Н.Түвшинбаяр "Чингис хаан" одонгоор шагнуулахаар боллоо

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.
Энэ жилийн "Чингис хаан" одонг Олимпийн аварга Н.Түвшинбаяр хүртэх болсныг дөнгөж сая Ерөнхийлөгчийн Тамгын газраас зарлалаа.
Н.Түвшинбаяр нь Олимпийн хос медальтай. Бээжин-2008 оны олимпийн наадмын аварга, Лондон-2012 олимпийн наадмын мөнгөн медальт, Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт.
“Чингис хаан” одонг хүртэж байсан төр нийгмийн зүтгэлтнүүд:
П.Очирбат 2005 онд
Анх 2005 онд уг шагналыг хоёр дахь Ерөнхийлөгч зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч гардуулж, анхны Ерөнхийлөгч хүртэж буй онцгой тохиол таарч байжээ. Ийнхүү анхны Ерөнхийлөгч ийнхүү "Чингис хаан" одон хүртсэн анхны хүн болов.
Б.Шарав 2006 онд
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гарган төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасvрэнгийн Шаравыг “Чингис хаан” одонгоор шагнажээ. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн жилд “Чингис хаан” дуурь бүтээснийг ийнхүү өндрөөр vнэлж “Чингис хаан” одон хүртээж байсан аж.
Д.Бямбасүрэн 2009 онд
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг "Чингис хаан" одонгоор шагнасан байна. “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавъяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэсэн байв. Д.Бямбасүрэн бол Ардчилсан хувьсгал монгол улсад өрнөж байх үед улстөрийн арвин туршлага, мэргэн шийдвэрээрээ Монголын төрд үнэлж баршгүй түшиг тулгуур болсон манай улсын шилдэг улстөрчдийн нэг тул ийнхүү шагнуулжээ.
Р.Гончигдорж 2010 онд
Раднаасүмбэрэлийн Гончигдоржид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одон хүртээжээ. Р.Гончигдорж бол Монгол дахь ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл зүтгэлийн 20 жилийн үлгэр жишээ юм. Та бол манай орны хамгийн туршлагатай, их итгэл найдвар хүлээсэн хууль тогтоогчдын нэг аж.
Н.Багабанди 2011 онд
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабандийг “Чингис хааны одон”-оор шагнасан. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Нацагийн Багабандид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хааны одон хүртээсүгэй” гэжээ.
Д.Дэмбэрэл 2012 онд
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамдины Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон "Чингис хаан"-ны одон хүртээж байв. Таван удаагийн УИХ-ын гишүүнээр сонгогдож, УИХ-ын даргын албыг хашиж байсан түүний амьдрал яахын аргагүй парламентийн түүхэнд чухал байр суурьтай гэж үзжээ.
Д.Содном 2013 онд
Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажил, удирдах албан тушаал хашиж явсан, Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн Думаагийн Содномыг Чингисийн одонгоор шагнаж байжээ.
Х.Намсрай 2014 онд
Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич, дэлхийд нэртэй физикч Хавтгайн Намсрай уг одонг гардуулсан юм.
Хавтгайн Намсрай бол дэлхийн шинжлэх ухаанд данстай манай улсын цөөхөн эрдэмтдийн нэг. Тэрбээр олон арван Нобелийн шагналтан, олон зуун шилдэг эрдэмтдийг нэгтгэсэн дэлхийн шинжлэх ухааны академийн гишүүн эрдэмтэн юм.
Г.Мэнд-Ооёо 2015 онд
Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор энэ удаа энгэрээ мялаалгах эрхмээр зохиолч, яруу найрагч, малчин ардын хүү Гомбожавын Мэнд-Ооёод хүртээжээ.
Г.Ариунбаатар 2016 онд
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатарт “Чингис хаан” одонг энэ жил хүртлээ. Г.Ариунбаатарын тухайд өнгөрсөн долоодугаар сард сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны гран при шагналыг хүртлээ.
Н.Түвшинбаяр 2017 он
Н.Түвшинбаяр нь 2002 онд өсвөр (16 нас) бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэр (17-18 нас) бөхийн УАШТ-ээс хүрэл медаль зүүж, удалгүй Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арсланцолтой залуу хүчтэн болж байжээ. 2006 оноос улсын шигшээд багтаж олон улсын тэмцээнд 100 кг жинд барилддаг болсон. 2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгө, 2008 онд Чэжүд болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртэв. Намар нь болсон олимпийн наадaмд таван учраагаа дийлж Монгол улсын түүхэнд анхны алтан медалийг авчирчээ. Ингэхдээ Японы Сүзүкиг давхар хамж цэвэр, Германы Берлаг юүко үнэлгээгээр, Өмнө Солонгосын Чанг коока үнэлгээгээр, Азербайжаны Миралиевийг цаг сунгаж юүкогоор, эцэстээ Казаxын Житкеевийг ваза-аригаар хожсон байна. 2012 оны олимпод дөрөв ялж, Оросын Тагир Хайбулаевтай үлдээд мөнгөн медаль хүртэж олимпийн хос медальтан болсон. "Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ -ний +100 кг жинд барилдаж хүрэл медалийн эзэн болсон. 2008 оны 8-р сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Найданы Түвшинбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавьяат тамирчин цол шагнаж байжээ.
Ийнхүү тэрбээр 2017 оны "Чингис хаан" одонг хүртэх эрхмээр тодров.
СЭТГЭГДЭЛ

"ГҮР ХААН ЖАМУХЫН МАГТААЛ"-Д ТҮҮНИЙ ЖИНХЭНЭ ТҮҮХИЙГ ТАНИУЛНА
Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг хаянах ажлын хэсэг ажлаа хийхгүй байна
ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТААС ЯМАР ҮР ДҮН ГАРАХ БОЛ?
ИХЭНХ НУТГААР ШУУРАХЫГ АНХААРУУЛАВ
"ХУДАЛДАА, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ-2020” ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ
“ЧӨЛӨӨТ ОРОН ЗАЙ” ТӨСЛИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДИЙГ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
АРКТИКИЙН МӨСӨНД АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ БИЧИЛ ХУВАНЦРУУД БАЙГААГ ИЛРҮҮЛЖЭЭ
ОНЦГОЙ БАЙДЛЫНХАН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНЭЭР ӨРСӨЛДӨЖ БАЙНА
“УЛААНБААТАР МАРАФОН-2018” ИРЭХ САРД БОЛНО
СЭТГҮҮЛЧДИЙГ ТАГНАЖ, ЧАГНАСАН ГЭХ АСУУДЛААР ТЭД БАЙР СУУРИА ИНГЭЖ ИЛЭРХИЙЛЭВ
Д.УУГАНБАЯР ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ
ГАРГҮЙ БАГШ ХӨЛӨӨРӨӨ ХИЧЭЭЛ ЗААЖ БАЙНА
ОУВС-ГААС МОНГОЛ УЛСАД ОЛГОСОН САНХҮҮЖИЛТИЙН ДҮН 152.8 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ
ШИНЗО АБЭ ОЙРХИ ДОРНОДЫН УЛСУУДАД АЙЛЧИЛНА
ОХУ-ЫН БУРИАД УЛСТАЙ СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ОЮУНЫ ӨМЧИЙГ ЦАХИМААР ХАМГААЛАХ БОЛОМЖ БҮРДЭВ
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН УДИРДЛАГА ЧАНАРЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АРГА ЗҮЙД СУРАЛЦАЖ БАЙНА
АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ, ГАМШГААС СЭРГИЙЛЭХ СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ
ХӨВСГӨЛ НУУРЫН "ӨРХ" РҮҮ ОРСНЫ УЛМААС ОСОЛДЖЭЭ
ХӨВСГӨЛД ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 2125 ХҮҮХЭД ӨГНӨ
АРГАЛИЙН ХУРГА МАЛЧНЫ ХОТОНД ИРЖЭЭ
ХӨВСГӨЛИЙН ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМАНД ГАРСАН ТҮЙМЭРТ 15 ГА ГАЗАР ӨРТӨӨД БАЙНА
МАХАН ИДЭШТ, АВАРГА ТАРБОЗАВРЫН БҮТЭН ЯС БАЯНХОНГОРЫН МУЗЕЙД БИЙ
“ЕСҮХЭЙ ЦОМ“ ТЭМЦЭЭНИЙГ ЦАГДААГИЙН ХУРАНДАА Г.ЭРДЭНЭБАТЫН ГЭР БҮЛ ИВЭЭН ТЭТГЭЖЭЭ
СУРАГЧДАД МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Ц.НЭРГҮЙН "МИНИЙ ХЭНТИЙ" ШҮЛГИЙГ АЙМГИЙН СУРАГЧИД НИЙТЭЭРЭЭ ЦЭЭЖИЛНЭ
ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧ, ХУМС ДИЗАЙН УРЛАЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ V ИХ НААДАМ БОЛОВ
ХҮҮХДИЙН ЭРХЭД СУУРИЛСАН БИЗНЕСИЙН АРГАЧЛАЛЫГ СУРЧЭЭ
УЛИАСТАЙ ХОТЫН ХОГИЙН ТӨВЛӨРСӨН ЦЭГИЙГ ЦЭГЦЭЛЖ БАЙНА
УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНД ДАРХАНЫХАН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Норвегид ирэх 10 жилийн дотор цаасан мөнгө алга болно
У.Хүрэлсүх: Засгийн газар ОЮУНЛАГ ХҮН, оюуны шилдэг бүтээлийг ДЭМЖИНЭ
ДАРХАНЫ ЗУРААЧИД НИЙСЛЭЛД БҮТЭЭЛЭЭ ДЭЛГЭНЭ
“БҮТЭЭЛЧ АЖИЛ ӨРНҮҮЛЭХ ТУХАЙ” АЛБАН ДААЛГАВАР ГАРЛАА
МСНЭ: Сэтгүүлчийг тагнаж чагнасан асуудал байвал үүний эсрэг хатуу тэмцэнэ
Жүжигчин О.Тэмүүжин: "Яг түүн шиг" шоуны гол дүр байхын төлөө хичээнэ
Ц.ЭНХЖАРГАЛ: ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ХҮҮХДЭД Д АМИНДЭМ УУЛГАСНААС ГАРСАН ГАЖ НӨЛӨӨ ИЛРЭЭГҮЙ
Т.Дэлгэрмөрөн: Атганд минь байсан тэр амьдралруугаа би буцаж очих байсан
Архад Бакула Ренбүчийн 100 нас ба Монголын соёлыг сэргээгч их багш
Хэдэн цагт секс хийхээс дур ханалт шалтгаалдаг
Эрчүүдийн секс зурхай
Монгол бүсгүйчүүдэд хамгийн их үр дүнгээ өгч буй 6 хоногийн дотор маш хурдан 10 кг тураах супер жор цахим ертөнцөд тавигджээ
Арьсаа суларч, өнгө зүсээ алдахаас нь өмнө аварч үлдэх аргууд
С.ЭРДЭНЭ: ЕРӨНХИЙ САЙДЫГ ОДОО Л ХАРЪЯ
Сайхан охин ингэж олонд зэмлүүлэх гэж….
Амраг хайртуудын харилцаанд...
Бэлгийн мэдрэхүйг минь цочроон сэрээсэн тэр нэг явдал ...+18
Хаан банкны ажилтан 216 942 000 төгрөг “зувчуулжээ”
Тамхинаас үүдэлтэй шүдний шарыг хэрхэн арилгах вэ?

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.