Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Сэтгэлдээ оч асаасан бяцхан жүжигчидтэй энэ өвлийн анхны киноны нээлт

НИЙТЛЭСЭН: 2017-11-15 15:56:17
Бусад > Кино урлаг | Сэтгэгдэл: 0


Хорвоо ертөнцийн юмс үзэгдэл бүхэн хүнд ухаарал, хайр, гомдол, харууслыг бэлэглэдэг. Шинэхэн зүйлсийг хүлээн авсан хэн бүхэн сониучирхаж хүлээн авдаг. Өвлийн улирал эхлээд удаагүй хүмүүс хүйтнээс уйдаж амжаагүй байна. Яг л  үүний адилаар кино сонирхогчид маань "Сайн аав" киноноос уйдаж амжаагүй байтал “Про стар” фильм “Залуу мөрдөгчид” хэмээх нэгэн цоо шинэ хүүхдийн киног бүтээн үзэгч түмэнд хүргэхэд аль хэдийн бэлэн болжээ. Уг киноны нээлт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 15-нд 18 цагаас “Тэнгис кино театр”-т  болох юм. Киноны продюсераар "Про стар" филмийн захирал  С.Чулуунтогтох ажилласан бол "Сайн аав" киноны зохиолч, найруулагч С.Бүжин хэмээх залуухан бүсгүй найруулсан юм. 

Хүүхдийн хүсэл гэнэн, бодол нь ариухан,  сэтгэл нь эмзэгхэн байдаг. Харин тэрхүү эмзэгхэн зүрхэнд зориулан бүтээгдсэн кино тийм ч олон байдаггүй.  Яагаад гэвэл Монгол улсад  хүүхдийн кино бүтээл тасраад нэлээн удсан. Хэдийгээр Европын болон өөр гадны улс орны хүүхдийн кино их байдаг ч тэдний хүмүүжил болон сэтгэхүйд тийм ч сайнаар нөлөөлдөггүй. Монголчуудын хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан, орчин тэднээс тэс  өөр. Кино шүүмжлэгч судлаачид энэ асуудлаар ярьж хэлдэг ч кино бүтээгчид инээдмийн жанрын урсгалруу хүч төрөн орж өөр бусад зүйлсийг гээсэн. Харин энэхүү сул орхигдсон дутагдлыг “Про Стар” фильмийн уран бүтээлчид олж харан хүүхэд багачуудад зориулан “Залуу мөрдөгчид” киног бүтээгээд байна. 
 
Ардын жүжигчин, кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэн нэгэн ярилцлагандаа "Өнөө цагт хүүхдийн киног продюсерлах зоригтой хүн алга, зоригтой уран бүтээлч бас дэмжих байгууллага ч алга болжээ. Энэ сэдвийг барьж авч продюсерлан дэмжиж ажиллах хүний зоргийг би үлдсэн насаар үнэлэж явна" хэмээснийг энэ дашрамд дурдах нь зүйтэй.


 
Харин ийнхүү энэ сэдвийг зоригтой барьж авсан Про стар" фильмийн уран бүтээлчиддээ халуун баяр бас хүргэх нь зүйн хэрэг юм. Уг кино нь анимэшн хослуулан хийгдсэн тул хүүхэд багачууд үзээд уйдахааргүй дараа нь ярьж дуусахааргүй их сонинтой кино театраас гарна гэдэгт итгэлтэй байна. "Сайн аав" киноны Д Амаржаргал, гол дүрийн Д.Энхжин, Б.Хачиун, Э.Индра, И. Мөрөн, О. Анужин мөн Жүжигчин Д.Энхбат нараас гадна урилгаар МУГЖ Н. Нэргүйбаатар, МУСТА Буянтөгс, Тусгай салааны Дэндийв Эгч: Нарангэрэл гээд олон чадварлаг шинэ залуу жүжигчид тоглосон. Энэхүү киноноос  та бүхэн “хэсэг хүүхдүүд нэгдэж залуу мөрдөгчдийн баг байгуулан нууцлаг үйл явдлуудын учир шалтгааныг олохоор зориг шулуудан олон саад бэрхшээлтэй тулгарсан ч зориг мохолгүйгээр хэргийн учрыг тайлахаар эрлээ цааш үргэлжлүүлж буйг уг киноноос олж харах юм.  .   Гадаа хүйтэн байна үүнийг хэн бүхэн мэдэрсэн байх харин залуу мөрдөгчдийн маань сэтгэл зүрхэнд юу булиглаж байгааг одоохондоо хэн ч мэдэрч амжаагүй байх. Киноны жүжигчид болох  бяцхан хүүхдүүдийн сэтгэлд ирээдүйнх нь мөрөөдлийн оч энэ өвлийн хүйтнийг ажралгүй аль хэдийн ассан биз ээ.  Дундарч дутсан зүйлийг нөхөн хийгдсэн энэхүү киноны тасалбар таны  хүүхдэддээ барих бэлэг  байж болох юм шүү. Ингээд энэ арван нэгдүүр сард хүүхдийн бүтээлийг дэмжигч Тэнгис, Соёмбо кино театруудын дэлгэцнээ гарах юм байна. 



Нийтэлсэн огноо: 2017-11-15 15:32:57

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.