Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2017 оны 11-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хонгийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хөшгийн хөндийн нисэх буудлын ангарын асуудлаар санал солилцов

НИЙТЛЭСЭН: 2017-09-13 14:30:42
Эдийн засаг > Дэд бүтэц | Сэтгэгдэл: 0

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-ын тэргүүн дэд ерөнхийлөгч Иригаки Хидэтоши тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 

Сүүлийн жилүүдэд Монгол, Япон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа дэд бүтэц, тээвэр, тэр дундаа агаарын тээврийн салбарт амжилттай өргөжин тэлж байгааг сайд уулзалтын эхэнд онцлов. Тэрээр “Өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг суурьшсан, далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар бол тэргүүлэх ач холбогдолтой салбаруудын нэг. Энэ утгаараа агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх бодлогыг тууштай барьж ажиллаж байгаа. Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл бол агаарын тээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй чухал ач холбогдолтой төсөл яахын аргагүй мөн” хэмээн хэллээ. Шинэ нисэх буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тогтвортой, ашигтай, ая тухтай байлгахад чиглэсэн арга хэмжээг Зам, тээврийн хөгжлийн яам тус байгууллагатай хамтран авч байгаа юм. Монголын талын хариуцан хэрэгжүүлэх ажлуудын нэг болох шинэ нисэх буудлын ангарын барилгыг төслийн зээлийн үлдэгдэл хөрөнгөөр барих санал солилцох уулзалтыг өнгөрсөн сард Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, ЖАЙКА, “Мицүбиши-Чиёода” хамтарсан түншлэл, “Жалюкс компани” болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдлагуудын хамт зохион байгуулжээ.

Боломжит хувилбаруудыг хэлэлцсэний дүнд, Испанийн ГАПTEK компанийн санал болгож буй сайжруулсан хөнгөн цагаан хийцийн ангарын барилга барих төсөвт өртгийн нарийвчилсан тооцоог хийхээр шийдвэрлэсэн байна.

Одоогийн байдлаар Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлүүлэх, хэрэгжилт нь удааширч байгаа ажлуудыг түргэтгэх, нисэх буудлын менежментийн хэлэлцээг эрчимжүүлэх асуудлуудыг тусгасан “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ашиглалтад оруулахад шаардлагатай арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байгаа талаараа сайд Д.Ганбат уламжиллаа.

Ноён Иригаки Хидэтоши Зам, тээврийн хөгжлийн яам болон Жайка олон улсын байгууллага хамтран томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, хамтран ажиллаж байгаа нь хоёр улсын хамтын ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдолтой гэдгийг онцлов. Цаашид шинэ нисэх буудлын ангарын ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө түргэвчилж, удаашралтай байгаа зарим ажлуудыг эрчимжүүлэхээр боллоо.

 

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
А.ЛУВСАН: ХАРУМАФҮЖИ АВАРГАА ӨМӨӨРЧ БОЛНО, ДҮҮГ МИНЬ БИТГИЙ ДОРОМЖИЛ
4 цаг    

ДҮҮДЭЭ ҮНЭНИЙГ НЬ ХЭЛЭХ ҮҮ…?
4 цаг    

ЭХНЭР, НӨХРИЙН НАСНЫ ЯЛГАА ЯМАР БАЙВАЛ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ВЭ
4 цаг    

Б.ХУРЦ ЦЕНЗУРГҮЙ ЯРЬЖ БОЛОХ УУ
10 цаг    

Б.ШИЖИРБАТЫН ХОЁРДУГААР ШАТНЫ ҮЗҮҮЛБЭР
10 цаг    

2018 оны төсөв батлагдаж, “Чингис хаан” одонгийн эзэн тодорсон долоо хоног
10 цаг    

Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаар буцааж тавья
19 цаг    

МУУ ЁР
20 цаг    

Горьдож хөх хавдах үед хэрэглэх ардын арга
20 цаг    

МАН дүрмээ шинэчилнэ
20 цаг    

Азийн сайд нарын Бага хурлын талаар танилцуулав
1 өдөр    

Арван хүүхэд тутмын нэг нь дутуу тээлттэй төрж байна гэв
1 өдөр    

Д.Эрдэнэбат:Эр хүн гурван хатуу үг, гурван хатуу цохилт даадаг л байх хэрэгтэй
1 өдөр    

ЭЭЖ ҮГЭЭРЭЭ ЭМЧИЛДЭГ БА ЭЭЖИЙН АЗ ЖАРГАЛЫН ШИВШЛЭГ
1 өдөр    

Тэрэгчин Т.Батхүү ялалт байгууллаа
1 өдөр    

УИХ-ын гишүүн Л.Болдыг гэрчээр дууджээ
1 өдөр    

Ричард Гир өнөөдөр Төрийн ордноор зочлов
1 өдөр    

Д.Энхбат өвчний улмаас нас баржээ
1 өдөр    

Б.Саранчимэг гишүүнээ зээлээ яагаад төлөхгүй байгаа юм бэ?
1 өдөр    

Д.Хаянхярваа бол МАН-ынханы хувьд боломжийн сонголт
1 өдөр    

Б.Хурцын заналхийлэлд өртсөн Ж.Батзандан Төрөөс хамгаалалт хүсчээ
1 өдөр    

Б.ХУРЫН АСУУДЛААР УИХ-ын ГИШҮҮН Л.Болд ДАРААХ ТАЙЛБАРЫГ ХИЙЖЭЭ.
1 өдөр    

Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа
1 өдөр    

Хайрлах урлаг
1 өдөр    

ХАНЬ ИЖИЛ ШАЛТГААНГҮЙ ТААРДАГГҮЙ
1 өдөр    

ҮС УРГААЛАХ ШИЛДЭГ АРГА ЭМЧ НАР ЗӨВЛӨЖ БАЙНА.
1 өдөр    

ХОЙД НАСАНДАА ЭХНЭР ЧИНЬ БОЛЖ ТӨРӨХСӨН…
1 өдөр    

АРДЫН УЛАМЖЛАЛТ АРГА. 4 ЦАГИЙН ДАРАА ХООЛОЙНЫ ӨВЧИНГ ОР МӨРГҮЙ МАРТАХ БОЛНО!
1 өдөр    

“MISS WORLD-2017” ТЭМЦЭЭНД МИСС Ц.ЭНХЖИН ХАМГИЙН ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧИЙН ТООНД БАГТАВ
1 өдөр    

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа
1 өдөр    

Г.Отгонцэцэг "Казахстаны шилдэг тамирчин" санал асуулгад тэргүүлж байна
1 өдөр    

Б.Хурц Цензургүй ярина
1 өдөр    

Ангийнх нь багш сурагчийнхаа үүдэн хоёр шүдийг цөм өшиглөжээ
1 өдөр    

Ж.Батзандан Б.Хурцын занаанд орсон хэмээн төрийн хамгаалалт хүсчээ
1 өдөр    

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг төрийн сангийн зээлээр сурчихаад зээлээ эргэн төлөөгүй байна
1 өдөр    

Хоёр дахь осолдогчийг уурхайн гүнээс гаргалаа
1 өдөр    

Нийтийн орон сууцанд цэвэр ус савлан худалдаалж байжээ
1 өдөр    

НҮБ-ын Ажлын хэсэг манай улсад ирнэ
1 өдөр    

Чуулган: Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно
1 өдөр    

ХАРУМАФҮЖИГИЙН ХЭРГИЙН ЦААНА ЮУ НУУГДАЖ БАЙНА ВЭ?
1 өдөр    

Өнөөдөр болох үйл явдал
1 өдөр    

Зургаан тэрбумын Б.Баярмагнай нэр дэвшиж байгаа юу
1 өдөр    

БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГУУДЫН БУЛХАЙГ “УЛСЫН НУУЦ” ХЭМЭЭН ХАЛХАЛСААР БАЙХ УУ
1 өдөр    

ЕВРОП ЗАЛУУ МОНГОЛ БҮСГҮЙТЭЙ ХЯЛБАР АРГААР СЕКС ХИЙЖ БОЛОХ ТАЛААР НИЙТЛЭЛ БИЧЖЭЭ
2 өдөр    

Бичил уурхайд дарагдсан хоёр иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байна
2 өдөр    

Ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна
2 өдөр    

Улаанбаатар хотыг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдлаа
2 өдөр    

Хотын дарга С.Батболд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөнтэй уулзлаа
2 өдөр    

ИРЭХ ОНД ХАМГИЙН АЗТАЙ БАЙХ ОРДУУД
2 өдөр    

Д.Хаянхярваа МАН-ын даргад нэр дэвшинэ
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 9904-2197, 89460-008, 7711-0111
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.