Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2017 оны 11-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хонгийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Өвөрмонголын Ордосууд инновацийн бүтээлээ “нутагшуулах” тухай ярив

НИЙТЛЭСЭН: 2017-09-13 21:27:58
Технологи > Шинэ технологи | Сэтгэгдэл: 0

Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Отогийн Өмнөд хошуутай хамтарсан “Нэг бүс нэг зам” төслийн хүрээнд хөдөө аж ахуй, инновацийн хамтын ажиллагаа, технологи дамжуулах эрдэм шинжилгээний хурал есдүгээр сарын 13-ны өдөр БСШУСЯ-ны танхимд болов.

Хурлын завсарлагаанаар ӨМӨЗО-ны Ордос хотын  Отгийн өмнөд хошууны эрдэмтэн, судлаачид  болон Монголын эрдэмтэд өөрсдийн сэтгэж хийсэн шинэ бүтээлүүдээ танилцуулж, туршлага солилцлоо. Монголын эрдэмтэд өмнөд нутгийнханд хандан монгол үүлдрийн ямаа, түүний чанарын үзүүлэлтүүд, ноолуурын гарц нэмэгдүүлэх туршилтын үр дүн, Монгол орны бэлчээрийн царцаатай тэмцэх цогцолбор арга зэргийг танилцууллаа.

Энэхүү хуралд ӨМӨЗО-ны Ордос хотын Отогийн Өмнөд хошууны судлаач, Авто тоног төхөөрөмжийн үйлдвэрийн захирал н.Сайшаалт гарын доорх материал ашиглаж, халуун хүйтэн усыг хоёр тасалгаанд хийж, цахилгаан дамжуулах технологи санаачилсан тухайгаа бодитоор үзүүлж, тайлбарласан юм.  

БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалмаа Өвөрмонголын эрдэмтэд алс холоос ирж, олон бүтээлээ танилцуулж, манай улсын шинийг санаачлагчдад шинэ санааг өгсөн н.Сайшаалт гуайд энэ үеэр талархал илэрхийллээ.

Мөн Өвөрмонголын талаас цаашид хоёр орны хөдөө аж ахуй, инновацийн хамтын ажиллагаа хамтын үйл ажиллагааны эх суурийг тавилаа. Судлаач, эрдэмтдийн оюун ухаан, хүч хөдөлмөр, зүтгэл оролцсон бүтээлийг танилцуулж, оролцсон нь үр дүнтэй боллоо. Хойшдоо жилдээ нэг удаа хамтарч ямар нэгэн үйл ажиллагааг зохион байгуулах нь зүйтэй гэж онцлон тэмдэглэв.

Д.Жаргалмаа: Отогийн Өмнөд хошууны эрдэмтэд судалгааныхаа үр дүнд бий болсон оюуны бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлж байна

Энэ үеэр Д.Жаргалмаагаас “Нэг бүс нэг зам”–ын хүрээнд хөдөө аж ахуй, инновацийн хамтын ажиллагааны эрдэм шинжилгээний хурлаар хоёр орны талаас ямар шинэлэг инновацийг дэвшүүлж байна вэ? гэж тодруулахад “Энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго нь ӨМӨЗО-ны Ордос хотын Отогийн Өмнөд хошууны эрдэмтэд судалгааныхаа үр дүнд бий болсон оюуны бүтээлүүдийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой танилцуулж байна.

Хамгийн гол нь хоёр орны эрдэмтэд оюуны бүтээлээр туршлага солилцож, цаашид хамтарч ажиллах эхлэлийг тавилаа. ӨМӨЗО-ны ШУТ-ийн тэнхимтэй санамж бичиг байгуулж, цаашид эрдэмтдийн туршлага солилцох хурлуудыг олон удаа зохион байгуулна гэж Өвөрмонголын талаас онцоллоо. Мөн Өвөрхангай аймгийн Хар хорин суманд энэхүү үйл ажиллагааны үргэлжлэл явагдана.” гэж хэллээ.

Д.Мөнхдалай: Сайн бүтээлийн үр дүнг харахын тулд үйлдвэр, амьдрал, хөдөө аж ахуйд нэвтрүүлж, нутагшуулах нь чухал

ӨМӨЗО-ны Ордос хотын Отогийн Өмнөд хошууны Хөдөө аж ахуйн үйлчилгээний тусгай хоршооллын дарга Д.Мөнхдалайгаас “Өнөөдрийн танилцуулсан оюуны инновацийн бүтээлийг Хятад болон Өвөрмонголдоо үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зах зээлд гаргаж эхэлсэн үү? Хамгийн онцлог, шинэ ямар бүтээл байна вэ?” гэж асуухад “Манай улсад судалгаа, туршилтын эрх авсан тусгай оюуны бүтээлд хамрагдсан бүтээлийг энд танилцуулсан.

Зарим нэгэн бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлэх шатандаа явж байна. Сайн бүтээлийн үр дүнг харахын тулд үйлдвэр, амьдрал, хөдөө аж ахуйд нэвтрүүлж, нутагшуулах нь чухал. Иймээс эдгээр бүтээлээс сайныг нь сонгож, нутагшуулах танилцуулгын эхлэл явагдаж байна. Маш олон бүтээл байгаа. Жишээлбэл, хөдөө аж ахуйн салбарын ямаа, ноолуурын гарц нэмэгдүүлэх технологи, хүнс ногоог органик байдлаар тарьж, үйлдвэрлэх зэрэг юм.

Харин халуун хүйтэн усыг ашиглаж, гэрэл, цахилгаан үүсгэх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг судалж байгаа. Үнэ өртөг их хямд гарна. Энэ бүтээлийг манай хошууны мэргэжилтэн, судлаач Сайшаалт бүтээсэн.” гэж онцолж ярьсан юм.

Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Дэлхийн аварга Б. Буджаргал утааны эсрэг гүйнэ
7 минут    

ГАЛД ГУРВАН ХҮҮХЭД АМИА АЛДЛАА
13 минут    

Ц.ЦОГЗОЛМАА АЗИ-ЕВРОПЫН БОЛОВСРОЛЫН САЙД НАРЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
14 минут    

М.ЭНХБОЛД: УЛС ТӨРИЙН НАМ ХҮЧТЭЙ БАЙХ ЁСТОЙ
15 минут    

ГАЛЫН ШАЛТГААН НӨХЦЛИЙГ ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА
16 минут    

Ц.НЯМДОРЖ: БИ МАН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИХГҮЙ
17 минут    

"САУСГОБИ РЕСУРСЕС"-ИЙН ЗАХИРАЛ Б.АМИНБӨХИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
1 цаг    

АН-ЫН БҮЛЭГ ХУРАЛДАЖ БАЙНА.
1 цаг    

Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөв
1 цаг    

МАН-ын 28 дугаар их хурал эхэллээ
1 цаг    

“BEST OF CHUKA” 450 удаа дуулжээ
1 цаг    

МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ
1 цаг    

ХҮҮХДЭЭ ЧАДВАРЛАГ, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ХҮН БОЛГОЖ ӨСГӨХ 10 ЗАРЧИМ
2 цаг    

СЭТГҮҮЛЧ Л.МӨНХБАЯСГАЛАН: БИ ХЯТАДУУДЫГ ӨМӨӨРНӨ
2 цаг    

ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
20 цаг    

ГУРВАН ӨДРИЙН ДОТОР УУШГИА ХЭРХЭН ЦЭВЭРЛЭХ ВЭ?
20 цаг    

ЗУРГААХАН ШИРХЭГ НИМБЭГ ТАНЫ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛНӨ!
20 цаг    

ШҮДНИЙ СОЙЗ НОЙЛЫН ӨРӨӨНД БАЙХ НЬ МАШ ХОРТОЙ
20 цаг    

МУГТ Н.Түвшинбаярт төрийн дээд шагнал “Чингис хаан" одон хүртээлээ
20 цаг    

Өвөлжилтийн бэлтгэл улсын хэмжээнд 82 хувьтай байна
23 цаг    

Н.Түвшинбаяр “Чингис хаан” одонгоо гардан авлаа
23 цаг    

МУГТ Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит ялалтаа байгууллаа
23 цаг    

Чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
23 цаг    

Монгол бахархлын өдөр: Төрийн далбаа мандуулж, их цагаан тугаа цэнгүүллээ
23 цаг    

Хальтиргаа, гулгаа үүссэн зам талбайн мэдээллийг утсаар авдаг боллоо
23 цаг    

Ирэх долоо хоногт УИХ ямар асуудал хэлэлцэх вэ
23 цаг    

СОНЖОО: ТАНЫ БУГУЙНД ГУРАВ ДАХЬ ЭСВЭЛ ДӨРӨВ ДЭХ МӨР БАЙНА УУ
1 өдөр    

500 САЯАР “ЭРХЛЭХ” ДУРТАЙ ТОП О.ПҮРЭВДУЛАМЫН ДОТУУР ХУВЦАСНЫ МОДЕЛЬ БОЛСОН “НУУЦ”
1 өдөр    

ШОРОНД 3 УДАА ГЭРЛЭСЭН ГЭХ Г.НЯМЛХАГВА ГЭЖ ХЭН БЭ?
1 өдөр    

“EXCLUSIVE ” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Г.МАЙЦЭЦЭГ МАН-ЫН ДАРГАД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
1 өдөр    

Түвдийн лам нарын цус цэвэрлэх арга. Урт наслах нууц тайлагдлаа!
1 өдөр    

ДАСГАЛ ХИЙХГҮЙГЭЭР 7 ХОНОГТ 10КГ-ААР ТУРАХ 3-Н АРГА
1 өдөр    

А.ЛУВСАН: ХАРУМАФҮЖИ АВАРГАА ӨМӨӨРЧ БОЛНО, ДҮҮГ МИНЬ БИТГИЙ ДОРОМЖИЛ
1 өдөр    

ДҮҮДЭЭ ҮНЭНИЙГ НЬ ХЭЛЭХ ҮҮ…?
1 өдөр    

ЭХНЭР, НӨХРИЙН НАСНЫ ЯЛГАА ЯМАР БАЙВАЛ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ВЭ
1 өдөр    

Б.ХУРЦ ЦЕНЗУРГҮЙ ЯРЬЖ БОЛОХ УУ
2 өдөр    

Б.ШИЖИРБАТЫН ХОЁРДУГААР ШАТНЫ ҮЗҮҮЛБЭР
2 өдөр    

2018 оны төсөв батлагдаж, “Чингис хаан” одонгийн эзэн тодорсон долоо хоног
2 өдөр    

Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаар буцааж тавья
2 өдөр    

МУУ ЁР
2 өдөр    

Горьдож хөх хавдах үед хэрэглэх ардын арга
2 өдөр    

МАН дүрмээ шинэчилнэ
2 өдөр    

Азийн сайд нарын Бага хурлын талаар танилцуулав
2 өдөр    

Арван хүүхэд тутмын нэг нь дутуу тээлттэй төрж байна гэв
2 өдөр    

Д.Эрдэнэбат:Эр хүн гурван хатуу үг, гурван хатуу цохилт даадаг л байх хэрэгтэй
2 өдөр    

ЭЭЖ ҮГЭЭРЭЭ ЭМЧИЛДЭГ БА ЭЭЖИЙН АЗ ЖАРГАЛЫН ШИВШЛЭГ
2 өдөр    

Тэрэгчин Т.Батхүү ялалт байгууллаа
2 өдөр    

УИХ-ын гишүүн Л.Болдыг гэрчээр дууджээ
2 өдөр    

Ричард Гир өнөөдөр Төрийн ордноор зочлов
2 өдөр    

Д.Энхбат өвчний улмаас нас баржээ
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 9904-2197, 89460-008, 7711-0111
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.