Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 05-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааны эсрэг "тулаан"-д орохыг уриалав

НИЙТЛЭСЭН: 2017-12-01 12:10:39
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд СХД-ийн 7-р хороо Баянхошуу орчимд агаарын бохирдол ямар хэмжээнд хүрч байгаатай өчигдөр орой биечлэн танилцлаа. Энэ үеэр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас Улаанбаатар хотын агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-10 дахин их байгааг онцлон, утаа хүн амын эрүүл мэндэд аюултай хэмжээнд хүрснийг мэдэгдсэн юм. 2009 оноос хойш утаатай тэмцэх ажилд 207 тэрбум төгрөгийг зарцуулсан боловч нүдэнд харагдах утаа арилаагүй,  агаарын бохирдолтой тэмцсэн арга хэлбэрүүд үр дүнгүй байсныг өтгөрөн харагдах утаа илтгэж байлаа. Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой 4 цэгт очиж бодит байдалтай танилцсан шийдвэр гаргагчид дараах байр суурийг илэрхийлсэн юм.

УТАА БОЛ БИДНИЙ ДАЙСАН

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Өнөөдөр Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой  газруудтай танилцаж байна. Нийт утааны 80 хувь нь гэр хорооллоос гарч байгаа. Айл өрхийн яндангийн утаа дээр нь уурын зуухны утаанд манай улсын иргэн бүр хордож байна. Утаатай тэмцэх асуудал зөвхөн төр засгийнх биш иргэн бүрийн асуудал юм. Үүнийг улс төр болгох хэрэг байхгүй. Бодит байдлыг бүгдээрээ мэдэрч байна. Айл бүр гэр орноо маш сайн дулаалах хэрэгтэй. Сайн дулаалж чадсан айл дулаан алдагдлыг 50% хувь бууруулж байна. Улаанбаатар хотын 220 мянган айл гэрээ сайн дулаалж чадвал утааг 50 хувиар багасгана гэсэн үг юм. Энэ жил 113 уурын зуухыг буулгаж төвийн эрчим хүчинд холбоно. Энэ ажлыг хийхэд Улсын төсвөөс 23 тэрбум төгрөг зарцуулна. Дээр нь 20 мянган айлыг эрчим хүчинд холбоно. Утаанаас салгах ажлыг жил бүр хийж байна. Гэхдээ утаанаас бүрэн гүйцэд салж чадахгүй байна. Бүх айл өрхийг орон сууцтай болгоход цаг хугацаа хэрэгтэй. Тиймээс маск зүүж хэвших шаардлагатай байна. Зориулалтын маск зүүснээр агаарын бохирдлоос учирч болох хор уршгийг 70-90 хувиар бууруулах юм. Улаанбаатар хотод байгаа бүх сургууль, цэцэрлэгт агаар шүүгч байршуулахад хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай болохыг эхний ээлжинд тооцож гаргах болно. Сургууль, цэцэрлэг бүрийн анги танхимыг агаар шүүгчтэй болгосноор үр хүүхдүүдээ хамгаална. 2018 онд ипотекийн зээлийн санхүүжилтэд 120 тэрбум төгрөг төсөвлөсөн. Бид эхний ээлжинд барилга барьж, эрчим хүчний асуудлыг шийдэж утаа гаргаж буй яндангийн тоог цөөлөх хэрэгтэй. Эдийн засаг хүнд байгаа учир мөнгөө зөв зарцуулах хэрэгтэй байна. Гарын салаагаар урсгаж болохгүй. Утаа бол бидний дайсан юм. Тийм учраас утааны эсрэг тулаанд орохыг ард түмэндээ хандан уриалж байна. Үр хүүхдүүддээ маск авч өгье. Тамхи татдаг аав нар тамхиа боль, 100 гр татдаг бол тэрийгээ боль түүний оронд үр хүүхдүүддээ маск авч өгье. Утаа шүүгч гэртээ авч тавья. Боломж нөхцөл тааруу ард иргэддээ боломжтой хэсэг нь гараа сунгаж туслах хэрэгтэй байна.  

207 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АГААРЫН БОХИРДЛЫГ ЭСРЭГ ЗАРЦУУЛСАН

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Сүүлийн 7-8 жил 207 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг эсрэг зарцуулсан байгаа юм. Гэтэл утаа ямар байгааг бүгдээрээ харж байна. Бодит хийгдсэн нэг зүйл байгаа нь 45 уурын зуухыг буулгаж төвийн халаалтын системд холбосон байна. Ингэснээр агаарын бохирдол 5-10 хувиар буурсан гэж байна. Цаашид 113 уурын зуухыг буулгах юм. Шаардлагатай санхүүжилтийг Улсын төсөвт суулгасан гэж Ерөнхий сайд хэллээ.

УЛААНБААТАР ХОТЫН ТӨСӨВ БҮХЭЛДЭЭ АГААРЫН БОХИРДЛЫГ ЭСРЭГ ЗАРЦУУЛАГДАНА

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд:

Нийслэлийн төсөв бүхэлдээ агаарын бохирдлын эсрэг байгаа. Яг нэр зааж тусгасан төсөв 3.8 тэрбум төгрөг байна. Гэр хорооллыг орон сууцжуулах ажилд 10.8 тэрбум төгрөг зарцуулна. Энэ нь дам утгаараа агаарын бохирдолтой тэмцэж байгаа хэрэг юм. Мөн гэр хороололд дэд бүтцийн төв байгуулах ажилд 5 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АЖИЛД ШИНЖЛЭХ УХААНЧААР ХАНДАНА

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат:

Түүхий нүүрсний хэрэглээг шууд хорих боломжгүй  учир Засгийн газраас 20-30 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах ажлыг хийнэ. Мөн шахмал түлшний хэрэглээг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж цахилгааны шөнийн тарифыг хөнгөлсөн байгаа. Агаарын бохирдлыг бууруулах ажилд шинжлэх ухаанч байдлаар хандана.

ХУВАНЦАР САВ, ДУГУЙ, ХОГ ШАТААСАН ИРГЭДИЙГ 50-150 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОДОГ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун:

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун

 Нийслэлийн хэмжээнд НМХГ-ын 400 байцаагч агаар бохирдуулагч эх үүсвэрт хяналт тавьж байна. Хяналтын систем яаж ажилладаг вэ гэхээр Улаанбаатар хотын 138 хорооны 1280 хэсгийн ахлагчийн дэмжлэгийг авч байгаа. Хэсгийн ахлагч нар хуванцар сав, дугуй, хог шатааж байгаа иргэн аж ахуйн нэгжтэй холбоотой мэдээллийг манайд өгдөг. Мэргэжлийн хяналтын байцаагч хороо бүрт байрласан байгаа. Харин хариуцлагын тухайд хуванцар сав, дугуй, хог шатаасан иргэдийг 50-150 мянган төгрөгөөр торгодог. Аж ахуй нэгжүүдийг 500-1 сая төгрөгөөр торгож байгаа. Өнгөрсөн 9 сараас хойш дээрх зөрчлийг 50 гаруй аж ахуйн нэгж, иргэн гаргасан.

УЛААНБААТАР ХОТОД 11 “АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН СТАНЦ” БАЙДАГ

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дэд дарга Х.Галымбек:

“Агаарын чанарын хяналтын станц” Улаанбаатар хотын 11 цэгт байдаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох албаны хүмүүсийн өнөөдөр танилцаж буй хяналтын станцын тухайд СХД-ийн 7-р хороо Баянхошуу орчмын агаарын чанарыг хэмждэг юм. Энэхүү агаарын чанарын хяналтын станц нь гэр хороололд байрладаг. Хяналтын станцын хувьд нарийн ширхэглэгт тоосонцор буюу РМ 2.5, том ширхэглэгт тоосонцор буюу РМ 10, хүхэрлэг хийн агаарт агуулагдах хэмжээг хянаж агаарын чанарын мэдээг гаргадаг. Станцууд маань өөр өөрийн гэсэн онцлогтой гэж хэлж болно. Тухайлбал хотын төв зам дагуу /Баруун 4 замын уулзвар/ байрлалтай агаарын чанарын хяналтын станц автомашинаас ялгардаг азотын хийг хэмждэг байгаа. Одоо Улаанбаатарт 19:00 цаг болж байна. Утааны оргил үе биш ч гэлээ одоо агаарын чанарын индекс Баянхошуу орчимд 324 байна. Манай улсын агаарын чанарын стандартаар бол 0-50 хооронд байх ёстой. Гэтэл 19 цагийн байдлаар 5-6 дахин их байна гэсэн үг. 10 дахин их бохирдолтой болох үе ч байдаг.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ШУТИС-ийн ректор Б.Очирбат 100 саяын хадгаламж, 402 саяын орон сууцтай
58 минут    

Салбараа тоодоггүй Эрүүл мэндийн сайд
1 цаг    

Үхрийн булууны ясаар ядаргаа тайлах амтат шөл хийх жор
1 цаг    

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд хэрхэн жингээ барьдаг вэ?
1 цаг    

МАНСУУРАГЧААС САЯТАН БОЛСОН ТҮҮХ
1 цаг    

Жүжигчин байлаа өөрийг нь өөрчилсөн нялх амрагтайгаа
1 цаг    

Дэлхийн аварга Д.Сумъяа өнөөдөр хуримлаж байна
1 цаг    

Улсын заан Б.Пүрэвсайхан допин хэрэглэсэн нь тогтоогджээ
2 цаг    

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАНА
2 цаг    

ТЕГ-Т АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАРЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2 цаг    

Цаг агаарын мэдээ: Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд
2 цаг    

Өнөөдөр болох үйл явдлууд
2 цаг    

Хувцаслалтыг тань илүү күүл харагдахад туслах зун өмсөхөд тохиромжтой 10 төрлийн гутал
15 цаг    

“Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага" Иргэний нийгмийн үндэсний чуулган амжилттай үргэлжилж байна
15 цаг    

С.БАЯРЫГ “ЦААЗАЛСАН” ӨДРҮҮД
16 цаг    

Баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана
17 цаг    

Г.Баасан: АТГ-ын дарга С.Баярыг дарамталсан байх магадлал өндөр байна
17 цаг    

“ЛУЖНИКИ” ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН 25-НЫ ӨДӨР ГЭХЭД БҮРЭН БЭЛЭН БОЛНО
17 цаг    

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР БАЙГУУЛАХ ТОГТООЛЫГ ДЭМЖЛЭЭ
17 цаг    

ТОЧИНОШИН, ИХ АВАРГА ХАКҮХОГ ДАВСНААР ОЗЭКИ БОЛОХ ЗАМАА ЗАСЛАА
17 цаг    

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААГААР ДӨРВӨН КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ БУУРАВ
17 цаг    

“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ 3 ДАХИН ДАВЖЭЭ
17 цаг    

2017 онд үйлдвэрлэсэн 100 төгрөгийн бараа, үйлчилгээ тутмын 94 төгрөгийг бизнесийнхэн бий болгожээ
17 цаг    

Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон дөрвөн настай охины бие сайжирч, эмнэлгээс гарлаа
17 цаг    

Хотын дарга Чингэлтэй дүүрэгт ажиллав
18 цаг    

Хуурамч шатахуун хэрэглэдэг эсэхэд хэн бодит хариулт өгөх вэ?
18 цаг    

Гэмт хэрэгт холбогдсон хүүхдэд хорихоос өөр төрлийн ял ногдуулах хуулийн төсөл өргөн барив
18 цаг    

Дасгал хийхдээ хогоо цэвэрлэх уриалга гаргалаа
20 цаг    

Малчид траншейны хүүхдүүдэд нэг хонины мах авчирч, хооллож байсан уу...
21 цаг    

Айл өрхүүд, гэр орон, хүн нь ядуу байгаа системийг хална
21 цаг    

АТГ-ын дарга Х.Энхжаргал Ерөнхий сайд асан С.Баярт хор өгсөн байж магадгүй гэв
21 цаг    

​Өдөр бүр өндөг идэх нь зүрхний өвчлөлөөс сэргийлдэг болохыг тогтоожээ
21 цаг    

Доктор Б.Батцэнгэл: Шалгуур давах үнэхээр сайн хүүхэд байвал Токиогийн их сургуульд сургахад бэлэн шүү
21 цаг    

Баян байхаас илүү зөв байх нь хамгийн эрхэм гоё чанар юм
21 цаг    

60 настай Алек Болдуин ААВ боллоо
21 цаг    

Хамгийн хөөрхөн влогчид хуримаа хийхээр зэхэж байна
21 цаг    

Т.Дэлгэрмөрөн: Гадаадад очиж ажилласнаас эндээ “од” байсан дээр...
21 цаг    

Н.Цэрэнбат сайд А/370 тушаалаа зөвтгөх комисс байгуулжээ
21 цаг    

Хүчээ нэгтгэх эдийн засгийн форумд хатуу үнэн ба шинэчлэгч үгийг хэн хэлэв?
21 цаг    

Хөхний даруулгыг өдөржин зүүх зөв үү
21 цаг    

Тэд яагаад эхнэрүүдээ “түрээсэлдэг” вэ...
22 цаг    

Д.Болд ”The Voice” шоуны хамгийн балиар дүрмээр юуг нэрлэв?
22 цаг    

Дуучин A Cool: Ээж бид хоёр подвалд хүртэл амьдарч байлаа
22 цаг    

Нүүрээ халуун болон хүйтэн усаар угаахын ялгаа
22 цаг    

”Малыш” Б.Энхтүвшин С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнийг гэргий Б.Булганаас нь эхэлж хайх ёстой гэж ярьж байв
22 цаг    

Билл Гейтсийн энэ зун заавал унших 5 номыг танилцуулж байна
22 цаг    

Ханхүү Харригийн царайлаг үеэл олны анхаарлыг татаж байна
22 цаг    

Сергей Безруков: Би тоглосон киногоо үзэх дургүй
22 цаг    

Охин үрдээ заавал хэлэх ёстой 21 зүйл
22 цаг    

71 НАСТАЙ ЭМЭЭ ЖИРЭМСЭН БОЛЖЭЭ
22 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache_footer.php on line 6