Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Г.Дашням: Хөрөнгө, менежмент дээр л тулгуурлаж хөгжсөний хүчинд хөлбөмбөг дэлхийн хаан спорт болсон биш гэж үү?

НИЙТЛЭСЭН: 2017-10-11 17:29:51
Технологи > Шинэ технологи | Сэтгэгдэл: 0

 

 

ESA: Саяхан болсон “Хүрхрээ” хөлбөмбөгийн Үндэсний дээд лигийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэн “Улаанбаатар сити” клубын ерөнхийлөгч Г.Дашнямыг “Эх сурвалжийн зочин” ярилцлагын буландаа онцлон урьж,  мэргэжлийн спортын менежмент, багийн спортын хөгжлийн талаар ярилцлаа.

Тэрээр “МТ” группийн Гүйцэтгэх захиралын албыг хашдаг бөгөөд тус групп сүүлийн хоёрхон жилийн хугацаанд хөлбөмбөгийн хөгжлийн төлөө гурван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулчихаад байгаа юм.

 

 

ESA: “Улаанбаатар сити” клуб “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 2017 оны улиралд мөнгөн медаль хүртлээ. Танд баяр хүргэхийн зэрэгцээ клубын Ерөнхийлөгчийн баярын сэтгэгдлийг хуваалцсанаар ярилцлагаа эхэлсэн нь зүйтэй болов уу?

            -Баярлалаа. Манай клуб 2016 оны гуравдугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан залуу баг. Монголын хөлбөмбөгийн үндэсний лигийн дээд ангилалд  хоёр дахь жилдээ оролцон тоглоод медалийн тавцанд хүрч чадсандаа баяртай байна. Анх оролцсон жилээ манай баг наймдугаар байрт орж байлаа. Уг нь энэ улиралд дээд лигийн аварга болох зорилт тавин өрсөлдсөн ч залуу багийн туршлага дутсан учраас медалийн тавцанд нэг шат доор зогсчихлоо.

 ESA: Та “Хангарьд сити” клубын нэр, гэрчилгээг худалдан авч өнөөгийн энэ клубыг шинээр бүрдүүлсэн байх аа? 

            -Тийм. 2015 онд “Хүрхрээ” үндэсний Нэгдүгээр лигт амжилттай тоглож дээд лигт дэвших болзлоо хангаад байсан “Хангарьд сити” клубыг багийн эзэн М.Ганбаатараас  тухайн үед 15 сая төгрөгөөр худалдан авсан юм. Энэ клубыг удирдаж эхлэхээс өмнө би дотны найз Б.Гантигийнхаа “Эф Си Улаанбаатар” клубын удирдлагын багт ажилладаг байлаа. Тэр үед л найздаа, “Хоёулаа нэг дор, нэг клубын төлөө зүтгээд яах вэ? Нэг клубыг хүчирхэгжүүлснээр хөлбөмбөгийн спорт хөгжихгүй нь тодорхой. Харин шинэ менежмент, бодлоготой олон клуб байгуулахын хэрээр энэ спорт манай оронд шинэ төвшинд гарна ” гэж хэлж байлаа. Тийн яриа өрнөсөн 2015 оноос Монголын хөлбөмбөгийн лиг ч шинэ тогтолцоо, дүрэм журамтайгаар зохион байгуулагдаж эхэлсэн нь миний шийдвэрт яах аргагүй нөлөөлсөн л дөө.  Улмаар Б.Гантиг надад баг олоход минь тусалж М.Ганбаатар ахтай холбож уулзуулснаар албан ёсоор гэрээ хийсэн түүхтэй. Гэхдээ миний хувьд багийн гэрчилгээг л худалдан авсан болохоос биш багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулалтыг явуулжшинээр бүрдүүлсэн.

 

  ESA: Хурдны морь уядаг, компанийнхаа нэр дээрээс бөх барилдуулдаг Монголын бизнесмэнүүдийн хүрээнд  тогтсон хандлагыг Та болон Б.Гантиг, Б.Билгүүн нарын залуу бизнесменүүд өөрчилж, багийн спортод хөрөнгө оруулдаг шинэ давалгааг яалт ч үгүй эхлүүлчихлээ гэж харагдаж байна?

-“Бизнесмэнүүдийг татан оруулж байж спорт шинэ шатанд гарч, хөгждөг”гэж Б.Гантигийн хэлсэнтэй би санал нийлдэг. Энэ бол дэлхийн мэргэжлийн спортын ертөнцөд хэдийнэ батлагдсан жишиг.

  ESA:Хөлбөмбөгийн үзэгч фанатын хүртдэг сэтгэлийн таашаалаас, багийн эзний мэдэрдэг сэтгэлийн таашаал хэр ялгаатай байна?

-Би Москва, Лондон, Женев хотуудад амьдралынхаа багагүй хугацааг өнгөрүүлсэн.  Энэ бол хөлбөмбөгийн хотууд. Бага залуудаа би “Спартак Москва” багийн хөгжөөн дэмжигч байлаа. Тэр үеэс л хөлбөмбөгийг зүрх сэтгэлээрээ мэдэрч, улам илүү шимтэн сонирхох болсон. Тэгэхэд л миний дотор нэг мөрөөдөл соёолж эхэлсэн нь өөрийн гэсэн клубтэй болох хүсэл.  Одоо бол багын мөрөөдлөө биелүүлсэн. Гэхдээ хөлбөмбөгийн клуб байгуулах болсон шийдвэрийг ердөө л хобби гэж огт боддоггүй. Хөлбөмбөг миний хувьд зугаа гаргах, сэтгэлийн таашаал эдлэх мэдрэмжээс хол илүү, үнэ цэнэтэй зүйл. “Улаанбаатар сити” клубийг эзэмшиж, удирдаж эхэлсэн мөчөөсөө үүнийг би спортыг хөгжүүлэх том бизнес төсөл гэж харж ирсэн. Хөлбөмбөгийн клубээ төрийн бус байгууллагын статусаар бус  “Улаанбаатар сити ХХК” нэртэйгээр  хуулийн этгээд болон бүртгүүлсэн нь үүний нэгэн нотолгоо болов уу.Миний эрхэлж буй ажил, үндсэн албан тушаал бол “МТ” группийн гүйцэтгэх захирал шүү дээ. Гэр бүлийнхээ бизнест хүчин зүтгээд есөн жил болж байна. Энэ хугацаанд бизнесийн салбараас олж авсан мэдлэг туршлагаа спорт клубыг удирдахдаа хэрэгжүүлье гэж боддог. Учир нь Монголын  аль ч спортын холбоодод  компанийн менежмент, стратеги, дүрэм журам дутагдаж байгаа юм шиг санагддаг. Харин би бизнесийн төлөвлөгөөг урьдчилан боловсруулж, судалгаа хийсний үндсэн дээр спортын бизнес рүү орсон. Тэр л төлөвлөгөөнийхөө дагуу явж байна.

 ESA: Ямар ч бизнес байсан эцсийн зорилго нь ашиг олох ганцхан философид зангилагддаг. Гэтэл өнөөгийн нөхцөлд монголын хөлбөмбөгт оруулсан зардал буцалтгүй тусламжаас өөрцгүй. Харин та болохоор үүнийг бизнес гэж харж буй нь ихээхэн хачирхалтай санагдлаа?

-Хөлбөмбөгт зориулсан хөрөнгө оруулалт нийтийн хоолны бизнес шиг тэр дороо ашигаа өгөөд эхлэхгүй нь ойлгомжтой.  Гэсэн ч манай клубт өөрөө өөрийнхөө зардлыг нөхөөд  эхлэх бололцоо нээгдэж байна. Юу вэ гэхээр, манай клуб  Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн мэдлийн цэнгэлдэх хүрээлэнтэй болох гэж байна. Түүнчлэн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах МТ группийн мэдлийн авто засварын газартаа засвар хийн өөрчилж орчин үеийн стандарт, шаардлагад нийцэхүйц спорт заал болгон ашиглаж эхлэх гэж байна. Хотын төвд байрлах тэрхүү спорт зааландаа “Улаанбаатар сити”клубын дэргэдэх хүүхдийн академиа хичээллүүлж эхлэх гэж байна. Төлөвлөгөө ёсоор мэргэжлийн гадаад дасгалжуулагчтай, сургалтын систем өндөр түвшний хөлбөмбөгийн академи ийнхүү хичээллээд эхэлвэл хүүхдээ эрүүл чийрэг болгоё, тэвчээр хатуужил суулгая, хамгийн гол нь утас, компьютерийн хамаарлаас үр хүүхдээ холдуулах гэсэн олон эцэг, эхчүүд бидэн дээр хүүхдээ дагуулж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Багийн спортоор хичээллэснээр хувь хүн бие махбодийн хөгжлөөр өсөөд зогсохгүй зан суртахууны маш олон сайн чанарыг олж авдаг. Хэдэн цагаар ч хамаагүй дэлгэц ширтээд суучихдаг, цахим орчны хамааралтай болчихсон залуу үеийг ажиглахад тэдэнд ямар ч амьд харилцаа гэдэг зүйл байхгүй болчихож. Тэгвэл хүүхэд багийн спортоор хичээллэвэл адаглаад бусадтай харилцаж сурна шүү дээ. Бидний тооцоолсон хүчин чадал болоод төлөвлөгөөгөөр ихдээ 5000 хүүхдийг академидаа хамааруулах сонирхолтой байна. 5000 гэхээр их сонсогдож магадгүй. Гэхдээ алдаг оног хичээллэдэг, болсон, болоогүй зааж сургасан нэр зүүгээд өнгөрдөг,байдаг л нэг секц, дугуйлангаас хамаагүй тохилог орчинтой, адаглаад дотроо халуун усны газартай, хувцас солих тусдаа өрөөтэй, мэргэжлийн түвшний сургалт хичээллүүлээд эхлэхэд бидний харж зорьж буй тоо ихдэхгүй гэж бодож байна. Би бизнесмэн хүн. Тиймээс үйлчлүүлэгчдийн тав тухыг нэгдүгээрт тавина. Нисэх орчимд ашиглалтад орж буй хөлбөмбөгийн том талбайгаа дан ганц клубын тоглолт, бэлтгэл сургуулилтад ашиглаад зогсохгүй албан байгууллагуудад талбайгаа түрээслүүлэх, тэмцээн уралдаан зохион байгуулаад эхлэхээр хүүхдийн академийн адил өөрөө өөрийгөө санхүүжүүлээд эхэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.     

 

 ESA: Буянт-Ухаа орчимд барьж буй танай клубын цэнгэлдэх хүрээлэнгийн талаар илүү тогтож ярилцъя. Хэдэн хүний суудалтай стадион барьж байгаа вэ. Цаашид тэр талбай дээрээ танай баг лигийн учраа багуудаа хүлээн авч тоглодог болно гэсэн үг үү?

 -Тийм. Яг л манай клубын “home ground” болно. Өөрийн талбай дээрээ лигийн тоглолт хүлээж авах учраас 3000 хүний суудалтай стадионтой болохоор бүтээн байгуулалтын ажлаа өрнүүлж байна. Энэ бүтээн байгуулалтын ажил маань дан ганц гадаа талбай, үзэгчдийн суудлаар хязгаарлагдахгүй. Дотроо хоёр багийн хувцас солих өрөөтэй, халуун усны газартай хөлбөмбөгийн цогц комплекс болох юм.

ESA: Аль ч спортын төрөлд, тэр дундаа багийн спортод нутагтаа, гэртээ тоглолт зохион байгуулж байгаа талд ялах магадлал илүү үүсдэг жамтай. Энэ нь ч “Хүрхрээ” үндэсний дээд лигийн “Эрчим”, “Хангарьд” клубүүдийн гэртээ хийсэн тоглолтын статистикаар батлагдсан. Ирэх улирлаас танай багт ч мөн ийм давуу тал үүсэх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Талбайн давуу тал гэдэг ялалтын маш том хөшүүрэг. Өдөр болгон бэлтгэл хийж тоглодог талбай дээрээ өрсөлдөгч багаа хүлээж авна гэдэг сэтгэл зүйн хувьд асар их дэмжлэг шүү дээ. Тиймээс манай багт амжилтаа улам илүү ахиулах маш том давуу тал энэ хэрээр бий болж байна гэсэн үг.

ESA: “МТ” групп хөлбөмбөгт маш их хөрөнгө зарцуулж буй нь таны ярианаас ил болж байна. Энэ бүхнийг та ганцаараа дур мэдээд шийдчихгүй нь тодорхой. Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ.ТУЗ-ийн дарга Р.Ганзоригийн зөвшөөрөл, гарын үсэг хэрэгтэй болно. Маш их төсөв шаардагдах  ажил учир багагүй л эсэргүүцэлтэй тулгардаг байх даа?

-Анхандаа төдийлөн ойлгодоггүй байсан үе бий. Ялангуяа манай аав их гайхдаг байсан. Одоо харин их дэмждэг болсон. Аав надад сүүлд, “Анх чамайг сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудалд хандаад байна гэж дүгнэж байсан. Одоо харин маш том зорилго тавьчихсан, түүндээ хүрэхийн тулд 5,10 жилээр төлөвлөгөө гаргачихаад системтэйгээр энэ ажил руу орсныг чинь харж байна” гэж хэлсэн. Ааваасаа ийм урмын үг сонсох их сайхан юм байна лээ. Мэдээжийн хэрэг, манай багийн амжилт өмнөх улирлаас эрс сайжирсан нь үүнд нөлөөлсөн байх. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн урд байрлах авто засварын газрыг спорт заал болгон өөрчлөх ажлыг ч мөн аавтайгаа зөвлөсөн.

 Монголд авто засварын газар хаа сайгүй байна. Харин үүнийг спорт танхимын зориулалтаар ашиглавал авто засварын газраас илүү гарна уу гэхээс дутахааргүй ашиг олно гэж ятгаж чадсан л даа /инээв/.

 ESA: Нууц биш бол энэ хугацаанд таниас болон танай компанийн зүгээс  монголын хөлбөмбөгт хэчнээн хэмжээний хөрөнгө оруулчихаад байгаа вэ?

-Барагцаагаар гурван тэрбум гаран төгрөгийг энэ салбарт оруулчихаад байна. Буянт-Ухаа орчимд баригдаж байгаа хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн газар шорооны ажилд л гэхэд 600 сая төгрөг зарцуулчихаад явж байна.

 

 ESA:Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэнэ гэдэг улсыншилдэг татвар төлөгч байгууллагуудын үүрэг мэт санагдавч үнэн хэрэгтээ том компаниудад үүрүүлдэг “ял” биш шүү дээ?

-Улсдаа  томоохонд тооцогддог групп, компаниуд урлаг, спортын салбарыг дэмждэг нь олон улсад тогтчихсон жишиг шүү дээ. Хамгийн ойрын жишээ болох, бидний сайн мэддэг хойд хөршийн томоохон корпорациуд байна. Оросын топ 10 компани бүгд дэргэдээ спортын клубтэй, цэнгэлдэх хүрээлэнтэй байдаг.

Манай МТ групп ОХУ-ын бүхий л нефтийн компанитай хамтын ажиллагаатай. Тиймээс ОХУ-ын тэр том корпорациудаас нэг талаараа энэ сайн жишгийг нь сурч, эх орондоо нутагшуулж байна гэсэн үг. Манай МТ групп Монгол Улсдаа татвар төлөлтийн хувиар “ТОП 5”-д ордог хуулийн этгээд. Тиймээс бизнесийн үйл ажиллагаа явуулаад ашиг орлого олж л байгаа бол тэндээсээ тодорхой хувийг эргүүлээд нийгмийн салбарт, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө зарцуулах нь үүрэг шүү дээ.

ESA: “Хүрхрээ” үндэсний дээд лигт эхний болон хоёрдахь жилдээ оролцож буй шинэ клубууд медальт байрын төлөө өрсөлдөж, харин эсрэгээрээ нэгэн цагт дээд лигт аваргалж, медальт тавцанд зогсож явсан монголын топ клубууд доод лиг рүү унахгүйн төлөө өрсөлдсөн. Энэ явдал монголын хөл бөмбөгийн лиг тоглогч төвтэй өрсөлдөөнөөс менежмент төвтэй өрсөлдөөн рүү шилжсэний илрэл боллоо гэж харж байна?

-Багууд менежментгүй бол өндөр амжилт гаргах боломжгүй нь жил ирэх тусам улам л ойлгомжтой болжирлээ. Талбай дээр гараад өрсөлдөхүйц багийн бүрэлдэхүүнтэй байх нэг хэрэг. Гэвч арын албатай байна гэдэг үүнээс ч дутахгүй амжилт авч ирэх хүчин зүйл гэдгийг ойлгох цаг болжээ. Клубын дасгалжуулагч нь захирлаа хийдэг, менежерээ, эмчээ, багшаа, сэтгэл зүйчээ хийдэг цаг үе өнгөрч байна. Энгийн логикоор бодсон ч энэ боломжгүй зүйл шүү дээ.

 ESA: Монголын хөлбөмбөг, тэр дундаа үндэсний хөлбөмбөгийн лиг мэргэжлийн төвшинд хүрэхэд  таны дурьдсанаас гадна өөр ямар тогтолцоо, зохицуулалт,  дүрэм журам үгүйлэгдэж  байна вэ?

 -Нэн тэргүүнд клуб болон тамирчдын хороонд хийсэн гэрээ албан ёсных болох хэрэгтэй байна. Тамирчдынх нь гэрээ аль хэдийнэ дуусчихсан байхад солилцоо наймааны зарчмаар өөр баг руу явах ёстой байтал зөвшөөрдөггүй. Тэр бүү хэл, өөр баг руу явах хүсэлтэй  тамирчиндаа дасгалжуулагч нь гомддог, уурладаг, зодож загнадаг бурангуй хандлага байсаар байгаа нь харамсалтай.  Мэргэжлийн лигт өрсөлдөж буй дээд түвшний клуб үнэхээр мөн л юм бол мэргэжлийн зарчмаар нь л асуудалд хандах ёстой шүү дээ. “FIFA”-гийн дүрэм журмаар батлагдчихсан солилцоо наймааны хуулиа дагах л хэрэгтэй. Гэтэл манайд дасгалжуулагч тамирчин хоёр хувийн, найзан дундаа харилцаатайгаас болж эргээд тамирчны ирээдүй хохирч байна. Үнэхээр шилдэг тамирчнаа клубтээ авч үлдээхийг хүсэж байвал манай тавьсан саналаас илүү цалингийн саналыг л санал болгож, тэр дагуу гэрээгээ хийгээд баталгаажуулах ёстой.

 ESA: Тэгвэл манай хөлбөмбөгийн ертөнцөд үгүйлэгдэж байгаа цоо шинэ ажлын орон тоо ньхөлбөмбөгийн агент юм биш үү?

-Гарцаагүй үнэн. Энэ ажлыг хийх сонирхолтой, албан ёсны лицензтэй агент болох хүсэлтэй монгол залуус хөлбөмбөгийн хөгжлийн шаардлагаа дагаад гараад ирчихэж. Энэ бол үнэхээр алсыг харж чадсан ажил. Ирээдүйд эрэлттэй болох шинэ мэргэжил шүү дээ. Монголын хөлбөмбөгт агентууд орон зайгаа олж чадвал солилцоо наймаа хийгдэх зарчим ч амар болно. Сонирхсон тамирчнаа багтаа элсүүлэхийн тулд клубын дасгалжуулагчийг нь царайчилмааргүй байна шүү дээ. Агенттай нь л хууль дүрмийн дагуу хэлэлцээр хийдэг болмоор байгаа юм. 

  ESA: Монголын хөлбөмбөгийн холбоо солилцоо наймаатай холбоотой асуудалд хяналтыг хэр тавьж байна вэ. Хууль дүрмийг баримтлуулах тал дээр дорвитой ажиллаж чадаж байгаа юу?

-Монголын хөлбөмбөгийн холбоо энэ чиглэлд маш сайн анхаарч ажиллаж байгааг магтах хэрэгтэй.Үүнтэй холбоотойгоор,  манай багт тулгарсан нэг жишээг дурдъя. “Хоромхон” клубын тамирчинг өөрийн багт элсүүлэхийн тулд МХБХ, “Хоромхон” клубын удирдлага, манай клубын менежер гэсэн гурвалсан уулзалтыг хийсэн юм. Гэтэл “Хоромхон” клуб тухайн тамирчинг авч үлдэхийн тулд хуурамч гэрээ хийсэн нь илэрсэн. Ингээд холбоо “Хоромхон” клубт хатуу анхааруулга өгсөн. Холбоо олон улсын дүрмийн дагуу маш зөв ажилласан.

 ESA: Монголын хөлбөмбөгт өрнөж буй энэ мэт өөрчлөлт шинэчлэл, шинэ тутам тулгарч буй асуудлаас шалтгаалж  шинэ клубын эзэд болон хуучинсаг үзэлтэй дасгалжуулагч нарын хооронд багагүй үл ойлголцол тулгарч байх шигээ?

-Ахмад үеэ хүндлэлгүй яахав. Тэдний монголын хөлбөмбөгт гүйцэтгэсэн гавъяаг бид үргэлж санаж явах хэрэгтэй. Түүхээ мартаж болохгүй. Гэхдээ хуучин дассан цаг үе шигээ сэтгээд өнөөгийн зах зээлийн тогтолцоотой хөл нийлүүлж чадахгүй байвал хатуухан хэлэхэд доод лиг л хүлээж байна.

 

  ESA: “Атлетик 220” клубын эзэн Б.Билгүүн, “Эф Си Улаанбаатар” клубын эзэн Б.Гантиг та нарыг “мөнгөөр амжилтыг худалдаж авлаа” гэж шүүмжлэх юм?

-Мөнгө зарцуулахгүйгээр тэгвэл яаж амжилтад хүрэх гээд байгаа юм. Хөрөнгө мөнгө, менежмент дээр л тулгуурлаж хөгжсөний хүчинд хөлбөмбөг дэлхийн хаан спорт болсон биш гэж үү.

Монголын маш олон дасгалжуулагч нар биднийг тэгж шүүмжилдгийг дуулсан. Үнэндээ маш их гайхсан. Араар муулаад явдаг тэр хүмүүс манай клуб дотроо ямар зарчмаар ажилладгийг мэдэхгүй шүү дээ. Дан ганц мөнгө байлаа гээд болчихдог зүйл биш. Үүний цаана маш том арын алба ажиллаж байна. Маш хатуу чанга хөдөлмөрийн гэрээ,  хариуцлагын тогтолцоо манай багт мөрдөгддөг учраас бид өнөөгийн амжилтанд хүрсэн юм. Клубын дотоод дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд ямар ч шилдэг тамирчин байсан багаас явах заалттай. Би ч энэ зарчим дээр хатуу зогсдог.

 ESA: Багийн эзнээс зайлшгүй асуух нэг сэдэв бол легионер тамирчдын хөдөлмөрийн гэрээ, визний хугацаатай холбоотой хүндрэл. Танай клубт үүнтэй холбоотой ямар хүндрэл тулгарч байна вэ?

-Манай дээр үүсдэг төвөгтэй асуудлын нэг нь яалт ч үгүй энэ л дээ. Манай Япон тамирчин сар болгон Эрээн орж “туг тойрчихоод”  ирдэг.  Орос тамирчин маань Улаан-Үүд орчихоод ирдэг байх жишээний. Манайх легионер тамирчдын визний асуудал дээр үнэхээр туршлагагүйн улмаас ийм хүндрэлтэй тулгарчихлаа. Уг нь бол Монголын хилээр орж ирэхээс нь өмнө Гадаадын иргэн харъяатын газарт мэдээллээ өгөөд танилцуулчихвал ийм хүндрэл үүсдэггүй юм байна лээ. Үүнийг манай хөлбөмбөгийн болон, сагсны багууд мэдээд авчихад илүүдэхгүй юм билээ. Сар сараар виз сунгана гэдэг тэрнээс ч их зардал, чирэгдэлтэй тулгардаг юм билээ.

 ESA: Энэ улирал танай клубын хувьд амжилт арвин жил болж өнгөрлөө. Ирэх улиралд дээд лигийн цомыг хүртэнэ гэсэн танай клубын амбиц ч тодорхой байна. Харин алсын хараа, хэтийн зорилгоо хуваалцаач?

         -Би дээр хариултандаа дурьдсан. Энэ бол урт хугацааны бизнес төсөл. Нэг, хоёр жил идэвхитэй хөрөнгө оруулалт хийгээд үндэсний дээд лигт түрүүлж үзчихээрээ сонирхол буураад зогсоочих төсөл биш. Би энэ клубээ ач, зээдээ өвлүүлнэ гэж хүсдэг. 100 гаран жилийн түүхтэй, хэдэн жарныг дамнасан том клубүүд шиг замналыг туулаасай гэж хүсч байна. Урт хугацааны түүх цаг хугацааг туулахын тулд манай клуб эхлээдөөрийн гэсэн фанатуудтай болохыг зорьж байна. Хөгжөөн дэмжигчгүй, фанатуудын дэмжлэггүй хөлбөмбөг гэж байхгүй шүү дээ.Мөн ганц дотоодын лигтээ оролцдог бус азийн клубүүдийн өрсөлдөөн рүү нэн тэргүүнд хөл тавихыг хүсч байна.  Ингэж гадаад зах зээл рүү, тивийн төвшинд өрсөлдөхүйц болохын тулд одоо оруулж буй хөрөнгө оруулалтаа ч 4, 5 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

http://ekhsurvalj.mn/

 

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.