Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 09-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монголд аялсан “Индиана Жонс”

НИЙТЛЭСЭН: 2017-11-30 23:51:19
Бусад > Танин мэдэхгүй | Сэтгэгдэл: 9

Рой Чапмэн Эндрюсийг Индиана Жонсын бодит дүр гэлцдэг. Холливудын кино дэлгэцнээ адал явдал хайгч, мятаршгүй палеонтологичийн дүрээр мөнхрөн үлдэж, дэлхий дахинаа танил болсон Индиана Жонс нь чухамдаа Р.Эндрюс хэмээх америк эрдэмтний амьдралыг уран сайхны хэлбэрт буулгасан дүр хэмээдэг.


Адал явдлаар дүүрэн амьдарч байсан энэ эрхэм их олон үүх түүх, сэжимээр Монголтой холбогдсон байдаг. Юуны түрүүнд түүний хийсэн алдартай аяллуудын тоонд Монголын говь цөлийг тэртээ 1920-иод оны үед туулсан цуврал экспедицийг нь нэрлэж болно. Бас энэ эрдэмтний тухай судалж, кино хийнэ хэмээн МУ-ын Ерөнхийлөгчөөс 90 сая төгрөг залилсан алдарт Гансүхийн хэргийг ч дурдаж болох юм. Гэхдээ тэр бүхнийг өгүүлэхээс өмнө Р.Эндрьюсийн тухай уншигчдадаа танилцуулъя.


Р.Эндрюс 1884 онд АНУ-ын Висконсин мужийн Белойт хотод төржээ. Хотынхоо коллежид боловсрол эзэмшсэн түүний анхны ажил нь Америкийн Үндэсний түүхий музей байв. Гэхдээ шал арчигчаар. Гэхдээ Р.Эндрьюс нэг их удаан музейн шалыг зүлгээгүй бөгөөд авьяас чадварыг нь үнэлсэн музейн удирдлага түүний судалгааны хэлтэстээ авчээ.

Угаас музейд судалгааны ажил хийх нь түүний зорилго байсан учраас тэрээр хэсэг хугацаанд өөрт үл тохирох ажил хийхийг хүлцэн өнгөрүүлжээ.

Ингээд Р.Эндрюс судлаач болсон эхний жилүүддээ халимтай дотно “найзалжээ”. Тэрээр 1908 онд Канадад очиж, халим судалж эхэлсэн байна. Үүгээр Р.Эндрюс халимыг шинжлэх ухаан талаас нь судалсан анхны хүн болсон юм. Тэрээр халимны тухай олон ном бичиж, судалгааны өгүүлэл нийтлүүлсний дээр Канадаас авчирсан халимны араг яс нь одоо хүртэл Америкийн үндэсний түүхийн музейд хадгалагдаж байдаг.


Канад дахь халимны аянаас буцаж ирсний дараа Р.Эндрюс музейн захиралаасаа Монголын говь цөл рүү аялах зөвшөөрөл хүсчээ. Тэрээр Монголын говь цөлөөс эртний хүний үүсэл гарлыг тогтооход туслах ямар нэгэн баримт сэжүүр олдох байх хэмээн найдаж байв. Р.Эндрюс 1916-1917 оны үед Хятадын баруун болон өмнөд нутгаар эхнэртэйгээ хамт аялж, тэндэхийн амьтдыг судалж байсан нь Монгол руу явах хүсэл төрүүлжээ. Ингээд тэрээр 1920-иод оны эхээр Монголд хэрхэн экспедиц хийх талаараа жил гаруй нарийн судалсан байдаг.


Антропологийн судалгаа хийх гэсэн зорилготой түүний энэ экспедицид Америкийн үндэсний түүхийн музей зөвшөөрөл олгож, Р.Эндрюс 40 эрдэмтэн судлаач, техникийн ажилтны хамт Монголыг зорьжээ. Монголд говьд хөл тавьсан гадаадын анхны эрдэмтэд болох Р.Эндрюсийн тэргүүлсэн экпедицийнхэн АНУ-аас Бээжин хүрээд, тэндээс нааш “Dodge” хэмээх найман авто машинаар Монголд ирсэн гэдэг.

Энд ирсэн хойноо ачаа бараагаа зөөхөөр 150 тэмээ хөсөглөн авч, нутгийнхнаар газарчлуулан экспедицээ эхэлжээ. Р.Эндрюс болон түүний хамтрагч, палеонтологич Уолтер Грэнжер тэргүүтэй энэ баг нийтдээ таван удаа Хятадын хойд хэсэг болон Монголд аялсныг хамтад нь Төв Азийн гурав дахь экпедиц хэмээн нэрлэдэг билээ. Үүн шиг цэргийн бус зорилгоор өргөн баг бүрэлдэхүүнтэй экспедиц хийсэн тохиолдол тухайн үед АНУ-д ч байгаагүй гэдэг.


Хэдийгээр экпедицийн гол зорилго болох хүний үүсэл гарлыг тогтоох гэсэн Р.Эндрюсийн хүсэл биеллээ олоогүй ч 20 мянган жилийн тэртээ говьд амьдарч байсан эртний хүмүүс хожим Хятад, Сибири, Хойд Америк руу нүүдэллэсэн байж болох сэжүүрийг гаргаж ирсэн юм. Тухайлбал экпедицийн олсон геологийн олдворууд нь Монголын газар нутаг мөстлөгт өртөөгүй, хамгийн эртний хуурай газар гэдгийг харуулсан учраас “Эртний хүний мөрөөр” хэмээн Р.Эндрюсийн номны өмнөх үгэнд “Монголд хүн үүссэн байж болох талтай” хэмээн өгүүлсэн байдаг.


Гэхдээ үүгээр Р.Эндрюсийн экспедицийн амжилтыг дүгнэж хараахан болохгүй. Тэрээр Монголын говиос олон тооны динозаврын ясны олдвортой нутагтаа харьсан юм. Тэдгээр эртний амьтдын яс нь урьд өмнө хэзээ ч олдож байгаагүй шинэ төрлийнх байсан гэдгээрээ түүний хувьд чухал олдвор байсан төдийгүй судлаачийнх нь хувьд ихээхэн нэр хүнд авчирчээ. Тухайлбал 30 гаруй сая жилийн өмнө амьдарч байсан балучитериум хэмээх аварга хирсний ясыг тэд олсон байдаг.

Энэ бүх олдвороос хамгийн онцгой, Р.Эндрюсийн экспедицийг дэлхий даяар алдаршуулсан нэг зүйл Монголын говь, тэр дундаа одоогийн Өмнөговь аймгийн Баянзагаас олдсон нь динозаврын өндөг юм. 1923 оны долдугаар сарын 23-нд Р.Эндрюсийн багийнхан, тэр дундаа экспедицийн техникчээр ажиллаж байсан Жорж Олсен хүн төрөлхтөний түүхэн дэх тун чухал түүхэн баримтыг олж нээсэн нь Баянзагаас олдсон 20 гаруй тооны динозаврын өндөг байв.

Динозаврын тухай ойлголтыг нэгмөсөн өөрчилсөн энэ олдвор маш гайхалтай, бараг бүрэн бүтнээрээ шахуу олдсоныг экпедицийнхэн гэрэл зургийн хальснаа буулган авч, Америк руу илгээсэн нь тэр даруй дэлхийн сонин хэвлэлүүдээр тарж, Р.Эндрюст асар их алдар нэр авчирчээ. Тэднийг экпедицээс буцаж, АНУ-д ирэх үед усан онгоцны боомт дээр хэдэн арван сэтгүүлч сурвалжлагч тосон авч, Монгол дахь аяллынх нь талаар хамгийн анхны ярилцлагыг авахаар улайрч байсан гэдэг.

Тэд Р.Эндрюсээс ярилцлага авч, судалгааны өгүүллийг нь нийтлэхийн тулд мөнгө төлөхөд бэлэн байсан ч тэрээр ямар ч үнэ хөлсгүйгээр олон арван өгүүлэл нийтэлсэн байдаг. Тухайлбал, 1927 оны “Popular Mechanics” хэмээх сэтгүүлийн нэг дугаарт түүний аяллын тэмдэглэл таван хуудас дамнан нийтлэгдсэний дунд Монголын тухай ингэж бичсэн байна. “Монгол бол зэрэглээн дунд бүжиглэх мэт говь цөл, хүний мөр гараагүй ой мод, хязгааргүй уудам тал нутаг, тэр гэж нэрлэхийн аргагүй цөс мөсөөр хучигдан өндөр оргилын орон.

Монголын баруунаас хэсгээс зүүн хязгаар хүртэл тэлсэн говь цөлд ганц миль ч төмөр зам байхгүй учир аялж болох цорын ганц тээврийн хэрэгсэл нь тэмээ байлаа. Тэмээн цуваа маань цагт ердөө хоёр миль, өдөрт дээд тал нь 15-20 миль зам туулж чадна. Яг энэ шалтгаанаас болоод Монголд экпедиц хийх санаа маань хоёр жилийн өмнө бүтэлгүйтэж байсан. Гэхдээ тэмээ, машин хосолсон цуваа хийх санаа олсон минь амжилттай болж, хамгийн сүүлийн экпедицээрээ 5000 миль аялаад ирлээ” хэмээн бичиж байж.


Р.Эндрюс экспедицийг ахалж, санхүүг нь хариуцаж байсан учраас түүнийг динозаврын өндгийг анх олж нээсэн хүн хэмээн тухайн үед хэвлэлээр ташаа мэдээлж байсан ч тэрээр өөрийн ном, судалгааны өгүүлэлдээ үүнийг залруулж, Жорж Олсены нэрийг байнга дурддаг байв. Тэрээр зөвхөн 1918-1926 оны хооронд Монголын экпедицийн тухай томоохон хэмжээний 25 судалгааны өгүүллийг “Asia Magazine” сэтгүүлд бичсэн байдаг. Харин тэрээр 1926 онд экпедицийнхээ дэлгэрэнгүй судалгаа болон аяллын тэмдэглэл, сонин хачин мэдээлэл багтаасан “On the Trail of Ancient Man” буюу “Эртний хүний мөрөөр” хэмээх номоо гаргажээ.


Р.Эндрюс 1922, 1923, 1925, 1928, 1930 онд Монголд экпедиц хийсэн юм. Түүний аялал 1926, 1927 онд түр зогсч, 1928 онд экпедицийн олсон олдворуудыг Хятадын эрх баригчид хураан авсны улмаас 1929 онд хийх аялал нь цуцлагдаж байсан гэдэг. Гэхдээ тэд олдворуудаа буцаан авч чадсан бөгөөд Р.Эндрюс 1930 онд хамгийн сүүлчийн экспедицээ Монголд хийж, мастодоны ястай нутаг буцаж байжээ. Түүний энэ аяллаас хойш 60 жилийн дараа Америкийн Үндэсний түүхий музейн судлаачид манай урилгаар Монголд ирж байсан удаатай.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
гайхамшиг   
ОГНОО:2017-12-04 20:30:53 | IP:103.229.123.201   

Хамаг ховор юм аа зөөлгөчихжээ.   
ОГНОО:2017-12-05 12:37:44 | IP:103.26.193.168   

MUU HULGAICH NAR   
ОГНОО:2017-12-05 22:47:11 | IP:139.5.216.146   

Mongol eh oron maani mustlugt urtuugui delhiin gants oron delhii sunuhud gants bid l uldene   
ОГНОО:2017-12-08 09:19:46 | IP:73.189.230.114   

Delhii sunuhud gants bid l uldene    
ОГНОО:2017-12-08 09:22:09 | IP:73.189.230.114   

монголын баялагыг зөөгөөд дуусчээ новш чинь   
ОГНОО:2017-12-12 14:29:19 | IP:202.70.33.242   

Хийморитай аялагч, гарамгай менежер, сайн зохиолч, бас ч гэж зальтай, хэзээ, хаана, хэнтэй, яаж ажиллахаа мэддэг дипломатч хүн. Монголоос аваачсан өндөгний заримыг борлуулж санхүүгийн асуудал, ахуй амьдралаа хэвийн явуулахад ашигласан гэдэг.    
ОГНОО:2017-12-13 17:20:30 | IP:202.179.27.121   

oldvoruudaa butsaaj avch boldogguil yum bhdaa, esvel tuhain ueiin mongoliin zasgiin gazart heden tsaas ogson yum bolovuu, bi sonsohnee nuutsaar mash olon toonii ed olgiinn zuls avch garsan gej bsandaa   
ОГНОО:2017-12-16 23:55:34 | IP:202.112.31.17   

.   
ОГНОО:2017-12-18 03:43:39 | IP:92.244.238.111   

ШИНЭ МЭДЭЭ
Нийслэлийн дэд төвүүдэд 10 мянган айлын орон сууц барина
9 цаг    

Иргэд хэрэгцээтэй мэдээлэл олж авах дижитал боломж бүрдэв
9 цаг    

Хэвтээ шахалтын Ази тивийн АШТ-ээс 4 алтан медаль хүртжээ
9 цаг    

ЭРГЭЛТИЙН ЦЭГЭЭС ШИНЭ АМЬДРАЛАА ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ
11 цаг    

Б.Лхагвасүрэн: Компаниуд сонгодог утгаараа хөрөнгийн зах зээлд ажиллах нөхцөл боломжоо хэрхэн харж байгаагаа мэдлээ
11 цаг    

Архивын 1425 хуудас баримтыг бүртгэлийн програмд оруулжээ
12 цаг    

Монголын боксын холбооны дэргэд “Боловсролын сан” байгуулав
12 цаг    

Гамшгаас хамгаалах сургуулилт нурангид дарагдсан иргэдийг аврах ажлаар үргэлжилж байна
12 цаг    

“Ховд телевиз” юнивишнд холбогдлоо
12 цаг    

Тариат сумын малчид мал угаалгын ваннтай боллоо
12 цаг    

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэгүй нислэг хийхээр болжээ
12 цаг    

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ
12 цаг    

Монголын бараа, бүтээгдэхүүнийг Азербайжан улсаар дамжуулж Ойрхи Дорнодод нийлүүлэхэд дэмжинэ гэв
12 цаг    

МИАТ-ийн "Boeing 737-800 агаарын хөлгийн баг бүрэлдэхүүн Европын 55 хотод нислэг үйлдээд эх орондоо газардав
12 цаг    

Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзоригийг цагдан саатуулаад байна
12 цаг    

Д.Сумьяабазар: Хар тэнгис дахь Таманийн боомтоор жилд 25 сая тонн нүүрс экспортлох боломжтой
12 цаг    

Улирлын онцлогоос шалтгаалж ажил хайж буй иргэдийн тоо өсдөг гэв
12 цаг    

Театрын барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй
12 цаг    

Завханд иргэдийн мөнгөн хадгаламж өсчээ
12 цаг    

УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар “Роснефть”-ийн захирал И.И.Сечинтэй уулзана
12 цаг    

Шинээр IPO гаргасан компаниудын удирдлагууд онцлох чиглэлээ тодорхойллоо
12 цаг    

“Намрын ногоон өдрүүд”-ээр 2,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ
16 цаг    

Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулна
18 цаг    

Ц.Тайшир: Даатгалын салбар ойрын жилүүдэд 10 дахин өснө
18 цаг    

Саатуулагдсан "Эрдэнэт"-ийн захирал асан Ч.Ганзориг ба МАН
18 цаг    

“Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаан ОХУ-Монгол-БНХАУ чиглэлд болно
18 цаг    

Монгол Улс “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга”-д нэгдэж буйгаа илэрхийлэв
18 цаг    

Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан улсад ажлын айлчлал хийж байна
19 цаг    

9 дүгээр сарын 25-нд болох үйл явдал
19 цаг    

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
19 цаг    

Улаанбаатарт 18-20 хэм дулаан
19 цаг    

Өнөөдрийн зурхай
19 цаг    

Аварга загаснуудыг хөнөөснийг шүүмжилжээ
1 өдөр    

Японы Такикава хоттой барилга, эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллахаар болов
1 өдөр    

Санкт-Петербургийн метроны буудал дээр хүүхэд мэндэлжээ
1 өдөр    

Аав,ээжийнхээ хөргийг урлаж уралдааны тэргүүн байрт шалгарчээ
1 өдөр    

Шатрын тэмцээнд Ховд аймгийнхан илүүрхэв
1 өдөр    

Ахмадуудад төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ
1 өдөр    

Эдвард Мозер:Тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлснээр алцхаймерыг бүрэн эмчлэх боломжтой
1 өдөр    

Д.Цогтбаатар сайд Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн даргатай уулзав
1 өдөр    

Хүүхдийн спортын наймдугаар наадамд Монголын 216 тамирчин хүч сорино
1 өдөр    

Ерөнхийлөгч Х.Баттулга Нобелийн шагналтны эрдэм шинжилгээний хуралд оролцогсдод илгээлт хүргүүлэв
1 өдөр    

Хонконгийн Үндэсний намын үйл ажиллагааг хориглолоо
1 өдөр    

Бүргэдчин охид ур чадвараа сорин өрсөлдөв
1 өдөр    

С.Дэмбэрэл: Хууль эрхзүйн орчинг сайжруулснаар зээлийн хүү буурна
1 өдөр    

Ангела Меркелийг улс орны гол бахархал гэж үзэж байна
1 өдөр    

Гамшгийн үед яаралтай тусламж хэрхэн үзүүлэх талаар суралцаж байна
1 өдөр    

Тайгер Вудс 2013 оноос хойш анх удаа түрүүлэв
1 өдөр    

Хүүхдүүд цэрэг, спортын тэмцээнээр өрсөлдөв
1 өдөр    

Канад улс хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүдэд туслах хөтөлбөрт зориулж 19,4 сая ам.доллар зарцуулна
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.