Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 09-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монгол эмэгтэйн толгойн чимэг

НИЙТЛЭСЭН: 2017-12-04 14:31:45
Бусад > Танин мэдэхгүй | Сэтгэгдэл: 0

Монгол үндэсний гоёл чимэглэлийн зүйлс нь маш гоёмсог, нарийн түвэгтэй хийцтэй байдаг.


Гоёл чимэглэлийн бүтээгдэхүүний хэлбэр хийц нь тухайн хүний нас, гэрлэсэн эсэхээс хамаарч харилцан адилгүй байдаг бөгөөд нутаг нутагт өөр өөр хэв загвартай байдаг. Мөн гоёлын болон энгийн хийцтэй гэж ялгагдах бөгөөд толгойн, гарын, бүсэлхийн чимэг гэж ангилж болно. Монголчуудын хувцас хэрэглэлийг ерөнхийд нь толгойн чимэглэл, дээл, бүс, гутал гэж 4 хувааж үздэг. Толгойн чимэглэлд малгай, үсний даруулга, ээмэг, шанаавч, хавчаар, шилэвч зэрэг нь орно. Монгол үндэсний хувцас хэрэглэлийн хамгийн сүрлэг гоёмсог хэсэг нь толгойн чимэглэл юм.


Монгол эмэгтэйчүүд өдөр тутам жирийн толгойн алчуур зүүдэг байжээ. Толгойн алчуур нь алд гаруй урттай, олон янзын өнгө хийцтэй байдаг. Ихэвчлэн даавуу, торго, дурдангаар хийдэг байсан. Залуу бүсгүйчүүд толгойн алчуурыг зүүхдээ баруун шанаан дээр зангидан 2 үзүүрийг нь доош унжуулж зүүдэг бол гэрлэсэн эмэгтэйчүүд үзүүрийг нь доош унжуулахгүйгээр зулай хэсгээ битүү ороож зүүдэг байжээ. Онцгой тохиолдолд мандаж буй нар луу нисэж буй хангарьд эсвэл сувдаар тоглож буй лууны дүрсийг хатгаж оёсон малгай өмсдөг байв. Малгайн оройд улаан өнгийн цацаг хийж дээр нь гялалзсан тунгалаг эрдэнийн чулуу хаддаг. Толгойн алчуурыг Чингэс хааны үеэс зүүсэн гэх домог бий. Чингэс хаан бүх монгол аймгуудыг нэгтгэсний дараа хүн бүр толгойдоо алчуур зүүх болсон бөгөөд энэ нь хийсч буй туг далбааг зулай дээрээ залж буйг билэгдэж байгаа бөгөөд улс орноо хүчирхэг байхыг хүссэн утгатай ажээ.


Монгол бүсгүйчүүд гэрлэсэн өдрөөсөө эхлэн үнэтэй гоёмсог толгойн чимэглэл зүүдэг . Монгол эмэгтэйн толгойн чимэглэл нь боолт болон үсний гэрээс бүрднэ. Толгойн боолтонд ихэвчлэн шүр шигтгэдэг бөгөөд мөнгөн унжлага, сувдан хэлхээ, манан шигтгээ бүхий мөнгөн товруунуудаар чимэглэдэг. Ер нь эрдэнийн чулуунд умбаж байгаа мэт ихээр чимэглэх дуртай байжээ. Нэг толгойн боолт 2-3 кг, зарим үед 5кг хүрэх тохиолдол бий. Эрт үед зарим толгойн гоёл нь азарга адуу эсвэл 100 гаруй тэмээний үнэд хүрдэг байсан гэдэг.


Монгол эмэгтэйн толгойн чимэг нь хөгжлийнхээ явцад маш урт замыг туулсан байдаг. 13-р зууны үед монгол эмэгтэйчүүд аль хэдийн толгойн чимэг зүүгээд эхэлсэн байлаа. Гэрлэсэн бүсгүйчүүд “богтаг” хэмээх малгай өмсдөг байв.


Богтаг малгайн оройд шувууны өд юмуу эсвэл тогосны өд хадсан хулсны урт нарийн мөчир хатгадаг байжээ. Уг мөчрийн 4 талд нь тахианы сүүлний өд болон өнөөгийн худалдаачдын шүлсийг гоожуулам гайхалтай сайхан сувд эрдэнийн чулууг хаддаг байжээ. Уг малгайг өмссөн бүсгүйчүүд морь унаад явж байхыг холоос харахад дуулгаа өмсөөд урт жад барин яваа цэрэг эрс шиг харагддаг байжээ.
XV зууны үед шинэ бэрүүд урт улаан өнгийн ууж өмсөж, өндөр богтаг малгай өмсдөг байв. Европын жуулчин П.Карпини тэмдэглэхдээ “Энэ малгайны хэлбэр их онцгой бөгөөд ёслолын малгайг санагдуулдаг. Уг малгайг монголын язгууртан гаралгүй жирийн эмэгтэйчүүд өмсөж олны өмнө гарах хориотой байсан”гэж тэмдэглэжээ. Эндээс өмссөн малгайгаар нь тухайн эмэгтэйн нийгэмд эзлэх байр суурийг мэдэж болох бөгөөд тухайн малгайг эрхэмлэн дээдэлж байсан нь харагдаж байна.


Юань гүрний үед олон жил үргэлжилсэн дайн тулаан төгсгөл болж монгол улс өдөр ирэх тусам улам цэцэглэн хөгжиж байв. Үүнийг даган бусад үндэстэн ястантай эдийн засаг болон соёлын харилцаанд орж , олон янзын хувцас болон гоёл чимэглэлийн материал монголын тал нутагт түрэн орж ирж монгол үндэстний гоёл чимэглэлд шинэ өнгө төрх нэмсэн.


Чин гүрний үед манж үндэстний нөлөөгөөр эрчүүд толгойн орой хэсэгт хэсэг үс үлдээн хойш сүлжиж бусдыг нь хусдаг байжээ. Охидууд гэрлэх насанд хүрэх үедээ л үсээ урт ургуулж эхэлдэг байв. Гэрлээгүй бүсгүйчүүд үсээ олон салаа сүлжиж үзүүрийг нь улаан өнгийн утсаар боодог байсан. Зарим нутгийн бүсгүйчүүд манж маягаар үсээ засдаг болсон боловч хязгаар нутгийн бүсгүйчүүд монголын уламжлалт маягаа хадгалж толгойн оройноос бус дагзны араас үсээ сүлжиж унжуулдаг байв.


XIX зууны үеэс монгол эмэгтэйн толгойн чимэглэлд шүр, сувд, мана, цагаан мөнгө зэргийг түлхүү ашигладаг болсон бөгөөд энэ үеэс гар урчуудын ур чадвар улам дээшилж монголчуудын гоёл чимэглэлийн зүйлс улам гоёмсог, үнэ цэнэтэй, хийц загвар сайтай болж эхэлсэн.


Өнөө цагт монгол бүсгүйчүүдийн гоёл чимэглэлийг наадам, цагаан сар, овоо тахилга, хуримын ёслолын үеэр олж харж болно. Ялангуяа хурим найрын үеэр шинэ бэрийн нүд гялбаж хараа булаам гоёмсог чимэг зүүсгэлийг харж болно. Монгол аль ч ястны бүсгүйчүүдийн толгойн чимэглэл дэлхийн хаана ч очсон хүмүүсийн анхаарлыг татаж, баяр бахдлыг төрүүлдэг билээ.

Б.Цолмонтуяа Дунхуа их сургууль

2012 он

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Нийслэлийн дэд төвүүдэд 10 мянган айлын орон сууц барина
9 цаг    

Иргэд хэрэгцээтэй мэдээлэл олж авах дижитал боломж бүрдэв
9 цаг    

Хэвтээ шахалтын Ази тивийн АШТ-ээс 4 алтан медаль хүртжээ
9 цаг    

ЭРГЭЛТИЙН ЦЭГЭЭС ШИНЭ АМЬДРАЛАА ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ
10 цаг    

Б.Лхагвасүрэн: Компаниуд сонгодог утгаараа хөрөнгийн зах зээлд ажиллах нөхцөл боломжоо хэрхэн харж байгаагаа мэдлээ
11 цаг    

Архивын 1425 хуудас баримтыг бүртгэлийн програмд оруулжээ
11 цаг    

Монголын боксын холбооны дэргэд “Боловсролын сан” байгуулав
11 цаг    

Гамшгаас хамгаалах сургуулилт нурангид дарагдсан иргэдийг аврах ажлаар үргэлжилж байна
11 цаг    

“Ховд телевиз” юнивишнд холбогдлоо
11 цаг    

Тариат сумын малчид мал угаалгын ваннтай боллоо
11 цаг    

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэгүй нислэг хийхээр болжээ
11 цаг    

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ
11 цаг    

Монголын бараа, бүтээгдэхүүнийг Азербайжан улсаар дамжуулж Ойрхи Дорнодод нийлүүлэхэд дэмжинэ гэв
11 цаг    

МИАТ-ийн "Boeing 737-800 агаарын хөлгийн баг бүрэлдэхүүн Европын 55 хотод нислэг үйлдээд эх орондоо газардав
11 цаг    

Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзоригийг цагдан саатуулаад байна
12 цаг    

Д.Сумьяабазар: Хар тэнгис дахь Таманийн боомтоор жилд 25 сая тонн нүүрс экспортлох боломжтой
12 цаг    

Улирлын онцлогоос шалтгаалж ажил хайж буй иргэдийн тоо өсдөг гэв
12 цаг    

Театрын барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй
12 цаг    

Завханд иргэдийн мөнгөн хадгаламж өсчээ
12 цаг    

УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар “Роснефть”-ийн захирал И.И.Сечинтэй уулзана
12 цаг    

Шинээр IPO гаргасан компаниудын удирдлагууд онцлох чиглэлээ тодорхойллоо
12 цаг    

“Намрын ногоон өдрүүд”-ээр 2,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ
16 цаг    

Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулна
18 цаг    

Ц.Тайшир: Даатгалын салбар ойрын жилүүдэд 10 дахин өснө
18 цаг    

Саатуулагдсан "Эрдэнэт"-ийн захирал асан Ч.Ганзориг ба МАН
18 цаг    

“Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаан ОХУ-Монгол-БНХАУ чиглэлд болно
18 цаг    

Монгол Улс “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга”-д нэгдэж буйгаа илэрхийлэв
18 цаг    

Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан улсад ажлын айлчлал хийж байна
18 цаг    

9 дүгээр сарын 25-нд болох үйл явдал
19 цаг    

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
19 цаг    

Улаанбаатарт 18-20 хэм дулаан
19 цаг    

Өнөөдрийн зурхай
19 цаг    

Аварга загаснуудыг хөнөөснийг шүүмжилжээ
1 өдөр    

Японы Такикава хоттой барилга, эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллахаар болов
1 өдөр    

Санкт-Петербургийн метроны буудал дээр хүүхэд мэндэлжээ
1 өдөр    

Аав,ээжийнхээ хөргийг урлаж уралдааны тэргүүн байрт шалгарчээ
1 өдөр    

Шатрын тэмцээнд Ховд аймгийнхан илүүрхэв
1 өдөр    

Ахмадуудад төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ
1 өдөр    

Эдвард Мозер:Тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлснээр алцхаймерыг бүрэн эмчлэх боломжтой
1 өдөр    

Д.Цогтбаатар сайд Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн даргатай уулзав
1 өдөр    

Хүүхдийн спортын наймдугаар наадамд Монголын 216 тамирчин хүч сорино
1 өдөр    

Ерөнхийлөгч Х.Баттулга Нобелийн шагналтны эрдэм шинжилгээний хуралд оролцогсдод илгээлт хүргүүлэв
1 өдөр    

Хонконгийн Үндэсний намын үйл ажиллагааг хориглолоо
1 өдөр    

Бүргэдчин охид ур чадвараа сорин өрсөлдөв
1 өдөр    

С.Дэмбэрэл: Хууль эрхзүйн орчинг сайжруулснаар зээлийн хүү буурна
1 өдөр    

Ангела Меркелийг улс орны гол бахархал гэж үзэж байна
1 өдөр    

Гамшгийн үед яаралтай тусламж хэрхэн үзүүлэх талаар суралцаж байна
1 өдөр    

Тайгер Вудс 2013 оноос хойш анх удаа түрүүлэв
1 өдөр    

Хүүхдүүд цэрэг, спортын тэмцээнээр өрсөлдөв
1 өдөр    

Канад улс хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүдэд туслах хөтөлбөрт зориулж 19,4 сая ам.доллар зарцуулна
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.