Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 08-р сарын 16
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Олон улсын Таеквондогийн Монголын холбоо”-ны ерөнхийлөгчөөр ОУХМ Ч.Чимэд-Отгон сонгогдлоо

НИЙТЛЭСЭН: 2017-11-14 12:34:14
Спорт > спорт | Сэтгэгдэл: 0

Манай улсад олимпийн таеквондогийн спорт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, тамирчдын техник болоод ур чадвар богино хугацаанд өсч байна. Эх орныхоо нэрийн тив дэлхийн спортын тавцанд дуурсгаж, мэргэжлийн тамирчдынхаа чадвар чансааг харуулах нөр их ажлыг “Олон улсын Таеквондогийн Монголын холбоо”-ноос зохион байгуулдаг нь хэнд ч тодорхой биз.

Тэгвэл өчигдөр “Олон улсын Теаквондогийн Монголын холбоо”-ны их хурал зохион байгуулагдаж, шинэ ерөнхийлөгчөө албан ёсоор сонгосон байна. Тус холбооны ерөнхийлөгчид гурван хүн өрсөлдөнөөс ОУХМ, Олон улсын шүүгч Чимэддоржийн Чимэд-отгон тэргүүлэх саналыг авчээ.

“Олон улсын Теаквондогийн Монголын холбоо”-ны шерөнхийлөгч Ч.Чимэд-Отгоны хувьд тус спортод олон арван шавь нар бэлтгэсэн хар бүс, 4 дантай ОУХМ тамирчин юм байна. Дашрамд дуулгахад, шинэхэн ерөнхийлөгчөө сонгоод удаагүй байгаа “Олон улсын Таеквондогийн Монголын холбоо”-ноос ирэх 2018 оны тавдугаар сард Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхэм хүндтэй эрхийг авсан байна.

Ийнхүү шинэ ерөнхийлөгчтэй болсон тус холбооныхон шижигнэсэн залуусаар багаа бүрдүүлж, олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах ажлыг төвөггүйхэн хийнэ  гэдэгт таеквондогийн тамирчид тун ч итгэлтэй яваа гэнэ шүү.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн