Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2017 оны 09-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хонгийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Намраар дэлгэрсэн нандин хайрын өдрүүд минь буюу Дуучин Д.Амартүвшингийн ХАЙРЫН ӨДРҮҮД – ийн түүх

НИЙТЛЭСЭН: 2017-09-14 13:58:36
Бусад > Дуу хөгжим | Сэтгэгдэл: 0

Ардчилсан хувьсгалын анхны жилүүд үргэлжилсэн 90-ээд оны дунд үе шиг санагдана,аргамаг хүлгийн явдал эцээсэн эрмэг нас байж дээ …

Хол ойрын зочин гийчний хөлд дарагдсан далай ээжийн минь зун юутай үзэсгэлэн бас юутай алжаангуй.Жанхайн амралт гэж уулаараа овоглосон манай амралт нуурын зүүн баруун эрэгтээ байдаг цорын ганц том жуулчны бааз байлаа.Амрагчидын алжаал тайлах,ая тухыг хангах чөлөөт тоглоомууд сагсан бөмбөг,гар бөмбөг,ширээний бөмбөг морь болон усан аялал бүгд л байсан даа.Тэр дундаас ЖАНХАЙ АМРАЛТ-ын бүжиг гэж холын гийчний байтугай ойрын залуусыг дуудсан сайхан цэнгүүн байлаа,тэнд би анх түүнийг олж харсан юм даа.Анхны харц,анхны шохоорхол болж тэр шохоорхол минь түүнтэй ганц бүжиглээд л дурлал болж билээ.Тэр хотын охин болхоор нийтийн бүжгэнд тааруухан байсан ч би тавилгүй зууралдсаар л нэг бүжгийн ая дуусгасан юм даа.Гэхдээ би бүжиглэж дуусаал өөрийгөө,өөрийн эрхгүй голсон доо,учир нь тэр хотын охин манай амралтын захирал тарган цатгалан,тансаг бийлэгжүү айлын том охин байлаа.Түүний хажууд байнга шахуу дагаж явах бялдаржуулахын тамирчин , жолооч нэртэй хамгаалагч залуу,энэ бүгд надаас хол мэт санагдсан ч дурлал хэмээх миний зүрх сэтгэлийн шуурганд тэд бүгд туугдан уруудсаар нэг л мэдхэд миний хайрын бор овоохойд тэр охин ээжийн минь барьсан талх өрөм хоёрыг амтархан зооглоод инээмсэглэнгүй сууж байж билээ.


За ингээд л би гэдэг хүн найз нөхдийнхөө дунд жинхэнэ од болж сагсуурч гарлаа даа.Гэтэл сагсуугийн гай төдөлгүй гарч амралтын захирал ээжийнх нь чихэнд ховч шаазгайн хошуу хүрсэн бололтой,тэр маань гэрийн хорионд орлоо.Би амралтын тогооч эгчдээ загнуулж,хөгшин эхийнхээ нэр нүүрийг бодход яанаа,энэ хэцүү цагт би ажил төрлөөсөө халагдвал бид яаж амьдрах юм гээд л эрүүний шөлийг ч хүртэж билээ.Нээрээ ч тийм дээ,хотын тэр баян айлын… гэхдээ тэр минь тийм эрх танхи байгаагүй,их хэрсүү,ажилд махруу,ухаалаг…охин хөдөөний сургууль соёлгүй,зүдүүхэн айлын зүрхтэй бор залууг яаж хайрлах вэ дээ.Гэхдээ л би түүнийгээ нуурын эрэгт завины зогсоол дээр усанд явах далимаар намайг харж зогсдог болов уу гэж бодоол, би үлгэрийн хөлөг хүлэглэж ирээд л түүнийгээ сундалдаад аав ээжээс нь зугтаан хөх цэнхэр далайн номин гүнрүү давхих юмсан гэж мөрөөдөөд л аавынхаа гэрийн гадна аргал сандаалан суудагсан.Ингээд хэзээ ч бүтэхгүй энэ хайраа зүрх сэтгэлийнхээ самбарт шүлэг болгон тэрлэж билээ.

Нартай хуртай найман сарын өдрүүд
Нандигнаж хэлвэл бидэн хоёрын өдрүүд
Намайг чамруу хөглөсөн дуу шиг өдрүүд
Надруу чамайг хөтөлсөн дурлалын өдрүүд
Бие биедээ эрхлэн эгшиглэсэн
Бидэн хоёрын хайрын өдрүүд  … шүү дээ Энхриймаа минь,эдгэтэлээ удаан өвдсөн тэр цагийн энэлэн минь дээ гэж…тормолзсон алаг нүдэндээ торох гуниггүй түүний минь тоодон хормойг сэвэх далайн салхинд атаархдагсан даа,гэхдээ л
Ядуу амьдралын баян дурлалаасаа би ичдэггүй
Яагаад гэвэл ирээдүйдээ үхлээс ч илүү итгэдэг ээ ..гээд яваад өгсөн дөө ч харамсаагүй ээ,харин  20н жилийн дараа миний дурлалын түүх дуу болж дүрсэнд хувилахын их ерөөл байж дээ,хайрын өдрүүд минь … ай сайхаан амьдралаа би чамдаа хайртай шүү

Яруу найрагч . Ж.Даваадамдин   2017 он 8 сар

 

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Батлан хамгаалах яамны ”но”-г АТГ илрүүллээ
8 минут    

Үйл явдал: Есдүгээр сарын 26-ны өдөр
13 минут    

Төв, зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, бусад нутгаар ялимгүй дулаан
16 минут    

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх тодорлоо
20 минут    

Гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр
22 минут    

Эко сургууль хөтөлбөрийн анхан шатны 2 дахь сургалт зохион багуулагдаж байна
14 цаг    

Солонготын даваанд урссан химийн бодисуудыг саармагжуулж, нөхөн сэргээлт хийжээ
15 цаг    

Адгийн шааруудын хүртсэн Ардын намын ялалт
15 цаг    

МАН-ын Бага хурлын шийдвэр буюу 100 жилийн түүхээ дархлах “331”-ийн сонголт
15 цаг    

Алмас хэдэн размерын гутал өмсдөг гээч...
16 цаг    

Үйл явдал: Есдүгээр сарын 25-ны өдөр
17 цаг    

М.Энхболд: Шинээр ажилд томлигдсон хүмүүсийн 51 хувь нь шахааныхан
17 цаг    

Оффшорт байгаа 4,5 сая долларын эзэн хэн бэ?
18 цаг    

Ихэнх нутгаар нойтон цас орно
18 цаг    

Онгоц одтой, хөхөгчин туулай өдөр
18 цаг    

БНХАУ-ын засгийн газар WeChat-ын хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулдаг
18 цаг    

Ирэх жилийн тендерийг оны эхэнд зарлана
18 цаг    

АТГ 15.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ
18 цаг    

“Зорчигч тээврийн нэгтгэл” хуулийн байгууллагад хандахаа мэдэгдэв
18 цаг    

ШРИ-ЛАНКИЙН ИРГЭН ШУЛУУН ГЭДСЭНДЭЭ 1 КГ АЛТ НУУСАН БАЙЖЭЭ
18 цаг    

Б.БАТЗАЯА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ТУСГААРЛАН, МӨРДӨН ШАЛГАЖ БАЙНА
18 цаг    

ЗААНУУДЫН НААДАМД Н.ЖАРГАЛБАЯР ТҮРҮҮЛЛЭЭ
18 цаг    

МАН-ын Бага хурал завсарлалаа
19 цаг    

Нийслэлийн 60 тэрбумын фракцийн сүүлийн найдвар Д.Баярсайхан
19 цаг    

БАТЛАН ХАМГААЛАХЫН АЛБАН ТУШААЛТНУУД ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН МӨНГӨНӨӨС ЗАВШСАН УУ?
19 цаг    

“Grand tour 2017” аялал жуулчлалын улсын олимпиад нээлтээ хийлээ
20 цаг    

Гол орчмын 45 тонн хогийг цэвэрлэлээ
20 цаг    

Булгийн ус, халиа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажил эхлэв
20 цаг    

ХИЙГДЭЖ АМЖААГҮЙ 10 СУУТ БҮТЭЭЛ
20 цаг    

Төрийн банкны нууц ноёнтон
20 цаг    

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлнэ
20 цаг    

МАН-ын Бага хурал эхэллээ
20 цаг    

Түрүүлсэн бөхийн шагнал 10 сая
20 цаг    

Орон сууцанд үнэг нэвтэрч хоёр хүнийг хазжээ
21 цаг    

ХИМИЙН БОДИСТОЙ БОХИР АСГАСАН БАЙСНЫГ ОЛЖ ТОГТООСОН БАЙНА
21 цаг    

АТГ яам, агентлагуудыг шалгасан дүнг хэлэлцүүлж эхэллээ
21 цаг    

Байгаль орчны сайдад горилогч Ц.Гарамжав Туул гол дотор драг хөвүүлэн алт ухах болжээ
23 цаг    

ЛОНДОНЫ ХУДАЛДААНЫ ТӨВД ХҮЧИЛ ЦАЦСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ
23 цаг    

МАН-ын Бага хурлын шийдвэр буюу 100 жилийн түүхээ дархлах “331”-ийн сонголт
23 цаг    

Морингийн даваа орчмын хорио цээрийн дэглэм цуцлагдлаа
23 цаг    

Эрүүл мэндийн сайд эмч нарын шаардлагад хариу өгчээ
23 цаг    

Нийтийн тээврийн автобусанд хорт утаа шүүгч суурилуулна
23 цаг    

"Сэгс цагаан Богд"-ын гол дүр зохиолч До.Нямаа гуайд тэмээчин бүсгүй Н.Сүхбат хоёр цэцэг зурсан захидал бичиж байсан
23 цаг    

ЯГ ДҮРЭЭРЭЭ БАЙХАД ЧИНЬ БИШ ГЭЭД ЗҮТГЭЭД БАЙХЫН… Жүжигчин А.Ганчимэг “Би тэр нүцгэлсэн эмэгтэй нь биш ш дээ”, ТЭР БОЛ…
23 цаг    

Их аварга Д.Бямбадорж 9 дэх түрүүгээ авлаа
1 өдөр    

Зуслангийн чиглэлд гал унтраах аврах анги байгуулна
1 өдөр    

Хөвсгөлд боом өвчний хорио цээр тогтоолоо
1 өдөр    

Ө.Энхтүвшин: Намд үүссэн энэ асуудал төрийн зовлон болж хувираад байна
1 өдөр    

30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг өнөөдөр тодруулна
1 өдөр    

Намрын чуулган ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 9904-2197, 89460-008, 7711-0111
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.