Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Д.Эрдэнэбат: 65-ын бүлгийн дотоод хагарлаас болж, 2018 оны төсөв өнөөдрийг болтол батлагдаагүй байна

НИЙТЛЭСЭН: 2017-11-14 12:23:07
Улс төр > Намууд | Сэтгэгдэл: 0

-Намрын чуулганы хүрээнд УИХ ганц ч хуулийн төсөл хэлэлцсэнгүй, бүтэн хуралдсангүй-

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр  /2017.11.13/  хуралдаж, Намрын чуулганаар хэлэлцэх хуулиудын бодлогын асуудал, нөхөн болон дахин сонгуулийн хүрээнд үүсээд байгаа нөхцөл байдал, УИХ-ын үйл ажиллагааны талаар, бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Намрын чуулганы хугацаанд зохион байгуулах хэлэлцүүлгүүдийн төлөвлөгөөг гаргав

Намрын чуулганы хугацаанд Ардчилсан намын бүлэг хэлцэгдэх хуулиуд болон бодлогын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах төлөвлөгөөг батлав. Нийтдээ найман асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Хэлэлцүүлэгт Монгол Улсын нийгэмд эдийн засагтай шууд холбоотой тулгамдаж байгаа төрийн бодлогын чиглэлд нөлөө үзүүлэхүйц хуулийн төслүүд болон бодлогын шинж чанартай асуудлууд байгаа. Тухайлбал, энэ сард Баялгийн тэгш хуваарилалтын, Зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийн танилцуулгаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Цаашдаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Банк санхүүтэй холбоотой хууль тогтоомжууд, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлууд, Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төсөл, Төрөөс аж үйлдвэржилтийн талаар баримтлах бодлогын талаар зэрэг хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр яригдаж байгаа сэдвүүд бол улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлууд болж хувирсан. Тиймээс ч энэ мэт бодлогын шинжтэй асуудлуудаар хэлэлцүүлгийн өргөн хүрээнд зохион байгуулна" гэлээ.

Хууль зөрчиж төрийн удирдах албанд томилогдсон  хүмүүст зориулж УИХ-аар хууль өөрчлөх асуудал яригдаж эхлэх гэж байна

 Улсын хэмжээнд 2016 оны сонгуулийн дараа үүссэн дахин болон нөхөн  сонгуулийн тухай асуудлаар Ардчилсан намын ЕНБД-ын мэдээллийг сонсов.Дахин болон нөхөн сонгууль явуулах 57 засаг захиргааны нэгж байна. Эдгээрээс 54 нэгж дээр нь сумын ИТХ-ын 30 суудал, аймгийн ИТХ-ын  39 гээд нийтдээ 69 суудалд дахин болон нөхөн сонгууль явуулах ажил удаашралтай байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Бид дахин болон нөхөн сонгуулийн асуудлаар СЕХ-той санал солилцож, ярилцсан. Бид хуулиа хэрэгжүүлж бүх 69 суудал дээр дахин болон нөхөн сонгуулийг зайлшгүй явуулах шаардлагатай байна. Нөхөн сонгууль хуулийн хугацаа нь зургаа эсвэл арван сард зохион байгуулагдах хуультай. Харин дахин сонгуулийг шүүхийн шийдвэр гарсан нөхцөлд 30 хоногийн дотор асуудлыг шийдэх, хуралдуулдаг дүрэм, журамтай. Тиймээс бид хуулийн дагуу шаардлага тавина. Эрх баригчдын зүгээс энэ сонгуулийг хойшлуулах, хүчингүй болгох оролдлогуудыг хийж байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дараа олон газар ИТХ-ын төлөөлөгчдийг үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулсан тохиолдлууд байна.  Төрийн албаны удирдах албан тушаалтнуудыг үүрэг гүйцэтгэгчээр тавьж, хууль зөрчсөн үйлдэл орон нутагт түгээмэл байгаа. Үүнтэй холбоотойгоор эрх баригчид УИХ дээр Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг өөрчлөх асуудал яригдаж эхлэх гэж байна. Үүрэг гүйцэтгэгчдээ албажуулахын тулд төрийн албаны удирдах албан тушаалд байгаа хүмүүс ИТХ-д байж болно гэдэг хуулийг хийх гэж байна. Өөрсдийнхөө нөхцөлд байдалд тохируулж, хууль өөрчлөх гэж байгаа нь буруу" гэв. Энэ хүрээнд СЕХ 2018 оны төсөвт дахин болон нөхөн сонгууль явуулах сонгуулийн зардал 200 сая төгрөгийг оруулж ирсэн. Гэтэл төсвийн байнгын хороо хассан. Энэ нь дахин болон нөхөн сонгуулийг хуулийн дагуу явуулах шаардлагагүй гэж үзсэн гэсэн үг. Тиймээс ч Ардчилсан намын бүлэг дахин болон нөхөн сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулахыг шаардана гэсэн юм.

Лхагва гарагт төсөв батлагдах хуулийн хуцагаа дуусна

УИХ-ын үйл ажиллагааны талаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын мэдээллийг сонслоо. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Энэ УИХ намрын чуулганы эхэлсэнээс хойш ганц ч хуулийн төсөл хэлэлцсэнгүй, бүтэн хуралдсангүй. Тухайлбал, 2018 оны төсөв хэлэлцэх асуудал дахиад гацчихсан байгаа. Учир нь 65-ын бүлгийн дотоод хагарлаас болж гацсан. Уг нь 2018 оны төсөв өнгөрсөн баасан гарагт батлагдчих байсан. Ардчилсан намын бүлэг улс орны амьдралтай шууд холбоотой гэдэг утгаар нь  2018 төсвийг шуурхай батлуулах байр суурьтай байсан. Харамсалтай нь өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын төсвийн байнгын хорооны ирц бүрдээгүй. Ирц бүрдэхгүй байх асуудлыг олонх өөрсдөө хийсэн. Түүнээс болж 2018 төсөв батлагдаагүй хэвээр байна. Энэ долоо хоногийн лхагва гарагт төсөв батлагдах хуулийн хуцагаа дуусна. Хэрвээ энэ хугацаандаа төсвөө баталж чадахгүй бол хуулийн ямар үр дагавар гарах вэ гэдэг асуудал үүснэ. Тиймээс эрх баригчдыг ажлаа хий гэдгийг дахин сануулая. Сүүлийн үед үнэхээр төрийн ямар ч ажил явахаа болиод байна. УИХ нь талцаад ажил хийж чадахгүй байна.” гэдгийг онцоллоо.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Зарим сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаяад эхэллээ. Энэ асуудалд сөрөг хүчин хэрхэн хандах вэ?

Д.Эрдэнэбат: -УИХ-ын төсвийн тодотголын асуудал хэлэлцэж байхад Ардчилсан намын бүлэг багш, эмч болон төрийн албан хаагчдын цалинг нэмэх талаар байр сууриа илэрхийлж байсан. Бидний  байр суурь дээрээ хэвээр байгаа. 2018 оны төсөв дээр ч бид цалинг нэм, халамжийг болих шаардлага тавьсан. Харамсалтай нь эрх баригчид хүлээж авахгүй байна. Бид цаашдаа хөдөлмөрийн үнэлэмжээ нэмүүлэхийг шаардаж байгаа, амьдралд нь үнэхээр өнөөдрийн цалин нь хүрэхгүй байгаа хүмүүсийг дэмжиж ажиллана. Багш, эмч нарын энэ асуудал дээр бид сэтгэл санааны дэмжлэг өгөхөд бэлэн байна. Өнөөдөр үнэхээр Монгол Улсын эдийн засаг өсч л байгаа бол ОУВС-ийн тавьсан цалинтай холбоотой шаардлагыг болиулахыг эрх баригчдаас шаардсан. Цалинг царцаах энэ шийдвэрээ эргэж харахыг дахид ч бид шаардах болно.

Б.Пүрэвдорж:-ИТХ нар төрийн албыг хавсарч ажиллах асуудлаа хуулиар баталгаажуулах гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийг өөрчлөх гэж байна. Аливаа сум,аймгийн ИТХ-ын 3/1 нь төрийн алба давхар хаших заалт оруулж ирэх гэж байгаа юм. Тиймээс суманд сургуулийн захирал, эмнэлэгийн эрхлэгч, Тамгын газрын дарга зэрэг албан тушаалыг ИТХ-ын төлөөлөгч хаших боломжийг нээж өгөх гэж байна. Ингэснээр төрийн мэргэшсэн  зарчим байхгүй болно.

-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийг өөрчлөх гэж байгаа асуудал намрын чуулганаар хэлцэгдэх юм уу?

Д.Эрдэнэбат: Энэ асуудал намрын чуулганаар орж ирэх нь гарцаа байхгүй. Учир нь эрх баригчид хууль зөрчөөд төсвийн байгууллага удирдах ажилтнаар ИТХ-ыг хавсран гүйцэтгэхээр тавьсан. Энэ хуулийн зөрчлөө арилгахын төлөө эрх баригчид эрээ цээргүй энэ хуулийг оруулж ирнэ. Төрийн албаны хуулийг ч оруулж ирнэ.

-Дахин болон нөхөн сонгууль явуулах зардал болох 200 сая төгрөгийг төсөвт тусгах боломж одоо байгаа юу?

-2018 оны төсөв энэ зардлыг тусгах ямар ч боломж байхгүй болчихсон. Харин чуулганы хуралдааны үеэр үүнийг сануулсан. Гэтэл Ерөнхий сайдын нөөц хөрөнгөнөөс 200 сая төгрөгийг гаргаж болно гэсэн хариулт өгсөн. Бид үүнийг шаардах болно.

 

 

 

 

 

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.