Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2017 оны 11-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хонгийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганаас Монгол Улсын цаашдын хөгжил, үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилго бүхий зөвлөмж гаргалаа

НИЙТЛЭСЭН: 2017-09-14 11:31:10
Улс төр > Ерөнхийлөгч | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хүнсчдийн холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулав.

 

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганы төгсгөлд зөвлөмж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хааж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ:

“Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын чуулганы зочид төлөөлөгчид, хүнсний үйлдвэрлэгчид Та бүхний энэ өдрийн мэндийг айлтгая.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2 дахь хэсэгт зааснаар хүнсний аюулгүй байдлыг хангах нь монгол хүний аюулгүй байдлыг хангах үндэс мөн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын санаачилгаар “Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган”-ыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хүнсчдийн холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран амжилттай зохион байгууллаа. Чуулганы хүрээнд:

1. “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”;

2. “Сүү, ус, ундаа, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”;

3. “Төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”;

4. “Монгол хүний эрүүл мэнд - Хүнсний аюулгүй байдал” сэдэвт дөрвөн салбар хуралдаан, хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулсан юм.

Салбар хуралдаан, хэлэлцүүлгээс гарсан санал, үр дүнг нэгтгэн өнөөдөр Үндэсний чуулганд хэлэлцүүллээ. Мөн чуулганаас Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад хууль эрхзүйн орчин, дотоодын үйлдвэрлэлийг сайжруулах, хүнсний хяналт, хэрэглэгчдийн хүнсний тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх талаар зөвлөмж гаргасан нь сайшаалтай байна. Зөвлөмжид бидний сайн мэдэх бөгөөд хэрэгжих боломжтой асуудлууд тусжээ.

Тухайлбал:

Олон жилийн турш ужигран яригдаж байгаа арьс ширний үйлдвэрийг нийслэл хотоос гарган Арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах асуудал бол байгаль орчин төдийгүй хүнсний аюулгүй байдлыг хангахад даруй эцэслэн шийдэх ёстой, шийдлээ хүлээсэн ноцтой асуудал болж байна. Арьс ширний үйлдвэрээс гарсан хаягдал нь нийслэл хот төдийгүй Туул гол дагасан сав газрын хүн, малын эрүүл ахуйд сөрөг нөлөөлөл үзүүлсээр байгаа.

Хил гаалиар орж ирж байгаа импортын хүнсний бүтээгдэхүүнийг шинжлэх хилийн боомт дахь хүнсний хяналтын лабораторийг байгуулах, чадавхжуулах;

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт буюу хүнсний салбарын ложистикт хөрөнгө оруулалт хийх замаар аюулгүй байдлыг хангах, хяналтыг сайжруулах;

Хүнсний бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгчдийг төрөөс бодлогоор дэмжих, урт болон дунд хугацааны хөнгөлөлттэй зээлд хамруулах боломжийг нэмэгдүүлэх, хууль эрхзүйн орчинг сайжруулах, уян хатан тогтолцоог бий болгох;

Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд болон дотуур байранд амьдарч байгаа сурагчдын хоол унд, бага ангийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрт төрөөс нэг жилд зарцуулж буй 105 тэрбум төгрөгийг дотоодын хүнсний бүтээгдэхүүнд зарцуулах зэргийг ажил хэрэг болгон хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Зөвлөмжид дурдсан асуудлыг ажил хэрэг болгоход Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын зүгээс анхаарч ажиллана гэдгийг хэлье.

Эцэст нь аль ч салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлага, сайд нар аливаа асуудлыг хугацаатайгаар шийдэх буюу зарласан, төлөвлөсөн хугацаанд шийдвэрлэж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээдэг тогтолцоог бий болгож, нэвтрүүлэхийг уриалж байна. Тухайлбал, дээр дурдсан арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах асуудлыг 2018 онд багтаан шийдвэрлэх хугацаат үүрэг авч ажиллах, биелүүлж чадаагүй тохиолдолд зохих хариуцлага хүлээх нь зүйтэй.

Чуулганаас гарсан үр дүнг нэгтгэн, зөвлөмжийг ажил хэрэг болгох хүрээнд ажлын төлөвлөгөө боловсруулж, холбогдох төр засгийн болон төрийн бус байгууллагууд, холбоодтой хамтран ажиллах болно.

Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын чуулган үүгээр өндөрлөж байна. Үндэсний чуулганаар хэлэлцсэн асуудлуудыг үндэсний хэмжээний бодлого болгон ажиллах, хэрэгжүүлэх үүргийг чуулганд оролцогч Та бүхэн хүлээж байгааг сануулъя.

Та бүхэнд баярлалаа” гэлээ.

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганаас гаргасан зөвлөмжид

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хүнсчдийн холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулсан “Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган”-д оролцогчид бид Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын бодлого, удирдлага, зохион байгуулалтад санал, дүгнэлт өгөх, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин туслах, хүнсний аюулгүй байдлыг хангахад тодорхой бодит шийдвэр гаргах төдийгүй Монгол Улсын цаашдын хөгжил, үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг дэмжин хамгаалах чухал зорилго болохыг онцлон тэмдэглэж, энэхүү зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

Нэг. Эрх зүйн хүрээнд.

  1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг шинэчлэх хүрээнд: Баталгаагүй хоол хүнсний талаарх ноцтой мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэх, хүнсний аюулгүй байдлын талаар сургалт сурталчилгааг хуулийн хүрээнд үнэ төлбөргүй бүх телевиз, радиогоор тогтсон цаг хугацаанд явуулдаг байх, эрүүл бус хүнсний талаарх зар сурталчилгааг хориглох эрх зүйн орчинг бүрдүүлэх;
  2. Хүнсний шим тэжээлийн тухай хуулийг боловсруулах;
  3. Монгол Улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үндэс болсон монгол малын эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх үндэсний аян санаачлан хэрэгжүүлэх;
  4. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хоол, хүнс, сургуулийн бага ангийн сурагчдын “Үдийн цай”-ны асуудлыг хууль эрх зүй, тогтолцооны хүрээнд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хангаж байхаар шийдвэрлэх;
  5. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хуурайшилтийн цар хүрээ нэмэгдэж, үржил шимтэй газар нутгийн хэмжээ багасч байгаатай холбогдуулан хамгийн үржил шимтэй газар нутаг болох Дорнодын Халх голыг Газар тариалангийн “үүц” газар болгон хадгалах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх.

Хоёр. Засгийн газарт.

  1. Хилийн боомт дээрх хүнсний хяналтын лабораторийг байгуулах, чадавхжуулах;
  2. Хүнсний сүлжээний бүх үе шатуудад зохистой дадлыг заавал нэвтрүүлж мөрдөх;
  3. Монгол хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, хоногт авах сүү, цагаан идээний зохистой хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Үдийн цай” хөтөлбөрт Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдэд “өдөрт нэг аяга сүү”, сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээг 200 граммд хүргэх арга хэмжээг дэмжин хэрэгжүүлэх;
  4. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих банкны уян хатан нөхцөлтэй урт, богино хугацааны зээл олгох талаар судлах;
  5. Лабораторийн хог хаягдлыг устгах хүрээнд химийн хортой болон аюултай хог хаягдлын менежементийг сайжруулах, устгах байгууламж байгуулах;
  6. Хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэлийн нэгдсэн, оновчтой тогтолцоо бүрдээгүй, жирийн тариаланчдаас худалдааны сүлжээ байгууллагуудад хүргэх оновчтой ложистикийн тогтолцоог бүрдүүлэх;
  7. Арьс шир боловсруулах үйлдвэрүүд нь хөрс, хүн амын ус хангамжийн эх үүсвэрийг бохирдуулж байгаатай холбогдуулж арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах.

Гурав. Хүнсний хяналтыг дээшлүүлэх.

  1. Импортын хүнсний бүтээгдэхүүнийн гарал үүслийн бүртгэлжүүлэлтийн хяналтыг чангатгах;
  2. Хүнсний хяналтын бүтэц зохион байгуулалт, тогтолцоог сайжруулах хүрээнд Хүнс, эмийн агентлагийг байгуулах.

Дөрөв. Хэрэглэгчдийн хүнсний тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр.

  1. Хэрэглэгчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх хүрээнд Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт хоол, хүнсний талаарх хичээл оруулах;
  2. Хүн амын эрүүл мэндийн болон хүнсний хэрэглээний боловсролыг сайжруулах чиглэлээр холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг идэвхижүүлэх;
  3. Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, төрийн байгууллагын зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагуудад шилжүүлж, салбарын мэргэшсэн боловсон хүчний нөөц бололцоог ашиглах хэрэгтэй байна” гэсэн байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган ийнхүү амжилттай өндөрлөв.

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
А.ЛУВСАН: ХАРУМАФҮЖИ АВАРГАА ӨМӨӨРЧ БОЛНО, ДҮҮГ МИНЬ БИТГИЙ ДОРОМЖИЛ
4 цаг    

ДҮҮДЭЭ ҮНЭНИЙГ НЬ ХЭЛЭХ ҮҮ…?
4 цаг    

ЭХНЭР, НӨХРИЙН НАСНЫ ЯЛГАА ЯМАР БАЙВАЛ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ВЭ
4 цаг    

Б.ХУРЦ ЦЕНЗУРГҮЙ ЯРЬЖ БОЛОХ УУ
10 цаг    

Б.ШИЖИРБАТЫН ХОЁРДУГААР ШАТНЫ ҮЗҮҮЛБЭР
10 цаг    

2018 оны төсөв батлагдаж, “Чингис хаан” одонгийн эзэн тодорсон долоо хоног
10 цаг    

Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаар буцааж тавья
20 цаг    

МУУ ЁР
20 цаг    

Горьдож хөх хавдах үед хэрэглэх ардын арга
20 цаг    

МАН дүрмээ шинэчилнэ
20 цаг    

Азийн сайд нарын Бага хурлын талаар танилцуулав
1 өдөр    

Арван хүүхэд тутмын нэг нь дутуу тээлттэй төрж байна гэв
1 өдөр    

Д.Эрдэнэбат:Эр хүн гурван хатуу үг, гурван хатуу цохилт даадаг л байх хэрэгтэй
1 өдөр    

ЭЭЖ ҮГЭЭРЭЭ ЭМЧИЛДЭГ БА ЭЭЖИЙН АЗ ЖАРГАЛЫН ШИВШЛЭГ
1 өдөр    

Тэрэгчин Т.Батхүү ялалт байгууллаа
1 өдөр    

УИХ-ын гишүүн Л.Болдыг гэрчээр дууджээ
1 өдөр    

Ричард Гир өнөөдөр Төрийн ордноор зочлов
1 өдөр    

Д.Энхбат өвчний улмаас нас баржээ
1 өдөр    

Б.Саранчимэг гишүүнээ зээлээ яагаад төлөхгүй байгаа юм бэ?
1 өдөр    

Д.Хаянхярваа бол МАН-ынханы хувьд боломжийн сонголт
1 өдөр    

Б.Хурцын заналхийлэлд өртсөн Ж.Батзандан Төрөөс хамгаалалт хүсчээ
1 өдөр    

Б.ХУРЫН АСУУДЛААР УИХ-ын ГИШҮҮН Л.Болд ДАРААХ ТАЙЛБАРЫГ ХИЙЖЭЭ.
1 өдөр    

Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа
1 өдөр    

Хайрлах урлаг
1 өдөр    

ХАНЬ ИЖИЛ ШАЛТГААНГҮЙ ТААРДАГГҮЙ
1 өдөр    

ҮС УРГААЛАХ ШИЛДЭГ АРГА ЭМЧ НАР ЗӨВЛӨЖ БАЙНА.
1 өдөр    

ХОЙД НАСАНДАА ЭХНЭР ЧИНЬ БОЛЖ ТӨРӨХСӨН…
1 өдөр    

АРДЫН УЛАМЖЛАЛТ АРГА. 4 ЦАГИЙН ДАРАА ХООЛОЙНЫ ӨВЧИНГ ОР МӨРГҮЙ МАРТАХ БОЛНО!
1 өдөр    

“MISS WORLD-2017” ТЭМЦЭЭНД МИСС Ц.ЭНХЖИН ХАМГИЙН ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧИЙН ТООНД БАГТАВ
1 өдөр    

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа
1 өдөр    

Г.Отгонцэцэг "Казахстаны шилдэг тамирчин" санал асуулгад тэргүүлж байна
1 өдөр    

Б.Хурц Цензургүй ярина
1 өдөр    

Ангийнх нь багш сурагчийнхаа үүдэн хоёр шүдийг цөм өшиглөжээ
1 өдөр    

Ж.Батзандан Б.Хурцын занаанд орсон хэмээн төрийн хамгаалалт хүсчээ
1 өдөр    

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг төрийн сангийн зээлээр сурчихаад зээлээ эргэн төлөөгүй байна
1 өдөр    

Хоёр дахь осолдогчийг уурхайн гүнээс гаргалаа
1 өдөр    

Нийтийн орон сууцанд цэвэр ус савлан худалдаалж байжээ
1 өдөр    

НҮБ-ын Ажлын хэсэг манай улсад ирнэ
1 өдөр    

Чуулган: Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно
1 өдөр    

ХАРУМАФҮЖИГИЙН ХЭРГИЙН ЦААНА ЮУ НУУГДАЖ БАЙНА ВЭ?
1 өдөр    

Өнөөдөр болох үйл явдал
1 өдөр    

Зургаан тэрбумын Б.Баярмагнай нэр дэвшиж байгаа юу
1 өдөр    

БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГУУДЫН БУЛХАЙГ “УЛСЫН НУУЦ” ХЭМЭЭН ХАЛХАЛСААР БАЙХ УУ
1 өдөр    

ЕВРОП ЗАЛУУ МОНГОЛ БҮСГҮЙТЭЙ ХЯЛБАР АРГААР СЕКС ХИЙЖ БОЛОХ ТАЛААР НИЙТЛЭЛ БИЧЖЭЭ
2 өдөр    

Бичил уурхайд дарагдсан хоёр иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байна
2 өдөр    

Ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна
2 өдөр    

Улаанбаатар хотыг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдлаа
2 өдөр    

Хотын дарга С.Батболд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөнтэй уулзлаа
2 өдөр    

ИРЭХ ОНД ХАМГИЙН АЗТАЙ БАЙХ ОРДУУД
2 өдөр    

Д.Хаянхярваа МАН-ын даргад нэр дэвшинэ
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 9904-2197, 89460-008, 7711-0111
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.