Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Д.Гансүрэн: ЭРЭЭНЦАВЫН ТЭМДЭГЛЭЛ

НИЙТЛЭСЭН: 2017-09-18 16:48:14
Чөлөөт цаг > Уран зохиол | Сэтгэгдэл: 0

Замыг хол гэж бодсонгүй.Хэрлэн тооноо төлөөлсөн бидний хэдэн нөхөд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Энхжаргал,А.Түмэнбаяр,Сэр-Одын шагналт яруу найрагч Ш.Батцэцэг,Утга зохиолын төлөө шагналт яруу найрагч Бааваа,яруу найрагч Амаржаргал тэргүүт бидний хэдэн нөхөд зөвхөн Д.Нямсүрэн ахын 70 насны ой,Зүүн гурван аймгийн зохиолчдын уулзалт гэсэн гэгээн хүслээр хуран Чингис хотоос хөдлөв.

Хуран гэдэг нь Б.Энхжаргал Биндэрээс Ш.Батцэцэг Дарханаас, А.Түмэнбаяр Улаанбаатараас тэгээд мэдээж би Батширээтээс аймагт нийлэлдэн Бааваа, Амаржаргал хоёрыгоо хаман авч зургуул болсон хэрэг. Гарахын үесэд аймгийн засаг дарга Н.Ганбямбатай уулзалдан хэрэг зоригоо хэлэлцсэнийх очиж ирэх бензинээ базаалгаж авснаа энд дурдахгүй өнгөрч болохгүй. Мөн Аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Бат-Эрдэнэ 40 мянган төгрөгөнд бензин хийж нэмэр болгов. Ямар боловч аймгийн удирдлагууд сэтгэл гарган хөөрцөглөж бидний хэдэн шаврай нарт сэтгэл сунгасанд чин сэтгэлээс талархсуу. Ингээд л аяны зам Б.Энхжаргалын минь духараа хоёр эхэлсэн дээ. Юун түрүүнд бид Б.Энхжаргалын уух эрхийг хязгаарлан мөнгө,утас зэргийг нь журамлан хураан авч Ш.Батцэцэгт тоо ёсоор нь хүлээлгэн өгч протокол хөтлөв.Түмэнцогтын гуанз хүрэхийн үесэд хотынхон буюу М.Саруулдалай захирал тэргүүтэн Чингис хотод гүнцэглэн хөдөлж байгаа тухай болоод Д.Нямсүрэн сангийн тэргүүн Дарь.Сүхбаатар тэргүүтэн Эрээнцав хэдийн орж байгаа сураг сонор мялаав.

Чойбалсан хотоос Дорнод хилийн харуулын “хар” цамхаг Жамбал байн байн утас цохин биднийгээ хүлээн тэсэн ядаж байгаа бололтой.Ийн “гурван үгт”Б.Энхжаргалаараа наадам хийн явсаар Чойбалсан хүрэхийн үесэд утас цохивол Жамбал өөрийн торгон цэрэг Мөнхсайхантайгаа бэлэн угтан авч Чойбалсан өртөөн дээр үдшийн зоогонд оруулж бидний магнайг тэнийлгэн ходоодыг баярлуулав.Гурван үгт гэхийн утга нь энэ үесэд Энхжаргал минь “Духариа байна гүү”,”Миний утаhан хаанаби”,”Мүнгымни үгэгты” гэх гуравхан өгүүлбэрээс өөр юу ч ярилгүй Дорнод хүрсэний учир болой.Оройн зоог өндөрлөхийн үесэд духариа гарч ирэн Энхжаргалыг минь дуу оруулав.Мэдээж энэ бүх зоог гүнцэгийг барьж биднийг хүндэлсэн Чойбалсан өртөөний хамт олонд гүн талархал илэрхийлье.

Яруу найрагч уран бүтээлчдийн дунд үг хэлээ цэгнэж явахгүй бол болохгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Харин яруу найрагч өөрөө хэл нь халтирах гэж байдаг юм байна. Жамбал биднийг угтан сархад сөгнөн эхний дугарааг надад барихад нь би ч сурснаараа олон юм ярьж байгаад л -Та нарыг минь Янжинлхам ивээг гээд л тавьчихлаа. Гэтэл тэндээс Энхжаргал маань дав дажгүй –Янжинлхам чинь манай Жамбалай hамган байх аа гэдэг байгаа.Ингээд л Энхжаргал минь ирэн иртлээ Янжинлхамын нөхөр нэртэй явсан даа.Хооллож дуусгаад байтал Таван гавьяат тэргүүтэй хотынхон хүрэлцэн ирж хэсэг бужигналдан хөл хөөрцөг болцгоосны эцэс дор Хэрлэнтоонынхон бид Рааш даргын вагон таксинд суухгүйгээр шийдэн өөрсдийн унаагаараа Мөнхсайхан хэмээх жихадын дайчин мэт сахал үсэндээ дарагдсан яруу найрагч залуугаар газарч хийн Эрээнцавыг шөнө дөлдүүлэн зорьж шөнийн 02 цагт хүрэлцэн очиж Д.Нямсүрэн ахын нэрэмжит Ерөнхий боловсролын дунд сургуулийн дотуур байранд нэгэн өрөөг эзэгнэн нойрсохоор хэвтэж эхний өдрийн аянаа дуусгав. 2017 оны 09 –р сарын 09 ний өглөө.

Тухалж амарсан бидний хэдэн нөхөд өндийхөд вагон такситай хэд араас ирж таарч өглөөний цайндаа Эрээнцавын сургуулийн дотуур байрны цайны газар тухлав.Багш,ажилчид нь ажилсаг юм.Дөч гаруй нөхдийг хүлээлгэж чилээсэнгүй бужигнуулаад л яах ийхийн зуургүй цайлаад гаргачихлаа.Багш ажилчид нь шуран юм.Ийн хөөрөлдсөөр автобусанд тухлан Д.Нямсүрэн найрагчыг онголсон газрыг эргэхээр одож би гэгч зургаан цагаан мэнгэтэй шаврай хөвгүүн ард үлдэн сургууль соёлын газраар нь сэлгүүцэн Д.Нямсүрэн найрагчын хөшөөтэй хөөрөлдөхийн ялдар Сургуулийнхаа сүлд дууг үүдэндээ хөшөө болгон сүндэрлүүлсэнд ихэд олзуурхав.Багш ажилчид нь найрагт дуртай юм.Удалгүй дуу шуугаа хураасан нөхөд минь ирцгээж тэдний минь сэтгэлийн утсыг хөндөн хөглөхөөр сурагчид нь авьяасаа уудлан дуулж бүжиглэж гарав.Олуулаа дуулах юм.Олуулаа бүжиглэх юм.Оорцог ганцаар ер авьяасаа сорьсонгүй.Эндээс хамт олгы төлөвшлийг харж болмоор санагдсанаа нуух юун.

Мэргэжлийн дуу хөгжмийн багшгүй гэсэн. Математикийн багш нь бүжиг дэглэдэг юм гэсэн.

Дөч тавин сурагч Чойдог агсны Жалам харыг бүжиглэхээр өөрийн мэдэлгүй бахархах сэтгэл төрсөн.Дөч тавиулаа нийлэн хоороор Дөрвөн цагийг дуулах нь самсаа нэрж байна лээ.Дараа нь тоглосон сурагчдын тоглолт.Орос дуунуудын уянгалаг аялгуу,Найрал дуу,Удаан сууж чадалгүй гарсан.Удвал нулимсаа нэрж юун тоглолт үзэх болох шинжтэй.Багш сурагчид нь авьяаслаг юм.Найргчийн гэргий Хандмаа эгч,Д.Нямсүрэн сангийн тэргүүн Дарь.Сүхбаатар,МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай,ЕБС-ийн захирал Мөнхцэцэг,Жүжигчин Оюун,Хөшөөг барьсан барималч Дүүрэнтөгс дурсамжууд хөвөрсөөр.Анх удаагаа гэхэд болохоор Д.Нямсүрэн ахын хөшөөнд сурагчдын түүсэн,тарьсан амьд цэцгийн баглаа өргөлөө.Д.Нямсүрэн ах баярласандаа инээмсэглэж байна лээ.Багш сурагчид нь санаачлагатай юм.Оройн хүлээн авалт,Үл тасрах дурсамж хөвөрсөн хуучууд.Шөнөжин асгарсан Эрээнцавын бороо.Өглөө гуниг бөгтөрчихсөн мэт Эрээнцавын тэнгэр дор “Улз голын дугуйлан” яруу найрагчдын чөлөөт уншлага.

Банзайн Хүрэлтогоо андын сандлаа тэврэн тайзнаа гарч ирсэн шүлгээ дуудах халуун сэтгэл,Дашзэвэгийн Мөнхтөр андын догдлол гэгээн мартагнал,Магадгүй Д.Нямсүрэн ах шүлгийг чинь Эрээнцавынхаа тэнгэр дор сонсохыг хүссэн биз ээ.Тайзнаа мартсан шүлгээ гадаа гарч ирсэнээ дуржигнуулахыг бодоход надад л тэгж санагдсан.Унам доголж нуруундаа түүртсээр Чойбалсанд ирсэн Ж.Нэргүйн нурууг яруу найрагч С.Амартайван анд минь барин илааршуулаад Эрээнцавд ирэхдээ Ж.Нэргүй минь бараг л гүйх нь халаг байсныг энд зориуд дурдалтай.Мэдээж хархан багын анд хархан нүдтэй Нэргүйгээ Эрээнцавд таягтай унам доголонгоор харахыг хүсээгүй биз ээ гэж Ж.Нэргүйдээ хэлэхдээ л асгармаар болоод харцаа буруулан эргэсэн.Эцэст нь энэ бүхний оргилыг дархлагч Хандмаа эгчийн минь халуун сэтгэл.Ямар гоё юм бэ.Өөрийн гэрээ танаад хумиад нэг талд нь Д.Нямсүрэн ахын номын сүм,гэгээн өргөө байгуулчихжээ.Ж.Нэргүйг үгийн инжаан гэж бодсон бас уртай дархан байсан юм байна.Түүний дархалж бэлэглэсэн бичгийн машин гойд сонирхол татсан шүү.Тэгээд мэдээж эрхэм хүний над дур бичээд явуулж амжилгүй орхисон захидал.Хандмаа эгчийгээ нутагтаа урьсан.Ирнэ гэж байна лээ.Хандмаа эгч минь таван охин хоёр хөвүүдийнхээ хайранд,найрагч ханынхаа буянд жаргаж сууна лээ.

Ийн Эрээнцавын тэмдэглэлээ өндөрлөж байна.

Бодоод байх нээ Эрээнцавын Нямсүрэн үү,Нямсүрэнгийн Эрээнцав уу..,Ямар боловч Нямсүрэн ах Эрээнцавд аж төрснөөрөө Эрээнцавыг Монголын тосгон болгон дуурсгажээ.Магадгүй Нямсүрэн ахыг Эрээнцав тосож авсанаараа Монголын тосгон болж алдаршсан ч байж болох юм.Гэхдээ л энэ хоёр нэр салшгүй хамтдаа байж он онд дурсагдаж байх нь лавтай. Эрээнцавд бороо орох сайхан юм.

ЭРЭЭНЦАВД Л БИЧИХ ХЭЛБЭРГҮЙ ДҮРСЛЭЛ

Яруу найраг шиг цэнхэр салхи Улиасны навчсыг хөглөөд

Эрээнцав, Хормой нь дэрвэх охидын Улаахан хацар шиг үзэсгэлэнтэй юм.

НАМАР ИРЭХ САЙХАН ЮМ.

Ятга шанзын эгшигнээс ардын дуу шиг Хандмаа эгч дуурьсан нар ичээн тормолзоод

Эрээнцав, Их гүрний үзүүрээс тасдаж амталсан

Зүсэм талх шиг амттай юм НАМАР БОЛОХ САЙХАН ЮМ.

Гэгэлгэн хонгорын амталж дуусаагүй Улаахан уруулууд энд тэнд нисэлдээд

Эрээнцав,”Ууж баралгүй орхисон бүсгүй хүний” Хайр шингээсэн өдөөлттэй илчлэг юм

НАМАР ДУУЛАХ САЙХАН ЮМ.

Жамбалгарав шиг өндөр хөх тэнгэрээс

Ганц сувдан дусал Амартайвны сэтгэлээр дамжин

Нэргүйн нурууг илбэн илааршуулаад

Эрээнцав, Их андлалын сэтгэлийн үзүүрийг шувууны үүрэнд дүрээд

Тэгээд мэдээж Нямсүрэн тонгойн ширтэхдээ уясан унагах

Ганц сувдан нулимс шиг тунгалаг юм. НАМАР УЙЛАХ САЙХАН ЮМ.

Үзэсгэлэнтэй, амттай, илчтэй, тунгалаг бүхний зохирол

Эрээнцавд өвс, улиас, цэцэг, чулуу болж төрсөн ч

Хайрын гэрэлт сүншигтэй юмаа,

Номхон далайн түлхэлт дөрвөн мянган бээрийн чанадаас бус

Дэргэд бүсгүйн хэвлээс мэдрэгдэн дэгдэлхийлсээр

Сая дүүрэх 18-ны сарыг тэргэлтүүлэн гийлгэх

Тийм зөнгийн шидэт юм.

Нямсүрэнгийн Эрээнцав

Намар хагдарч буй цэцэгсийн дэлбээг чийглэчихээд

Нар өөд саравчлан харж зогсоо шүүдрийн дусал юм

НАМАР ТАЙТГАРАХ БОРОО ОРОХ ШИГ САЙХАН ЮМ АА.

2017.09.09 гэж бичиглэн Нямсүрэнгийн Эрээнцавчуудад уншиж өгчихөөд сэтгэлээ цатган буцаж явнам.Ахиад ирнээ гэсэн сэтгэлийн шившлэгтэй мэдээж хархан багын анд Янжинлхамын нөхөртэйгөө хамт Хэрлэнтоонын хэдтэйгээ шүү.,.

2017.09.13

Харнууд Д.Гансүрэн

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.