Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 11-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

АРМИЙН ГЕНЕРАЛУУДЫГ ӨМНӨӨ ГҮЙЛГЭЖ, АМЬД ХҮНИЙГ ОРШУУЛЧИХСАН Ч.БЭЭЖИНХҮҮ ХЭНИЙ ХАМГААЛАЛТАНД БАЙДАГ ВЭ

НИЙТЛЭСЭН: 2017-11-14 13:52:10
Нийгэм > Гэмт хэрэг | Сэтгэгдэл: 0

Зартай луйварчин Ч.Бээжинхүүгийн талаарх мэдээлэл олон нийтэд дэлгэгдэж хууль, хүчний байгууллага болон олон нийтийн  анхаарлыг татаад байгаа билээ. Тэрээр Зайсан дахь бусдын өмчлөлд байсан 3,3 га газрыг иргэн Б.Лхагвасүрэнд 400 мянган ам.доллараар зарсан байдаг. Тус газарт нь найман ширхэг есөн давхар барилга баригдаад дуусангуут тэрээр хоёрыг нь авна гэж дайрчээ.

Өөрөөр хэлбэл зарчихсан үнээнийхээ тугал, сүү цагаан идээг арван жилийн дараа авна гэсэнтэй ялгаагүй юм. Ч.Бээжинхүү мөнгө төгрөгөө авчихсан, газрын гэрчилгээ шилжүүлчихсэн газраа дахин авахын тулд Залилангийн бүлэглэл байгуулсан. Өөрөөр хэлбэл өндөр албан тушаалтан, эрх мэдэл бүхий этгээдүүдэд бусдын эзэмшилд байх  Зайсан дахь орон сууцнаас амалсан байдаг. Энэ залилангийн цаана Улсын Ерөнхий прокурорын нэр бүхий албан тушаалтан холбогдчихоод байгаа хэмээн хохирогч Лхагвасүрэн үзэж байгаа юм.

Учир юу гэвээс Ч.Бээжинхүүгийн гаргуулсан хуурамч газрын гэрчилгээгээр олон удаа хэрэг үүсгэн иргэн Б.Лхагвасүрэнг чангалж байгаа билээ. “Чангална” гэхээр хөрөнгө оруулагч нарыг  үргээж, их хэмжээний хөрөнгийг  нь царцаачихсан юм. 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт  царцчихсан, авсан зээлийнх нь хүү, цаг хугацаа талийж өгчээ. Ямар ч бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, бизнес  бүхэл бүтэн 10 жил яаж тэсэх вэ дээ.

Ч.Бээжинхүү Ховдын гаралтай улс төрч, хууль хяналтын байгууллагын нөхдийг нэг нутгийнх, ах дүү хэмээн гүйдэг. Сайн сайхан үйлс, туслалцаа дэмжлэг дээр “Нутгийн зөвлөл” ажиллаж болно. Харин хулгай хийх, залилан дээр нутагархах үзэл санаа байж боломжгүй санагдана. Хуулийнханаас гадна Армийн генералууд Ч.Бээжинхүүгийн тушаалаар иргэн Б.Лхагвасүрэн рүү илэрхий “довтлож” иржээ. Тухайлбал хошууч генерал О.Үржин сүр бадруулан давхин ирж “Миний хуурай дүү Ч.Бээжинхүүгийн (Бас Ховдынх гэж байгаа) газрыг буцаан өг” гэсэн байгаа юм. Тэгэхээр нь иргэн Б.Лхагвасүрэн “Миний 400 мянган ам.доллар болон бусад авлагыг хайрт дүүгээсээ аваад өгчих” гэжээ.

Сонсохнээ Ч.Бээжинхүү хошууч генерал О.Үржинд байр сав, 30 мянган ам.доллар  амалчихсан учир мань эр олзонд шунан тушаал гүйцэтгэж явсан юм билээ. Үүнээс хойш генерал О.Үржин дүүгийнхээ тарыг танив бололтой ор сураггүй алга болжээ. О.Үржингээс гадна бас нэг генерал гарч ирсэн. Тэр бол бригадын генерал Мягмарсүрэнгийн Эрдэнэдалай байв.

Генералуудаар шатар  нүүгээд овоо хүүхэн шүү. Бригадын генерал М.Эрдэнэдалай “Бээжинхүү миний эхнэр байгаа юм. Та өргөдлөө татахгүй бол цаадах чинь залилангийн хэргээр шоронд орох нь” гэсээр Б.Лхагвасүрэн дээр аахилан  иржээ. Учир юу гэвээс Ч.Бээжинхүү өнөөх газрынхаа 0,5 гаг  Пүрэвтогтох гэдэг хүнд заран 50 мянган ам.доллар зальдчихсан байж.

Иргэн Б.Лхагвасүрэн бригадын генерал М.Эрдэнэдалайгийн чин сэтгэлийн гуйлтаар өргөдлөө татаж, хохирогчийн 50 мянган ам.долларыг төлсөн баримт байдаг. Тухайн үед өргөдлөө татаагүй байсан бол хэрэг явдал 10 жил сунжирч Ч.Бээжинхүү олон хүнийг зовоохгүй байлаа. Ч.Бээжинхүү үе үе алга болдог. Б.Лхагвасүрэнд газрын гэрчилгээгээ авчирч өгнө гээд дөрвөн жил алга болсон. Алга болох болгондоо ажил буюу залилангийн хэрэг амжуулчихсан байдаг.

Шүүхийг хүртэл хөнгөхөн хуурч байсан баримт бий. Тэгэхээр хэнийг ч хуурч чадна гэсэн үг. Дүүргийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс зальт этгээд Ч.Бээжинхүүг орон даяар эрэн сурвалжлах шийдвэр гаргасан байдаг. Учир юу вэ гэхээр 2014 онд “УБТ” ХХК-иас Сунгаравын Алтангэрэл гэгч машин барьцаалан дөрвөн сарын хугацаатай 20 сая төгрөг зээлжээ.

“УБТ” ХХК-ийн зүгээс “Сунгаравын Алтангэрэл зээлээ төлөхгүй олон сар зугтааж байгаа билээ. Бид аргаа баран цагдаа, шүүхэд өгтөл түүний эхнэр Ч.Бээжинхүү гэгч гарч ирсэн. Тэрээр “Би эхнэр нь учраас мөнгө төгрөгийг өмнөөс нь төлж барагдуулна” гэсэн бичиг хийж өгсөн. Эхнэр  Ч.Бээжинхүү нь манай компанийн өр ширийг барагдуулаагүйгээр барахгүй Сунгаравын  Алтангэрэлийг “Нас барсан” гэсэн тодорхойлолт гаргаж хийж өгсөн.

Талийгаач Сунгаравын Алтангэрэлийн барьцаанд тавьсан машин эхнэр Ч.Бээжинхүүгийн эзэмшилд байгаа болно” гэсэн утгатай гомдол гаргажээ.  Шүүхийн шийдвэрээр талийгаач С. Алтангэрэл, бурхан болоочийн эхнэр Ч.Бээжинхүү нарыг улс орон даяар эрэн сурвалжилсан байна. Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс лавлагаа аван үзэхэд Сунгаравын Алтангэрэл “Нас барсан” гэсэн хасалт хийлгээгүй байжээ. Өөрөөр хэлбэл Ч.Бээжинхүү Сунгаравын Алтангэрэлээр зээл авахуулж өөрөө хэрэглэчихээд “Үхүүлчихсэн” байна.

Төд удалгүй С.Алтангэрэл амьд мэнд гарч ирсэн бөгөөд “УБТ” компанийн өргөдлийг ямар нэг аргаар татуулчихсан байдаг. Тэгэхээр хэнийг ч үхүүлж, амьдруулж мэдэх Ч.Бээжинхүү өдгөө талийгаач С.Алтангэрэлтэйгээ  хамтран амьдарч байгаа гэнэ. Ерөнхийдөө  бол олон хүнтэй хамтран амьдардаг гэх мэдээлэл бий. Ч.Бээжинхүү Ховдынхон төрийн толгойд байгаа цагт “Одон медаль асуудалгүй. Би тэр тэрийг гавьяат болгосон” гэх дуртай. Одон өгнө гэсэн залилангийн асуудлаар Сүхбаатар  дүүргийн цагдаад шалгагдаж байгаа билээ.

Олон хүнийг хохироодог, зальддаг Ч.Бээжинхүү ч “Би Улсын Ерөнхий прокурорын бүрэн хамгаалалтанд байдаг” хэмээн иргэн Лхагвасүрэнд удаа дааа даналзаж байжээ. Ямартай ч хэд хэдэн прокурор, шүүгч нарыг өөрийн хүн, бөгсөөр нь гартал мөнгө төгрөг өгчихсөн хэмээн бусдад ярьсан баримт бий.

“Хуулийнханд мөнгө төгрөг өгсөн үү” гэж үү. Тухайлбал иргэн С.Одгэрэл Б.Лхагвасүрэн дээр хүрч ирсэн байдаг. Бараг л “Чойжлоогийн Бээжинхүүгийн хохирогчдын холбоо байгуулья” гэх нь холгүй. Нэр нь хүртэл эвгүй Ч.Бээжинхүү   “Би шүүхийн чухал шийдвэр гаргуулах гээд байна. 40 сая төгрөг яаралтай зээлчих” гэсэн байна.

Мөнгө зээлүүлээд орхитол Ч.Бээжинхүү олон сараар зугтааж арай гэж олж уулзахаар “Би Зайсангийн аманд найман ширхэг орон сууц барьчихсан. Тэндээс өгчихнө” гэсэн байгаа юм. Тийм учраас л иргэн Одгэрэл Б.Лхагвасүрэнтэй уулзан зовлон нэгтэй гэдгээ мэдсэн байдаг. Ийм нэг зартай луйварчин цэрэг арми, хууль хүчнийхээр шатар тоглож цэрэг армийн нөхдийг морь тэмээ шиг түлхэн тэдний нэрийг барьж даварч явна.

Үргэлжлэл бий...

Эх сур: "Ноцтой мэдээ" сонин

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Г.ЗАНДАНШАТАР: ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ ХҮЛЭЭГДЭЖ БАЙСНААС БАГА ТҮВШИНД БАРЬЖ ЧАДСАН
11 цаг    

ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
12 цаг    

СИ ЖИНЬПИН: ХУДАЛДААНЫ ДАЙНД ЯЛАГЧ ҮГҮЙ
12 цаг    

МАН-ЫН ЕНБД Д.АМАРБАЯСГАЛАН 2016-2018 ОНЫ ХУГАЦААНД 4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨРӨӨС АВЧЭЭ
13 цаг    

ШУӨЗО-ТОЙ ХИЛЛЭСЭН БООМТУУДААР 100 МЯНГА ОРЧИМ ЗОРЧИГЧ НЭВТЭРЧЭЭ
13 цаг    

20 ЖИЛИЙН ӨМНӨ ХҮН АМИНЫ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ
14 цаг    

ЗАМЫН ЦАГДААГИЙН ОЙРОЛЦООХ ГҮҮРЭН ГАРЦ БАРИХ АЖИЛ 43 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
14 цаг    

УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН ЧАНАРЫН МЭДЭЭЛЭЛ
14 цаг    

Д.ТРАМП, КИМ ЖӨН УН НАРЫН ШИНЭ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД БЭЛТГЭЖ БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ
14 цаг    

КАМПУЧИ УЛС ШИНЭ ХҮЙТЭН ДАЙНЫ ТӨВ БОЛЖ МАГАДГҮЙ
14 цаг    

КАЛИФОРНИЙН АГААРЫН ЧАНАР ХАМГИЙН БОХИРДОЛТОЙГООР НЭРЛЭГДЖЭЭ
15 цаг    

КАЛИФОРНИД ОЙН ТҮЙМРИЙН УЛМААС 1000 ГАРУЙ ХҮН СУРАГГҮЙ БОЛООД БАЙНА
15 цаг    

АЗИ НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДЭЭД ХЭМЖЭНИЙ УУЛЗАЛТ ЭХЭЛЖЭЭ
15 цаг    

БНХАУ-ЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНД ДАХИН НЭМЭЛТ ТАТВАР НОГДУУЛАХГҮЙ
17 цаг    

ЭЭЛЖИТ БУС V ХУРАЛДААНЫГ ИРЭХ 23-НЫ ӨДӨР ХУРАЛДУУЛАХААР ТОВЛОЛОО
17 цаг    

Ц.БОЛД: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ БУУРСАН НЬ ХЯТАДТАЙ ХОЛБООТОЙ
18 цаг    

О.БААСАНХҮҮ: МАН-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАРУУН ГАРЫН ЦЭРГЭЭС УУЧЛАЛ ГУЙЯ
18 цаг    

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГАА ОГЦРУУЛААЧ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!
18 цаг    

“ГААГ-ГРАН ПРИ-2018” ТЭМЦЭЭНЭЭС 60 КГ-Д ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
20 цаг    

ЭМЭГТЭЙ БОКСЧИД ДЭЛХИЙН РИНГ ДЭЭР ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА
20 цаг    

ТОМУУГИЙН ВАКЦИНД 54.000 ХҮН ХАМРАГДЛАА
20 цаг    

Ц.ЭЛБЭГДОРЖ: ПОЛЬШИЙН СЕЙМИЙН ДАРГЫН УРИЛГААР ПОЛЬШ УЛСЫН 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ОРОЛЦЖЭЭ
20 цаг    

ӨНӨӨДӨР ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ
20 цаг    

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ СЭТЭЛСЭН ИРГЭН, ААН-ҮҮДЭД АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА
20 цаг    

УИХ: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ.
20 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ЕТГ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД ИЙНХҮҮ ТАЙЛБАРЛАВ
20 цаг    

УИХ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА
20 цаг    

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
20 цаг    


20 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
20 цаг    

НГХУСЗ:ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТЫГ БУУРУУЛНА
1 өдөр    

“ММФ II БОНД”-ЫН ЭРГЭН ТӨЛӨЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ
1 өдөр    

МАН-ЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ
1 өдөр    

ЗАВСРЫН СОНГУУЛИЙН ДҮН Д.ТРАМПЫН ГАДААД БОДЛОГОД НӨЛӨӨЛӨХ МАГАДЛАЛ
1 өдөр    

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЙЛБАР АВСНЫ ДАРАА ЁСЗҮЙН ДЭД ХОРООГ ХУРАЛДУУЛНА
1 өдөр    

Л.ЭЛДЭВ-ОЧИР: ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН СУУРЬ ЮМ
1 өдөр    

АН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИНЭ
1 өдөр    

Б.ИДЭР-ОДЫН ЭЭЖ Ц.ОЮУНГЭРЭЛ: ХҮҮГЭЭ ИРЭХ БОЛГОНД НАЙЗ ОХИНТОЙ БОЛСОН УУ ГЭЖ АСУУДАГ БАЙСАН
1 өдөр    

П.АНУЖИН ОХИД БҮСГҮЙЧҮҮДИЙГ МАНИКЮР ХИЙЛГЭХГҮЙ БАЙХАД УРИАЛАВ
1 өдөр    

ХАЛК ШИГ ХАРАГДАХЫН ТУЛД 6 ЛИТР ХИМИЙН БОДИС ГАРТАА ШАХУУЛЖЭЭ
1 өдөр    

МУГЖ Д.ГҮРСЭД ХОЛЛИВҮҮДИЙН КИНОНД ДҮР БҮТЭЭЖЭЭ
1 өдөр    

ТОМИ, ЖЕРРИ: ХҮМҮҮС ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЧИХСЭН ЮМ УУ ГЭЖ АСУУДАГ
1 өдөр    

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ БҮСГҮЙГ МЭДЭЭЛЛЭЭ УСТГАХЫГ ХҮСЭН МӨНГӨ САНАЛ БОЛГОЖЭЭ
1 өдөр    

АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХЭРГИЙГ ЯАРАВЧЛАН ШИЙДЭХЭЭР ХУУЛИЙНХАН ХӨДӨЛЖ ЭХЭЛЖЭЭ
1 өдөр    

ИЗРАИЛИЙН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ОГЦОРЛОО
1 өдөр    

ДЭЛХИЙН 7000 ГАРУЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ САНСАРТ ХӨӨРХӨӨР БОЛСОН БАЙНА
1 өдөр    

УИХ-ЫН ЧУУЛГАН БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААНЫ ДАРАА ҮРГЭЛЖИЛНЭ
1 өдөр    

МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР Д.ТОГТОХСҮРЭН АЖИЛЛАХААР БОЛЛОО
1 өдөр    

ШИНЭ ЖАГСААЛТ: МОНГОЛЧУУД 61 УЛС РУУ ВИЗГҮЙ ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ
1 өдөр    

ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2018.XI.12-2018.XI.18/
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.