Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 10-р сарын 21
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Д.Өлзийбаатар: Хятадын зөөлөн хүчний бодлого гэж юу болохыг баримттай дэлгэе

НИЙТЛЭСЭН: 2017-10-23 19:57:23
Бусад > Түүхэн хүмүүс | Сэтгэгдэл: 0

Түүхч Д.Өлзийбаатартай сэтгүүлч, нийтлэлч Д.Төрмөнх сүүлийн үед шуугиан тариад байгаа "Монголчууд манжийн үеийн архивын материалуудаа хятадуудад зарсан уу" гэх асуудлыг тодруулан ярилцсаныг хүргэж байна.

-“Өдрийн сонин”-ы 2017.10.13-ны дугаарт Г.Ням-Очир гэх нөхөр Монголын 1691-1911 онуудад буюу 273 жийлийн түүх, 2880 боодол , 658 нүүр архивийн баримт бичгүүд Хятадад гарсан байна гэсэн гарчигтай ярилцлагыг Юмсүрэнгийн Дэлгэрмаа гэх сэтгүүлч хийж нийтэлжээ.Түүний үзэж байгаагаар бол та архивийн ийм их материалыг урагшаа худалдаж улсад 3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан тухай ярьжээ. Хятад хэлний орчуулагч Д.Болдбаатарын нүүр номоос би энийг анх олж харсан бөгөөд Болдбаатар орчуулагч 3 тэрбум 400 сая төгрөгийн хохирол улсад учруулжээ гэж тодотгон өлгөц бичээд нүүр номондоо нийтэлсэн байна л даа?

-Харин би гарсан даруйд нь хариу бичилгүй хүмүүсийн яаж хандахыг эхлээд харсан л даа. Дараа нь би; Архивын баримтыг боодол боодлоор нь урагш нь зараад мөнгий нь завшсан болтой гэсэн гүтгэлгийн бичвэр дор хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг хэд хоног харлаа. Юмны учрыг олох, хар цагааныг дэнслэн тунгаах сэтгэлээ их л гээж дээ манайхан гэж бодов. 1-рт архивын баримтыг уг эхээр нь гаргах ажил аль ч улсад хориотой, харин хувь хуулбараар авч баримтын эмхэтгэл хийж хадгалагдаж буй баримтыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах нь архивтай улс бүрт нээлттэй бөгөөд ингэх ч үүрэгтэй. Энэ л зарчмаар бид ажиллаж Хүрээ сайдын зарим баримтаас хувь хуулбар авч олон боть цуврал хийхээр төлөвлөж эхний 20 боть гарч байгаа юм. 2-рт Чулуун захирал бид ном ирсний дараа энэ гүтгэлэгт хариу өгч хэвлэлээр дамжуулан нийт олонд мэдээлнэ. 3-рт Ням-Очир гэх нөхрийг хэд хэдэн үндэслэлээр шүүхэд өгч зөв буруугаа ялгуулна. 4-рт би өөрөө сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгч нийт олондоо хятадын зүгээс манай улсад чиглүүлэн явуулж буй бодлогын талаар хэлнэ. 5-рт монголд гарсан баримтын эмхэтгэлүүдийн хэдэн зураг тавилаа. Иймэрхүү л ном гарна. Үүнийг эрдэмтэн судлаач нар уншиж судлаж бүтээлээ бичдэг юм. Яг өнөөдрийн байдлаар манж судлал манайд бараг байхгүй болоод байгаа бөгөад харин өрнөдийн орнууд, америкт хүчтэй болж байна. Гэтэл манайд манжийн үеийн маш их баримт дараастай хэвтэж байна. Хэдий олон хэмжээгээр манжийн үеийн баримтыг хэвлүүлнэ тэр хэмжээгээр манай архивын нэр хүнд өсөх юм. ЭЦЭСТ НЬ АРХИВЫН БАРИМТ АРХИВТАА Л БАЙЖ БАЙГАА. ТЭР ХААШАА Ч АЛГА БОЛООГҮЙ. ТҮҮНИЙГ ХЭДЭН Ч ТӨГРӨГӨӨР ХУДАЛДААГҮЙ, ХЭН Ч ТЭНДЭЭС МӨНГӨ ЗАВШААГҮЙ гэж бичсэн. 

-Тийм байна лээ би харсан жоохон тодруулахгүй юу?

-Бүр 2013 онд хэдэн нөхдийн матаас, хатгалгаар“ Түүхээ худалдсан түүхчид” гэсэн зүйл сонин хэвлэлээр гараад түүнийг нь цагдаа, авилагатай тэмцэх газрууд нь шалгаад, тэр хуулбар хийсэн баримтууд нь ямархуу баримт юм гэдгийг тогтоолгохоор Боловсрол,шинжлэх ухаан, соёлын яамнаас экспертүүд томилж дүгнэлт гаргуулаад сүртэй юм болсон доо. Тэгээд эцэст нь хоёр байгуулгын шинжлэх ухааны хамтын ажиллагаа л юм байна гэдэг нь тогтоогдсон. Харамсалтай нь бидний эхлүүлж байсан ажил зогссон. Манжийн үеийн баримт олон ботиор хэвлэгдэж гарвал манжийн үеийн маш их баримт Монголд байдаг юм байна гэдгийг дэлхий нийтэд нотлон харуулж чадах юм. Нүүдэлч ард түмний дундаас манайх шиг баялаг архивтай улс үгүй. Танай архивт чинь ихэнхдээ сүүлийн үеийн л баримт байдаг уу? гэж эхлээд асуудаг, биднийг басамжилдаг нөхдүүд манай архивыг үзчихээд толгой сэгсрээд гардаг юм шүү дээ. Ахмад үеийнхний маань бидэнд үлдээсэн их өвний нэг нь манай архив. Манжийн үеэс манайд баримт бичгийн өв хадгалагдаж эхэлсэн бөгөөд хамгийн эхний баримт нь 1674 оны Манжийн хааны нэг зарлиг байдаг. Үүнээс хойш он тус бүрийн баримт нь алаг цоог явсаар 1700-аад оны дунд үеэс бүрдэл нь гайгүй болж 1911 оноор дуусгавар болдог юм. Манж Чингийн үед хамаарах баримтын 224 хөмрөг, түүний 288 данс бүртгэл, 134247 ширхэг хадгаламжийн нэгж баримт бий. Тэр нөхрийн яриагаар бол Чулуун бид хоёр үүнийг ачиж гаргаад оронд нь тэр их мөнгийг авсан болтой дог оо. Санаанд багтамгүй. Манжийн үеийн баримт хэд хэдэн ангилалтай байдаг. Би хэлээд өгье, хүмүүс мэдэж аваг. 1-рт, Манжийн төлөөний байгуулгууд, 2-рт, Халхын 4 аймаг түүний хошууны баримтууд, 3-рт, Их шавь,түүний харьяа сүм дацангууд, 4-рт, Өртөө, 5-рт, Харуул. Энэ дундаас Манжийн төлөөний байгуулгууд болох Улиастайн Манж жанжны газар, Ховд дахь Халхын жасаа, Хүрээнд сууж хэрэг шийтгэгч Манж сайдын яам гэсэн 3 газар байдаг. Улиастай, Ховдын Манжийн байгуулгуудын баримтууд дайн дажны хөлд их үрэгдсэн ба Хүрээ сайдын яамны баримтын бүрдэл харьцангуй гайгүй. Бид Хүрээ сайдын баримтаас зөвхөн хуулга дансыг олон боть болгон хэвлүүлэх ажлыг хийж байсан юм. 

-Ойлгомжтой л юм байна. Зөвхөн Хүрээ сайдын баримтаас л хуулбар хийжээ дээ? Хуулга данс гэж юу вэ?

-Манай архивт хэд хэдэн төрлийн хуулга данс бий. Хуулга данс гэдэг нь ирсэн явсан бичгийг хуулсан хэлбэр юм. Манай албан хэрэг хөтлөлтийн нэг онцлог юм.

-Тэгэхээр хуулгыг хуулсан гэсэн үг үү?

-Тийм ээ, эх бичиг буюу нугалбар энэ тэр биш шүү дээ. Түүнийг хийе гэвэл хэдэн арван жил шаардагдана биз. Энэ хуулга дансны нэг хувь урд улсын архивт байж л байгаа. Ер нь Бээжингийн 1,2 дугаар архивт мянган хүн зуун жил орчуулаад барахгүй баримт манж хэл дээр байдаг гэж ярьдаг юм шүү дээ. Хятадын нутаг дэвсгэрт оршиж байсан 25 төрт улсаас Монголын Юань гүрэн, Зүрчидийн Манж Чин гүрэн 2 бол огт хятадын төр биш. Тиймээс дэлхийн түүхчид Хятадын түүхээс энэ хоёр гүрний түүхийг салгаж судлах сонирхолтой байдаг. Судлахын тулд хятад руу л явдаг. Тэгвэл хятадын архивын баримтаас дутуугүй Монголын архивт ч баримт байна гэдгээ бид харуулах ёстой. Манжийн үеийн түүхийг шинэ өнцгөөс судлах хандлага давамгайлж эхэллээ. Ингэхийн тулд хятадын архивынхантай ч бид шинжлэх ухааны хувьд хамтран ажиллах ёстой. Бид тус бүр нь 500 хуудастай 1000 боть хийчих санаатай байсан юм. Энэ маань манай архивын Манжийн үеийн баримтын дөнгөж 1,7 хувь шүү дээ. Үүнийг гаргачихвал дэлхийн архивын түүхэнд том үзэгдэл болох байсан төдийгүй манай манж судлал шинэ шатанд гарах байлаа.Тэгсэн чинь худал хардлага, гүжир гүтгэлгийн улмаас зогсож байх шив дээ. Тэгэхдээ эхний 20 боть гарсан, цаашид хуулбарласан баримтуудаар ботиудаа үргэлжлүүлэн гаргана. Нийтдээ 200 гаруй боть баримтын эмхтгэл гарах байх. Худлыг үнэн ялнаа.

-Миний хардаж байгаагаар бол өмнө зүгээс шидсэн чулуу гэж харж байна. “Монголчууд” аудио номоор өөрийн чинь нэр хүнд ихэд өсөж нийгэмд нөлөө үзүүлэх хүн болсон гэж үзээд зориуд биднийг Хятадад дургүйг ашиглан хийж байгаа ажил юм шиг санагдаад байх юм? 1993 оны үед БНХАУ–ын засгийн газраас Монгол улс түүний газар нутаг хүн амын дунд явуулах үйл ажиллагааны зааварчилгаа гэсэн нэг зүйл үзэгдээд алга болсныг би сайн санаж байна. О.Дашбалбар агсан ч ярьж байлуу даа? Хэн ч тоогоогүй арай ч ийм юм байхгүй хоёр улсын харьцаанд хор учруулах худал зүйл гээд өнгөрсөн.

-Тэгсэн, ганц нэг сонинд ч хэсэг бусаг гарч байсан юм. Тэр одоо миний гарт 3 хуудас орчуулагдсан эхээрээ байна Өвөр Монголын сэтгэлтэй, зоригтой хүмүүсийн ачаар тэр нууц бичиг баримт олдсон юм. Бээжин хот. 1991.03.21. дугаар 10026. Маш нууц гээд БНХАУ-ын засгийн газраас Монгол улс түүний газар нутаг хүн амын дунд явуулах үйл ажиллагаа хэрэгжүүлэх арга хэмжээ гүйцэтгэх ажлын талаар баримтлах бодлого зааварчилгаа гэсэн гарчигтай 11 зүйл тусгай нууц бичиг баримт юм.

-Энэ баримтыг манай дээд удирдлага болон тагнуул мэдсэн болов уу?

-Мэдсэн л байх учиртай. Би саяхан Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өгсөн. Энэ зааварчилгаа санамжийг тушаал адил утгаар хүлээн авах ёстой гэж гэж эхлээд нэгд Буриад, ойрд ховд (Энэ газарт манай их үндэстний төрөл нэгт ахан дүүс бий ) гэх монголын ястан үндэстнүүдийг онцгойлон үзэж тэднийг эрх мэдэл албан тушаал мөнгөөр татаж чадваас бид асар их амжилтанд хүрэх, улмаар ар монголыг гартаа оруулах гол хөдөлгүүр болох тул эдгээр бүлэг хүмүүсийг бүрэн дээд хэмжээгээр ашиглах тухай заасан. 2рт нь. Өнгө мөнгө эрх мэдэлд дуртай монгол түшмэдүүдийг өөрийн тагнуулийн албанд элсүүлэх, их хэмжээний мөнгө өгч хахуульдах, албан тушаал амлах…хятад гаралтай хүмүүсийг өндөр албан тушаалд томилох, гэр бүлийн хамтаар өөрийн улсад урих, дайлах, бичлэг хийн зураг авах, гарцаагүй байдалд оруулах, тусгай албадын нөлөөнд бүрэн оруулах,мэдлэг чадвартай улс төрчдийг айлган сүрдүүлэх, нэр хүндийг нь унагах, удаан үйлчилдаг хортой хоол өгөх замаар устгах, юмны учир мэдэхгүй залуу хүмүүсийг хэвлэл мэдээлийн байгууллагад ажиллуулж, авъяас бол ердөө нэг хувь 99 хувь нь хөдөлмөр гэж ухуулах, эх орноо гэх сэтгэлтэй хүмүүсийг илрүүлэн ажлаас нь гаргах ганцаардуулах, хичээл зүтгэлийг нь мохоох, хавчих дарамтлах, ядуу хоосон байлгах,аливаа шинэ санаачилга болон бусад сайн талуудыг үгүйсгэх, хийсэн бүтээснийг нь хулгайлан авах хүмүүсийг тусгайлан томилж цөхрөлд хүргэх, нийтэд нь архинд оруулж хавчлага хийж, бүр амиа хорлох байдал руу түлхэх …гээд өчнөөн юм байгаа. Чи өөрөө харж байна шүү дээ.Ийм 11 зүйлийг зааварчилсан байгаа юм.

-Тийм байна. 4-рт, Монгол улсын иргэд түүний дотор эмэгтэйчүүдийг хятад улсын нутагт биеийг нь үнэлүүлж ашиг олох , хэрэгцээнээс гарсан эмэгтэйчүүдийг донор болгох, Хятад иргэдийг монгол эхнэртэй болгох асуудлыг зүйл бүрээр дэмжих, харах хандах хүнгүй хүүхдүүдийг монголчуудын гараар дамжуулан худалдаж авах, ганц бие хүмүүсийг донор болгон ашиглах… гэх мэт энэ ёстой аймаар юмнууд пиг дүүрэн байна шүү дээ…Энэ яг үнэн л байдаг байгаа даа. Айдас хүрмээр юм битүү байна шүү дээ?

-Би энэ материалыг нэгэнт манай тусгай байгуулгынхан олж авсан болохоор ямар нэгэн арга хэмжээ авч байгаа байх гэж бодож байна. Одоо үүнийг ярих цаг нь болсон. Манайхан дэндүү гэнэн итгэмтгий, хар сэжиггүй, зөвхөн амьжиргаатайгаа зууралдаж байгаа учраас ямар их аюул нөмөрчихөөд байгааг олж харахгүй байна. Хүн хэлэхээс наашгүй гэдэг. Тэгээд би хэлж сэрэмжлүүлж байгаа юм. Энэ хар 6-рт бүр аймаар юм байгаа биз. Манай улсаас монголд нийлүүлж байгаа хоол хүнсний асуудал дээр онцгой анхаарал тавьж ажиллах. 1. Нийлүүлж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг аажмаар чанарыг муутгах, 2. Хорт хавдар үүсгэгчийгнэмэлт тэжээл болгон оруулах 3.Бусад төрлийн хорт бодисуудыг бага багаар нэмэн ажиглалт явуулж аль нь үр дүнтэй үйлчилж байгааг тогтоож үр бүтээлтэй ажиллах… монгол төгрөгийг хуурамчаар их хэмжээгээр үйлдвэрлэн тараах, Уурхайд хятад ажилчидийг олноор ажиллуулах, том хэмжээний ашигт малтмалын ордуудыг илрүүлж америк болон бусад том гүрнүүдийн нэр барин авах, ашигт малтмал нь дууссан газарт химийн аргаар хордуулалт хийх, гүний усны урсгалд удаан уусдаг хор байршуулах, Монголд амьдрах нь гутамшиг мэтээр ойлгуулах…за тэгээд баян айлын хүүхдүүдийг хар тамхинд донтуулах …энэ бүгдийг чи өөрөө харж байна нэг ч үг үсэг зөрүүлэхгүй хэсгээс нь дурдахад л энэ шүү дээ.

-Чи ийм ноцтой баримт дэлгэхээсээ айхгүй байна уу? Нүдэндээ ч итгэмээргүй аймаар юм дүүрэн байна шүү дээ. Эргээд бодохоор бүгд хэзээний хэрэгжсэн юм шиг? Өнөөх олон траншейны хүүхдүүд бүгд алга болсон,учир битүүлгээр өчнөөн хүн нас барсан …гээд

-Юунаас ч айхавдээ, улсаараа аюулт байдалд орчихоод байхад би хар амиа хоохойлоод хаашаа одох вэ дээ. 1990 оноос хойш улс орнуудын гадаад орнуудад хандан явуулдаг бодлогыг “зөөлөн хүч” ний хэлбэрээр дамжин хэрэгжих боллоо гэж их ярьж бичиж байна. Манай чиглэлээр явуулж буй өмнөд улсын бодлого юун зөөлөн хүч, бүр аймшигтай “хар хүч”ний хэлбэрээр хэрэгжиж байгааг энэ баримт бичгээс харж байгаа биздээ. Одоо телевизийн олон сувагаар нэг их сайхан сэтгэлтэй, өгөөмөр, гэр бүлсэг, соёлтой хятад хүмүүсийн тухай цувралууд орой бүр гарч, бид хятад улстай л эдийн засгаар ойртон ажиллахгүй юм бол сөнөнө шүү дээ гэсэн яриа үгүүлэл хэлдэг хүмүүс фэйсбүүк, твитерээр дүүрлээ. Гэтэл энэ 10026 тоот баримт бичигт Монголын эдийн засгийг хятадын эрх мэдэлд бүрэн авах, монголоос гарч байгаа бүх түүхий эдийг эхний боловсруулалт хийлгэж байж зөөх, мал мах түүхий эдийг дэлхийн зах зээл дээр нэр хүндийг нь унагах үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэдэндзөвхөн товч, зүү, гоёл чимэглэлийн зүйл үйлдвэрлэх тоног төхөөрөмж л нийлүүлж бусдыг нь татгалзгэсэн байгаа юм даа.

-Одоо бид сэрж ухаарч, өөрийн зөөлөн хүчний бодлогыг сөргүүлэн тавихгүй бол “1919” он буюу зуухан жилийн өмнө тусгаар тогтнолоо тавиад туучихсан түүх давтагдахад тун ойрхон болоод байна гэж бодох боллоо.

-Би түүх давдагддаг гэж мөн ч олон хэлж байгаа даа. Бид өнөөгийн цаг үеэ ухаалгаар дүгнэн цэгнэх шаардлагатай болчихоод байна. Цаг үеэ олж харж, ойлгож, үнэлж чадаагүйгээс бид өмнөх түүхэндээ олонтой алдаж байсан. За яах вэ, бидний энэ байгаа байдал бол хөгжлийн бэрхшээл, тун удахгүй засраад сайхан болно гэх бодол бол алдаа. Одоо сэрэх цаг болсон.

Ярилцсан: Доржхандын Төрмөнх 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
САЯТАН ЖҮЖИГЧИН ЧОУ ЮНЬФАТ САРД 100 ДОЛЛАРААР АМЬДАРДАГ
2 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН О.СОДБИЛЭГ, Д.ТЭРБИШДАГВА НАР ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
6 цаг    

МОНГОЛ, ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
6 цаг    

УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ХБНГУ-ЫН БХЯ-НЫ САЙД, ДОКТОР УРСУЛА ФОН ДЕР ЛАЙЕНТЭЙ УУЛЗАВ
6 цаг    

ДЭЛХИЙН НИЙТ ЦООХОР ИРВЭСИЙН 20 ХУВЬ НЬ МОНГОЛД БАЙДАГ
6 цаг    

Жастин Бибер нууцаар гэрлэжээ
6 цаг    

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДТАЙ УУЛЗАВ
6 цаг    

ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАС НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН
6 цаг    

УМАРД СОЛОНГОСЫН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ЦУЦЛАХГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙГАА АЖ
6 цаг    

МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИД ОЛИМПООС АНХНЫ МЕДАЛЬ ХҮРТСЭН ТҮҮХЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
6 цаг    

СЭТГҮҮЛЧ ХАШОГГИЙН ТАЛААРХИ МЭДЭГДЛИЙГ ИТГЭЛ ТӨРҮҮЛСЭН ГЭЖ ХЭЛЖЭЭ
6 цаг    

ГОЛОМТ БАНК ГАДААД ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ШИЛДЭГ ХАМТРАГЧААР ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ
22 цаг    

Тоглоомын дүрэм
22 цаг    

Г.БИЛГҮҮДЭЙ: МОНГОЛ ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЯРЬЖ, БИЧИЖ БАЙГААГ Л БИД БАХАРХАЛ БОЛГОХ ЁСТОЙ
1 өдөр    

СУРАГЧИД БҮТЭЭЛЧ ЭКО АЯЛАЛД ОРОЛЦЛОО
1 өдөр    

ЦАГААННУУРЫН БООМТООР НАСЖИЛТ ХЭТЭРСЭН МИКРО АВТОБУС НЭВТРҮҮЛЭХГҮЙ
1 өдөр    

ГАЗРЫН СУУРЬ ҮНЭЛГЭЭГ 60-200 САЯ ТӨГРӨГ БОЛГОН ШИНЭЧИЛЛЭЭ
1 өдөр    

АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ СУРГАЛТ ЯВУУЛЛАА
1 өдөр    

ГАМШИГ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД СЭТГЭЛ ЗҮЙН АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛОВ
1 өдөр    

ХАЛАГДСАН ДАЙЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
1 өдөр    

ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

ХОНГОР НУТАГТАЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

ГАДААД ЗАХ ЗЭЭЛ РҮҮ МАЛЫН МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЖ БАЙНА
1 өдөр    

ХУРАНДАА МӨРДЭСТНҮҮД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
1 өдөр    

МАЛЧИД 70 ГАРУЙ МЯНГАН ТОНН ӨВС НӨӨЦӨЛЖЭЭ
1 өдөр    

Нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжих, хаваржих боломжтой гэжээ
1 өдөр    

Б.НИНЖБАДГАР: ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААГ ИРГЭД ИХ СОНГОХ БОЛСОН
1 өдөр    

НӨАТ-ЫН ЭЭЛЖИТ СУГАЛААНЫ ТОХИРОЛ МАРГААШ БОЛНО
1 өдөр    

ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
1 өдөр    

У.ТУЯА: ХОС ХЭЛНИЙ СТАНДАРТ ГЭЖ ЯРИАД БАЙВАЛ БАГШ, ХҮҮХДҮҮДЭЭ АЙДАСТ АВТУУЛЖ МАГАДГҮЙ
1 өдөр    

ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААГ ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ
1 өдөр    

Д.ТРАМП, КИМ ЖӨН УН НАРЫН ХОЁР ДАХЬ УУЛЗАЛТ ИРЭХ ОНЫ ЭХЭЭР БОЛЖ МАГАДГҮЙ
1 өдөр    

Б.НИНЖБАДГАР: ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААГ ИРГЭД ИХ СОНГОХ БОЛСОН
1 өдөр    

ШҮҮХИЙН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ТАЛААР ГОМДЛЫГ ЦАХИМААР ГАРГАНА
1 өдөр    

”ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮД БҮРДЛЭЭ
1 өдөр    

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
1 өдөр    

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ
1 өдөр    

“МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН”-ЫГ ХАНГАРЬД ОДОНГООР ШАГНАЛАА
1 өдөр    

СЭТГҮҮЛЧ ХАШОГГИЙН ҮХЛИЙН ТАЛААР МЭДЭГДЖЭЭ
1 өдөр    

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ 73 ДУГААР СУРГУУЛЬ ЦАХИМ НОМЫН САНТАЙ БОЛЛОО
1 өдөр    

100 МЯНГА ДАХЬ ӨНГӨРӨЛТИЙН НИСЛЭГИЙГ ЭНЭ САРЫН 23-НД ГҮЙЦЭТГЭНЭ
1 өдөр    

ШИЛДЭГ ОЮУТНУУДАД ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОНО
1 өдөр    

Д.ЦОГТБААТАР САЙД "ВАЛДАЙН 15 ДУГААР БАГА ХУРАЛ"-Д ОРОЛЦОВ
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД НОРВЕГИЙН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЭРНА СОЛБЕРГ БАРААЛХАВ
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АСЕМ-ЫН 12 ДУГААР УУЛЗАЛТЫН НЭГДҮГЭЭР НЭГДСЭН ХУРАЛДААНД ИЛТГЭЛ ТАВИВ
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД УНГАР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ВИКТОР ОРБАН БАРААЛХЛАА
1 өдөр    

УЛААНБААТАРТ 09-11 ХЭМ ДУЛААН БАЙНА
1 өдөр    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
1 өдөр    

“Ээжийн цэнхэр нутаг” хандивын тоглолт болно
1 өдөр    

ТОГЛООМЫН ДҮРЭМ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.