Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

П.Даваацэрэн: Залуусыг заавал гитар гэлтгүй ямар нэг хөгжмийн зэмсэг тоглоод сурчихаасай гэж хүсдэг

НИЙТЛЭСЭН: 2017-10-06 11:57:58
Бусад > Дуу хөгжим | Сэтгэгдэл: 0

Монголын гитар сонирхогч залуусыг мянга мянгаар нь нэмж чадсан “DGL” сургалтын төвийн захирал П.Даваацэрэнтэй ярилцлаа.

-Арван жилийн хугацаанд хүүхэд залуучуудад, гитар хөгжмийг зааж сургаж ирсэн байна. Удахгүй болох “Daavka Acoustic Day” арга хэмжээнийхээ  талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Анх 2013 онд 200 гаруй гитарчдыг нэгтгэж, Флаш моб хийх санаа төрж байсан юм. Тэр үед гитарчдаа цуглуулж чадсан ч олон хүмүүст нэг аяыг заана гэдэг маш хүндрэлтэй байсан. Зуны улирал байсныг ч хэлэх үү бэлтгэлдээ ирэхгүй, цуглаж чадахгүй байсаар больж билээ. Ер нь том хэмжээний өдөрлөг хийх санаа, аль олон жилийн өмнө төрж байсан юм. Одоо л бодсон бодлоо хэрэгжүүлэх гэж байна даа. Сүүлийн жилүүдэд гитар сурах сонирхолтой залуучууд нэмэгдсээр байна. Эдгээр залуучуудад зориулж гитар хөгжим сурахад юу нь төвөгтэй байдаг, амархан зүйл нь юу байна гэх мэт сэдвийн дагуу чөлөөтэй ярилцах болно. Мөн ирсэн залуучууд хоорондоо танилцаж нөхөрлөх ч юм уу туршлага солилцож нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөгөөсэй гэж хүсч байгаа. Дээрээс нь надаас хүссэн асуултаа асууж заавар зөвлөгөө авах тийм л нэг өдрийг бий болгох гэж зорьж байна. Өдөрлөгт ямар ч насны хүмүүс ирж болно. Чиний гитар тоглож чадах чадахгүй чинь хамаагүй ирэхийг хүссэн хүн болгонд нээлттэй. Бас өдөрлөгөө сонирхолтой байлгахын үүднээс хамтлаг дуучид ирж аккустик хувилбараар өөрсдийн хит гэсэн дуунуудаа тоглож сонирхуулах юм. Мөн шавь нар маань бэлдэж ирсэн тоглолтуудаа тавина. Миний мөрөөдөл гэх юм уу даа олон хүнд гитар хөгжмийг зөв зааж чиглүүлээд өгчих юмсан гэж бодож л зорьж явна.

-“DGL гитар сургалтын төвийг ажиллуулаад хэр удаж байна. Сургалтынхаа талаар танилцуулаач?

-“DGL” сургалтын төв маань 2010 оноос хойш үйл ажиллагаа эхлүүлээд явж байгаа. Манай сургалтын төв нийт 3200 хүүхэд, залуучуудыг гитар хөгжмийн боловсрол руу чиглүүлсэн. Энэ жил найман жилийн ой маань тохиож байгаа. Ойдоо зориулж олон ажил төлөвлөсөн бөгөөд эхнээсээ ажил хэрэг болж байна даа. “DGL” төв маань дан ганц гитар хөгжмөөр сургалт явуулах биш морин хуур, үкүлэлэ гитарын сургалтуудтай болж өргөжиж байгаа. Миний хувьд олон хүмүүст гитар заах зорилготойгоор анх хичээл зааж эхэлж байв. Ер нь бол мөнгөний төлөө биш залуучуудыг гитар тоглоод сурчихаасай гэсэн чин хүслийн үүднээс л эрмэлзэж явна. Энэ зорилго маань биеллээ олоод олон хүмүүст хүрсэнд их баяртай байдаг. Манай сургалтын багш нар гэвэл, “Tiger Fish” хамтлагт дуулж байсан Аззаяа Үкүлэлэ гитарыг зааж байгаа. Харин морин хуурыг Галаа гээд залуу зааж байна. Нийт найман хүний бүрэлдэхүүнтэй “DGL” сургалтын төв маань Эрдэнэт болон Улаанбаатар хотод гурван салбартай.

-Хөгжим бүжгийн коллежийн мэргэжлийн жазз хөгжмийн ангид сурч байгаа гэж дуулсан. Сургуулиа төгсчихсөн үү?

-Ер нь бол олон мэргэжилтэй хүн л дээ би. Хамгийн анх арван жилээ төгсчихөөд СУИС-д концерт мистерийн ангид элсэн орж байлаа. Гуравдугаар курсийн оюутан болтлоо суралцсан. Тэгээд Сингапур Улсад зочид буудлын зохион байгуулагч мэргэжлээр суралцаж төгссөн юм. Дараа нь Монголдоо ирчихээд англи хэлний орчуулагчаар мөн Удирдлагын Академид нийгмийн удирдлагын ангийг дүүргэсэн. Энд суралцаж байхдаа СУИС-ийн концерт мистер мэргэжлээ хамгаалсан. Ингээд яриад байхаар хөгжмийн гэсэн тодотголтой зүйл огт байхгүй байгаа биз. Яагаад гэвэл Монголд мэргэжлийн гитарчны анги гэж байдаггүй байхгүй юу. Гэхдээ мэргэжлийн гитарчин гэсэн бакалаврын дипломтой хүмүүс гэвэл гарын арван хуруунд багтах хүмүүс бий. Үүнд Мөнх-Оргил ах, Баянмонгол чуулгын удирдаач Ганбат багш, Fire хамтлагийн дуучин Далай, X-VIT хамтлагийн гитарчин Түшиг ах яг ингээд л болоо. Эдгээр хүмүүс би мэргэжлийн гитарчин шүү гэсэн үзүүлэх юмтай. Харин миний хувьд мэргэжлийн гэж хэлэгдэх гитарчдын тоонд орчих гээд явж байгаа нь энэ юм. Дараа жил сургуулиа төгсөнө.

ГИТАР ЗААДАГ ЗАЛУУ Л ГЭЖ МЭДЭХЭЭС ХАМТЛАГИЙН ГИТАРЧИН ГЭЖ БАРАГ МЭДЭХГҮЙ

-Өмнө нь “BERD” хамтлаг гэж гарч ирж байсан шүү дээ. Хамтлагийн тухайд тарчихсан уу, хэсэг зуур уран бүтээлээ завсарлаж байна уу?

-/инээв/ Тарах ч юу байхав дээ чааваас. “BERD” ерөөсөө хоёрхон гишүүнтэй хамтлаг. Бид хоёр арван жилийн найзууд, бөмбөрчин маань өөрөө дуулдаг харин  би гитарчин нь. Хамгийн анх долоон хүний бүрэлдэхүүнтэй “Шүүдрийн Дусал” гэдэг нэртэй хамтлаг байсан. Тэгээд бид хоёр үлдсэнээр “BERD” хамтлаг болж өөрчлөгдсөн юм. Яг үнэнийг хэлэхэд жаахан гомдож явдаг. Уг нь Монголын хамгийн анхны нью метал, ред рок хамтлаг. Шударга хэлэхэд биднийг хэн ч тоодоггүй, сонсдоггүй байсан. Одоо ч бараг хэн ч сонсохгүй байх. Тухайн үед хамтлаг найман уран бүтээлтэй байсан. Цомог гаргах ажил дээрээ явж байгаад больчихсон юм. Хэчнээн хамтлаг гэдэг чинь хоёулахнаа байсан ч гэсэн нэг нэгнийх нь ажил болж өгдөггүй юм байна лээ. Тэгээд таръя гээд тарчихсан юм байхгүй, хэсэг зогссон ч гэхэд хаашаа юм, мэдэхгүй нэг иймэрхүү л байна даа. Ёстой санаагүй асуулт асуучихлаа. Ойрын хэдэн жил хамтлагийнхаа тухай хүмүүстэй ярьж байгаагүй юм байна. Ерөнхийдөө “BERD” хамтлагийн гитарчин гэдгийг хүмүүс мэдэхгүй байх өө, гитар заадаг л залуу гэдгээр нь мэдэхээс биш тэр хамтлагийн гитарчин гэдгийг цөөхөн л хүмүүс мэдэх байх.

-Анх “NTV” телевизээр нэг жаахан хүүхэд гитар хөгжмийг хэрхэн сурах вэ, яаж хөглөх вэ гээд л гарч ирж байсан. Тэгвэл тэрнээс хойш гитар сонирхдог залуучууд ихэссэн юм шиг санагддаг л даа?

-Өөрийгөө магтчих гээд байгаа юм болох гээд байна л даа. Яг үнэнийг хэлэхэд 2000 онд намайг гитар сурч байхад хэн ч сонирхдоггүй байсан. Тухайн үед хип хоп хөгжмөөр битүү амьсгалж байсан үе шүү дээ. Тэр үед надад гитар олддоггүй байлаа. Хүний гитарыг гуйж бэлддэг байсан. Тооны дэвтрийн цаасан дээр гитарын утас зурж байгаад л тоглож байгаа юм шиг л үздэг байлаа. Ярих юм бол зөндөө юм болно. Ер нь би их азтай л даа. 2009 онд Сингапурт сурч ирчихээд байх үед найз маань “40 минутын хүүхдийн нэвтрүүлэг байна. Чи нэг 15 минутын булан хийгээд үзээч” гэж надад санал тавьсан юм. Тухайн үед 18-тай жаахан хүүхэд их л зоригтой байж дээ. Тэгээд тухайн ондоо нэвтрүүлгийнхээ анхны дугаарыг цацаж байсан юм. Тэр үед гитар үүрсэн залуучууд нэг ч харагддаггүй байв. Нэвтрүүлэг маань цацагдаж эхэлснээс хойш яг гурван жилийн дараа жигдрээд ирэхэд гитар сонирхдог залуус маш их нэмэгдсэн юм шиг санагдсан. Эхний дөрвөн дугаарт гитарын суурь хичээл зааж дууссан. Тэгээд л шууд л finger style заагаад явчихсан юм. Учир нь Сингапурт сурч байхдаа энэ төрлийг мэдэж авсан. Тэгээд л үүнийг л тоглох ёстой юм байна гэж ойлгож эхэлсэн. Бүхэл бүтэн нэг хамтлагийн дууг ганцаараа тоглож болдог нь надад маш их таалагдсан л даа. Энэ нь ч хүүхдүүдэд маш их нөлөөлж, finger style-ыг сонирхох болсон шүү. “NTV” телевиз 2009 онд гитар тоглож чаддаг залуучууд хэчнээн байдаг вэ гэсэн судалгаа хийхэд Улаанбаатар хотод мянга гаруй хүн тоглодог гэсэн үзүүлэлт гарч байсан санагдаж байна. Түүнээс хойш 2012 онд дахиад судалгаа хийж үзэхэд найман мянга болтлоо өсчихсөн байсан. Үүнийг ажиглаад байхад нэвтрүүлэг маань үнэхээр маш олон залуучуудад нөлөөлж чадсан нь харагдаж байгаа юм. “440Нz” Нэвтрүүлэг маань тасралтгүй гараад есөн жилийн хугацааг үджээ. Ерөнхийдөө олон хүн нэвтрүүлгээр маань гитар гэдэг хөгжимтэй танилцаж дээ гэж боддог. Тухайн үед нэвтрүүлэг хийе гэж санаа гаргасан хүмүүст болон “NTV” телевизийн хамт олонд баярлаж явдаг.

ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШН ХИЙХ НЬ МИНИЙ МӨРӨӨДӨЛ БАЙВ

-Гитар дөнгөж сурч буй хүүхдүүдэд маш хэрэгтэй зүйл хийж яваа нь анзаарагддаг. Жишээ нь гар утасны аппликейшн мөн юүтүбээр болон цахим хуудсаараа бичлэг хийж зааж өгч байна гээд яриад байвал зөндөө зүйл хийж байна, энэ талаар?

-Миний үеийн залуучуудад дутагдаад байсан зүйлийг хийх гэж хичээж явна. Гитар сурах гарын авлага аль дээр үед гаргаж байсан. Харин үүнийгээ ном болгох гэж таван жилийн хугацааг зарцуулж байна даа. Ер нь бол дуусчихсан редакторлуулах ажил үлдчихсэн байгаа. Аппликейшны хувьд ёстой таны хэлдгээр гитар сонирхогч залуучуудад хэрэг болсон байх. Гараад гурван жил болж байх шиг байна. Монголын хамгийн анхны утасны аппликейшныг хийх юмсан гэж мөрөөддөг байлаа. Тэр үед гурван сая гаруй төгрөгөөр хийлгэж байсан. Гоё цар хүрээтэй аппликейшн байгаасай гэж хүсч, тэрийгээ ч хийж чадсан гэж боддог. Сонирхолтой юм ярихад My Voice болж байх үеэр очиход хүүхдүүд гитараа барьчихсан аппликейшныг нээчихээд эхэнд явдаг ая нь шууд дуугарахаар их сайхан санагдаж байж билээ. Гитар сонирхдог залуустаа олон зүйл үлдээхийг бодож л явна. Залуучуудыгаа хөгжмөөр боловсроосой, заавал мундаг тоглодог байх шаардлагагүй найз нөхөдтэйгээ уулзахдаа ганц хоёр ая тоглочихдог байгаасай, Монголын залуучууд бүгдээрээ ямар нэгэн хөгжмийн зэмсэг тоглоод сурчихаасай гэж бодож явдаг даа. Энэ бол миний мөрөөдлийн маань нэг хэсэг.

-Гитар сурч буй залуучуудад хандаж хэлэх үг юу байна. Сүүлийн мөчийг танд үлдээе?

-Гитар сонирхож байгаа, тоглох гэж байгаа мөн тоглож байгаа залуучуудад хандаж хэлэхэд яг энэ гитарчин шиг болох юмсан тэрний стилиэр тоглож сурах юмсан гэж битгий бод. Хэрвээ тэгж бодож байвал та өөрийнхөө тоглох чиг хандлагыг олж чадахгүй зүгээр л хуулбарлагч болно. Тэгэхээр өөрөөсөө асуух хэрэгтэй. Яг ямар урсгалаар тоглох гэж байгаа билээ, юунд хүрэх гэж байгаа гэдгээ ойлгочихвол болно доо. Өөрөөр хэлбэл өөрөө өөртөө номер нэг байна гэдэг хамгийн гоё. Гэхдээ санаа авах гитарчинтай байгаарай гэж хэлмээр байна. Мөн  өөрийн гэсэн зорилготой, мөрөөдөлтэй амьдраарай. Бүх юмыг сайхнаар бодож яваарай гэж хэлье.

Ч.Цэрэн

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.