Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Чингис Хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой 24 баримт

НИЙТЛЭСЭН: 2017-11-23 15:45:25
Бусад > Түүхэн хүмүүс | Сэтгэгдэл: 0

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг билээ.

 Энэхүү тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна. Түүний байгуулсан гавъяа болон түүх намтар нь маш олон хүмүүст урам зориг, бахархах сэдэл төрүүлдэг. Гадынхан түүнийг хэрхэн дүгнэдэг вэ. “list25” Агентлагт,ОХУ-ын “Комсомольская правда” сонин болон бусад хэвлэлүүдэд бичигдсэн Чингис хааны тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

Баримт 1. Чингис хаан төрөхдөө нөж атгаж төрсөн. Домгоор бол Чингис хаан төрөхдөө гартаа шагайн чинээ нөж атгаж төрсөн нь түүнийг аугаа их эзэн хаан болохыг бэлгэдсэн гэдэг.

Баримт 2. Чингис хаан 50 хувь европ, 50 хувь ази цустай гэж үздэг. Зарим судлаачид дээрх өвөрмөц гадаад байдлыг ази болон европ ген холилдсон гэдгийн баталгаа хэмээн үзжээ.

Баримт 3. Чингис хаан, Хятадаас ОХУ хүртэлх нутаг дэвсгэрт оршин сууж байсан тархай бутархай олон овог аймгуудыг нэгтгэж, Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан ажээ.

Баримт 4. Овог аймгууд түүнийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг байв. Олон тархай бутархай овог аймгууд түүний сүр хүч, ухаан бодлыг хүлээн зөвшөөрч, эзэн хаан, удирдагчаараа өргөмжлөв. Овог аймгуудын нэгтгэсэн их хуралдайн үеэр түүний нэрийг өөрчилж Чингис хаан хэмээн нэрийдэхээр шийджээ.

Баримт 5. Чингис хаан барагцаалбал 40 сая хүн хороосноороо цаг уурын өөрчлөлтөд нөлөө үзүүлсэн хүн гэгддэг. Энэ нь агаар мандлаас 700 сая тонн нүүрс хүчлийг цэвэрлэснээр дэлхийг сэрүүн уур амьсгалтай болоход жаахан ч гэсэн нөлөөлсөн гэсэн үг юм.

Баримт 6. Түүний эзэнт гүрэн дэлхийн түүхэн дэх хамгийн агуу, хамгийн том нутаг дэвсгэртэй төрт улс юм. Монголын эзэнт гүрэн ид ноёрхлын үедээ Номхон далайгаас Дорнод Европ хүртэл өргөн уудам газар нутгийг эзлэн оршиж байжээ.

Баримт 7. Монголчууд үнэндээ дайн тулааныхаа ялалтуудын ихэнхэд нь тоогоор дутуу байжээ. Тэд морин дээр хуурамч хүн суулгах, их тоос босгохын тулд мориныхоо сүүлэнд саваа мод уях гэх мэтчилэн сайтар боловсруулсан арга мэхээр өөрсдийн дайснуудын нүдийг хуурах тал дээр маш сайн зохион байгуулалттай байсан.

Баримт 8. Чингис хааны байлдан дагуулалтын үеийн хэд хэдэн аян дайн тухайн овог аймаг, хүн ардыг хүүхэд хөгшид, эмэгтэйчүүд гэж ялгалгүй хүйс тэмтэрсэн тохиолдлоор төгссөн байдаг ажээ.

Баримт 9. Түүнд хүн таних онцгой чадвар байсан бөгөөд өөрийн албатуудаа сонгохдоо удам судар, гарал угсааг нь харахаас илүүтэйгээр үнэнч шударга зан, чадвар туршлагыг нь голчилдог байжээ. Тайчууд аймагтай дайтах үед тэрээр харвасан суманд өртөх шахжээ. Чингис хаан олзны цэргүүдээс хэн харвасан болохыг нь асуухад нэгэн цэрэг шударгаар өөрийгөө илчилсэн байна. Энэ хүн бол хожим нь түүний итгэлт жанжин болж Зэв хэмээх нэрийг авчээ.

Баримт 10. Монголчуудын хийсэн аян дайн тухайн үеийн дэлхийн нийт хүн амын 11% -ийг бууруулсан. Мөн Ираны газар нутагт маш олон хүмүүсийг алснаар Ираны хүн ам 20-р зууны дунд үе хүртэл Монголын эзэнт гүрнээс өмнөх байсан түвшиндөө дахин хүрч чадаагүй хэмээн эрдэмтэд тэмдэглэдэг.

Баримт 11. 1258 онд Монголчууд Багдадыг сүйтгэсэн юм. Түүнээс амьд үлдэгсэд хэлэхдээ, “Тигри голын ус, голруу орсон асар их хэмжээний номоос гарах хар бэх болон алагдсан гүн ухаанчид, эрдэмтдийн цусны улаан өнгөөр урсаж байсан юм” гэжээ.

Баримт 12. Чингис хаан аливаа улс орныг шууд эзлэн түрэмгийлэхийг урьтал болголгүй, өөрийн улстай эвсэж нэгдэхийг санал болгодог байжээ. Тэрээр 1219 онд Хорезм улстай гэрээ байгуулж “Торгоны зам”-аар худалдаа наймаа хийхээр болсон ч Хорезмийн Шах амлалтаа зөрчиж түүний илгээсэн төлөөлөгчдийг алсан байна. Үүнээс болж тэр цэрэг армиа илгээж Шахын вант улсын хэдэн сая иргэдийг хөнөөж бут ниргэсэн ажээ. Мөн Тангуд улс Чингис хааныг Хорезм улсад дайтаж байгааг ашиглан Монголын эсрэг Алтан улстай холбоо байгуулжээ. Чингис хаан Алтан улсыг дайлахад саадгүй болгохын тулд 1225 онд Ельюй Чуцай, Өгэдэй, Тулуй, Боорчи, Сүбэдэй нарыг дагуулан Тангуд улс руу дайлаар мордож ганц шөнийн дотор бут цохижээ.

Баримт 13. Зарим түүхчид Чингис хааныг “галдан шатаах“-ын загалмайлсан эцэг хэмээн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл тэрээр тухайн эзэлсэн улс орныхоо соёл иргэншлээс ямар ч ул мөр үлдээлгүйгээр устгах чадалтай байлдааны технологийг ашигладаг байсан байна.

Баримт 14. Зарим нэг мэдээллээр, Перс буюу одоогийн Иран улсын ард иргэд 1900 он хүртэл Монголын эзэнт гүрний довтолгооны үеийн айдсаасаа салаагүй хэвээр байжээ.

Баримт 15. Чингис хааны алтан ургийг 20 дугаар зуун хүртэл бүртгэж байсан. 1918 онд Богд хаан Монголын хан, ноёдын гэр бүлийн бүртгэлийг хадгалах зарлиг буулгаж байлаа. Өнөөдөр Чингис хааны шууд удмынхан Монгол, Өвөр монгол болон бусад олон оронд амьдарч байна гэж бичжээ.

Баримт 16. Чингис хаан Төв Азид 16 сая үр удамтай, “хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн амжилттай биологийн эцэг” хэмээн тооцогддог. 2003 онд хийгдсэн нэгэн том судалгаагаар дэлхий дээр одоо амьдарч буй 200 эрэгтэй тутмын 1 нь Чингис хааных байж болзошгүй “Y” хромосомтой байсан бөгөөд энэ нь дэлхийн бүх эрэгтэй хүмүүсийн 0.5 % нь түүний шууд удмын хүн байх үндэслэлтэй гэсэн үг юм.

Баримт 17. Чингис хаан ядуу тарчиг хүмүүс болон лам хуврагуудыг татвараас чөлөөлж, бичиг үсэгт суралцах үйл хэргийг дэмжин, шашны чөлөөт байдлыг бий болгосон бөгөөд маш олон хүмүүсийг олзлохоосоо өмнө өөрийн эзэнт улсад дагаар орохыг уриалдаг байжээ.

Баримт 18. Чингис хаан Дэлхийд анх олон улсын шуудангийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Морьтон Монголчуудын хамгийн хүчтэй зэвсэг бол харилцаа холбооны шуурхай сүлжээ байжээ. Маш өндөр зохион байгуулалттай морин өртөөг байгуулан захидал илгээмжээ хурдан шуурхай өдөрт 300 гаруй замыг туулдаг байв. Мөн тэд үүнийг тагнуулын шугамаар ашигладаг байжээ. Энэхүү өртөөний ачаар гадны түшмэл, худалдаачид Монголын газар нутгаар аюулгүй зорчиж өнгөрдөг байсан гэнэ.

Баримт 19. Тэрээр өөрийнхөө дүр төрхийг хөрөг зурганд үлдээх, хөшөө баримал бүтээх эсвэл зоосонд цутгахыг хэзээ ч зөвшөөрч байгаагүй. Чингис хааныг нас барсны дараа л анх удаа түүний дүр төрх илэрхий болсон юм.

Баримт 20. Гэхдээ олон эх сурвалжид түүний гадаад төрх тодорхой дурдагдаагүй өнгөрчээ. Түүхчид энэ асуудлаар одоо хэр нь зөрчилдөөнтэй байдаг бөгөөд түүнийг урт үс, сахалтай бөгөөд нуруулаг хүн байсан гэдгээс өөр зүйл олдоогүй ажээ. Гэвч 14-р зуунд Персийн түүхч Rashid al-Din гэгч тодорхойлохдоо “Чингис хаан улаан үс, ногоон нүдтэй байсан” хэмээсэн байна.

Баримт 21. Чингис хааны онгоныг голд живүүлсэн гэх мэдээлэл байдаг. Тэрээр гэрээслэлдээ нөгөө ертөнцөд одсон хойно нь хэн ч ясыг нь өндөлзүүлэхгүй гэсэн үүднээс өөрийнх нь онгонг голд хийхийг тушаасан гэж зарим эрдэмтэд үздэг ажээ.

Баримт 22. Эх сурвалжуудад түүнийг 1227 онд мориноос унаж бэртсэний улмаас нас нөгчсөн гэсэн байдаг. Түүний оршуулгад оролцсон хүмүүсийг бүгдийг хөнөөж, оршуулсан газрыг дахин мориор гишгүүлж далдалсан гэдэг бөгөөд түүний шарилыг Бурхан Халдун ууланд нутаглуулсан хэмээн ярьдаг ч өдийг хүртэл тодорхойгүй хэвээр...

Баримт 23. Монголчууд өөрсдийн бүтээсэн эрхий хурууны бөгжөөрөө эрхий хуруугаа гэмтээхээс урьдчилан сэргийлэхийн тулд нумын хөвчийг эрхий хуруугаараа тасалдаг байв.

Баримт 24. Зөвлөлт Холбоот Улс, Чингис хааны түүхийг устгахыг оролджээ. Чингис хаан бол Монголын агуу хаан төдийгүй үндэсний баатар юм. Гэвч Монголчууд Зөвлөлт Холбоот улсын нөлөөнд байх үед түүний нэрийг дурсах ч хориотой байжээ. Үүгээр ч зогсохгүй дунд сургуулийн сурах бичгээс түүний түүхийг хассан байна. 1990 онд Монголд Ардчилсан Хувьсгал гарсны дараа Чингис хааны түүхийг дахин сэргээж бичжээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.