Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 08-р сарын 15
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монгол Улс оффшор бүс, монголчууд бүгд оффшорчид уу

НИЙТЛЭСЭН: 2017-12-07 13:12:24
Нийгэм > Гэмт хэрэг | Сэтгэгдэл: 0

Монголчууд бүгд "оффшор" бүсэд данстай болов

Тус холбоо түүхэндээ анх удаа оффшор бүсүүдийн нэрсийг багтаасан хар жагсаалтыг зарлаж байгаа нь энэ бөгөөд жагсаалтад орсон 17-ны нэгэээр Монгол Улсыг нэрлэжээ. Европын холбооны орнуудын Сангийн сайд нарын баталж гаргаӨчигдөр өглөө өөрийгөө оффшор бүсэд данс эзэмшигч гэдгээ гэнэт мэдэв. Энэ тухай мэдээг Европын холбоо дэлхий нийтэд зарлалаа. сан энэ жагсаалтаа яг оffshor гэж нэрлээгүй ч “Tax haven” буюу “Татварын диваажин” гэжээ. Гэхдээ энэ нь оффшор бүсийг олон улсад илэрхийлдэг нэршил юм.

Үндэстэн дамнасан компаниудад татвараас зугтах боломж олгодог, татвараа хугацаанд нь төлдөггүй аж ахуйн нэгжүүдэд орлогоо нуух нөхцөлийг бүрдүүлсэн татварын орчинтой, Европын холбоотой татварын мэдээлэл солилцдоггүй улс орнуудын хар жагсаалт юм байна. Энэ жагсаалтад багтсанаар ямар сөрөг нөлөөлөл Монголд ирэх вэ гэдэг нь асуудал. ВВС-ийн дээрхи мэдээнд дурдснаар Европын санхүүгийн зах зээл дээр хориг арга хэмжээтэй тулгарч болох эрсдэл хамгийн түрүүнд байгаа аж.

Монгол Улс Европын холбооны зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ гаргах өргөн боломж нээгдээд байгаа үед ийн хар жагсаалтад орсон нь манай экспортлогч нарт тун таагүй мэдээ болон ирж байна. Харин энэ талаар эрх мэдэл бүхий хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Юмны эзэн сумын занги гэгчээр энэ асуудлаар хамгийн түрүүнд байр сууриа илэрхийлсэн хүн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Тэрбээр ”Манай улс татварын мэдээллийн хувьд ил тод бус байна гэдэг нь анхаарал тавих шаардлагатайг харуулж байна. Түүнээс биш оффшор бүстэй хамаагүй асуудал” гэдгийг тодотгосон. Өөрөөр хэлбэл Монгол улс татварын мэдээллийн хувьд ил тод бус, мэдээллээ олон улстай солилцдоггүйгээс гадаадын мөнгө угаагчид Монголд хөрөнгө оруулалт нэрээр хууль бус орлогоо нуух боломж ихтэй байгааг харуулж буй хэрэг. Ёстой нөгөө ирж л байдаг , явж л байдаг гэдэг шиг хэн нэгэн гаднаас хөрөнгө мөнгө оруулж л байвал гарал үүсэл, хууль ёсны эсэх нь хамаагүй гар тосон угтдаг болсон нь эцсийн бүлэгт Олон улсын зүгээс хориг арга хэмжээнд өртөж болзошгүйн сануулга энэ болж байна.

Энэ талаар Сангийн сайд: "Европын холбооны орнууд өөрсдийнхөө иргэдтэй холбоотой мэдээллийг манай татварын байгууллагаар дамжуулж авах хүсэлтэй байгааг зөв гэж бодож байна. Арилжааны банкуудтай холбоотой иргэдийн мэдээллийг татварын байгууллагаар дамжуулж авч байх, олон улсын стандартад нийцсэн шаардлагууд тавигдаж байгаа. Үүнтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаан дээр сайдуудын саналыг аваад оруулах гэж байна” гэлээ.

Оффшор бүс: Сайн уу, муу юу

Оффшор бүс өөрөө дэлхий нийтийн нэг хэм хэмжээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оффшор бүс олон бий. Гэхдээ үүнд тийм ч таатай хандахаа больж байгаа аж. Оффшор бүс зөвхөн татварын диваажин гэдэг утгаа гээж хууль бусаар олсон мөнгөө байршуулах, угаах боломж болсон гэх өнцгөөр дэлхий нийт хардаг болжээ.

С.Баярцогтын “буян”-аар анх оффшортой танилцсан монголчуудын хувьд өнөөдөр Европын холбооны үнэлэмжээр бүгд оффшор бүсэд данс эзэмшигчид болж таарч байна. Оффшор бүсийн тухайд бидэнд сайн саар хоёр хандлага бий. Саар нь бол тодорхой. Улсаас хулгайлснаа оффшорт аваачиж нуудаг гэх хар сэр. Оффшорчдын эсрэг иргэдийн хөдөлгөөн хүртэл байгуулагдсан. Ерөнхийлөгчөөсөө эхлээд оффшорт аллергитай хүн олон бий.

Харин зарим нэг нь оффшорыг Монголд хөрөнгө орж ирэх боломж гэж хардаг. Үүнийгээ батлахын тулд Монгол Улсад нийт 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний 10 орчим тэрбум ам.доллар нь оффшороос орж ирсэн гэдгийг иш татдаг.

Оффшор бүсээс хөрөнгө босгож түүнийгээ Монголд бүтээн байгуулалт болгосон олон бизнесмэн байгаа гэдгийг бас санах хэрэгтэй болж байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Манайхан оффшор гэхээр өрөөсгөл талаас нь олж хараад байна. Нийгэмд зөв ойлголтыг өгмөөр байна” гэжээ.

Хар жагсаалтад орсон асуудлаар улстөрчид ямар байр суурьтай байна вэ

Европын холбооны хар жагсаалтад орсон шалтгааныг УИХ-ын гишүүд дараах байдлаар дүгнэж байна.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

-Оффшорын тухай ойлголт дэлхий нийтэд сөрөг байгаа. Гадны орнуудад оффшортой холбогдсон төрийн албан тушаалтнаа огцруулж, ард иргэд нь жагсаал хийж байна. Хууль бус аргаар олсон мөнгө оффшор бүсэд байршдаг гэж үздэг. Манай зарим улс төрчид Монгол улсад орж ирж байгаа хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь оффшор бүсээс орж ирдэг гэж бахархаж ярьдаг. Энэ бол буруу. Бид байгалийн баялгаа зөв ашиглаж чадвал хар мөнгө орж ирээд байхгүй. Манай улсын Засгийн газраас оффшор бүсийн жагсаалт гаргаж хориглосон бүсэд хөрөнгө байршуулсан тохиолдолд хууль бус шүү гэж зарлаад байгаа. Европын холбооны хар жагсаалтад орвол яг үүнтэй ижил зүйл болно. Хулгайн мөнгө байршуулна гэдэг сайхан зүйл биш.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир

-Арилжааны банкуудын зээлийн болон хадгаламжийн хүү их өндөр байгаа. Үүнийг гадны хөрөнгө оруулагчид ашиглаж зарим банк, банк бус санхүүгийн байгууллагыг санхүүжүүлж мөнгө угааж байж магадгүй. Дэлхийд байхгүй хадгаламжийн хүүтэй банк Монгол улсад байна. Энэ олон банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоонуудын санхүүгийн эх үүсвэр дээр асуудал байж магадгүй гэж хардаж байгаа. Татварын орчинг боловсронгуй болгон гээд хууль санаачилдаг. Уг нь бол өмнө нь баталсан хуулиудаа сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал шинэ хууль санаачлах шаардлагагүй. Европын холбооноос гаргасан мэдээлэлд хариу мэдэгдэл хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

-Манай улс өндөр татвартай орны тоонд ордоггүй. Харин Монгол Улсын татвар тогтворгүй, тодорхой бус байна гэсэн гомдлыг гадаад дотоодын хөрөнгө оруулагчид хэлдэг. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо нь дээр татварын бодлогыг тодорхой, тогтвортой байлгах тал дээр хууль гаргах асуудал яригдаж байгаа.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

Яг ямар үндэслэлээр оффшортой холбоотой асуудалд Монгол Улсыг оруулж байгаа талаар Европын холбооноос тайлбар авах ёстой. Манай улсын татварын тогтолцоотой холбоотой асуудал яригдаж байгаа болов уу гэж бодож байна. Монгол Улсын мөнгөний бодлого, татварын бодлого бол олон улсын хэмжээнд хар дансанд орох болоогүй гэж харж байгаа. УИХ-ын гишүүдэд энэ талаар мэдээлэл алга байна.

Монгол оффшор бүсээр нэрлэгдлээ. Ямар сөрөг үр дагавар ирэх вэ

Европын холбооны хар жагсаалтад орсон нь сайны дохио биш гэдгийг санах ёстой болж байна. Тус холбооны 20 гаруй улстай Монгол улс хэзээнээс улс төр, эдийн засгийн хэлхээ холбоотой явж ирсэн. Гэтэл хар жагсаалтад орсон улс орнуудад санхүүгийн хориг арга хэмжээ ирж болзошгүй гэсэн болгоомжлол байна. Энэ талаар улстөрчид болон эдийн засагчид байр сууриа ингэж илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:-Европын холбоо бол Монгол Улсыг оффшор бүс гэж зарлаагүй. Оффшорын асуудалд холбогдсон учраас найдваргүй, харилцахад эрсдэлтэй орон гэж үзээд хар жагсаалтад оруулсан гэдгийг тодотгох нь зүйтэй болов уу. Ингэснээр Европын холбооны улс орнууд Монгол Улстай харилцахдаа болгоомжлоорой гэсэн дохиог өгч байна. Тэгэхээр улсын эдийн засгийн бодлогоо төвлөрүүлж, уялдуулж чадахгүй байгааг илтгэсэн мессеж ирлээ гэж харж байна.

МУИС-ийн багш, эдийн засагч П.Хашчулуун: -Монгол Улс бол оффшор бүсэд хамаарахгүй. Европын холбооноос ямар зүйл дээр үндэслэж ийм шийдвэр гаргасныг хэлэхэд хэцүү. Гэхдээ манай эдийн засагт ямар нэг нөлөө үзүүлэхгүй. Европын холбооноос тийм ч их хөрөнгө орж ирээд, эргэлдээд байдаггүй. Тиймээс сөрөг нөлөө багатай гэж харж байна.

М.Нэргүй Г.Дугар

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ХӨРӨНГИЙН БИРЖ 19 КОМПАНИЙН 493 907 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖИВ
5 цаг    

ТЭСРЭХ БӨМБӨГ ДЭЛБЭЛЖ ОЛОН ХҮНИЙГ ШАРХДУУЛЖЭЭ
5 цаг    

ХУРД ХЭТРҮҮЛЭХ НЬ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАХ ГОЛ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА
5 цаг    

Д.НАРАНЦАЦРАЛ: АРДЫН УРЛАГ БУСАД УЛС ОРОНД ХӨГЖИЖ БАЙХАД МАНАЙД УСТААД БАЙНА
5 цаг    

СУРЕШ БАБУ:БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ҮЕР УСНЫ УЛМААС ҮҮДСЭН ХОХИРЛЫГ АРИЛГАХ АЖИЛД 80 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАСАН
6 цаг    

МАНАЙ БӨХЧҮҮД ПҮРЭВ ГАРАГТ ЖАКАРТАГ ЗОРИНО
6 цаг    

ЗТХ-ИЙН ДЭД САЙДААР Л.ХАЛТАРЫГ ТОМИЛОХ САНАЛЫГ ДЭМЖЖЭЭ
6 цаг    

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ДЭРГЭД ТҮЦ АЖИЛЛУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ИРГЭД ҮЗЭЖ БАЙНА
6 цаг    

ИРЭХ САРД Ч БОРООТОЙ БАЙХ ТУЛ ҮЕРЭЭС БОЛГООМЖЛОХЫГ САНУУЛАВ
6 цаг    

ДУУЧИН АРЕТА ФРАНКЛИНИЙ БИЕ ТУН ХҮНД БАЙНА
6 цаг    

АМЬДРАХАД ХАМГИЙН ТААТАЙ ХОТУУДЫН ЖАГСААЛТЫГ ГАРГАЖЭЭ
6 цаг    

“НАЙРАМДАЛТ ХОТУУДЫН ДУУЛАЛ” ХАМТАРСАН ТОГЛОЛТ ИРЭХ ЕСДҮГЭЭР САРД БОЛНО
6 цаг    

"ЭЛСНИЙ ФЕСТИВАЛЬ-2018" СОЁЛ УРЛАГИЙН НААДАМ БОЛНО
7 цаг    

ДАРЬ-ЭХИЙН АВТО ЗАМЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЗАСВАРЛАЖ ДУУСГАНА
7 цаг    

НУТГИЙН ЗӨВЛӨЛ ҮЕРТ ӨРТСӨН 10 ӨРХӨД ДАВХАР БҮРЭЭСТЭЙ, ТАВАН ХАНАТАЙ, ТАВИЛГАТАЙ ГЭР ӨГЛӨӨ
7 цаг    

НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫГ ЦЭГЦЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
7 цаг    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
7 цаг    

31 ДЭХ ЕРӨНХИЙ САЙДЫН МАРАФОН ЭХЭЛЖЭЭ
7 цаг    

ЗАМБИД ЦӨМИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨВИЙГ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЖЭЭ
7 цаг    

"ОРБИС" НҮДНИЙ ЭМНЭЛЭГ НАЙМ ДАХЬ УДААГАА МОНГОЛД ИРЛЭЭ
7 цаг    

ЭНДСЭН ОХИНЫ АР ГЭРИЙНХЭН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТ ХҮЛЭЭЖ БАЙНА
7 цаг    

ТӨМӨР ЗАМЫН СЭРГЭЭН БОСГОЛТЫГ ХОЁР ӨДӨРТ БАГТААН ДУУСГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
7 цаг    

ПОЛЬШИД АЖИЛЛАЖ, АМЬДАРДАГ ИРГЭД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ АВАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
8 цаг    

Эмгэнэл
8 цаг    

Тэрбум төгрөг ХУВЬДАА ЗАВШСАН хурган дарга нар хуулийн өмнө ТЭРГҮҮНЭЭ бөхийлгөж эхэллээ
8 цаг    

Ц.ДАВААСҮРЭН: ОЮУТОЛГОЙ ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА
8 цаг    

ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХ ӨДРИЙГ ХЭЛЖЭЭ
9 цаг    

НҮҮДЭЛЧИН ГАРАЛТАЙ ҮНДЭСТНҮҮДИЙН "ХУРИЛДАЙ" НААДАМ ХҮРЭЭГЭЭ ТЭЛСЭЭР БАЙНА
9 цаг    

ЭРДЭМТЭД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
9 цаг    

УНАДАГ ДУГУЙГААР 88 КМ АЯЛАХ “ЧИНГИС ХААН-2018” АЗИЙН НААДМЫН БҮРТГЭЛ ЭХЛЭВ
9 цаг    

ИЗНН-ЫН ДАРГА СЕХ-Г ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭВ
9 цаг    

“АРДЧИЛСАН ОЮУТНЫ ХОЛБОО”-НООС ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ
9 цаг    

"ЭЕРЭГ-ЭХ ОРОН" СЭДЭВТ АЯН ӨРНҮҮЛЖ БАЙНА
9 цаг    

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЗҮТГҮҮРИЙГ ЗӨӨЖ БАЙНА
9 цаг    

Д.АДЪЯАСҮРЭН:ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ 22.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ
9 цаг    

БААВГАЙН САВАР ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХИЛ ДАВУУЛАХ ГЭСЭН ИРГЭНД ЯЛ ОНООЛОО
9 цаг    

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ НӨХӨН СОНГУУЛИЙН ТОВТОЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
9 цаг    

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 600 ГАРУЙ ИРГЭНИЙГ ОНОШЛУУЛЖ, ХАРААНЫ ШИЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОЖЭЭ
9 цаг    

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АРД НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ
9 цаг    

УУШИГНЫ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ УУРГУУДЫГ ИЛРҮҮЛЖЭЭ
9 цаг    

5 ДУГААР САРААС ХОЙШ ХЭТ ХАЛУУНЫ УЛМААС 140 ГАРУЙ ХҮН НАС БАРЖЭЭ
9 цаг    

САЙНШАНДАД 320 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ БАГА СУРГУУЛЬ БАРИНА
9 цаг    

ААДАР БОРООНЫ УЛМААС САЙНШАНД-ХАМАРЫН ХИЙДИЙН ЗАМ ЭВДЭРЧЭЭ
9 цаг    

Ихэр охид “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт оролцохоор явлаа
9 цаг    

НӨХӨН СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ХЭЛЭЛЦЭХ ЦЭЦИЙН ТОВ ГАРЛАА
10 цаг    

Төрсөн өдрөөрөө аз авчрах тоогоо мэдэж аваарай!
11 цаг    

Б.Бямбабаяр: Заавал одон, тэмдэгтэй том хүмүүс гоё, сайхныг бичдэг юм биш
11 цаг    

Долоо хоногийн турш өдөр бүр секс хийвэл бидний биед юу болох вэ?
11 цаг    

Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
11 цаг    

Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
11 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.