Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2017 оны 09-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хонгийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Ерөнхийлөгч АТГ, шүүх, прокурорын удирдлагыг томилж байгаа нь буруу”

НИЙТЛЭСЭН: 2017-09-14 13:21:58
Нийгэм > Хууль, эрхзүй | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” сэдэвт хэлэлцүүлэг яг одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болж байна. Хэлэлцүүлэгч УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Лүндэндорж, эрдэмтэн судлаачид, хуулийн төслийг боловсруулагчид оролцож байна. Энэ удаагийн хэлэлцүүлгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбоотойгоор шүүх эрх мэдлийн асуудал хөндөгдөж байгаа тодорхой асуудлаар санал бодлоо солилцож байгаа юм. Энэ үеэр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар, Д.Лүндээжанцан нарын хэлсэн үгийг хүргэж байна.
 
Г.Занданшатар: Парламентын хяналтын хороотой болох хэрэгтэй

"Одоо Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийг томилж байгаа. 2013 оны 407 шүүгч томилохоос 13 шүүгч томилоогүй үлдээсэн зэрэг асуудал бий. Мөн Улсын Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч санал болгож томилдог. УИХ-аас санал болгосноос өөр хүнийг Дээд шүүхээс буцааж байсан тохиолдол байхгүй юм билээ. Шүүлтүүрийн зарчим нь УИХ баталдаг, Ерөнхийлөгч ёсчилдог. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг Ерөнхийлөгч санал болгож байгаа бол УИХ баталдаг хяналтын маягтай тогтолцоотой болох хэрэгтэй гэж хуулийн төсөл санаачлагчид үзсэн.



Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн тухайд. Манайх хагас ерөнхийлөгчийн засаглалтай. Харин манайх шиг хагас ерөнхийлөгчийн засаглалтай Финланд улсад Ерөнхийлөгч нь хууль санаачлах эрхгүй байдаг. Учир нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг давхардуулах нь буруу гэж үздэг. Манайд бол Ерөнхийлөгч хууль санаачлах, хориг тавих эрхтэй. Харин бүх ард түмнээс сонгогддог Финландын Ерөнхийлөгч хууль санаачлах, хориг тавих эрхгүй, харин ёсчлох, ёсчлохгүй байх л эрхтэй.

Мэдээж Засгийн газарт хуулийн төсөл санаачлах талаар чиглэл өгөх эрхтэй. Манай улсын хувьд 2000 оноос хойш Ерөнхийлөгчийн эрх мэдэл 49 хуулиар нэмэгдсэн байдаг. Тухайлбал Төрийн албаны зөвлөлийн даргыг томилох, радио телевизийн хуулиар гэх мэт. Эндээс гүйцэтгэх эрх мэдэл буюу АТГ, шүүх, прокурор гурвын томилгоог нэг институтын оролцоотой томилох нь хяналт алдагдаж, хүний эрхийн зөрчил үүснэ гэж үзэж болохоор байгаа юм.

Парламентын хяналтын хувьд. Парламентын мөрдөн шалгах эрх нь мэдээлэл олж авах хүчтэй хэрэгсэл гэж үздэг. Мөрдөн шалгах эрх мэдэл нь тодорхой асуудалд гүн гүнзгий шинжилгээ хийх, хууль тогтоох байгууллагыг бүх талын мэдээллээр хангах үндсэн зорилго чиглэлтэй. АНУ, Германы туршлагууд бий. Засаглалын хэлбэр үл харгалзан дэлхийн ихэнх улсад Парламентын хянан шалгах хороо байдаг. Парламентын засаглалтай 88 улсын 76-д нь парламентын хяналт бий. Үндсэн хуулиар гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар хүнээ, төсвөө өөрөө мэдэж байгаа нөхцөлд давхар парламентын хяналтыг нэмэгдүүлэхгүй бол Ерөнхий сайд дарангуйлагч болно гэх зэрэг шүүмжлэлийг Э.Бат-Үүлээс эхлээд ярьдаг шүү дээ.

Манай парламент гүйцэтгэх засаглалын эрх мэдэлд их оролцдог болохоос хянан шалгах, шударга ёс тогтоох тал дээр хязгаарлагдмал. Парламент хяналт тавих хэд хэдэн шаардлагууд бий. Баталсан хуульдаа хяналт тавих, гүйцэтгэх засаглалд хяналт тавих, төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих зэрэг."
 
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Сонгуульд маш их хэмжээний мөнгө зарж байна
 
"Саяхан Олон улсын парламентын холбооны хүний эрхийн хорооны төлөөлөгчид Монгол Улсад ирсэн. Тэд С.Зориг агсны хэргийн асуудлаар олон хүнтэй уулзлаа. Надтай ч уулзсан. Тэд уулзалтын төгсгөлд “Хянан шалгах түр хороогоо байгуулаарай” гэсэн. Тэгэхээр нийтийг хамарсан, ард түмэнд эргэлзээтэй асуудлаар парламент нь ядаж үнэнд ойртсон мэдээлэл авдаг болмоор байна л даа.

Хоёр дахь асуудал нь хяналтын алба. Манайхан том том асуудал ярьж УИХ-аас Ажлын хэсэг байгуулдаг. Удалгүй “буруу мэдээ байж, худлаа мэдээлэл байж” гээд сууж байдаг. Төсөв, Засгийн газрын тайлан хэлэлцэх үеэр янз бүрийн яриа гардаг. Төсвийн сахилга хариуцлагыг чангатгах, өөрийн хянан шалгах чиг үүрэгт туслах Хяналтын албатай байх хэрэгтэй гэдэг саналыг гишүүд их гаргадаг. Энэ саналд тулгуурлан гарч ирсэн зүйл.

Хариуцлага тооцдог араа шүдтэй болохгүй бол явахгүй нь. Үүнийг саналын томъёоллыг нь зөв гаргаад хэлэлцэх хэрэгтэй. Энэ бол ард түмний захиалгаар, амьдралын шаардлагаар гарч ирсэн асуудал. Ингээд тайлбарлаад байвал олон асуудал байна.

Сонгуулийн тогтолцоон дээр судлаачдаас санал авмаар байгаа юм. Сонгуульд зарж байгаа мөнгө хэрээс хэтэрсэн. Ерөнхийлөгчийн, орон нутгийн, УИх-ын сонгуульд нэр дэвшигч, намууд, улсын төсвөөс зарж байгаа мөнгө гээд нарийн тооцвол маш их хэмжээний тоо гарна. Тал талаас нь ярьж байгаад янзлаад авмаар байна"



Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн Зөвлөлдөх санал асуулгын хууль баталсан нь Монгол Улсын Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэс нь нээгдсэн гэж үзэж буй. Орон даяар явуулсан Зөвлөлдөх санал асуулгаас парламентын засаглалаа хадгалаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж оролцогчдын 60 гаруй хувь нь үзсэн.

Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг байхгүй болгох эсэх, Засгийн газарт чиглэл өгөх гэх мэт эрх байх эсэхийг ард түмнээр шийдүүлэхээр санал асуулга явуулах хэрэгтэй гэж үзсэн. Нийт 5 багц бүхий 22 асуудал тусгасан төслийг эхний ээлжинд боловсруулаад байгаа бөгөөд шат шатанд хэлэлцүүлэг өрнүүлж байгаагийн нэг нь өнөөдрийн хэлэлцүүлэг юм байна.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Батлан хамгаалах яамны ”но”-г АТГ илрүүллээ
12 минут    

Үйл явдал: Есдүгээр сарын 26-ны өдөр
16 минут    

Төв, зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, бусад нутгаар ялимгүй дулаан
19 минут    

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх тодорлоо
23 минут    

Гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр
25 минут    

Эко сургууль хөтөлбөрийн анхан шатны 2 дахь сургалт зохион багуулагдаж байна
14 цаг    

Солонготын даваанд урссан химийн бодисуудыг саармагжуулж, нөхөн сэргээлт хийжээ
15 цаг    

Адгийн шааруудын хүртсэн Ардын намын ялалт
15 цаг    

МАН-ын Бага хурлын шийдвэр буюу 100 жилийн түүхээ дархлах “331”-ийн сонголт
15 цаг    

Алмас хэдэн размерын гутал өмсдөг гээч...
16 цаг    

Үйл явдал: Есдүгээр сарын 25-ны өдөр
17 цаг    

М.Энхболд: Шинээр ажилд томлигдсон хүмүүсийн 51 хувь нь шахааныхан
17 цаг    

Оффшорт байгаа 4,5 сая долларын эзэн хэн бэ?
18 цаг    

Ихэнх нутгаар нойтон цас орно
18 цаг    

Онгоц одтой, хөхөгчин туулай өдөр
18 цаг    

БНХАУ-ын засгийн газар WeChat-ын хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулдаг
18 цаг    

Ирэх жилийн тендерийг оны эхэнд зарлана
18 цаг    

АТГ 15.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ
18 цаг    

“Зорчигч тээврийн нэгтгэл” хуулийн байгууллагад хандахаа мэдэгдэв
18 цаг    

ШРИ-ЛАНКИЙН ИРГЭН ШУЛУУН ГЭДСЭНДЭЭ 1 КГ АЛТ НУУСАН БАЙЖЭЭ
18 цаг    

Б.БАТЗАЯА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ТУСГААРЛАН, МӨРДӨН ШАЛГАЖ БАЙНА
18 цаг    

ЗААНУУДЫН НААДАМД Н.ЖАРГАЛБАЯР ТҮРҮҮЛЛЭЭ
18 цаг    

МАН-ын Бага хурал завсарлалаа
19 цаг    

Нийслэлийн 60 тэрбумын фракцийн сүүлийн найдвар Д.Баярсайхан
19 цаг    

БАТЛАН ХАМГААЛАХЫН АЛБАН ТУШААЛТНУУД ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН МӨНГӨНӨӨС ЗАВШСАН УУ?
20 цаг    

“Grand tour 2017” аялал жуулчлалын улсын олимпиад нээлтээ хийлээ
20 цаг    

Гол орчмын 45 тонн хогийг цэвэрлэлээ
20 цаг    

Булгийн ус, халиа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажил эхлэв
20 цаг    

ХИЙГДЭЖ АМЖААГҮЙ 10 СУУТ БҮТЭЭЛ
20 цаг    

Төрийн банкны нууц ноёнтон
20 цаг    

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлнэ
20 цаг    

МАН-ын Бага хурал эхэллээ
20 цаг    

Түрүүлсэн бөхийн шагнал 10 сая
20 цаг    

Орон сууцанд үнэг нэвтэрч хоёр хүнийг хазжээ
21 цаг    

ХИМИЙН БОДИСТОЙ БОХИР АСГАСАН БАЙСНЫГ ОЛЖ ТОГТООСОН БАЙНА
21 цаг    

АТГ яам, агентлагуудыг шалгасан дүнг хэлэлцүүлж эхэллээ
21 цаг    

Байгаль орчны сайдад горилогч Ц.Гарамжав Туул гол дотор драг хөвүүлэн алт ухах болжээ
23 цаг    

ЛОНДОНЫ ХУДАЛДААНЫ ТӨВД ХҮЧИЛ ЦАЦСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ
23 цаг    

МАН-ын Бага хурлын шийдвэр буюу 100 жилийн түүхээ дархлах “331”-ийн сонголт
23 цаг    

Морингийн даваа орчмын хорио цээрийн дэглэм цуцлагдлаа
23 цаг    

Эрүүл мэндийн сайд эмч нарын шаардлагад хариу өгчээ
23 цаг    

Нийтийн тээврийн автобусанд хорт утаа шүүгч суурилуулна
23 цаг    

"Сэгс цагаан Богд"-ын гол дүр зохиолч До.Нямаа гуайд тэмээчин бүсгүй Н.Сүхбат хоёр цэцэг зурсан захидал бичиж байсан
23 цаг    

ЯГ ДҮРЭЭРЭЭ БАЙХАД ЧИНЬ БИШ ГЭЭД ЗҮТГЭЭД БАЙХЫН… Жүжигчин А.Ганчимэг “Би тэр нүцгэлсэн эмэгтэй нь биш ш дээ”, ТЭР БОЛ…
23 цаг    

Их аварга Д.Бямбадорж 9 дэх түрүүгээ авлаа
1 өдөр    

Зуслангийн чиглэлд гал унтраах аврах анги байгуулна
1 өдөр    

Хөвсгөлд боом өвчний хорио цээр тогтоолоо
1 өдөр    

Ө.Энхтүвшин: Намд үүссэн энэ асуудал төрийн зовлон болж хувираад байна
1 өдөр    

30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг өнөөдөр тодруулна
1 өдөр    

Намрын чуулган ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 9904-2197, 89460-008, 7711-0111
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.