Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 01-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хонгийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Дүүргийг хоёр хуваах нь хэний эрх ашиг вэ?

НИЙТЛЭСЭН: 2017-09-14 12:17:55
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Төрийн  үйлчилгээг ойртуулж, даацаасаа хэтэрсэн хотыг тэлэх нэг боломж нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг /БЗД, СХД/-ийг хоёр хуваах явдал гэж нийслэлийн удирдлагууд үзэж байна. Хүн амын тоо нь 350 мянгад хүрсэн тус хоёр дүүргийн төрөөс үзүүлэх үйлчилгээ  иргэддээ хүрч чадахгүй, шийдвэрлэх олон асуудал хуримтлагдсаар байгаа тул ийнхүү хотын баруун, зүүн хоёр дүүргийг хуваах ажлын хэсэг байгуулаад байгаа юм. Ажлын хэсэг хотын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд дээрх хоёр дүүргийг газар нутгаар нь хувааж, одоогийн засаг захиргааны нэгжийг дөрөв болгон өөрчлөх боломж, бололцоог судалж байна. Хотын даргын гаргасан  захирамжийн дагуу шинээр хоёр дүүрэг  байгуулах асуудлыг судлах нийслэлийн ажлын хэсэг хоёр сарын өмнөөс /2017.07.17/ эдийн засгийн тооцоолол, газарзүйн хуваарилалт зэргийг судлан, саналаа боловсруулжээ. Удахгүй нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүнийгээ танилцуулах юм байна. “Гэхдээ энэ нь зөвхөн санал, эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн 57.3-т зааснаар дүүргийн иргэд, иргэдийн Хурлын төлөөлөгчид гаргана. Дараа нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг авч Засгийн газарт өргөн мэдүүлнэ. Эцэст нь УИХ-аар хэлэлцүүлж, тогтоол гарснаар баталгаажих юм. Өнөө, маргаашгүй  шийдэгдэх асуудал биш. Гарах зардал, үр дагавар, эдийн засгийн үр ашгийг нь судалжсонгуулийн цикл буюу 2020 оны үед хуваавал цаг хугацааны хувьд тохиромжтой” хэмээн тооцоолсноо судалгааны ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн Засаг даргын тамгын газар/НЗДТГ/-ын хэлтсийн дарга Ү.Ганболд ярилаа.

 

НЗДТГ-ын хэлтсийн дарга Ү.Ганболд
НЗДТГ-ын хэлтсийн дарга Ү.Ганболд

 

Тодруулбал, хотын дарга ажлын хэсгийн саналтай танилцсаны үндсэн дээр хуулийн дагуу иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг нь авна. Мөн тухайн дүүргүүд болон нийслэлийн иргэдийн Хурлаар хэлэлцүүлнэ. Эцсийн шийдвэрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал гаргах гэнэ.

 Баянзүрх Сонгинохайран дүүрэг эмзэг бүлгийнхэн олонтой, хөдөөнөөс шилжин ирэгсэд хамгийн олон суурьшдаг дүүрэг учраас иргэд болон хорооны дарга, хэсгийн ахлагч нарын зүгээс дүүргийг  хуваах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад удаа дараа тавьж иржээ.

ДАН ГЭР ХОРООЛЛООС БҮРДСЭН ДҮҮРЭГТЭЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ

 

СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн
СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн

 

Дүүргүүдийг хоёр хуваах нь хоёр талтай  гэж СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн хэллээ. Тэрбээр “Шинээр хоёр дүүрэг байгуулах биш, одоогийн хороодын тоог нэмье гэсэн саналтай байна. Тус дүүрэгт хүн амын тоо нь 20 мянга давсан 10 хороо бий. Эдгээрийг нэг хороо 10 мянган хүнтэй байхаар хуваавал зардал бага гарч, ачааллаа даахаа больсон төрийн үйлчилгээ иргэдэд ойртоно” гэв. СХД-ийн тухайд хоёр хуваагдвал нэг нь дан гэр хорооллоос бүрдсэн дүүрэг болж магадгүй учраас нийслэлд 'хот, хөдөөгийн ялгаа' гарна гэж болгоомжилж байгаа аж. Гэхдээ судалгааны багийнхан энэ бүх эрсдлийг тооцож  3-4 хувилбар боловсруулжээ. Тухайлбал, нэгдүгээр хорооллын урдуур төв замаар эсвэл нэгдүгээр хорооллоо хасан гэр хорооллоо тэнцүү оруулж, одоогийн хүн амыг нь 164 мянга, 182 мянга болгон хуваасан хувилбар байна.

БЗД-ийг хуваах 3-4 хувилбар бий гэнэ. Эхнийх нь 117 мянган хүн амтай Дүнжингарав дүүрэг. Хоёр дахь нь Туулын голын зааг, төвийн төвлөрлөөс хамаарсан Гачуурт дүүрэг. Энэ хувилбарыг  харин БЗД-ийн Засаг даргын орлогч Т.Батцогт дэмжихгүй байгаагаа ярив.

 

БЗД-ийн Засаг даргын орлогч Т.Батцогт
БЗД-ийн Засаг даргын орлогч Т.Батцогт

 

Тэрбээр улсын төсөв хямралтай үед өндөр зардал шаардах нь эдийн засагт том ачаалал авчирна гэж үзэж байгаа аж. Хэрэв ерөнхий төлөвлөгөөнийхөө хүрээнд нэгэнт өөрчлөлт хийх бол БЗД-ийг дагуул хот болгон хөгжүүлэх шаардлагатай гэнэ. Төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулна нэрээр дүүргийг хоёр хувааснаас энэ мөнгөөрөө гэртээ цоожтой үлдсэн багачуудад цэцэрлэг, нэг танхимд 60-70 уулаа шахцалдан суугаа сурагчдад сургууль, эмнэлгийн үйлчилгээ авахаар нэг сар хүлээж буй бууралд эмнэлэг нэмж барьж өгөх хэрэгтэй гэлээ. Үүнээс гадна харанхуй гудамж, зам талбайгүй бүсэд амьдарч байгаа 2000 өрхийн амьдрах орчныг сайжруулж, бүтээн байгуулалтыг алслагдмал хороодоо мартахгүй хүртээмжтэй хийх сэтгэл нийслэлийн удирдлагад дутаж буйг Т.Батцогт орлогч шүүмжлэв. БЗД-ийнхэн дүүргээ хоёр хуваавал гарах зардал нь 40 тэрбум төгрөг болохыг урьдчилан тооцоолжээ.

БҮХ ЗАРДЛЫГ ТӨР ДААНА

 

Б.Болд, Г.Батцэцэг, Б.Норов, Д.Мягмарсүрэн
Б.Болд, Г.Батцэцэг, Б.Норов, Д.Мягмарсүрэн

 

Ажлын хэсгийнхний урьдчилсан тооцсоноор шинээр хоёр дүүрэгтэй болж одоогийн засаг захиргааны нэгжийг нэмж, төрийн албанд ажлын байрыг нэмэх, харьяа иргэдийн бичиг баримтын хаяг солих зэрэг урсгал зардалд шаардагдах мөнгө нь дөрвөн тэрбум төгрөг болж байгаа гэнэ. Гэхдээ иргэдээс нэг ч төгрөг гаргахгүй. Шаардагдах хөрөнгийг төр даах хуулийн зохицуулалттай гэсэн юм.

Хоёр дүүргийг хуваах асуудалд иргэдийн байр суурийг мөн сонслоо.

Налайх дүүргийн иргэн Б.Норов: Ирээдүйгээ харвал зөв ажил. Гэхдээ газраа хуваахдаа иргэдийн эрх ашиг, хотын төвлөрөл хөгжлөө нарийн тооцож хийх ёстой. Төрийн үйлчилгээг ойртуулж, хүнд сурталгүй болгоно гэдэг нь их сайхан сонсогдож байна. Одоо ч төрийн үйлчилгээний байгууллага бүрийн үүдэнд дугаарласан, хүлээсэн иргэн олон шүү дээ.

СХД-ийн иргэн Г.Батцэцэг: СХД бол хамгийн их ачаалалтай дүүрэг. Хот тохижилт, төвлөрөлт, дэд бүтэц гээд хөгжлөөрөө сүүл мушгих дүүрэг нь манайх. Соёл, боловсрол муутай, өдрийнхөө хоолыг арай ядан залгуулж буй өрх захын хороодоор олон. Тиймээс дарга нар энэ дүүргээ анхааралдаа аваад, олон жилийн цаадхыг нь харж, өөрчилж, шинээр төлөвлөх цаг нь болсон. Судалгаа хийж, санал боловсруулж буй ажлын хэсгийг дэмжиж байна.

БЗД-ийн иргэн Д.Мягмарсүрэн: Захиргааны зардлыг хэмнэнэ гээд ярьдаг мөртөө дүүргүүдийг хоёр хувааж, төрийн албан хаагчдын орон тоог нэмэх нь утгагүй. БЗД-т үйлдвэрүүд их биш, хуваах шаардлагагүй байх. СХД-ийн хувьд хоёр хуваах нь зөв. Хүнд, хөнгөн үйлдвэрүүд олонтой. Тэднээс авдаг татварын орлогыг нь улс биш дүүрэг нь авдаг байх хэрэгтэй.

Хан-Уул дүүргийн иргэн Б.Болд: Эхлээд судалгааг нь  их сайн хийх хэрэгтэй. Түүндээ үндэслэж, дүүргүүдийг өөрчлөн зохион байгуулах ажлаа хийвэл үр дүнтэй байх. Хүн амын насжилт, өрхийн амьжиргаа, дэд бүтцийн хөгжлийг сайн харж, хуваах шаардлагатай.

Нийслэлийн есөн дүүргээс БЗД, СХД баруун зүүн зах учраас хамгийн олон хүн амтай буюу 340 мянга давсан оршин суугчтай. 1992 онд дүүргүүдийг шинээр байгуулах үед нийслэлийн хүн амын тоо 500 гаруй мянга, БЗД 87.5 мянга, СХД 115 мянга гаруй оршин суугчтай байжээ. Эндээс харвал оршин суугчдын тоо өнгөрсөн хугацаанд дунджаар бараг 3.5 дахин нэмэгдсэн байна. С.Батболдын даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, оновчтой, зөв зохион байгуулахад хүндрэлтэй асуудал олон тулгарчээ. Тиймээс үүнээс гарах гарц бол дүүргүүдийг өөрчлөн зохион байгуулах явдал гэж үзэж байгаа бололтой.  Ингээд зохион байгуулалтыг судалж, санал боловсруулах ажлын хэсгийг тухайн дүүргийн төлөөлөгч, Засаг дарга, холбогдох албаны хүмүүсийг оролцуулан байгуулсан байна. Тэрбээр “Энэ ажлын хэсэг хоёр дүүргийг өөрчлөн байгуулах боломжийг судалж, санал танилцуулна. Түүнээс зарим хүмүүсийн яриад байгаа шиг хоёр дүүргийг хуваачихсан зүйл байхгүй. Өнөөдөр, маргааш ч шийдвэрлэчих асуудал биш. Гэхдээ ирээдүйг харж, өнөөдрөөс судалж байх нь буруу биш. Асуудлыг судалж, давуу, сул талуудыг мэдэж байж шийдвэрлэдэг байх учиртай. Энэ зарчмын дагуу л ажил явагдаж байгаа” гэдгээ тайлбарлав.

Үндсэн хуулийн 57.3 дугаар зүйлд ... “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.”

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд:

4.1.Аймаг, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

4.2.Баг, хороо байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг энэ хуулийн 4.1-д заасан үндэслэлийг баримтлан тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

4.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг батлах, өөрчлөх асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

4.4.Хилийн цэсийн асуудлаар аймаг, нийслэл харилцан адилгүй саналтай байсан нь уг асуудлаар Улсын Их Хурал шийдвэр гаргахад саад болохгүй.

4.5.Ээлжит сонгуулийн жил шинээр баг, хороо, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгахыг хориглоно гэжээ.

 Юутай ч иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, тэдний тулгамдсан асуудлыг шийдэх үүднээс захын дүүргүүдийг хоёр хуваах асуудалд нийслэлийн дарга нар багагүй ач холбогдол өгч байна. Энэ нь харин улстөрчдийн эрх ашиг гэхээсээ илүү иргэдийн эрх ашигт нийцээсэй гэсэн хүлээлт байна.

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ДУУЧИН Э.ЧУЛУУНЧИМЭГИЙГ ЖИРЭМСЭН БАЙХ ҮЕЭС Л ДУУЧИН Б.БОЛД, Х.МӨНГӨНЦЭЦЭГ НАР ХОЛБООТОЙ БАЙСАН УУ?
4 минут    

Т.БАРХҮҮТЭЙ УЧИР УРГУУЛАН, ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН И.ОДОНЧИМЭГТ ХӨӨГДӨН Х-ТҮЦ-с ГАРСАН ГЭХ ЖҮЖИГЧИН Б.ХУЛАНГИЙН ШИНЭХЭН АМРАГ ХЭН БЭ?
18 минут    

Янсан Ядам бурхны гарвал
35 минут    

Iphone 8 утасны танилцуулга
1 цаг    

“Victoria's Secret”-д шинээр нэмэгдсэн 15 моделийг танилцуулж байна
1 цаг    

Дэлхий устахад нөлөөлөх хүчин зүйлс
1 цаг    

Индүү ашиглахгүйгээр хувцасныхаа үрчгэрийг хэрхэн арилгах вэ?
2 цаг    

Андроид утастай бол энэ аппликейшнүүдийг БИТГИЙ суулгаарай, таны утсыг эвдэнэ
2 цаг    

Г.Хүрэлбаатар: Талийгаач залуу өөрөө хайч залгичихсан байхыг ч үгүйсгэхгүй
2 цаг    

70 настай Австрали эмэгтэй нэгхэн бүтээгдэхүүнээс татгалзаж гоо сайхнаа хадгалж чаджээ
2 цаг    

Түвдийн залуужуулах 5 дасгал
2 цаг    

Монголоос нууцаар хил давуулсан үлэг гүрвэлийн яс дуулиан тарьж байна
3 цаг    

“Эхнэрээсээ айдаг хүн гэж байдаггүй, эхнэрээ хүндэлдэг л хүн гэж байдаг”
3 цаг    

БНСУ-тай харилцаагаа гүнзгийрүүлж, АНУ-д ажлын визээр зорчих эрх нээгджээ
3 цаг    

Ядуу амьдруулдаг сэтгэлгээ
13 цаг    

Эрүүл мэндийн ямар ч асуудалгүй үедээ жирэмсэлбэл хүүхдийн дархлаа сайн байна
14 цаг    

Мөрийтэй тоглож байсан 200 хүний 130-аас хар тамхины шинжилгээ авчээ
14 цаг    

Уксусны 20 хэрэглээ
15 цаг    

Шуурхай Mэдээ: УЦОШТ-с Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
15 цаг    

Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
15 цаг    

“Осол” гарахаас хэдхэн хоромын өмнөх 30 фото
15 цаг    

Дотно харилцааны талаарх худал зүйлс
15 цаг    

Энэтхэг охин ширэнгэн ойд сармагчингуудтай амьдарч байжээ
15 цаг    

“YouTube” орлого хуваах зарчмаа чангална
15 цаг    

“Соло” нэртэй эко автомашин 2018 оны сүүлээр худалдаанд гарна
15 цаг    

Хацу башё: Ахмад бөх Ёшиказе "Аварга, арслангуудын эрлэг" болж байна
15 цаг    

Инстаграмд шуугиан тарьж буй Орос охин
17 цаг    

Хамгийн хөөрхөн бүсгүйчүүд аль салбарт ажилладаг вэ?
17 цаг    

Амралтын өдрийн амтат хоолны жор
17 цаг    

Хүүхдийн дом засал
18 цаг    

Гэр орноо муу энергиэс хэрхэн ”эмчлэх” вэ?
18 цаг    

Үйрүүлж нунтагласан өндөгний хальс рахит, цус багадалтын үед маш тустай
18 цаг    

“Соло” нэртэй эко автомашин 2018 оны сүүлээр худалдаанд гарна
19 цаг    

ЯПОНД СУРАЛЦАХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
19 цаг    

Эрдэнэт-Овоотын төмөр замын төслийг ирэх оны хавар эхлүүлэх саналыг тавилаа
19 цаг    

Витафит монголчуудыг "хөгз мөөгөнцөр"-тэй жүүсээр угжиж байна /Видео/
19 цаг    

Бөөрний өвчин эдгээх уламжлалт Монгол аргууд
20 цаг    

Би ер нь өөрийгөө маш их азгүй тэнэг хүн юм гэж бодож явлаа...
20 цаг    

Х.Жүлдыз: Миний ерөнхий байдал Маралаагийн дүртэй 80 хувь төстэй
20 цаг    

Арнольд Шварценеггерийн армид алба хаасан сонирхолтой түүх
20 цаг    

Хүүхдүүдийг хүчирхийлэгчид гэм буруугаа хүлээхээс татгалзжээ
20 цаг    

Ирэх даваа гарагт өдөртөө -30 градус хүрч хүйтэрнэ
20 цаг    

МАХН УИХ-д төлөөлөлгүй болсон гэв
20 цаг    

Асасэкирюү Б.Дашням ирэх хоёрдугаар сарын 4-нд зодог тайлна
21 цаг    

Ахмадуудын тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмлээ
21 цаг    

Казиногийн дилер зургаан сая долларын хасаа хулгайлжээ
21 цаг    

Гар утас жирэмсэн эмэгтэйчүүдэд аюултай нь нотлогджээ
21 цаг    

МОНГОЛ УЛСЫН ИРГЭД H2 ВИЗЭЭР АНУ-Д ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
21 цаг    

НИЙСЛЭЛД ЭНЭ ЖИЛ 412.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ
21 цаг    

Н.Энхбаяр намтайгаа үлдлээ
22 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 9904-2197, 89460-008, 7711-0111
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.