Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2017 оны 09-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хонгийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Эдийн засаг: Засгийн газар огцрохын өмнө болон хойно

НИЙТЛЭСЭН: 2017-09-14 12:57:31
Эдийн засаг > Банк, санхүү | Сэтгэгдэл: 0

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газхыг огцхуулах асуудлаар хуралдсан УИХ-ын ээлжит чуулганы индэр дээрээс Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат  нэгэн ноцтой үгийг хэлсэн юм. Тэрбээр ”Бид заримдаа гадаадын зарим хөрөнгө оруулалтыг эдийн засгийн алуурчин гэх нэр хоч өгөн шүүмжилдэг ч, бодит байдал дээр Монгол Улсынхаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа “дотоодын алуурчин” нь улстөрчид бид өөрсдөө болжээ”  хэмээсэн нь  эргэлзээ төрүүлж анхаарал татахаар байв.

Эдийн засгийн алуурчин гэдгийг бид холоос, глобалчлагдсан дэлхий ертөнцийн хаа нэгтээгээс эрж хайдаг болохоор  “дотоодын алуурчин”  гэсэн үгэнд эргэлзэх шалтгаан байсан.  Харин Засгийн газрыг огцруулснаас хойшхи үйл явдал энэ үг үнэн болохыг нотолж өглөө. Тэр эдийн засгийн алуурчдыг холоос хайх биш ойроос, тэр дундаа иргэд бидний итгэлийг хүлээж төрд төлөөлөл болсон тэр хүмүүсээс хайх хэрэгтэй байж.  Засгийн газар огцрохын өмнөх болон дараах эдийн засагт ирж буй дохио сануулгууд ямар байгааг харъя. 

Засаг унахаас өмнөх  болон эдийн засгийн одоогийн нөхцөл байдал

Энэ засгийн газрын үед эдийн засгийг сэхээний өрөөнөөс энгийн өрөөнд шилжүүлсэн хэмээн амтай болгон зүйрлэдэг. Үнэхээр эдийн засаг яаж сэргэж байсныг ганц нэг тоо баримтаар дурдая.

-Мэргэжлийн  Засгийн газрыг байгуулагдахад эдийн засгийн өсөлт  дөнгөж  1.2 хувьтай болсон байв. Харин 2017 оны эхний хагас жилийн байдлаар  5.3 хувийн өсөлттэй байна.

- 2012-2016 онд жил дараалан буурч байсан гадаад худалдааны эргэлт  2017 он гарснаас хойш Монгол Улсын экспорт сар тутам 30-40 орчим хувиар өсөн нэмэгдэж байна.  2016 оноос  хойш гадаад худалдааны тэнцлийн үлдэгдэл 475,0 сая ам.доллараар нэмэгджээ.

-Аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 43.5 хувиар өслөө.

-Гадаад валютын нөөц нэг тэрбум ам.доллар байсан бол 1.3 тэрбум ам.доллар болж нэмэгдлээ. -----Сүүлийн дөрвөн жилийн турш тогтмол тасарч байсан улсын төсвийн орлого энэ оны хагас жилийн байдлаар 330 тэрбум төгрөгөөр давж биеллээ.

-Анх 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай улсын төсөв хүлээж авсан бол өнөөдөр 590 орчим тэрбум төгрөг  болж, 3 дахин буурлаа.

-Гадаадын хөрөнгө оруулалтаас орох урсгал бодитой хоёр дахин нэмэгджээ. 

-Хугацаа тулсан их хэмжээний зарим өрийг бага хүүтэй бондоор сольж, Чингис бондын төлбөрийн түрүүч 500 сая ам.долларын өрийг шийдэхээр хувилбар боловсруулан ажиллаж байна.

-Хоёрхон хоногийн өмнө гарсан статистикийн мэдээгээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн нийт хэмжээ эхний найман сарын байдлаар 4,5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ бол 2011 оноос хойшхи хамгийн их орлого бүрдүүлэлт юм.  Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 904,7 тэрбум буюу бараг нэг их наяд төгрөгөөр илүү юм.

-Төсвийн орлогын дийлэнхи хувийг буюу 3,9 их наяд төгрөгийг татварын орлого бүрдүүлжээ.

Эдийн засагт ирсэн дохионуудыг товчхон дурдахад ийм байна.  Амжилт аяндаа ирдэггүй. Үүний цаана Засгийн газрын  урагшаа харсан үйл ажиллагаа, хүч хөдөлмөр бий. Эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь төр засгийн тогтвортой байдал байв.

Засгийн газрыг огцруулснаас хойш  эдийн засагт ирж буй таагүй дохионууд

Засгийн газар огцрох нь парламентын засаглалтай улс орнуудад байдаг л зүйл гэж зөвтгөж байгаа ч энэ нь зөвхөн хэдэн албан тушаалтныг нөгөөгөөр солих буюу бидний хэлдэгчлэн хоёрдугаар ээлжийнхнийг  хоолонд хүргэх  асуудал биш юм. Энэ бол улс төрийн гэхээсээ илүүтэй эдийн засгийн маш их эрсдэл, гадаад талдаа итгэл, имиж илэрхийллээ гээх том шалтгаан болдог ажээ.  Мэргэжлийн Засгийн газрыг унагасаны дараа гадаадын хэвлэл мэдээллийн агентлагууд Монголын эдийн засагт санаа зовниж байгаагаа илэрхийлж, хөрөнгө оруулагчдын замд улаан гэрэл асчихаад байна.

ОУВС: Монголд оруулах санхүүжилтээ хойшлуулав

Хамгийн сүүлд дуулдаж буй таагүй мэдээлэл гэвэл ОУВС есдүгээр сарын сүүлчээр хийхээр төлөвлөж тохироод байсан 40 гаруй сая ам. долларын санхүүжилтээ хойшлуулах шийдвэр гаргаснаа Монголбанкинд мэдэгдлээ. Тус сангийн хувьд тогтвортой байдлыг илүүд үздэг бөгөөд шинээр байгуулагдах Засгийн газрын байр суурийг  тодорхой болсны дараа асуудлыг авч үзэхээр болж байх шиг байна.

Өөр нэг хүчин зүйл нь манай УИХ-ын зарим гишүүд нь ОУВС-ийн хөтөлбөрийг зогсоох нь зүйтэй, хэрэггүй байсан гэхчлэн мэдэмхийрсэн ярилцлагыг  хэвлэлд өгсөн нь тус байгууллагыг байр сууриа эргэн  харахад хүргэж болзошгүй юм.

Түүнчлэн Монголын эдийн засагт эрсдэл бий болох магадлалтайг гадаадын нэр хүнд бүхий агентлагууд онцлон мэдээлсээр байгааг товчлон хүргье.

Reuters: Монголын бондын үнэ  цэнэ уналаа

-Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсны дараа олон улсын зах зээл дэх Монгол Улсын бондын үнэ унаж эхэлсэн тухай “Reuters” агентлаг :

“Монголын парламент өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн орой Ерөнхий сайдаа огцруулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл үүнээс нэг хоногийн дараа буюу баасан гарагт Монголын бондын үнэ унаж эхэлжээ.

“Tradeweb data”-ын мэдээлснээр, Монголын 2022 онд буцаан төлөх ёстой “Чингис” бондын ханш 0.462 центээр унаж, нэгжийн үнэ нь 97.539 цент болжээ. Энэ нь өнгөрсөн долдугаар сараас хойшхи хамгийн их унасан үзүүлэлт болж байгаа юм.

Түүнчлэн, 2021 онд төлөх ёстой бондын ханш 0.270 центээр буурснаар нэгж бондын ханш 117.729 цент болжээ.

Forbes; Хөрөнгө оруулагчид Монгол Улсыг  орхих эрсдлийг дагуулж байна

-Францын хөрөнгө оруулалтын банк “Natixis”-ын захирал дАзи Номхон  далайн бүсийн эдийн засагч Алишиа Гарсия  Херреро: “Улс төрийн тогтворгүй байдал нь тус улсын хувьд удаан хугацааны туршид асуудал болж байна. Энэ нь одоо байгаа хөрөнгө оруулагчдын хувьд асуудал бага үүсгэх ч  шинээр хөрөнгө оруулагчдад  илүү их асуудал дагуулж  байна.Хэдийгээр огцрох нь авлигад тустай байж болох ч Засгийн газар цаашид ч тогтворгүй байна хэмээн хөрөнгө оруулагчид үзэн Монгол Улсыг  орхих эрсдлийг дагуулж байгаа юм.

Удалгүй тус намаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг санал болгох бөгөөд 45 хоногийн дотор  Засгийн газар дахин шинэчлэгдэх юм. Үүнээс өмнө одоогийн Засгийн газар Монгол Улсын бодлого төлөвлөлттэй холбоотой ямар нэг чухал  шийдвэрийг гаргах  гаргах боломжгүй юм”.

XINHUA:  Монголын Засгийн газар унасан нь эдийн засаг болон улс төрд томоохон эрсдэл дагуулж болзошгүй

-“Эрх баригч Монгол ардын намын хэсэг гишүүд сөрөг хүчин Ардчилсан намын гишүүдтэй нэгдэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг  Засгийн газрын гурван гишүүний хувийн компанитай нийт 328 сая ам.долларын концессын гэрээ байгуулж,  парламентын журмыг зөрчсөн хэмээн буруутгаж  байв. Олон Улсын валютын сангийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Монголын Засгийн газар унасан нь далайд гарцгүй тус улсын эдийн засаг болон улс төрд томоохон эрсдэл дагуулж болзошгүй байна. Олон улсын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Монголын улс төрийн нөхцөл байдалд санаа зовнисоор ирсэн бөгөөд Монгол Ардын намын удирдлага дор байгуулагдсан Засгийн газар тогтвортой ажиллаж чадна гэдэгт ихээхэн найдлага тавьж байсан  юм”.

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Батлан хамгаалах яамны ”но”-г АТГ илрүүллээ
11 минут    

Үйл явдал: Есдүгээр сарын 26-ны өдөр
15 минут    

Төв, зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, бусад нутгаар ялимгүй дулаан
18 минут    

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх тодорлоо
23 минут    

Гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр
25 минут    

Эко сургууль хөтөлбөрийн анхан шатны 2 дахь сургалт зохион багуулагдаж байна
14 цаг    

Солонготын даваанд урссан химийн бодисуудыг саармагжуулж, нөхөн сэргээлт хийжээ
15 цаг    

Адгийн шааруудын хүртсэн Ардын намын ялалт
15 цаг    

МАН-ын Бага хурлын шийдвэр буюу 100 жилийн түүхээ дархлах “331”-ийн сонголт
15 цаг    

Алмас хэдэн размерын гутал өмсдөг гээч...
16 цаг    

Үйл явдал: Есдүгээр сарын 25-ны өдөр
17 цаг    

М.Энхболд: Шинээр ажилд томлигдсон хүмүүсийн 51 хувь нь шахааныхан
17 цаг    

Оффшорт байгаа 4,5 сая долларын эзэн хэн бэ?
18 цаг    

Ихэнх нутгаар нойтон цас орно
18 цаг    

Онгоц одтой, хөхөгчин туулай өдөр
18 цаг    

БНХАУ-ын засгийн газар WeChat-ын хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулдаг
18 цаг    

Ирэх жилийн тендерийг оны эхэнд зарлана
18 цаг    

АТГ 15.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ
18 цаг    

“Зорчигч тээврийн нэгтгэл” хуулийн байгууллагад хандахаа мэдэгдэв
18 цаг    

ШРИ-ЛАНКИЙН ИРГЭН ШУЛУУН ГЭДСЭНДЭЭ 1 КГ АЛТ НУУСАН БАЙЖЭЭ
18 цаг    

Б.БАТЗАЯА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ТУСГААРЛАН, МӨРДӨН ШАЛГАЖ БАЙНА
18 цаг    

ЗААНУУДЫН НААДАМД Н.ЖАРГАЛБАЯР ТҮРҮҮЛЛЭЭ
18 цаг    

МАН-ын Бага хурал завсарлалаа
19 цаг    

Нийслэлийн 60 тэрбумын фракцийн сүүлийн найдвар Д.Баярсайхан
19 цаг    

БАТЛАН ХАМГААЛАХЫН АЛБАН ТУШААЛТНУУД ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН МӨНГӨНӨӨС ЗАВШСАН УУ?
20 цаг    

“Grand tour 2017” аялал жуулчлалын улсын олимпиад нээлтээ хийлээ
20 цаг    

Гол орчмын 45 тонн хогийг цэвэрлэлээ
20 цаг    

Булгийн ус, халиа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажил эхлэв
20 цаг    

ХИЙГДЭЖ АМЖААГҮЙ 10 СУУТ БҮТЭЭЛ
20 цаг    

Төрийн банкны нууц ноёнтон
20 цаг    

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлнэ
20 цаг    

МАН-ын Бага хурал эхэллээ
20 цаг    

Түрүүлсэн бөхийн шагнал 10 сая
20 цаг    

Орон сууцанд үнэг нэвтэрч хоёр хүнийг хазжээ
21 цаг    

ХИМИЙН БОДИСТОЙ БОХИР АСГАСАН БАЙСНЫГ ОЛЖ ТОГТООСОН БАЙНА
21 цаг    

АТГ яам, агентлагуудыг шалгасан дүнг хэлэлцүүлж эхэллээ
21 цаг    

Байгаль орчны сайдад горилогч Ц.Гарамжав Туул гол дотор драг хөвүүлэн алт ухах болжээ
23 цаг    

ЛОНДОНЫ ХУДАЛДААНЫ ТӨВД ХҮЧИЛ ЦАЦСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ
23 цаг    

МАН-ын Бага хурлын шийдвэр буюу 100 жилийн түүхээ дархлах “331”-ийн сонголт
23 цаг    

Морингийн даваа орчмын хорио цээрийн дэглэм цуцлагдлаа
23 цаг    

Эрүүл мэндийн сайд эмч нарын шаардлагад хариу өгчээ
23 цаг    

Нийтийн тээврийн автобусанд хорт утаа шүүгч суурилуулна
23 цаг    

"Сэгс цагаан Богд"-ын гол дүр зохиолч До.Нямаа гуайд тэмээчин бүсгүй Н.Сүхбат хоёр цэцэг зурсан захидал бичиж байсан
23 цаг    

ЯГ ДҮРЭЭРЭЭ БАЙХАД ЧИНЬ БИШ ГЭЭД ЗҮТГЭЭД БАЙХЫН… Жүжигчин А.Ганчимэг “Би тэр нүцгэлсэн эмэгтэй нь биш ш дээ”, ТЭР БОЛ…
23 цаг    

Их аварга Д.Бямбадорж 9 дэх түрүүгээ авлаа
1 өдөр    

Зуслангийн чиглэлд гал унтраах аврах анги байгуулна
1 өдөр    

Хөвсгөлд боом өвчний хорио цээр тогтоолоо
1 өдөр    

Ө.Энхтүвшин: Намд үүссэн энэ асуудал төрийн зовлон болж хувираад байна
1 өдөр    

30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг өнөөдөр тодруулна
1 өдөр    

Намрын чуулган ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 9904-2197, 89460-008, 7711-0111
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.