Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 10-р сарын 21
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

П.И.Чайковский шийдвэр гаргах насанд хүртлээ хөгжмийг амьдралынхаа хамгийн чухал зүйлээр сонгоогүй

НИЙТЛЭСЭН: 2017-11-30 15:50:44
Бусад > Түүхэн хүмүүс | Сэтгэгдэл: 0

П.И.Чайковский 1840 онд Воткинск хэмээх уулын үйлдвэрийн сууринд мэндэлжээ. Тэрээр ах дүү нараасаа төдий л ялгарах зүйлгүй жаал байсан ч аавынхаа уян зөөлөн дүр төрхийг, ээжийнхээ гүн гүнзгий мэдрэмтгий чанарыг дуурайжээ.

 

Тэрээр бяцхан жаалхүү байхдаа ээжтэйгээ хамт Глинкийн “Иван Сусанин” дуурийг үзсэнээр хөгжимд эргэлт буцалтгүйгээр дурлажээ. Глинк бол Чайковскийн хувьд насан туршид нь хамгийн хайртай зохиолч нь байсан юм. Тэрээр найм хүрсэн жилээ төгөлдөр хуур сайн тоглодог болсон бол 14 настайдаа “Манай ээж Петербургт” гэдэг жижигхэн аяз зохиожээ. Гэвч яг тэр жил ээж нь түүний орхин оджээ. Их зохиолчийн ээж хожим нь өөрийнх нь амийг авсан гэдэг булчин задрах өвчнөөр нас баржээ.


Хамгаас хайрт эхийнх нь үхэл П.И.Чайковскийд асан хүнд цохилт болжээ. Түүнийг 10 настайд гэрээс нь хол сургуульд сургахаар авчрахад ээжээсээ холдохгүй гэхдээ дагаж уйлан бөөн шуугиан болж байсан гэдэг. Ээждээ тийм дотно байсан эмзэг жаалхүү хамгийн хайртай хүнээ алдсаны дараа ээждээ зориулан вальс хөгжим бичсэн байдаг. Яг энэ үеэс тэрээр хөгжимд бүр илүү татагдан оржээ. Гэхдээ тэрээр нас биед хүрч, жинхэнэ хүсэл мөрөөдлөө ойлгож, шийдвэр гаргах насанд хүртлээ хөгжмийг амьдралынхаа хамгийн чухал зүйлээр сонгоогүй л байсан юм.


Тэрээр сургуулиа төгсөөд хууль зүйн яамны түшмэл болжээ. Гэвч төрийн албаны нэгэн хэвийн уйтгарт ажил түүний амьдрал биш гэдгийг 21 насандаа ухаарч ойлгон, хөгжмийн зохиолч болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Гэхдээ түүний эргэн тойрны хүмүүс энэ шийдвэрт нь эргэлзэж байлаа. Учир нь, бүхий л үеийн суут хөгжмийн зохиолчид бүр бага наснаасаа уран бүтээлээ туурвиж эхэлсэн байдаг атал 20 гарсан идэр залуу насандаа П.И.Чайковский энэ урлагт хөл тавина гэдэг хэтэрхий хожимдсон мэт санагдаж байжээ. Гэсэн ч тэрээр зорилгодоо үнэнч үлдэж, хөгжмийн дээд сургуульд элсчээ. Энэ хооронд тэр сургалтын төлбөрөө төлөх гэж ядуурч гүйцсэн гэдэг. Энэ сургуульд А.Рубинштейн түүний мэргэжлийн багш нь байжээ. Чайковский маш сайн оюутан байсан учир тэр үеэс хөгжмийнхөн дундаа танигдаж эхэлсэн байна. Түүний анхны бие даасан уран бүтээл нь Островскийн зохиолын цомнолд бичсэн удирдтгал байв. Үүнийг тэрээр А.Рубинштэйн багшийнхаа удирдлага дор бичжээ. Сургуулиа төгсөх үед тэрээр өөрийн гэсэн хэдэн ч бүтээлтэй болж амжсан ч тэдгээр нь түүний авьяасыг нийтэд таниулах хэмжээнд арай хүрээгүй юм. Ямартай ч, сургуулиа амжилттай төгссөний дараа Москвагийн хөгжмийн дээд сургуульд урилгаар багшилдаг болжээ. Тэрээр энэ сургуулийн захирал, А.Рубинштейний ах Николай Рубинштейнтэй дотно нөхөрлөсөн нь хожим түүнийг бүтээлүүдийг нийтийн өмнө тоглогдоход их тус болжээ. Ингээд залуу хөгжмийн зохиолчийн бүтээлүүд Москва, Петербургт тоглогдож, Чайковский хэмээх нэр олонд танигдаж эхэлсэн юм. Үүнээс хойш “Хунт нуур”, “Нэгдүгээр концерт” гээд П.И.Чайковскийн сор бүтээлүүд ар араасаа төрөн гарсан ч амьдралынхаа сүүлчийн дөрвөн жилд тэрээр асар ихийг амжуулах гэсэн мэт маш олон гайхамшигтай бүтээлүүдээ туурвисан байдаг. Тухайлбал, Нойрсож буй гоо бүсгүй, Шелкунчик балет, Гилбэрийн хатан, Иолантаа дуурь гээд түүний суу авьяасыг батлах гайхамшигт бүтээлүүд энэ л үед төрөн гарчээ. Энэ дундаас хөгжмийн зохиолчийн туурвисан хамгийн агуу хөгжим гэгддэг VI симфонийг тэрээр амьдралынхаа сүүлчийн жилд туурвисан юм.


Уран бүтээлээр оргилж байсан их хөгжмийн зохиолчийн амьдрал 1893 оны аравдугаар сард харамсалтайгаар төгссөн юм. Түүнийг түүхий ус ууснаас болж холерын халдвар авсан гэлцдэг.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
САЯТАН ЖҮЖИГЧИН ЧОУ ЮНЬФАТ САРД 100 ДОЛЛАРААР АМЬДАРДАГ
2 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН О.СОДБИЛЭГ, Д.ТЭРБИШДАГВА НАР ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
6 цаг    

МОНГОЛ, ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
6 цаг    

УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ХБНГУ-ЫН БХЯ-НЫ САЙД, ДОКТОР УРСУЛА ФОН ДЕР ЛАЙЕНТЭЙ УУЛЗАВ
6 цаг    

ДЭЛХИЙН НИЙТ ЦООХОР ИРВЭСИЙН 20 ХУВЬ НЬ МОНГОЛД БАЙДАГ
6 цаг    

Жастин Бибер нууцаар гэрлэжээ
6 цаг    

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДТАЙ УУЛЗАВ
6 цаг    

ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАС НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН
6 цаг    

УМАРД СОЛОНГОСЫН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ЦУЦЛАХГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙГАА АЖ
6 цаг    

МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИД ОЛИМПООС АНХНЫ МЕДАЛЬ ХҮРТСЭН ТҮҮХЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
6 цаг    

СЭТГҮҮЛЧ ХАШОГГИЙН ТАЛААРХИ МЭДЭГДЛИЙГ ИТГЭЛ ТӨРҮҮЛСЭН ГЭЖ ХЭЛЖЭЭ
6 цаг    

ГОЛОМТ БАНК ГАДААД ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ШИЛДЭГ ХАМТРАГЧААР ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ
22 цаг    

Тоглоомын дүрэм
22 цаг    

Г.БИЛГҮҮДЭЙ: МОНГОЛ ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЯРЬЖ, БИЧИЖ БАЙГААГ Л БИД БАХАРХАЛ БОЛГОХ ЁСТОЙ
1 өдөр    

СУРАГЧИД БҮТЭЭЛЧ ЭКО АЯЛАЛД ОРОЛЦЛОО
1 өдөр    

ЦАГААННУУРЫН БООМТООР НАСЖИЛТ ХЭТЭРСЭН МИКРО АВТОБУС НЭВТРҮҮЛЭХГҮЙ
1 өдөр    

ГАЗРЫН СУУРЬ ҮНЭЛГЭЭГ 60-200 САЯ ТӨГРӨГ БОЛГОН ШИНЭЧИЛЛЭЭ
1 өдөр    

АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ СУРГАЛТ ЯВУУЛЛАА
1 өдөр    

ГАМШИГ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД СЭТГЭЛ ЗҮЙН АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛОВ
1 өдөр    

ХАЛАГДСАН ДАЙЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
1 өдөр    

ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

ХОНГОР НУТАГТАЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

ГАДААД ЗАХ ЗЭЭЛ РҮҮ МАЛЫН МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЖ БАЙНА
1 өдөр    

ХУРАНДАА МӨРДЭСТНҮҮД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
1 өдөр    

МАЛЧИД 70 ГАРУЙ МЯНГАН ТОНН ӨВС НӨӨЦӨЛЖЭЭ
1 өдөр    

Нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжих, хаваржих боломжтой гэжээ
1 өдөр    

Б.НИНЖБАДГАР: ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААГ ИРГЭД ИХ СОНГОХ БОЛСОН
1 өдөр    

НӨАТ-ЫН ЭЭЛЖИТ СУГАЛААНЫ ТОХИРОЛ МАРГААШ БОЛНО
1 өдөр    

ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
1 өдөр    

У.ТУЯА: ХОС ХЭЛНИЙ СТАНДАРТ ГЭЖ ЯРИАД БАЙВАЛ БАГШ, ХҮҮХДҮҮДЭЭ АЙДАСТ АВТУУЛЖ МАГАДГҮЙ
1 өдөр    

ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААГ ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ
1 өдөр    

Д.ТРАМП, КИМ ЖӨН УН НАРЫН ХОЁР ДАХЬ УУЛЗАЛТ ИРЭХ ОНЫ ЭХЭЭР БОЛЖ МАГАДГҮЙ
1 өдөр    

Б.НИНЖБАДГАР: ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААГ ИРГЭД ИХ СОНГОХ БОЛСОН
1 өдөр    

ШҮҮХИЙН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ТАЛААР ГОМДЛЫГ ЦАХИМААР ГАРГАНА
1 өдөр    

”ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮД БҮРДЛЭЭ
1 өдөр    

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
1 өдөр    

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ
1 өдөр    

“МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН”-ЫГ ХАНГАРЬД ОДОНГООР ШАГНАЛАА
1 өдөр    

СЭТГҮҮЛЧ ХАШОГГИЙН ҮХЛИЙН ТАЛААР МЭДЭГДЖЭЭ
1 өдөр    

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ 73 ДУГААР СУРГУУЛЬ ЦАХИМ НОМЫН САНТАЙ БОЛЛОО
1 өдөр    

100 МЯНГА ДАХЬ ӨНГӨРӨЛТИЙН НИСЛЭГИЙГ ЭНЭ САРЫН 23-НД ГҮЙЦЭТГЭНЭ
1 өдөр    

ШИЛДЭГ ОЮУТНУУДАД ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОНО
1 өдөр    

Д.ЦОГТБААТАР САЙД "ВАЛДАЙН 15 ДУГААР БАГА ХУРАЛ"-Д ОРОЛЦОВ
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД НОРВЕГИЙН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЭРНА СОЛБЕРГ БАРААЛХАВ
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АСЕМ-ЫН 12 ДУГААР УУЛЗАЛТЫН НЭГДҮГЭЭР НЭГДСЭН ХУРАЛДААНД ИЛТГЭЛ ТАВИВ
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД УНГАР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ВИКТОР ОРБАН БАРААЛХЛАА
1 өдөр    

УЛААНБААТАРТ 09-11 ХЭМ ДУЛААН БАЙНА
1 өдөр    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
1 өдөр    

“Ээжийн цэнхэр нутаг” хандивын тоглолт болно
1 өдөр    

ТОГЛООМЫН ДҮРЭМ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.