Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 09-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Итгэлт хамбаас өмнө гайхамшиг үзүүлсэн Халимаг лам

НИЙТЛЭСЭН: 2017-11-21 10:14:40
Бусад > Түүхэн хүмүүс | Сэтгэгдэл: 0

Цогцсыг тэр үеийн Ленинград хот руу аваачсан, тэр ч бүү хэл хэн нэгэн халимаг эр эх орны дайны өмнө хотын нэг музейд түүнийг харсан тухай ам дамжсан яриа өнөөг хүрчээ.

 

Буриадын Иволгийн дацангийн шилэн хоргонд нойрсож байгаа Итгэлт Хамбын тухай  мэдээлэл дэлхий  дахиныг гайхуулж ирсэн билээ. Гэхдээ энэ нирваан хүний үхлийн дараах нууц нэгэн зууны өмнө Халимагт анх тохиолдож байсныг тэр бүр хүн мэдэхгүй юм.

Халимагийн Яшкуль тосгоны оршин суугчдын яриагаар Халимагийн бичиг соёлын их өв хөрөнгө хадгалагддаг нутгийн сүмээс холгүй орших бунханд 1929 оныг хүртэл эндхийн ууган оршин суугч, сүсэгтэн олны нэрлэдгээр дээд лам Кекш Бакшийн /багш/ сэрүүн дүр төрхтэй цогцос оршиж байжээ. Тэрээр 19-р зууны дунд үе 1850-иад оны орчим нас барсан байна.

Энэ газарт өдгөө 20-р зууны 90-ээд онд босгосон мөргөлийн багахан газар оршдог бөгөөд ОХУ-ын олон бүс нутгуудаас энэ ламын дурсгалыг хүндэтгэж, мөргөхөөр хүмүүс хүрэлцэн ирдэг байна. Яшкуль тосгонд Кекш Бакшийн намтрыг судалж, түүний цогцсыг эрж хайх зорилгоор олон нийтийн «Жунгария» хөдөлгөөнийг хэдэн жилийн өмнө байгуулжээ.

Энэ хөдөлгөөний нэг гишүүн Бадма Цебеков «Энэ ламын жинхэнэ нэр Шивн Давг, Халимагийн нэгэн сүмийн унзад лам байсан. Түвдийн сүм хийдүүдэд олон жил суралцахдаа онцгой ариун гэгээн, хатуужилтай даяанчаараа ялгарч байсан юм. Түүнээс адислал, тус дэм хүсэмжилсэн халимагууд төдийгүй орос, татар, бусад үндэстнүүдийн төлөөлөгчид ирдэг байсан бөгөөд адис авсан хүмүүсийн өвчин зовлон ахар хугацаанд гайхалтайгаар эдгэсэн тухай багагүй түүх байдаг. 1850-иад оны орчим Шивн Давг жанч хальж, түүнийг энгийн ламын адилаар нутаглуулжээ. Харин түүнийг оршуулсаны дараа  шарил дээр нь ер бусын явдлууд тохиолдох болж, шөнөдөө  гэрэл цацарч, өдөртөө солонго татдаг байж. Тиймээс сүсэгтэн олон энэ бүх ер бусын явдлыг үзээд гэгээн ламтны цогцсыг гаргахаар шийдвэрлэсэн» хэмээн өгүүлсэн байна.

Ламтны шарилыг ухан гаргахад түүний бие цогцос эвдэрч өөрчлөлт ороогүйгээр барахгүй унтаж байгаа мэт, толгойн дороо баруун гараа хийгээд «арслангийн байрлалаар» хэвтэж, зүүн гараа биеийн дагуу тавьсан байжээ. Тухайн үед Кекш Бакшийг модон хоргонд хийж, дээрээс нь шилээр таглаад тусгайлан барьсан бунханд байрлуулсан бөгөөд 19 зууны дунд үеэс 1929 он хүртэл сүсэгтэн олны цуваа тасраагүй байна. Гэвч хойшхи он жилүүдэд улс төр, дайны уршгаар Халимагийн бүх сүм хийдүүд газрын хөрснөөс арчигдсан юм. Кекш Бакшийн бунханг эвдэн сүйтгэж, цогцсыг нь хаашаа ч юм авч явсан. Яшкуль тосгоны 90 настай ахмад оршин суугч Баяна Аляева тэдний биширч хүндэлдэг ламыг хэрхэн авч явсан, хойноос нь ард олон нулимсаа урсган гүйж мөргөж байсныг одоо ч санаж байгаа тухай Бадма Цебеков мөн ярьсан байна. Яшкуль тосгоноос тухайн үед ламын цогцсыг хэрхэн авч гарч яваа зураг ч байдаг байна.

Цогцсыг тэр үеийн Ленинград хот руу аваачсан, тэр ч бүү хэл хэн нэгэн халимаг эр эх орны дайны өмнө хотын нэг музейд түүнийг харсан тухай ам дамжсан яриа өнөөг хүрчээ. Бакшийн шарил ул мөр алдагдсан боловч хөдөлгөөний идэвхтнүүд өнөө ч эрж хайсаар байгаа бөгөөд хуучин мөргөлийн сүмийн дэргэд тэд шинээр дурсгалын бунхан барьж байгаа гэнэ. «Жунгария» хөдөлгөөнийхөн хэзээ нэгэн цагт Кекш Бакшийн бие цогцсыг энд авчирна гэдэгт сүсэгтэн олон найдаж байгаа ажээ.

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/1b88c832c

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Нийслэлийн дэд төвүүдэд 10 мянган айлын орон сууц барина
9 цаг    

Иргэд хэрэгцээтэй мэдээлэл олж авах дижитал боломж бүрдэв
9 цаг    

Хэвтээ шахалтын Ази тивийн АШТ-ээс 4 алтан медаль хүртжээ
9 цаг    

ЭРГЭЛТИЙН ЦЭГЭЭС ШИНЭ АМЬДРАЛАА ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ
10 цаг    

Б.Лхагвасүрэн: Компаниуд сонгодог утгаараа хөрөнгийн зах зээлд ажиллах нөхцөл боломжоо хэрхэн харж байгаагаа мэдлээ
11 цаг    

Архивын 1425 хуудас баримтыг бүртгэлийн програмд оруулжээ
11 цаг    

Монголын боксын холбооны дэргэд “Боловсролын сан” байгуулав
11 цаг    

Гамшгаас хамгаалах сургуулилт нурангид дарагдсан иргэдийг аврах ажлаар үргэлжилж байна
11 цаг    

“Ховд телевиз” юнивишнд холбогдлоо
11 цаг    

Тариат сумын малчид мал угаалгын ваннтай боллоо
11 цаг    

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэгүй нислэг хийхээр болжээ
11 цаг    

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ
11 цаг    

Монголын бараа, бүтээгдэхүүнийг Азербайжан улсаар дамжуулж Ойрхи Дорнодод нийлүүлэхэд дэмжинэ гэв
11 цаг    

МИАТ-ийн "Boeing 737-800 агаарын хөлгийн баг бүрэлдэхүүн Европын 55 хотод нислэг үйлдээд эх орондоо газардав
12 цаг    

Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзоригийг цагдан саатуулаад байна
12 цаг    

Д.Сумьяабазар: Хар тэнгис дахь Таманийн боомтоор жилд 25 сая тонн нүүрс экспортлох боломжтой
12 цаг    

Улирлын онцлогоос шалтгаалж ажил хайж буй иргэдийн тоо өсдөг гэв
12 цаг    

Театрын барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй
12 цаг    

Завханд иргэдийн мөнгөн хадгаламж өсчээ
12 цаг    

УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар “Роснефть”-ийн захирал И.И.Сечинтэй уулзана
12 цаг    

Шинээр IPO гаргасан компаниудын удирдлагууд онцлох чиглэлээ тодорхойллоо
12 цаг    

“Намрын ногоон өдрүүд”-ээр 2,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ
16 цаг    

Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулна
18 цаг    

Ц.Тайшир: Даатгалын салбар ойрын жилүүдэд 10 дахин өснө
18 цаг    

Саатуулагдсан "Эрдэнэт"-ийн захирал асан Ч.Ганзориг ба МАН
18 цаг    

“Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаан ОХУ-Монгол-БНХАУ чиглэлд болно
18 цаг    

Монгол Улс “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга”-д нэгдэж буйгаа илэрхийлэв
18 цаг    

Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан улсад ажлын айлчлал хийж байна
18 цаг    

9 дүгээр сарын 25-нд болох үйл явдал
19 цаг    

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
19 цаг    

Улаанбаатарт 18-20 хэм дулаан
19 цаг    

Өнөөдрийн зурхай
19 цаг    

Аварга загаснуудыг хөнөөснийг шүүмжилжээ
1 өдөр    

Японы Такикава хоттой барилга, эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллахаар болов
1 өдөр    

Санкт-Петербургийн метроны буудал дээр хүүхэд мэндэлжээ
1 өдөр    

Аав,ээжийнхээ хөргийг урлаж уралдааны тэргүүн байрт шалгарчээ
1 өдөр    

Шатрын тэмцээнд Ховд аймгийнхан илүүрхэв
1 өдөр    

Ахмадуудад төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ
1 өдөр    

Эдвард Мозер:Тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлснээр алцхаймерыг бүрэн эмчлэх боломжтой
1 өдөр    

Д.Цогтбаатар сайд Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн даргатай уулзав
1 өдөр    

Хүүхдийн спортын наймдугаар наадамд Монголын 216 тамирчин хүч сорино
1 өдөр    

Ерөнхийлөгч Х.Баттулга Нобелийн шагналтны эрдэм шинжилгээний хуралд оролцогсдод илгээлт хүргүүлэв
1 өдөр    

Хонконгийн Үндэсний намын үйл ажиллагааг хориглолоо
1 өдөр    

Бүргэдчин охид ур чадвараа сорин өрсөлдөв
1 өдөр    

С.Дэмбэрэл: Хууль эрхзүйн орчинг сайжруулснаар зээлийн хүү буурна
1 өдөр    

Ангела Меркелийг улс орны гол бахархал гэж үзэж байна
1 өдөр    

Гамшгийн үед яаралтай тусламж хэрхэн үзүүлэх талаар суралцаж байна
1 өдөр    

Тайгер Вудс 2013 оноос хойш анх удаа түрүүлэв
1 өдөр    

Хүүхдүүд цэрэг, спортын тэмцээнээр өрсөлдөв
1 өдөр    

Канад улс хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүдэд туслах хөтөлбөрт зориулж 19,4 сая ам.доллар зарцуулна
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.