбээр нийгмийн даатгал гэж тухайн үед төлж байсангүй. Улирлын чанартай ажил голдуу хийж байсан болохоор даатгалын талаарх ойлголт ч дутуу дулимаг явж. Ажилд авсан газар ч нийгмийн даатгалын талаар дурдах нь бараг үгүй. 

Цалингаа л бүтэн авч байвал болох нь тэр гэж Д.Түмэндэлгэр эхэндээ бодож явлаа. Харин хорооны ажилтан түүнд нийгмийн даатгалын ашиг тусыг тайлбарлаж өгснөөр мань хүн ирээдүйд авах тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг долоон жилийн өмнө ийнхүү бүрэн хүлээн авчээ. Үүнээс хойш сар болгон нийгмийн даатгалд сайн дураар банкны зээлээ төлж байгаа мэт хариуцлагатай хандах болсноо тэрбээр өгүүлж байна. 

Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа болон чөлөөт уран бүтээлч, малчин, лам санваартан гээд хэн ч байсан нийгмийн даатгалд сайн дураар хамрагдах боломжтойг эхэнд дурдсан. Заавал төрийн албан хаагч, аль нэг компани, үйлдвэрт ажиллаж байж нийгмийн даатгал төлөх эрх нээгддэг юм биш. Ийм зөрөөтэй ойлголт олны дунд одоо ч амь бөх байсаар. Энэ байдлаас болж өөрсдөө хохирогч болоод үлддэг. Нийгмийн даатгал зөвхөн тэтгэвэрт гарахад хэрэг болдог, үүнд л зориулсан өглөг бас авлага биш. Хэлж бус хийсч ирдэг хагацал, зовлонд ч тэтгэмж, тусламж болж, нийгмийн эрсдэлээс үзэл бодол, шашин, шүтлэг, нас, хүйс ялгалгүй хамгаалдаг. Энэ утгаараа өөртөө хийж буй хөрөнгө оруулалт гэж нийгмийн даатгалаа харах учиртай аж. Тэрчлэн ипотекийн зээл хөөцөлдөхөд ч өнөөх шимтгэл төлсөн дэвтэр орлогыг тодорхойлох баримт. 

Албан татвар гэж нийгмийн даатгалаас төвөгшөөх бус ахуй амьдралаа авч явахад нэмэр болох хуримтлал гэж үүнийг энгийнээр ойлгож болох юм. Өнөөдрийн нөхцөлд эрүүл мэнд, ниймгийн даатгалын санд хуримтлуулсан мөнгөө үр хүүхэддээ өвлүүлж болохгүй ч дунд хугацаанд ийм зохицуулалт бий болно гэж найдна. "Эв санааны нэгдэл"-д тулгуурласан манай улсын нийгмийн даатгалын тогтолцоонд шинэчлэх, сайжруулах зүйл дорвитой шинэчлэл хүлээж байгаа нь үнэн. Засгийн газар тодорхой түвшинд гал унтраах байдлаар ажилладаг боловч тодорхой гарц, боломжийг эрэлхийлж эхэлсэн болов уу. Олны дунд нийгмийн даатгалын хууль эрх зүйн мэдлэг тааруу байдлаасаа болж ажил олгогчтойгоо тэрсэлдэх маргаанд ялалт бус ялагдал хүлээсэн иргэний жишээ түгээмэл.  Үүнийг халах боломж хажууд байна. Тэр нь, бэлээхэн байгаа хуулиа уншиж судлах явдал юм. 

Дэлхийн хөгжиж буй орнуудтай харьцуулахад, нийгмийн даатгалын талаарх бидний ойлголт бас л сайнгүй хэвээр. Гэхдээ Азийн орнуудад нийгмийн даатгал Европтой харьцуулахад хожуу хөгжсөн ч гэлээ шинэ шатанд гарч чадсан. Үүний ололт ч манай улсад тусгалаа бага багаар олж явна. Нийгмийн даатгалын тогтолцоо төлөвшсөн орнуудад иргэдийн идэвх, оролцоо өндөр. Тухайлбал, Япон, БНСУ уг тогтолцооны загвар. Гэтэл Монгол Улс нийгмийн даатгалын тогтолцооны хувьд эдгээр оронтой харьцуулахад ирэдийн ирээдүйгээ төлөвлөн төсөөлж харах сэтгэлгээний ялгаа их харагддаг. Өөрөөр хэлбэл, манай иргэдийн энэ талаарх мэдлэг, боловсрол бага, мэдээлэл дулимаг байна аа гэсэн дүр зураг тодордог. 

Эдийн засгийн тамир тэнхээ, нөөц боломжоороо манай улсаас илүү гарсан ч ганц төрлийн тэтгэврийн тогтолцоог хэрэглэж байгаа орон цөөнгүй байна, цаана чинь. Харин манайх хоёр төрлийн буюу нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэртэй орны тоонд багтдаг. Нийгмийн даатгалдаа сайн дураар хамрагдсан иргэний өмнө тэтгэвэрт гарахын зовлон үгүй. Малчин, хувираа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр цаг хугацаа алдсан, эдийн засгийн бололцоо тааруу байсан он жилүүдээ нөхөх нөхцөл иргэдэд бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын дэвтэр дээр гээгдсэн жилүүдээ сэргээх цагийн зүү гүйж эхэллээ. 

 

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Болор цомын тэргүүн шүлэг: Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг Яруу найрагч М.Отгонбаяр
1 цаг    

Хэрвээ таны бэр гурван хүү дараалан төрүүлсэн бол танай удмын хамаг муу муухайг хааж өгчээ
2 цаг    

Харамсалтайгаар эхнэрээ алдсан Константин Хабенский бүх хөрөнгөө сайн үйлсэд зориулж байна
2 цаг    

Далайн усанд өдөржин хөвж, завьтай жуулчдад зайрмаг зардаг настай "Эр"-ийн амьдрал санаанд оромгүй өөрчлөгджээ
2 цаг    

Гэр бүл хувийн амьдралаа олон нийтэд дэлгэхийг хүсдэггүй Г.Амартүвшин шаркийн нууцлаг гэргий /Фото/
2 цаг    

Гоо сайхны мэс заслаар амьдралаа өөрчилсөн бүсгүй
2 цаг    

Эзэн богд Чингис хааны зургийг доромжилсон Хятад эрийг нэг жилийн ялаар шийтгэжээ
2 цаг    

Б.Наминчимэд: ШАГНУУЛСАН НЬ /Өгүүллэг/
2 цаг    

Өндөгний хальс нь диатез, рахит ЭДГЭЭХ ШИДТЭЙ
2 цаг    

Долоо хоногт заавал 1 удаа гадуур хонох юм
2 цаг    

Зүүд гэж юу вэ? Зүүдний тайлалаа эндээс уншаарай
2 цаг    

Эхнэртээ 2 дахь удаагаа араар тавиулчихлаа
2 цаг    

Ошо дасгалууд: "Төсөөлөх чадвараа ашиглах нь"
2 цаг    

Хуучны зурган дээр гар утастай эр дүрслэгджээ
2 цаг    

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа хэргийн түр хамаарагч Ян Чиндуныг хүлээн авч уулзав
4 цаг    

Тансаг Мода агентлаг "Fashion Tv"-тэй хамтарна
4 цаг    

СИТИ Их сургуулийн Бизнес Удирдлагын сургуулийн 100 оюутан сайн дурын ажил хийлээ
4 цаг    

“ЧИНГИС ХААН” 1,2 САЯ ДАХЬ ЗОРЧИГЧДОО УГТАН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
4 цаг    

Напелеон” тортыг гэртээ хийж сурцгаая!
5 цаг    

БИТКОЙН УЛААНБААТАРЫГ ХОЁР ЖИЛИЙН ДОТОР УТААГҮЙ БОЛГОНО
5 цаг    

ХҮН ҮХЭХИЙНХЭЭ ӨМНӨ ЮУ МЭДЭРДЭГ ВЭ?
6 цаг    

Японы Засгийн газар Умард Солонгосын эсрэг шинэ багц хориг арга хэмжээ авлаа
6 цаг    

Удирдлагаа алдсан “гомдогсод” анхан шатаа оролдож эхэллээ
8 цаг    

Ходоодны хорт хавдартай болсон Б.Лхагвасүрэн: Бурхан аваад явах цаг нь болсон бол яахав, болоогүй бол түмэн олон минь мэдэг
9 цаг    

БНХАУ-аас Монгол Улсад суугаа хэргийн түр хамаарагч Ян Чиндуныг хүлээн авч уулзав
9 цаг    

Гэрэлт гудамжинд “Зул сарын баярын худалдаа” явагдана
10 цаг    

Циститийг эмчлэх арга
10 цаг    

Бичлэг: Уул уурхайн сайд асаны охин баячуудын хүүхдүүдийн хар тамхи, хүчингийн хэргийг илчлэв
11 цаг    

400 орчим иргэнийг цагаатгаж, нөхөн олговор олгоно
11 цаг    

9 дүгээр сарын 11-нд аврагч хийсэн цагдаа амиа егүүтгэжээ
11 цаг    

Б.Шижирбат: "#agtvote8 гэж бусад орны өрсөлдөгч нарыг айтал хашгирцгаасан та бүхэндээ дахин дахин баярлалаа"
11 цаг    

УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 930 ГАРУЙ АВТОБУС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛДЭГ
11 цаг    

ГУРВАН ЖИЛ НЭГ ХУВЦАСТАЙГАА АЖИЛДАА ЯВСАН БҮСГҮЙГЭЭС ДЭЛХИЙ НИЙТ ҮЛГЭР ЖИШЭЭ АВЧ БАЙНА
11 цаг    

Мао Зэдун мөнх наслахын тулд мянга мянган охидын анхны эр болжээ
11 цаг    

ЯПОНЫ ЭРЭГТ ХОЙД СОЛОНГОСООС ИРЭХ ДАЛБААТ ОНГОЦНЫ ТОО ЭРС ӨСЧЭЭ
11 цаг    

САЛМА ХАЙЕК УЭЙНШТЭЙНД ОЛОН ЖИЛ ДАРАМТЛУУЛЖ БАЙСНАА ДЭЛГЭВ
11 цаг    

“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДАЛ 1.2 САЯ ДАХЬ ЗОРЧИГЧОО ӨНӨӨДӨР ТОДРУУЛНА
11 цаг    

ЛАЛЫН ШАШИНТ РОХИНЖА 9000 ХҮН АМИА АЛДЖЭЭ
11 цаг    

Ц.Шаравдорж: О.Баасанхүү 850 сая төгрөгтэй хүн мөн үү
12 цаг    

Мөнгөний бодлогын зөвлөл маргааш хуралдана
1 өдөр    

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0,25 хувиар нэмжээ
1 өдөр    

Оросын хамтлаг Ким Чен Уныг доромжлов (видео)
1 өдөр    

Рианна тэрбумтантай гэрлэнэ
1 өдөр    

Б.Ринчен: ...Хятадууд ухаантай хүмүүс ээ
1 өдөр    

Хятад улс Монголоос мах импортлохыг хоригложээ
1 өдөр    

С. Амарсайхан:Иргэдэд чирэгдэл учруулдаг төрийн байгууллагын хүнд суртлыг таслан зогсооно
1 өдөр    

Биткойнд хөрөнгө оруулбал ашигтай юу?
1 өдөр    

УИХ-ын гишүүн Д.Гантулга: Миний амьдрал боломжоор бороо орсон юм шиг байдаг
1 өдөр    

Д.Сүхбаатарын талбайн “Сүлд мод”-ны гэрэл асаах ёслол маргааш болно
1 өдөр    

Э.Одгэрэл тайзнаас буух хаа ч байсан юм
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 9904-2197, 89460-008, 7711-0111
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.