Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хүүхдийн 20 мянган төгрөгийг олгох шийдвэртэй долоо хоног

НИЙТЛЭСЭН: 2017-11-11 15:19:55
Эдийн засаг > Дэд бүтэц | Сэтгэгдэл: 0

Өнгөрч буй долоо хоногийн хувьд улстөрийн болон нийгмийн амьдралд олон нийтийн анхаарлыг татсан цөөнгүй асуудлууд өрнөлөө. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал цөөнгүй гарч, УИХ-ын эмэгтэй гишүүд анхаарал тавихгүй байна гэсэн шүүмжлэлд өртөөд байсан бол тэд бүлэг байгуулж ажиллахаар болов.
 
Төрийн албан хаагчдад 2017 онд 300 мянган төгрөгийн урамшуулал олгохоор УИХ шийдвэрлэсэн боловч цалингаа 50 хувь нэмүүлэхээр тэмцэж буй Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос арваннэгдүгээр сарын 13-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдлээ.
 
Мөн өнгөрөгч наймдугаар сараас эхлэн Хүүхдийн мөнгө олгогдоогүй байсан бол энэ сарын 9-нөөс эхлэн наймаас аравдугаар сарын хүүхдийн мөнгийг өмнө нь авч байсан арилжааны 13 банкны дансаар нь дамжуулан олгогдож эхэллээ.
 
Энэ долоо хоногийн хамгийн их анхаарал татсан мэдээлэл бол Дундговь аймгийн Замын-Үүд хотноо энэ сарын 2-ноос сураггүй алга болоод байгаа Ж.Сэржмядаг охины тухай байлаа. Охиныг эрэн хайхтай холбоотой мэдээллийг 5 сая төгрөгөөр худалдан авахаа Сум орон нутгаас мэдэгдээд байсан юм. Харин тус аймгаас УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүний зүгээс охиныг олоход зориулж баттай эх сурвалжаас мэдээлэл өгсөн тохиолдолд төлбөрийг 50 сая төгрөгөөр үнэлэхээ зарлалаа
 
УИХ-ын эмэгтэй гишүүд бүлэг байгуулав
 
2012-2016 оны парламентын үед АН, МАН-ын эмэгтэй гишүүд нэгдэж, нийгмийн өмнө тулгамдсан асуудлууд дээр нэгдсэн байр сууринаас хандах үүднээс бүлэг байгуулж байсан. Эмэгтэйчүүдийн бүлэг нийгэм, эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн эрх зэрэг олон асуудалд анхаарал хандуулдаг байсан юм.
 
 
Сүүлийн үед хүчирхийлэлтэй холбоотой олон нийтийн дунд бухимдал төрүүлсэн хэргүүд удаа дараа гарсан учир УИХ дахь эмэгтэй гишүүд тусдаа бүлэг байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна. Эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ажиллах юм.
 
Тусгай зөвшөөрөл, лиценз олгох ажлыг ил болгоно
 
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны төсвийн төсөл, үүнийг дагалдан гарах бусад хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхтэй холбогдуулан чуулганы хуралдаанд үг хэлэхдээ тусгай зөвшөөрөл болон газрын наймаатай эрс шийдэмгий тэмцэхээ мэдэгдлээ. Шударга ёсыг алдагдуулж, олон нийтийн бухимдлыг байнга дагуулж ирсэн газрын наймаа, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дагасан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох цаг болсон гэж Ерөнхий сайд үзэж байна.
 
 
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээг өргөдөл нэрээр шууд гарын үсгээр олгодог, цөөн хэдэн компани, хувь хүн хэдэн зуугаар нь эзэмшиж, түүнийгээ далд хэлбэрээр бэлэглэх, шилжүүлэх нэрийн дор худалдаж татвараас зайлсхийдэг буруу жишгийг Засгийн газар таслан зогсооно. Тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээг ил тод нээлттэй, сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны зарчмаар олгодог байхыг тусгасан хуулийн төслийг батлуулснаар ирэх онд улсын төсөвт 36 тэрбум төгрөг төвлөрүүлнө гэж тооцоолжээ.
 
Тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол иргэдээс их ирж байгаатай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тушаал гарган “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэрэгжилтийг түр хугацаагаар зогсоогоод байна. 2017 оны эхний хагас жилийн байдлаар ашиглалтын 1596, хайгуулын 1880, нийт 3476 тусгай зөвшөөрөл бүртгэгджээ.
 
Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгоно
 
УИХ-ын чуулганаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Уг тогтоолын төсөлд төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж болгож 300 мянган төгрөгийг олгохоор тусгасан. Улмаар санал хураалт явуулахад олонх дэмжснээр Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгох шийдвэрийг батлав.
 
 
Багш нар хугацаагүй ажил хаяна
 
Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос арваннэгдүгээр сарын 13-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдлээ. Тэд Боловсрол, Шинжлэх Ухааны салбарт ажиллагсдын үндсэн цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Шаардлагыг биелүүлэх хүртэл ажил хаялт үргэлжлэх талаар Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос мэдээлэл хийсэн юм.
 
Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Ж.Батзориг хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар БСШУСЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэг асуудлын талаар ярьж байгаа боловч, эцэслэн шийдсэн бодитой үр дүн гараагүй байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хөдөө орон нутгаар ажил хаялт болохгүй гэсэн ташаа мэдээлэл гарч байна. Арваннэгдүгээр сарын 13-наас ажил хаялт зарлах байр суурь хэвээрээ байгааг бид мэдэгдэж байна.
 
 
Багш нарт 500 мянга гаруй төгрөгийн урамшуулал олгох болсон” гэсэн ташаа мэдээлэл хийсэн. Энэ мөнгөний 300 мянгыг 2017 оны төсөвт төрийн албан хаагчдын орлогыг нэмэхэд тусгасан 55 тэрбум төгрөгөөс олгох юм байна. Харин 200 мянга нь 2008 онд МҮЭХ-ноос БСШУСЯ-тай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд улирал тутамд олгодог урамшуулал. Тиймээс энэ бол багш нарын орлогыг нэмэхэд чиглэсэн алхам огтоос биш юм. Бид үндсэн цалингаа 50 хувиар нэмэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлэх болно. Ингээд арваннэгдүгээр сарын 9-ний 20:00 цагийн байдлаар Нийслэлийн 105 ЕБС, Шинжлэх Ухааны 11 байгууллага, СӨБ-ийн 161 цэцэрлэг, Хөдөө орон нутгийн 72 ЕБС, МСҮТ, СӨБ-ийн 56 цэцэрлэг эв санаагаа нэгтгэж оролцохоо илэрхийлээд байна" гэлээ.
 
Хүүхдийн мөнгийг олгож эхэллээ
 
Засгийн газраас 2017 оны эхний хагас жилд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан зорилтот өрхийн 660 мянган хүүхдэд 76,1 тэрбум төгрөг хүүхдийн мөнгө болгон олгосон билээ. Оны хагас жилд төсвийн орлогын төлөвлөгөө 500 тэрбум төгрөгөөр давж биелэн төсвийн зорилтот үзүүлэлтүүд сайжрах төлөвтэй байгааг харгалзан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний хуралдаанаар Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт өрхийн хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг ялгамжгүйгээр олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу хүүхдийн мөнгөө аваагүй байсан 400 орчим мянган хүүхдийн 2017 оны эхний долоон сарын мөнгө болох 140 мянган төгрөгийг өмнө нь авч байсан арилжааны 13 банкны дансаар нь дамжуулан олгосон юм.
 
Тэгвэл УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар нийт хүүхдэд хүүхдийн мөнгийг бүрэн олгоход шаардагдах 104,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэлээ. Ингэснээр энэ оны наймдугаар сараас хойш хүүхдийн мөнгөө аваагүй байгаа Монгол Улсын нийт 1043180 хүүхдийн мөнгийг он дуустал бүрэн олгох боломж бүрдэж буй юм.
 
 
Сангийн яамны Төрийн сангийн газраас холбогдох санхүүжилтийг бүрэн хийсэн тул арваннэгдүгээр сарын 9-нөөс наймаас аравдугаар сарын хүүхдийн мөнгийг өмнө нь авч байсан арилжааны 13 банкны дансаар нь дамжуулан олгогдож эхэллээ. Харин үлдэж буй арван нэг, арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг тухайн сарын 20-ноос хойш сонгосон банкнаасаа авах боломжтой юм.
 
Харин шинэ төрсөн хүүхдийнхээ мөнгийг авахын тулд эх, эцэг нь өөрт ойрхон дурын арилжааны банкинд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлэн хүүхдийн мөнгөө авах боломжтой. Хэрэв хүүхдийн мөнгө авах өргөдлөө өгсөн боловч мөнгө аваагүй байгаа шинэ төрсөн хүүхдүүдийн хувьд өргөдөл өгсөн сараар нь тооцон энэ онд багтаан нөхөн олгох тул шаардлагатай мэдээллийг оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтнаас тодруулах боломжтой аж.
 
Алга болсон охины талаарх мэдээллийг 50 сая төгрөгөөр худалдан авна
 
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 3-р ангийн сурагч Дашдуламын Сэржмядаг 2017 оны 11-р сарын 02-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга болоод буй. Охиныг Монгол Улсын хэмжээнд эрэн хайж, сурвалжилж байна. Мөн охиныг үзсэн харсан хүмүүсийн мэдээллийг 5 сая төгрөгийн төлбөртэйгээр авахаар Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс шийдвэрлэсэн билээ.
 
Өнгөрсөн хугацаанд цагдаа, онцгой байдлын бие бүрэлдэхүүн охины ээж аав, гэр бүлийнхэн, нутгийн иргэд бүхий л боломжийг ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа боловч ямар нэгэн таамаг сэжүүр олоогүй байна.
 
Иймд Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл болон тус тойргоос УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүний зүгээс охиныг олоход зориулж баттай эх сурвалжаас мэдээлэл өгсөн тохиолдолд төлбөрийг 50 сая төгрөгөөр үнэлэхээ зарлалаа. Охины талаарх мэдээллийг 70527102, 96388102 утсаар хүлээн авна.
 
П.Наран
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.