Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 05-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Д.Эрдэнэбат: Ардчилсан намын бүлэг 2012-2016 оны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдэгдэл гаргана

НИЙТЛЭСЭН: 2017-12-04 18:23:04
Улс төр > Намууд | Сэтгэгдэл: 0

-Оюутолгой Монголын эдийн засагт огцом тэлэлт авч ирсэн ч Монголын хөгжилд саад болж байгаа нь үнэн-

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.12.04/  хуралдаж, УИХ -д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэр, төслүүдийн талаар, Ардчилсан намаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн хөтөлбөр, дэд хөтөлбөрүүдийн талаар өргөтгөсөн хурал хийж сонслоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд нийгэм эдийн засгийн шаардлагад онцгой нөлөөлөх төсөл ховор байна

УИХ-д өргөн мэдүүлсэн нийт  37 хууль тогтоомжийн төсөл байгаа. Ардчилсан намын бүлэг эдгээр хуулийн төслүүдийн талаар хэлэлцээд тодруулж анхаарах 17, улс орны нийгэм, эдийн засагтай холбоотой буюу дэмжих ёстой 12, ач холбогдол нь тааруу болсон буюу эргүүлэн буцаан татах шаардлагатай найман хуулийн төсөл байна гэж үзлээ. Ардчилсан намын бүлэг олон нийтийн хэлэлцүүлгийн хүрээнд нийгэмд тулгамдаж байгаа хүлээгдэж байгаа шинэчлэлүүдээс алийг нь авч хэрэгжүүлэх эсэх дээр зайлшгүй шаардагдах хууль эрх зүйн орчныг төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулна"гэлээ.

Оюутолгойн 34 хувь дээрээ нэмээд, 11 хувийн зээлийн хүү нэмэгдсэн өрийг  Монгол Улс төлж байгаа

Монголбанктай холбоотой, "Чингис" бонд, "Үнэ тогтворжуулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэнтэй холбоотой асуудлуудыг улстөржүүлэх хэлбэр рүү чиглэж байгаатай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хурал хийлээ.  Ардчилсан намаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн хөтөлбөр, дэд хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэв. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Монголбанкны шалгалтыг явуулах явцад Ардчилсан намын бүлэг дүгнэлтээ тодорхой гаргаж байсан. Энэ дүгнэлтийг УИХ-д танилцуулгад өгсөн байгаа. Монголбанкны дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар УИХ-аас ажлын хэсэг гаргаад, дүгнэлт гаргасантай манай бүлэг санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Үнэндээ 2012-2016 оны хэрэгжүүлж байсан бодлого хямралын үед суурь эдийн засгаа дэмжих мөнгөний бодлого байсан. Харамсалтай нь эрх баригчид 2016 оноос төрийн эрх барьсны дараа мөнгөний бодлогыг үгүй болгоод төсвийн бодлого руу оруулсан. Тэр төсвийн бодлого нь 1.8 сар хэрэгжихдээ ямар ч  үр дүнгүй байгаа. Бид өргөтгөсөн байдлаар хуралдаад хэд хэдэн зүйл дээр дүгнэлт хийх шаардлагатай гэж үзлээ.

Нэгдүгээрт, хэрэглээний эдийн засгийг дэмжсэн уул уурхайн үнийн өсөлт бий болж байсан, Оюутолгойн гэрээ хэлэлцээр хийгдэж байсан тэр үе буюу 2008-2012 он эдийн засгийн нөхцөл байдлыг бид эргэж дүгнэж харах ёстой.  2008-2012 онд эдийн засгийн эрүүл дүгнэлт хийхгүйгээр 2012-2016 оны мөнгөний бодлого дээр ийм хариуцлагагүй дүгнэлт гаргаж болохгүй. 2012-2016 он эдийн засгийн түүхий эдийн уналт давхацсан эдийн засгийн хямрал нүүрлэсэн, Оюутолгойгоос болж тэлсэн эдийн засгийг дэмжих, бууруулахгүй байх бодлогыг тухайн үеийн төр засаг бодлого болгож хэрэгжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан нам өөрийн мэдэгдлийг гаргана. Мэдэгдлээ гаргахдаа 2008-2012 оны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал ямар байсан, 2012-2016 онд эдийн засгийн хүндрэлийн үед Ардчилсан намын мөнгөний бодлого ямар байсан гэдгийг олон нийтэд мэдээлэх асуудлаар, 2016-2018 оны хооронд шинээр байгуулагдсан Засгийн газар буюу МАН-ын бодлого ямар үр дүнд хүрэх талаар мэдэгдэл гаргана" гэв.

 2008-2012 оны нөхцөл байдал ямар байсан талаар талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "2010-2014 онд инфляц 13, 10.2, 14, 12.5, 11 хувьтай байсан нь зорилтод хэмжээ болох найман хувиас өндөр байсан. Үүнийг дагасан хэрэглээний эдийн засаг инфляцын өсөлтийг өдөөсөн гэж үздэг. Инфляцын өсөлтийн 2.3-ыг эрэлтийн гаралтай инфляц, 3.1-ыг нийлүүлэлтийн гаралтай инфляц эзэлж байсан байна. 2010-2012 он дуустал иргэдэд 75 мянга, 21 мянга төгрөгөөр сар бүр олгож байсан 90 тэрбум төгрөгийн хэрэглээг дэмжсэн бодлого нөлөөлсөн. Энэ үед хэрэглээний барааны импортыг үнэ 43 хувиар өссөн ийм л тэлэлтийн эдийн засаг руу бид орсон. Эдийн засгийн 17 хувийн өсөлттэй байсан 2010-2011 онд Засгийн газарт, өрх гэрийн төвшинд хуримтлал үүсгэж чадаагүй бодит үнэн байсан. Тухайн үед жилд дунджаар 34-44 хувиар өсч байсан махны үнийг тогтворжуулахгүйгээр Монголбанк инфляцыг дунд хугацаанд зорилтод төвшинд хүргэх ямар ч боломжгүй байсан. Тиймээс  ч инфляцыг бууруулах тогтвортой төвшин байлгах шаардлага үнэ тогтворжуулах дэд  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хүргэсэн. 2008-2012 онд эдийн засгийн тэлэлтэд онцгой нөлөөлсөн зүйл нь Оюутолгой байсан. Оюутолгой Монголын эдийн засагт тодорхой хэмжээгээр огцом тэлэлт, эдийн засгийн өсөлтийг авч ирсэн хэдий ч Монголын хөгжилд саад болж байгаа нь үнэн.  Оюутолгойн 34 хувийг тухайн үеийн Засгийн газар 11 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Энэхүү 11 хувийн хүүтэй зээлийг буцаагаад жилийн үйлчлэлтэйгээр 34 хувь дээрээ нэмээд, зээлийн хүү нэмэгдсэн өрийг  өнөөдөр Монгол Улс төлж байгааг бид санах ёстой. Энэ нь өөрөө валютын хомсдолыг бий болгох үндсэн нөхцөлийг тэлсэн эдийн засагт бий болгож өгсөн. Өөрөөр хэлбэл, Оюутолгой гаргасан бүтээгдэхүүний үнийг Монголд оруулж ирж чаддаггүй. Харин Оюутолгой зардалд шаардлагатай мөнгө валют хэлбэрээр Монголд оруулж ирж байгаа нь Монголын тэлсэн эдийн засагт байнгын валютын хомсдолыг үүсгэж, инфляцыг өдөөж байгаа нэг хэрэгсэл болж байна. Бидний шүүмжлээд байгаа "Чингис" бонд, "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" нь өөрөө энэ инфляцыг сааруулсан. Бүр 1.1 хувь хүртэл сааруулсан. Валютын хомсдолын үед эдийн засгийг тогтвортой хямралаас гаргах нөхцөлийг бүрдүүлсэн нь Ардчилсан намын үед авч байсан мөнгөний бодлогын болон эдийн засгийн зөв бодлого байсан гэдгийг өнөөдрийн үйл явц харуулж байгаа. МАН-ын үнэмлэхүй олонх 2016-2018 онд мөнгөний бодлогыг төсвийн бодлого руу шилжүүлсэн. Тэгвэл ийнхүү шилжүүлснээрээ улс орны эдийн засагт ямар бодит үр дүн авч ирэх вэ гэдгийг дүгнэх цаг хугацаа болсон гэдгийг дүгнэх цаг хугацаа болсон.

"Чингис" бондын мөнгө гадагшаа оффшорт гаргаагүй, Монголын бүтээн байгуулалтад зарцуулагдсан

"Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-өөр бид олон сайн зүйлийг улс орон олж авсан. "Чингис" бондоор бид олон давуу талыг олж авсан. "Чингис" бонд хамгийн бага буюу 4.1 хувийн хүүтэйгээр Монгол Улсад оруулж ирсэн ч гэсэн энэ мөнгө гадагшаа оффшорт гаргаагүй. Харин Монголын бүтээн байгуулалтад зарцуулагдсан. Хамгийн том ажил нь 80 мянган айлыг орон сууцтай болгож, 200 мянган ажлын байрыг хадгалж утааг арилгахад буюу утааг нэмэгдүүлэхгүй байхад бодит хувь нэмэр оруулсан гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Үүнд зарцуулагдсан нийт үнийн хэмжээ 2.8 их наяд төгрөг байдаг.

Монголбанкнаас "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-өөр 3.9 их наяд төгрөг гарсан байдаг. Үүний 2.8 их наяд нь ипотекийн зээл байдаг. Түүнээс одоо хэн нэгэн хүний хуваагаад идэж, уучихсан мөнгө гэж тайлбарлаж болохгүй. Үлдсэн 1.1 их наяд төрөг нь "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-т орсон байгаа. Тэгвэл "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-өөр гурван жилийн турш төгрөгийн ханш 600 төгрөгөөр суларч байхад шатахууны үнийг тогтвортой барьж чадсан, жил бүр 30-40 хувиар өсдөг байсан махны үнийн өсөлтийг зогсоож чадсан, хямралын үед гурилын үнийг нэмэгдүүлэхгүй тогтоон барьж чадсан бодлогын зардал байсан гэж харж байгаа. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт 2012 онд 14 байсныг жил тутамд бууруулаад, инфляцыг 1.2 хувьд хүргэсэн бодлогын зардал байсан. Уул уурхайн хямралын уршгаар хөдөө аж ахуйн, барилга угсралт, дэд бүтцийн салбарт ажилгүйдэл 200 мянгаар өсөх байсан эрсдэлийг арилгасан бодлогын зардал байсан. Гурванхан  жилийн дотор 60 мянган өрх 240 мянган иргэнийг орон сууцжуулсан, 2013-2014 онуудад гадаадын зээлийн хямралаас шалтгаалан эдийн засаг огцом уналтад орж, нийгмийн хамарсан хямралын эрсдэлээс сэргийлсэн бодлогын зардал байсан гэдгийг бид олон нийтэд хэлэх хэрэгтэй.  "Шинэчилж шийдсэн дөрвөн жил" Ардчилсан намын Засгийн газрын хийсэн бүтээснийг багтаасан шар ном байгаа. Энэ номонд бид өөрсдийнхөө бодлогоор юу хийгдсэн талаар тэс дараатайгаар бүгдийг нь гаргаж тавьсан.

Д.Эрдэнэбат: "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийг устөржүүлж болохгүй

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-ТЕГ-ын дарга асан Б.Хурцын элчин сайдаар томилохтой холбоотойгоор Ардчилсан намын бүлгийн гишүүдын дунд үл ойлголцол байгаа юу. УИХ-ын гишүүн Ж.Батзандан таныг бүлгийн эсвэл бүлэглэлийн дарга байх эсэхээ сонгох ёстой гэж мэдэгдсэн шүү дээ?

-Б.Хурцын асуудлаар Ардчилсан намын бүлэг өөрийн шийдвэрээ гаргаж, нийтийн сонсгол хийх нь зүйтэй гэдгээ илэрхийлсэн. Энэ асуудал олон нийтэд ил байх ёстой. Яагаад гэхээр Монгол Улс анх удаагаа нууцын асуудал эрхэлсэн хүний нууцтай холбоотой асуудал дээр маргаан үүсч байгаа. Тиймээс үүнийг зайлшгүй тодруулах, цэгцлэх хэрэгтэй. Уг нь Монголын нууц нууцаараа үлдэх ёстой. Гэхдээ нэгэнт маргаан үүссэн учир үүнийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр бид санал нэг байгаа. Ж.Батзандан ямар учиртай тийм мэдэгдэл хийснийг би хэлж мэдэхгүй байна. Тиймээс энэ талаар өөрөөс нь тодруулга авах нь зөв байх. Өнөөдөр би бүлгийн даргын ажлаа хийж байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргатай холбоотойгоор бүлгийн гишүүд ямар нэгэн зайлшгүй хэлэлцэх ёстой гэсэн асуудал нөхцөл үүсээгүй байна.

-Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай юу?

-Үндсэн хуулийн асуудал дээр олон талын ташаа мэдээлэл яваад байна. Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн асуудал дээр өөрийн байр суурийг тодорхой илэрхийлсэн байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Гэхдээ ямар хүрээнд өөрчлөлт оруулах вэ гэдэг дээр хэлэлцүүлгийн шатанд шийдэгдэх ёстой гэдгийг анхааруулж байгаа. Хоёрдугаарт Үндсэн хуулийг хэлэлцэхдээ ард нийтийн санал асуулгыг зайлшгүй явуулах зүйтэй.  Үүний дараа өөрчлөлт оруулах асуудал дээр хамтарч ажиллаж болно

-"Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжүүд бага хүүтэй зээл авсан. Ингэхдээ бараа бүтээгдэхүүнээ татахын тулд гадагшаа банкнуудаас авсан валютын нөөцийг их хэмжээгээр гаргаж байсантай холбоотойгоор валютын ханш өссөн гэх мэдэгдлийг МАН-ынхан хийгээд байна?

-Монголбанкнаас төрийн бодлогоор хэрэгжиж байгаа санхүүжилтийг хийх нь хуулиар зөвшөөрөгдсөн эрх. Энэ ажил ч хуулийн хүрээнд хийгдсэн. Мэдээж Монголбанкны "Үнэ тогтворжуулахад хөтөлбөр"-т олгож байгаа зээлийн хүү бага байсан нь үнэн. Ипотекийн зээл ч энэ шугамаар явж байгаа. Өнөөдөр Монголбанкнаас бодлогоор ипотекийн зээлийг дөрвөн хувийн хүүтэй арилжааны банкнуудад гаргаж өгч байгаа. Үүнийг нь арилужааны банкууд найман хувийн хүүтэйгээр иргэдэд олгож байгаа ажил өнөөдөр ч харамсалтай нь зогсчихсон байна. Яг энэ хэлбэрээр "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн төслүүд явсан. Тэгээд ч энэ ажилд валютын ханшид онцгой нөлөө байхгүй. Тухайн үед УИХ эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх өөрийнхөө шийдвэрийг гаргасан. Тиймээс УИХ шийдвэр гаргасан бол үүнийг төрийн бодлого гэж үзнэ. Төрийн бодлогоор тухайн үед Монголбанк, Засгийн газар эдийн засгийн хэрхэн тогтвортой авч явах эсэх шийдвэрээ гаргасан бодлогын хөтөлбөрүүд байсан гэдгийг бид хаа хаанаа эрүүлээр харах ёстой. Ингэж  устөржүүлж болохгүй.

 

 

 

 

 

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Давстай бүлээн усанд хөлөө дүрвэл...
42 минут    

О.Эскандон Кинг Төгсөөгийн цохилтыг гурван үе тэслээ
49 минут    

“ФОРБЕС”: АМЖИЛТТАЙ ЯВАА ХҮМҮҮС АМРАЛТЫН ӨДРӨӨ ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
15 цаг    

Хамгийн хурдан өглөөний цай
15 цаг    

Хорт хавдраар нас барсан модель бүсгүйн захиас..
15 цаг    

Гоо сайхны мэс заслын дараа гурван эмэгтэй амиа алджээ.
15 цаг    

ДИСНЭЙН БААТРУУД ГОЛОМТ БАНКНЫ УРИЛГААР ХҮҮХДИЙН ПАРК-Д ИРНЭ
15 цаг    

Жирэмсний хордлогын үед эмнэлэгт хэвтэх шаардлагатай юу?
16 цаг    

Амны эвгүй үнэрээс салах хамгийн энгийн 8 арга
16 цаг    

Ирэх баасан гарагт бүх нийтээр амарна
16 цаг    

Энэ хүнийг засахын тулд надаас шалтгаалах зүйл байгаа болов уу
23 цаг    

Хумсаа байнга будах нь эрүүл мэндэд хортой гэнэ
23 цаг    

Дуучин Х.Мөнгөнцэцэгтэй ханилснаа “илчилсэн” Б.Болд хүүгээ танилцуулав
1 өдөр    

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАЯГДЛААР 5000 ХҮНИЙГ ХООЛЛОЖЭЭ
1 өдөр    

Халаасны мөнгөө хасуулсан саятны ХҮҮ гэр бүлийхнийгээ сүхдэж хөнөөжээ
1 өдөр    

350 мянган долларын ҮНЭТЭЙ хоёр “Ламборжини”-ийг Монголд оруулж иржээ /бичлэг/
1 өдөр    

Үлгэр жишээ ээж “мэргэжлийн” алуурчин байсан түүх
1 өдөр    

Хийжүүлсэн ундааг өлөн үедээ буу уу
1 өдөр    

"Мэргэн буудагч" нарыг Пуужингийн хамгаалалт няцааж чадлаа
1 өдөр    

Орон сууцны хорооллын дунд мөн цэцэрлэг, сургуулийн орчим 50 метр зайд орон сууц, бизнесийн чиглэлээр барилга бариулахгүй
1 өдөр    

Монгол хүний халуун сэтгэл хөрөх ёсгүй
1 өдөр    

НӨАТ-ын баримтаар хожсон 50 сая төгрөгийг эмчилгээндээ зориулна гэв
1 өдөр    

АМЬ ГУЙСАН МОНГОЛ АДУУНЫ ЭМГЭНЭЛТ ХУВЬ ЗАЯА ХЯТАДУУДЫН ГАРТ ДУУСАХ УУ?
1 өдөр    

Хахууль авсан даргад 6.5 сая төгрөгийн торгуулийн ял, эргүүлийн офицерт 1.6 жилийн хорих ял оноожээ
1 өдөр    

Туркийн таеквондагийн шигшээгийнхэн ГРУППЕН секс хийгээд баригджээ /21+/
1 өдөр    

ДИСНЭЙН БААТРУУД ГОЛОМТ БАНКНЫ УРИЛГААР ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭНД ИРНЭ
1 өдөр    

ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ БУУРСАН ҮЕД ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ САНХҮҮГИЙН ХЭРЭГСЛИЙГ СОНГОХ НЬ ЗҮЙТЭЙ
1 өдөр    

Энэ зун таньд байх ёстой уруулын будагнууд
1 өдөр    

Энэ сард 358 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
1 өдөр    

СОЛОНГОС УЛС - СӨҮЛ ХОТ
1 өдөр    

Азийн загварын наадамд оролцох Монгол моделийн бүртгэл явагдаж байна
1 өдөр    

Э.Идэрцог: С.Баяр нарт холбогдох хэргийн цар хүрээ өргөн учир мөрдөн шалгах явц удаан үргэлжилнэ
1 өдөр    

Багцлаж боосон бэлгэнд хугацаа хэтэрсэн, гарал үүсэл тодорхойгүй хүнсий бүтээгдэхүүн байх магадлалтай
2 өдөр    

Эхнэртэйгээ хүндлэлгүй харьцаснаар аз хийморь нь нүүр буруулдаг
2 өдөр    

Сахил хүртсэн ламын хүүхэд илэрч сенсаци дэгдээжээ
2 өдөр    

ХҮҮХДҮҮДЭЭ БАЯРЛУУЛАХДАА ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ АНХААРААРАЙ
2 өдөр    

ТАНИЛЦ: 3-7.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ ЭМНЭЛГИЙН ДАРГА НАР
2 өдөр    

Нөхөр өөр хүнд хайртай гээд байх юм
2 өдөр    

ХУВААР ХИЙСЭН ТАНСАГ ЭДЛЭЛҮҮД
2 өдөр    

ХӨЛБӨМБӨГИЙН СУПЕР ОД РОНАЛДИНО ХОЁР ЭХНЭРТЭЙ БОЛОХ НЬ НОТЛОГДЖЭЭ
2 өдөр    

ХҮНИЙ БИЕД ХАМГИЙН АШИГ ТУСТАЙ ЖИМСНҮҮД
2 өдөр    

ӨНДӨР ЦАЛИН АВДАГ ИТГЭМЭЭРГҮЙ СОНИН АЖИЛ МЭРГЭЖЛҮҮД
2 өдөр    

30 ХҮРЧИХЭЭД ТУСДАА ГАРААГҮЙ ХҮҮГЭЭ ГЭРЭЭСЭЭ НҮҮЛГЭХЭЭР ШҮҮХЭД ӨГЧЭЭ
2 өдөр    

ШУТИС-ийн ректор Б.Очирбат 100 саяын хадгаламж, 402 саяын орон сууцтай
2 өдөр    

Салбараа тоодоггүй Эрүүл мэндийн сайд
2 өдөр    

Үхрийн булууны ясаар ядаргаа тайлах амтат шөл хийх жор
2 өдөр    

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд хэрхэн жингээ барьдаг вэ?
2 өдөр    

МАНСУУРАГЧААС САЯТАН БОЛСОН ТҮҮХ
2 өдөр    

Жүжигчин байлаа өөрийг нь өөрчилсөн нялх амрагтайгаа
2 өдөр    

Дэлхийн аварга Д.Сумъяа өнөөдөр хуримлаж байна
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.