Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.ХУРЦЫН АСУУДЛААР НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ХИЙХИЙГ 21 ГИШҮҮН ДЭМЖЖЭЭ

НИЙТЛЭСЭН: 2017-11-15 12:32:15
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2017.11.15/ УИХ-ын дарга М.Энхболдод Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшиж байгаа Б.Хурцыг томилох асуудлыг хойшлуулах, томилгооны асуудлаар УИХ нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэсэн хүсэлтээ өгсөн байна.

УИХ-ын 21 гишүүн нээлттэй сонсгол хийхийг дэмжсэн учраас тэрбээр албан ёсоор УИХ-д ханджээ. 

Ж.Батзандан гишүүн 'Нийтийн сонсгол бол Монгол Улсын хуулийн дагуу хийгдэж буй үйлдэл. Нийтийн сонсголын тухай хуулийн 10.10.1-т  “УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна” гэсэн заалт бий. Энэ хүрээнд би санаачлага гаргаж, нийтийн сонсгол явуулахыг хүсч байгаа' гэлээ.

Тагнуулын даргын оролцох сонсгол болох эсэх асуудал өнөөдрийн сонирхол татсан сэдэв болж өрнөлөө. 

Учир нь өнөөдөр Байнгын хороодоор Элчийн сайд нарын томилгоог хэлэлцэх хуваарьтай бол маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Гэтэл Нийтийн сонсголын тухай хуульд заасан “УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна” гэсэн заалтаар бол гишүүн Ж.Батзандангийн гаргасан нээлттэй сонсгол хийх тухай саналыг УИХ-ын гишүүдийн 19 нь л дэмжсэн тохиолдолд УИХ-д нээлттэй сонсгол явуулах боломж нээгдэж байна гэсэн үг.

Тиймээс Байнгын хороо, чуулганаар өнөө, маргааш Элчин сайд нарын томилгоог төлөвлөснөөрөө хэлэлцэх үү? Эсвэл нээлттэй сонсгол хийх үү гэсэн асуулт урган гарч ирж байна. 

Нийтийн сонсголын тухай хуульд зааснаар сонсголыг 14 хоногийн дотор товлон хуралдуулах ёстой. Шаардлагатай бол байнгын хороо болон дэд хорооны дарга нээлттэй сонсголыг яаралтай зохион байгуулж болдог аж. 

Нэгэнт сонсгол явуулах хүсэлтээ албан ёсоор гаргасан учраас Ж.Батзандан гишүүн мөн өнөөдөр 14.00 цагаас хуралдахаар товлосон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад “Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхгүй, хойшлуулж өгнө үү” гэсэн санал хүргүүлсэн аж.

Нээлттэй сонсгол хийхийг дэмжиж, гарын үсэг зурсан гишүүдийн гурав нь Ардчилсан нам, 19 нь МАН-ын гишүүд байна.

Элчин сайдад нэр дэвшиж байгаа Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийхийг дараах гишүүд дэмжжээ.

  • УИХ-ын гишүүн Л.Болд
  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан
  • УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
  • УИХ-ын гишүүн Б.Болорчулуун
  • УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
  • УИХ-ын гишүүн Б.Жавхлан
  • УИХ-ын гишүүн С.Жавхлан
  • УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
  • УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
  • УИХ-ын гишүүн Г.Солтан
  • УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
  • УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
  • УИХ-ын гишүүн Х.Баделхан
  • УИХ-ын гишүүн О.Батнасан
  • УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
  • УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

Тагнуулын ерөнхий газрын экс дарга Б.Хурцын томилгоог эсэргүүцэж буй Ж.Батзандан гишүүн саяхан мэдээлэл хийхдээ “Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц гэдэг хүнтэй хувийн маргаан, зөрчилгүй. Би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Өргөдлийн байнгын хорооны даргаар ажилласан. Энэ хугацаанд ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой маш олон гомдол ирж байсан. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбогдуулан Д.Энхбатыг гадаадаас хулгайлж авч ирсэн. Тэр хүний ар гэрийнхэн 'Б.Хурцаас болж манай Д.Энхбат нас барсан' гэж гомдол мэдүүлдэг. Энэ асуудлаасаа болж Б.Хурц Европын холбоонд нэвтрэх эрхгүй болсон. Монгол Улсын жирийн иргэнийг гадаадаас хулгайлж ирсэн хэргийг дахин шалгах ёстой гэж би боддог. С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн гэж байгаа боловч захиалагчийг нь одоо болтол тодорхой болгохгүй байна. С.Зоригийн хэргийн захиалагч тодорхой болохоос нааш УИХ Б.Хурц гэдэг хүнийг албан тушаалд томилох тухай асуудлыг хэлэлцэх нь утгагүй” гэж байр сууриа илэрхийлсэн.

Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хувьд нэр төрд нь халдсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгсөн ба 'Ямар хэлбэрээр мэдээлэл тараасан түүн шигээ эргээд уучлалт гуйх ёстой” гэсэн хүсэлт гаргасан хэмээж буй. 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.