Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

МУУ ЁР

НИЙТЛЭСЭН: 2017-11-17 10:25:13
Улс төр > Намууд | Сэтгэгдэл: 0

Одоогоос 22 жилийн өмнө буюу 1996 онд Б.Даш-Ёндонгоор удирдуулсан МАХН анх удаа сонгуулийн ялагдал гээчийг амсчээ. Тухайн үеийн МАХН-ын дарга гэдэг нам төвтэй коммунист тогтолцооноосоо бүрэн салж амжаагүй Монгол Улсын Ерөнхий сайдтай эн тэнцүү шахам эрх мэдэлтэй нэгэн байв .


Одоогийн хэллэгээр бол давхар дээл дээрээ нэмээд хантаазтай том гар байж. Гэвч ганц хүнд томдсон нүсэр албан тушаалууд намынх нь ялагдалд нэрмээс болсноос нэмэр болсонгүй.
МАХН-ын халааг авсан МҮАН-ынхан дөрвөн ч Ерөнхий сайдаа огцруулж байж намын дарга Р.Амаржаргалаа Ерөнхий сайд болгов.


Үр дүнд нь Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргалаар удирдуулсан МҮАН 2000 оны УИХ-ын сонгуульд навс ялагдлаа. Ерөнхий сайд, МҮАН-ын дарга, МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо эвсэл”-ийн тэргүүн гэсэн олон давхар “дээл”-тэй Р.Амаржаргалаар удирдуулсан Ардчилагчид ганцхан суудал авч Н.Энхбаяраар удирдуулсан МАХН 72 суудал авч гангарав.
Н.Энхбаяр бусдынхаа жишгээр намын даргын суудал дээр нэмээд Ерөнхий сайдын суудлыг нэхэв. Тэр зүгээр ч нэг намын дарга, Ерөнхий сайд байхыг хүссэнгүй. Эрх мэдлээ нам дотроо ч, засаглалын түвшинд ч нэмэгдүүлж, барьцаа ахиулсаар 2004 он гэхэд тухайн үеийнхний оноож хэлснээр бараг “Монголын хаан” болсон байв.


Гэвч хааний сэнтий байгаад ч МАХН-аа ялагдлаас аварсангүй. Ц.Элбэгдоржоор удирдуулсан Ардчилсан намтай суудал тэнцжээ. Ингээд Эвслийн Засгийн газар буюу анхны МАНАН үүсчээ. Н.Энхбаяр УИХ-ын дарга болж, Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болов.
Эвслийн Засгийн газрын байгуулсан гэрээ ёсоор Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж бүтэн хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайдаар ажиллах ёстой байв. Гэвч Н.Энхбаяр Ерөнхийлөгч болж Улс төрийн намуудын тухай хуулийн дагуу намын даргаа өгч, түүний оронд МАХН-ын даргаар дөнгөж сонгогдоод байсан М.Энхболд Ерөнхий сайдын суудлыг нь нэхсээр байгаад авав.


Хоёр жилийн дараа М.Энхболд Ц.Элбэгдоржийн хувь заяаг давтаж МАХН-ын XXV Их хурлаас сонгогдсон намын дарга С.Баярт албаа хүлээлгэж өгчээ.
С.Баяр тэгэхэд “Албан тушаалтай минь дүйцэхүйц хариуцлага үүрүүлээч” хэмээн хурлын индэр дээрээс мэдэгдэх, шаардахыг зэрэгцүүлсээр Ерөнхий сайдын суудлыг авч байлаа.
Намын дарга, Ерөнхий сайд хэмээх албан тушаалын зэрэгцэлд үйлчилсээр ирсэн “хараал” С.Баярыг ч тойрсонгүй. 2008 оны сонгуульд Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяраар удирдуулсан МАХН ялалт байгуулсан гэх ч “Сонгууль луйвардсан” хэмээн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч Монголын түүхэнд хараар бичигдэх “Долдугаар сарын 1”-ы хэрэг явдал болж, таван хүн харамсалтайгаар амь үрэгдсэн. Ийнхүү нөхцөл байдал дээд цэгтээ хүртэл хурцадсан тул Ерөнхий сайд С.Баяр Ардчилсан намыг засагт хамтрахыг урьж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Шадар сайдаа болгов. Ингэж хоёр дахь МАНАН үүсэв.
Удалгүй С.Баяр өвчний улмаас намын дарга, Ерөнхий сайдын албаа хүлээлгэн өгч түүний орыг Сү.Батболд эзлэв. Урьдын адил хос морьтойгоор намаа удирдан 2012 оны УИХ-ын сонгуульд орсон Сү.Батболд мөн л ялагдал хүлээсэн түүхтэй. Түүний оронд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд боллоо.


Гэвч Н.Алтанхуяг өмнөх Ерөнхий сайдуудынхаа адил бүтэн засаглах хувьгүй байв. Өөрийнх нь хэлсэнээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг дарамталсаар байгаад эхлээд намын даргыг нь, дараа нь Ерөнхий сайдын албыг нь булаан авсан гэдэг. Ийнхүү Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хувийн өс хонзонгоос болж хямрал нүүрлэсэн Ардчилсан нам 2016 оны сонгуульд ялагдсан юм.
Харин ялсан намын дарга М.Энхболд Ерөнхий сайд бололгүй УИХ-ын дарга болсон нь өмнөх бүх жишгийг эвдсэн явдал байв. Нэгэнт тогтсон жишгийг эвдсэн нь түүний Ерөнхийлөгчид өрсөлдөх гэсэн хувийн амбицтай нь холбоотой аж. Энэ нь намынх нь нөлөө бүхий лидерүүдийн эгдүүцлийг төрүүлж, “Хариуцлагаа бүрэн үүрч” Ерөнхий сайд болохыг эелдгээр шаардах болсон юм. Гэвч М.Энхболд зөрүүдэлсээр өнөөдрийн хямралт байдалд хүргэсэн билээ.
Ямартай ч өдгөө Ардын намынхан 31 дэх Ерөнхий сайдаар экс генсекээ сонгоод буй. Удахгүй МАН-ын XXVIII Их хурал хуралдаж намынхаа даргыг сонгоно. М.Энхболд хэдийгээр 2016 онд намаа удирдаж сонгуульд ялалт байгуулсан ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвшин ялагдсан нь засаг огцрох болон намын даргын суудлаа өгөх анхдагч өгөгдөл болсон.


Улмаар хариуцлагаа хүлээж намын даргын суудлаа өгөхөө мэдэгдсэн юм. Түүний орыг залгахаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өрсөлдөх нь тодорхой болжээ. У.Хүрэлсүх өмнөх Ерөнхий сайдуудын жишгээр намын даргаа давхар авах сонирхолтой байгаа нь ойлгомжтой. Үүнийгээ ч нуухгүй байгаа. Ингэснээр хоёр хуваагдаад байгаа бүлгийн гишүүдээ “базна” гэж тооцож байгаа бололтой. Гэвч өнгөрсөн түүх засаглаж байгаа намын дарга, Ерөнхий сайдын суудлыг давхар хашсан тохиолдолд сонгуульд дандаа ялагдаж байсан гашуун сургамжийг өгүүлж байна. Эрх мэдэлд хэт шунаж, давхар дээлэнд дурласан хувь улстөрчийн амбиц эцэстээ намаа ялагдалд хүргэснээр дуусдгийг сонины шарласан хуудаснаас бэлхэн харж болно. Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан тушаалын хэнээрхэл 2020 оныхоо ялагдлыг л муу ёрлоод байх шиг.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.