Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 11-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Д.Тогтохсүрэн: Ирэх онд тэтгэвэр нэмнэ

НИЙТЛЭСЭН: 2017-11-14 15:54:08
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын 2018 оны төсвийг батлах хуулийн хугацаа маргааш дуусна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

-Ирэх оны төсвийг батлах хуулийн хугацаа дуусах гэж байна. Та УИХ-аас томилсон Төсвийн ажлын хэсгийг ахалж ажилласны хувьд ирэх оны төсвийн төслийг хэр болсон гэж дүгнэж байна вэ?

-Засгийн газрын зүгээс ирэх оны төсвийг өнгөрсөн аравдугаар сарын 1-нд өргөн барьсан ч Шинэ Засгийн газар татан авсан. Ингэхдээ зарим өөрчлөлтийг хийж дахин УИХ-д өргөн барьсан юм. Тэгэхээр ирэх оны төсвийг их давчуу хугацаанд хэлэлцэж, батлах гэж байна. Гэхдээ Шинэ Засгийн газрын өргөн барьсан төсөв хамаагүй сайжирч орж ирсэн.

-Жишээ нь?

-Төсвийн алдагдлыг 300 орчим тэрбум төгрөгөөр бууруулж оруулж ирсэн. Энэ бол маш сайн үзүүлэлт. Төсвийн алдагдал их байх нь муу зүйл. Хасах баланстай л явна гэсэн үг. Үүнийгээ л багасгах ёстой. Тэгж ч чадсан.

-2018 оны Төсвийн орлогыг хэр бодитой гэж харж байна вэ?

-Орлогыг тун дажгүй төсөөлсөн гэж бодож байгаа. Энэ оны тодотголд хийсэн орлогоос ирэх оны төсвийн орлого 700 орчим тэрбум төгрөгөөр илүү байна. Энэ бол их боломжийн дүн. Татварын төрөл, хувь, хэмжээ нэмэгдээгүй байхад ийм хэмжээний орлого нэмнэ гэдэг бол тун боломжийн. Ирэх онд тэтгэвэр нэмэхээр 134 тэрбум төгрөгөөр нэмж оруулж ирж байна. Мөн малчдын насыг таван жилээр урагшлуулах хуулийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болоод байна. Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөрийг бас хэрэгжүүлнэ. Гурван ээлжээр хичээллэдэг 59 сургуулийг хоёр ээлжээр хичээллүүлэх төлөвлөгөө багтсан. Эрүүл мэндийн даатгалын санг тусад нь бие даалгана. Ингээд харахаар 2018 оны төсөв тун боломжийн харагдаж байна.

-Ажлын хэсэгт орж ажилласан гишүүд өөрсдийнхөө тойрогт сургууль, цэцэрлэг барих ажлыг түлхүү хувиарласан гээд байгаа. Энэ үнэн үү?

-Худлаа мэдээлэл байна. Тийм ёсзүйгүй хариуцлагагүй үйлдэл байж болохгүй биз дээ. Ажлын хэсгийн гишүүд өөрсдийнхөө тойрогт сургууль, цэцэрлэг барих ажил хувиарлаад яваад байвал хүн бүр л ажлын хэсэгт орох гэж уралдана. Тийм зүйл огт байхгүй. Би өөрийнхөө тойрогт нэг ч сургууль, цэцэрлэг барих ажил тавиагүй.

-Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгох шийдвэр нэлээн шүүмжлэл дагуулсан ч батлагдсан. Энэ тал дээр ямар бодолтой байсан бэ?

-Төрийн албан хаагчдад олгох ажлын үр дүнгийнх нь урамшуулал байна. Энэ онд 54.9 тэрбум төгрөг, 2018 онд 56 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн. Бид төрийн албан хаагчдын цалинг нэмж чадахгүй байгаа. Тиймээс нэмэх арга нь л ажлынх нь үр дүнг урамшуулах хэлбэр болчихоод байгаа юм.

Б.Чимэг

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Г.ЗАНДАНШАТАР: ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ ХҮЛЭЭГДЭЖ БАЙСНААС БАГА ТҮВШИНД БАРЬЖ ЧАДСАН
11 цаг    

ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
11 цаг    

СИ ЖИНЬПИН: ХУДАЛДААНЫ ДАЙНД ЯЛАГЧ ҮГҮЙ
12 цаг    

МАН-ЫН ЕНБД Д.АМАРБАЯСГАЛАН 2016-2018 ОНЫ ХУГАЦААНД 4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨРӨӨС АВЧЭЭ
13 цаг    

ШУӨЗО-ТОЙ ХИЛЛЭСЭН БООМТУУДААР 100 МЯНГА ОРЧИМ ЗОРЧИГЧ НЭВТЭРЧЭЭ
13 цаг    

20 ЖИЛИЙН ӨМНӨ ХҮН АМИНЫ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ
13 цаг    

ЗАМЫН ЦАГДААГИЙН ОЙРОЛЦООХ ГҮҮРЭН ГАРЦ БАРИХ АЖИЛ 43 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
14 цаг    

УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН ЧАНАРЫН МЭДЭЭЛЭЛ
14 цаг    

Д.ТРАМП, КИМ ЖӨН УН НАРЫН ШИНЭ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД БЭЛТГЭЖ БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ
14 цаг    

КАМПУЧИ УЛС ШИНЭ ХҮЙТЭН ДАЙНЫ ТӨВ БОЛЖ МАГАДГҮЙ
14 цаг    

КАЛИФОРНИЙН АГААРЫН ЧАНАР ХАМГИЙН БОХИРДОЛТОЙГООР НЭРЛЭГДЖЭЭ
14 цаг    

КАЛИФОРНИД ОЙН ТҮЙМРИЙН УЛМААС 1000 ГАРУЙ ХҮН СУРАГГҮЙ БОЛООД БАЙНА
15 цаг    

АЗИ НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДЭЭД ХЭМЖЭНИЙ УУЛЗАЛТ ЭХЭЛЖЭЭ
15 цаг    

БНХАУ-ЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНД ДАХИН НЭМЭЛТ ТАТВАР НОГДУУЛАХГҮЙ
17 цаг    

ЭЭЛЖИТ БУС V ХУРАЛДААНЫГ ИРЭХ 23-НЫ ӨДӨР ХУРАЛДУУЛАХААР ТОВЛОЛОО
17 цаг    

Ц.БОЛД: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ БУУРСАН НЬ ХЯТАДТАЙ ХОЛБООТОЙ
17 цаг    

О.БААСАНХҮҮ: МАН-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАРУУН ГАРЫН ЦЭРГЭЭС УУЧЛАЛ ГУЙЯ
18 цаг    

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГАА ОГЦРУУЛААЧ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!
18 цаг    

“ГААГ-ГРАН ПРИ-2018” ТЭМЦЭЭНЭЭС 60 КГ-Д ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
19 цаг    

ЭМЭГТЭЙ БОКСЧИД ДЭЛХИЙН РИНГ ДЭЭР ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА
20 цаг    

ТОМУУГИЙН ВАКЦИНД 54.000 ХҮН ХАМРАГДЛАА
20 цаг    

Ц.ЭЛБЭГДОРЖ: ПОЛЬШИЙН СЕЙМИЙН ДАРГЫН УРИЛГААР ПОЛЬШ УЛСЫН 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ОРОЛЦЖЭЭ
20 цаг    

ӨНӨӨДӨР ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ
20 цаг    

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ СЭТЭЛСЭН ИРГЭН, ААН-ҮҮДЭД АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА
20 цаг    

УИХ: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ.
20 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ЕТГ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД ИЙНХҮҮ ТАЙЛБАРЛАВ
20 цаг    

УИХ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА
20 цаг    

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
20 цаг    


20 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
20 цаг    

НГХУСЗ:ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТЫГ БУУРУУЛНА
1 өдөр    

“ММФ II БОНД”-ЫН ЭРГЭН ТӨЛӨЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ
1 өдөр    

МАН-ЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ
1 өдөр    

ЗАВСРЫН СОНГУУЛИЙН ДҮН Д.ТРАМПЫН ГАДААД БОДЛОГОД НӨЛӨӨЛӨХ МАГАДЛАЛ
1 өдөр    

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЙЛБАР АВСНЫ ДАРАА ЁСЗҮЙН ДЭД ХОРООГ ХУРАЛДУУЛНА
1 өдөр    

Л.ЭЛДЭВ-ОЧИР: ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН СУУРЬ ЮМ
1 өдөр    

АН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИНЭ
1 өдөр    

Б.ИДЭР-ОДЫН ЭЭЖ Ц.ОЮУНГЭРЭЛ: ХҮҮГЭЭ ИРЭХ БОЛГОНД НАЙЗ ОХИНТОЙ БОЛСОН УУ ГЭЖ АСУУДАГ БАЙСАН
1 өдөр    

П.АНУЖИН ОХИД БҮСГҮЙЧҮҮДИЙГ МАНИКЮР ХИЙЛГЭХГҮЙ БАЙХАД УРИАЛАВ
1 өдөр    

ХАЛК ШИГ ХАРАГДАХЫН ТУЛД 6 ЛИТР ХИМИЙН БОДИС ГАРТАА ШАХУУЛЖЭЭ
1 өдөр    

МУГЖ Д.ГҮРСЭД ХОЛЛИВҮҮДИЙН КИНОНД ДҮР БҮТЭЭЖЭЭ
1 өдөр    

ТОМИ, ЖЕРРИ: ХҮМҮҮС ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЧИХСЭН ЮМ УУ ГЭЖ АСУУДАГ
1 өдөр    

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ БҮСГҮЙГ МЭДЭЭЛЛЭЭ УСТГАХЫГ ХҮСЭН МӨНГӨ САНАЛ БОЛГОЖЭЭ
1 өдөр    

АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХЭРГИЙГ ЯАРАВЧЛАН ШИЙДЭХЭЭР ХУУЛИЙНХАН ХӨДӨЛЖ ЭХЭЛЖЭЭ
1 өдөр    

ИЗРАИЛИЙН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ОГЦОРЛОО
1 өдөр    

ДЭЛХИЙН 7000 ГАРУЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ САНСАРТ ХӨӨРХӨӨР БОЛСОН БАЙНА
1 өдөр    

УИХ-ЫН ЧУУЛГАН БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААНЫ ДАРАА ҮРГЭЛЖИЛНЭ
1 өдөр    

МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР Д.ТОГТОХСҮРЭН АЖИЛЛАХААР БОЛЛОО
1 өдөр    

ШИНЭ ЖАГСААЛТ: МОНГОЛЧУУД 61 УЛС РУУ ВИЗГҮЙ ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ
1 өдөр    

ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2018.XI.12-2018.XI.18/
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.