Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2017 оны 12-р сарын 15
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хонгийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Түмэнгэрэл шаркийн түмнээс СОДОН ТҮҮХ

НИЙТЛЭСЭН: 2017-12-07 03:02:05
Бусад > Олны танил | Сэтгэгдэл: 0

Өгөөжийн гэдгээрээ олноо алдаршсан С.Түмэнгэрэл сүүлийн үед олны анхаарлын төвд ихээр өртөх болсон.

Учир нь тэрбээр “Монгол HD” телевизийн “Шарк танк” нэвтрүүлгийн гол баатруудын нэг болохоор тэр. Дэгжин хувцаслалт, донжтой үгээрээ бусдын анхаарлыг татдаг түүний тухай хэн бүхний мэдээд байдаггүй хувийн амьдралаас нь дэлгэж байна.

Инженер, эдийн засагч С.Түмэнгэрэл

Түүний хувьд маш олон мэргэжилтэй аж. Энэ талаараа С.Түмэнгэрэл “Би чинь их олон мэргэжилтэй л дээ. Олон сургууль төгссөн. Хамгийн анхны мэргэжил маань бол кино техникч. Энэ мэргэжлээ 8-р анги төгсөөд 1979 онд тухайн үеийн ЗХУ-д техникумд сурч төгссөн. Дараа нь дээд сургуулиа Новосибирскид цахилгаан холбооны инженер гэдэг мэргэжлээр төгссөн. Монголдоо Санхүү эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн гээд. Харин яг энэ салбарт яагаад холбогдчихов гэхээр 1992 онд Новосибирск хотын Цахилгаан холбооны дээд сургуулийг цахилгаан холбооны инженер мэргэжлээр улаан дипломтай төгсөөд ирэхэд энд ажил байхгүй юун төгсч ирсэн чамайг байтугай урд ажиллаж байгаа мундаг инженерүүдээ яаая гэж байхад, чи зүгээр өөрийнхөө амьдралыг бод гэсэн юм. Тэгээд л наймаагаа эхэлсэн дээ” хэмээн ярьсан удаатай.

Онигооны эзэн С.ТүмэнгэрэлӨгөөжийн Түмэнгэрэл зурган илэрцүүд

Хүнсний манлай үйлдвэр “Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирлаар С.Түмэнгэрэл ажилладаг. 60-70 жилийн түүхтэй хүнсний үйлдвэрийг хувьчилж авснаар бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан, үйл ажиллагааг нь улам сайжруулан амжилттай ажиллаж яваа. Олон салбарт орохгүй, зөвхөн хүнсний үйлдвэрээ удирдан яваа С.Түмэнгэрэл захирал хийж үйлдвэрлэсэн боов боорцогноосоо болж “онигоо”-нд орох нь олон. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших үедээ “Би 17 жил боовоо л оролдож байгаа. Өөр юм хийгээгүй, энэ ажилдаа үнэнч” гэхэд нэг ахмад настай эмэгтэй “Тийм ээ, манай Түмэнгэрэлийн боов маш амттай, том, тослог. Өглөө оройгүй бид хэрэглэдэг, яг сайхан монголчуудад тохирсон эд. Цагаан сараар ч байнга хэрэглэдэг” гэж дэмжээд бөөн инээдэм болсон гэдэг.

С.Түмэнгэрэл захирлын эхнэр нь Марина нэртэй сайхан орос бүсгүй бий. Марина нь “Өгөөж чихэр боов” компанидаа нягтлан бодогчоор ажилладаг. С.Түмэнгэрэл захирал Орост дээд сургууль төгсөөд ирэхдээ орос бүсгүй дагуулан иржээ. Эхэндээ эхнэр нь монгол хэл сайн мэдэхгүй байсан ч СЭЗДС-д суралцаж, монголчуудтай ойр ажиллах болсноор монгол хэлээр ус цас шиг ярьдаг, ёс заншлыг нь сайн мэддэг, жинхэнэ монгол бүсгүй болсон гэх юм билээ.

Сайн аав

“Өгөөж”-ийн Түмэнгэрэлийн охид нь насанд хүрч, хэн хүний нүд булаах болох сайхан бүсгүй болсон. С.Түмэнгэрэл захирал гурван хүүхэдтэй. Тэрбээр охин Т.Аззаяагийнхаа хамт доорх зургийг даруулжээ.

“Харамч” шаркийн хариуцлагатай мэдэгдэл
Tumengerel Sumiya-н зураг.

Тиймээ. Шаркуудынхаа дунд хамгийн харамчаараа дуудагдах болсон С.Түмэнгэрэл дараах тайлбарыг олон нийтэд өгчээ. Түүнээс “Шарк Танк дажгүй юу? Олон хүн Никел Ганбад хөрөнгө оруулахгүй яасан юм бэ” гэж нэгэн эрхэм асуужээ. Түүний хариултад С.Түмэнгэрэл захирал

“Тийм, өнөөдрийн дугаарын нийгэмд хэрэгтэй хөгжөөд явах хамгийн бодит төсөл мөн. Үнэхээр хүсэл мөрөөдөлтэй, хийсэн ажилтай, хөдөлмөрч залуу байсан. Яагаад хөрөнгө оруулаагүй вэ гэвэл бусад шаркууд хангалттай хөрөнгө оруулчихсан учир дэндүү олуулаа нэг төсөлд чихэлдээд байх юм шиг санагдаад дахиад гоё төслүүд орж ирэх байх гэж хүлээгээд найдаад оруулаагүй ээ. Ер нь бид гурван саяуулаа ч шаркууд байж болно шүү дээ.
Тэгэхээр та нэвтрүүлэг үзэхдээ бидний оронд өөрсдийгөө тавиад хөлс хөдөлмөр, бор зүрх, бондгор толгойгоороо олон жил зүтгэж бий болгосон хөрөнгөөрөө эрсдэл хийж 5-10 минутад төслийг сонсоод, 3-4 асуулт асуугаад анх сонсож буй төсөл, анх харж буй хүндээ мэдрэмж туршлагадаа тулгуурлаж 20 саяас хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах гээд нэг үзээрэй. Тэгвэл маш сонирхолтой байх аа. Энэ нэвтрүүлэг биш л дээ маш сонирхолтой, сургамжтай, хэрэгтэй шоу даа. Анхных болохоор алдаа оноо байгаа байх. Гэхдээ надад маш их таалагдсан. Өөр өөрийнхөөрөө өвөрмөц туршлагатай шарк нартайгаа хамт оролцсоноороо бахархдаг даа” хэмээн хариулжээ.

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Болор цомын тэргүүн шүлэг: Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг Яруу найрагч М.Отгонбаяр
1 цаг    

Хэрвээ таны бэр гурван хүү дараалан төрүүлсэн бол танай удмын хамаг муу муухайг хааж өгчээ
2 цаг    

Харамсалтайгаар эхнэрээ алдсан Константин Хабенский бүх хөрөнгөө сайн үйлсэд зориулж байна
2 цаг    

Далайн усанд өдөржин хөвж, завьтай жуулчдад зайрмаг зардаг настай "Эр"-ийн амьдрал санаанд оромгүй өөрчлөгджээ
2 цаг    

Гэр бүл хувийн амьдралаа олон нийтэд дэлгэхийг хүсдэггүй Г.Амартүвшин шаркийн нууцлаг гэргий /Фото/
2 цаг    

Гоо сайхны мэс заслаар амьдралаа өөрчилсөн бүсгүй
2 цаг    

Эзэн богд Чингис хааны зургийг доромжилсон Хятад эрийг нэг жилийн ялаар шийтгэжээ
2 цаг    

Б.Наминчимэд: ШАГНУУЛСАН НЬ /Өгүүллэг/
2 цаг    

Өндөгний хальс нь диатез, рахит ЭДГЭЭХ ШИДТЭЙ
2 цаг    

Долоо хоногт заавал 1 удаа гадуур хонох юм
2 цаг    

Зүүд гэж юу вэ? Зүүдний тайлалаа эндээс уншаарай
2 цаг    

Эхнэртээ 2 дахь удаагаа араар тавиулчихлаа
2 цаг    

Ошо дасгалууд: "Төсөөлөх чадвараа ашиглах нь"
2 цаг    

Хуучны зурган дээр гар утастай эр дүрслэгджээ
2 цаг    

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа хэргийн түр хамаарагч Ян Чиндуныг хүлээн авч уулзав
4 цаг    

Тансаг Мода агентлаг "Fashion Tv"-тэй хамтарна
4 цаг    

СИТИ Их сургуулийн Бизнес Удирдлагын сургуулийн 100 оюутан сайн дурын ажил хийлээ
4 цаг    

“ЧИНГИС ХААН” 1,2 САЯ ДАХЬ ЗОРЧИГЧДОО УГТАН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
4 цаг    

Напелеон” тортыг гэртээ хийж сурцгаая!
5 цаг    

БИТКОЙН УЛААНБААТАРЫГ ХОЁР ЖИЛИЙН ДОТОР УТААГҮЙ БОЛГОНО
5 цаг    

ХҮН ҮХЭХИЙНХЭЭ ӨМНӨ ЮУ МЭДЭРДЭГ ВЭ?
6 цаг    

Японы Засгийн газар Умард Солонгосын эсрэг шинэ багц хориг арга хэмжээ авлаа
6 цаг    

Удирдлагаа алдсан “гомдогсод” анхан шатаа оролдож эхэллээ
8 цаг    

Ходоодны хорт хавдартай болсон Б.Лхагвасүрэн: Бурхан аваад явах цаг нь болсон бол яахав, болоогүй бол түмэн олон минь мэдэг
9 цаг    

БНХАУ-аас Монгол Улсад суугаа хэргийн түр хамаарагч Ян Чиндуныг хүлээн авч уулзав
9 цаг    

Гэрэлт гудамжинд “Зул сарын баярын худалдаа” явагдана
10 цаг    

Циститийг эмчлэх арга
10 цаг    

Бичлэг: Уул уурхайн сайд асаны охин баячуудын хүүхдүүдийн хар тамхи, хүчингийн хэргийг илчлэв
11 цаг    

400 орчим иргэнийг цагаатгаж, нөхөн олговор олгоно
11 цаг    

9 дүгээр сарын 11-нд аврагч хийсэн цагдаа амиа егүүтгэжээ
11 цаг    

Б.Шижирбат: "#agtvote8 гэж бусад орны өрсөлдөгч нарыг айтал хашгирцгаасан та бүхэндээ дахин дахин баярлалаа"
11 цаг    

УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 930 ГАРУЙ АВТОБУС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛДЭГ
11 цаг    

ГУРВАН ЖИЛ НЭГ ХУВЦАСТАЙГАА АЖИЛДАА ЯВСАН БҮСГҮЙГЭЭС ДЭЛХИЙ НИЙТ ҮЛГЭР ЖИШЭЭ АВЧ БАЙНА
11 цаг    

Мао Зэдун мөнх наслахын тулд мянга мянган охидын анхны эр болжээ
11 цаг    

ЯПОНЫ ЭРЭГТ ХОЙД СОЛОНГОСООС ИРЭХ ДАЛБААТ ОНГОЦНЫ ТОО ЭРС ӨСЧЭЭ
11 цаг    

САЛМА ХАЙЕК УЭЙНШТЭЙНД ОЛОН ЖИЛ ДАРАМТЛУУЛЖ БАЙСНАА ДЭЛГЭВ
11 цаг    

“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДАЛ 1.2 САЯ ДАХЬ ЗОРЧИГЧОО ӨНӨӨДӨР ТОДРУУЛНА
11 цаг    

ЛАЛЫН ШАШИНТ РОХИНЖА 9000 ХҮН АМИА АЛДЖЭЭ
11 цаг    

Ц.Шаравдорж: О.Баасанхүү 850 сая төгрөгтэй хүн мөн үү
12 цаг    

Мөнгөний бодлогын зөвлөл маргааш хуралдана
1 өдөр    

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0,25 хувиар нэмжээ
1 өдөр    

Оросын хамтлаг Ким Чен Уныг доромжлов (видео)
1 өдөр    

Рианна тэрбумтантай гэрлэнэ
1 өдөр    

Б.Ринчен: ...Хятадууд ухаантай хүмүүс ээ
1 өдөр    

Хятад улс Монголоос мах импортлохыг хоригложээ
1 өдөр    

С. Амарсайхан:Иргэдэд чирэгдэл учруулдаг төрийн байгууллагын хүнд суртлыг таслан зогсооно
1 өдөр    

Биткойнд хөрөнгө оруулбал ашигтай юу?
1 өдөр    

УИХ-ын гишүүн Д.Гантулга: Миний амьдрал боломжоор бороо орсон юм шиг байдаг
1 өдөр    

Д.Сүхбаатарын талбайн “Сүлд мод”-ны гэрэл асаах ёслол маргааш болно
1 өдөр    

Э.Одгэрэл тайзнаас буух хаа ч байсан юм
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 9904-2197, 89460-008, 7711-0111
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.