Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2017 оны 11-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хонгийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ШИ ЖИНЬПИН ВЛАДИВОСТОКТ ИРЭЭГҮЙН УЧИР ЮУ ВЭ?

НИЙТЛЭСЭН: 2017-09-12 19:00:25
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

ЛОНДОН./BBC/. Саяхан Оросын Владивосток хотноо болж өнгөрсөн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад Япон болон Өмнөд Солонгосын удирдагчид оролцсон бол уг арга хэмжээнд БНХАУ-ын дарга хүрэлцэн ирсэнгүй. Харин ирсэн зочид Орос улс болон ерөнхийлөгчийг нь магтан сайшааж, янз бүрийн салбарт эдийн засгийн харилцаагаа өргөжүүлнэ гэдгээ амлаж байлаа. Гэсэн хэдий ч Алс Дорнодын асуудлыг зөвхөн Москва л шийдэж чадах билээ.

Японы Ерөнхий сайд, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хоёр Оросын талаар маш найрсаг сайхан бодол тээж явдаг гэдгээ ил шуудхан илэрхийлж байв. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хувьд, Солонгост ариун шүтээн гэж дээдэлдэг бар хэмээх амьтны эр зориг В.Путинд байна гэдгийг олж харсан бол Японы Ерөнхий сайд Орос-Японы харилцаанд шинэ эрин үеийг нээхийг уриалан санал болгов. Үүний сацуу хоёр зочин Умард Солонгосын дэглэмийн зүгээс бүс нутаг болон дэлхий дахинд учруулж буй аюул заналын талаар дурдаж байлаа.

Вашингтоны зүгээс ирж буй дохио зангаа нь Сөүл, Токио хоёрыг хоёуланг нь амар тайван байлгахгүй байгаа учраас Пхеньянд шахалт үзүүлэхэд Москваг татан оролцуулах гэсэн тэдний оролдлогыг ойлгож болох юм. Харин Хятадын удирдагч Ши Жиньпин яагаад Владивостокийн чуулга уулзалтад оролцсонгүй вэ?

Би-Би-Си агентлагийн тоймч М.Смотряев үүний учир шалтгааныг тодруулахаар Москва дахь Карнегийн төвийн хөтөлбөрийн удирдагч А.Габуевт хандлаа.

Александр Габуев: Ши Жиньпинийг Японы Ерөнхий сайд болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй хамт, мөн В.Путинтэй хамт нэг тайзан дээр зогсч байна гэж төсөөлөхөд бэрх юм. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр бол зүгээр л зочид бөгөөд Алс Дорнодыг хөгжүүлэх боломжийг судлахаар ирсэн билээ.

Харин Ши Жиньпиний хувьд иймэрхүү зүйлд оролцохгүй, гэхдээ Путинтэй хоёр талын уулзалтыг бол дуртайяа хийх болно. Тухайлбал, Торгоны замын Дээд хэмжээнийн уулзалт, БРИКС эсвэл “Их-20”-ийн талбаруудад бол дуртайяа уулзах байх. Өөрөөр хэлбэл, дэлхий дахиныг хамарсан глобал асуудлаар болдог томоохон чуулга уулзалтуудын үеэр гэсэн үг. Харилцаа тааруухан байгаа улсын удирдагчтай В.Путинийд зочлонгоо уулзана гэдэгт Хятадын тал бэлэн биш бөгөөд энэ нь тус улсын хувьд сонирхол татахуйц талбар /формат/ биш юм.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлэлцдэг гол асуудал нь Алс Дорнодод бизнес эрхлэх нөхцөл маш хүнд байгаа явдалтай холбоотой.  Энэ нөхцлийг сайжруулахаар Оросын тал тодорхой зүйлүүд хийж байгаа нь үнэн, гэхдээ энэ нь хангалтгүй хэвээр байна. Алс Дорнодод Азийн орнуудын бизнес эрхлэгчид төдийлөн өргөнөөр нэвтрээгүй байгаа, тэгээд ч Алс Дорнодын бизнесийн талбар нь төдийлөн сонирхол татахаар биш юм. 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд хоёр хүрэлцэн ирсний дараа бизнесүүд идэвхжих нь мэдээж. Гэхдээ энэ хоёр хүн өөрсдийн улс төрийн асуудлаа шийдвэрлэхээр ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Алс Дорнодоо хөгжүүлэхэд нь Путинд тусална гэдэг бол өөрсдөд тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Владивостокийг “зогсоол” байдлаар ашиглана гэсэн үг.

Шинзо Абэгийн хувьд энэ нь газар нутгийн асуудал болон Орос, Хятад хоёр хоорондоо ойртон нягтарч буйг зогсоох явдал бол Мүн Жэ Иний хувьд Умард Солонгосын асуудлыг шийдвэрлэх явдал юм. Төрийн тэргүүн нарыг дагалдан ирсэн томоохон корпорациудын захирлууд санамж бичгүүдэд гарын үсэг зурдаг боловч энэ нь Алс Дорнодод хөрөнгө оруулах гэсэн сонирхлыг чанарын хувьд илүү ихээр татаж чадахгүй юм. Алс Дорнод бол хөрөнгө оруулахад тун таагүй бүс нутаг билээ.

Би-Би-Си: Тэгэхээр эдгээр санамж бичгүүдийн үнэ цэнэ гэж чухам юу байна вэ гэдэг нь ойлгомжгүй санагдлаа. Жишээ нь, маргааш гэхэд Ким Жөн Ун хүн төрөлхтнийг дэлбэлэн сөнөөхөөр заналхийлж, эдийн засгийн хувьд буулт хийхийг шаардах аваас дээрх бүх тохиролцоонууд утга учраа алдана шүү дээ? Өөрөөр хэлбэл, хэлэлцээ хийх анхдагч шалтгаан үгүй болно? 
 
А.Габуев: Миний бодлоор, анхдагч шалтгаан нь үнэхээр улс төрийн шалтгаан байх болно. Алс Дорнодыг хөгжүүлэхэд тусална гэдэг бол бизнесийн төсөл гэхээсээ илүүтэй эдийн засгийн арга хэрэгслийг ашиглан Орос улстай харилцаагаа сайжруулах боломж гэж Япон, Өмнөд Солонгос хоёр харж байгаа. Алс Дорнодод энэ хоёр улсын хөрөнгө оруулалтууд бий л дээ, гэхдээ эдгээр нь эдийн засгийн хувьд агуулга сайтай, ашигтай төслүүд юм.

Түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотойгоор эдийн засгийн хувьд ашигтай байгаа төслүүд нь Курилийн арлууд хэнийх вэ, Умард Солонгосын пуужингууд хэр хол ниссэн бэ гэдгээс үл хамааран хэрэгжсээр байх болно. Харин эдийн засгийн хувьд ашиггүй төслүүдийг санамж бичигт гарын үсэгт зурах байдлаар бага зэрэг “түлхээд өгч” болно л доо, гэхдээ ирээдүйд томоохон ахиц дэвшил гарна гэж найдахын хэрэггүй.     
 
Владимир Путиний хувьд, геополитикийн нөлөөгөө эдийн засгийн ашиг олоход ашиглах хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа гэж би бодож байна.

Хэрвээ Оросын засгийн газар Алс Дорнодод хөрөнгө оруулах уур амьсгалыг сайжруулахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргасан бол, хэрвээ түүхий эдийн стратегийн ордуудад эзэмшиж буй хяналтын багц эсвэл томоохон багцуудаа худалдахад бэлэн байсан бол байдал арай л өөр байх байлаа.

Өндөр хөгжилтэй Азийн орнуудын хувьд бусдын түүхий эдийн хавсарга байх нь тийм ч ичгүүртэй хэрэг биш юм. Тухайлбал, түүхий эдээр баяжсан Австралийг харцгаа. Гэтэл манайд дээр дурдсан хоёр зүйлийн аль аль нь явагдахгүй байна. “Роснефть”-ийн хувьцааны багцыг хятадууд болон энэтхэгчүүдэд худалдаж болохгүй ээ, тэд нар бол бидний хувьд “сонирхол татахаар хөрөнгө оруулагчид биш” гэж Сечин, Улюкаев нар ярьсан нь Алс Дорнод дахь актив хөрөнгөнд гадаадынхныг оруулах талаарх байр суурийг тодорхой харуулж байгаа юм.

Би-Би-Си: Оросын эсрэг хоригийг хэрэгжүүлэхэд Япон улс хоёрдмол, тодорхойгүй байдлаар оролцож байгаа учраас Шинзо Абэг өрнөдийн орнуудад төдийлөн таатай угтаж авахгүй гэж танд санагдаж байна уу?

А.Габуев:  Европын орнуудын хувьд, Япон улс хоригийг мөрдөн хэрэгжүүлж байгаа эсэхэд төдийлөн санаа зовохгүй байгаа юм. Харин Америкийн хувьд арай өөр. Дональд Трамп засгийн эрхэнд гарчихсан байгаа. Өмнө нь Обамагийн багийнхан Японыг Оростой ойр дотно хамтран ажиллуулахгүйг хичээдэг байсан бол Трампын хувьд ямар ч ялгаагүй. Энэ тал дээр түүнд нухацтай бодол байгаа эсэх нь эргэлзээтэй, харин Конгрессын баталсан хууль нь гүйцэтгэх засаглалын баримтлах нэгдмэл чиг шугамыг илэрхийлж буй хэрэг биш юм.

АНУ-ын хувьд эдийн засгийн дорвитой ач холбогдолгүй боловч дотоодод улс төрийн томоохон дуулиан үүсгэсэн иймэрхүү жижиг сажиг асуудал нь хоригийн хууль болж хувирч байгаа бөгөөд түүнийг ирэх хэдэн арван жилийн туршид цуцлах боломжгүй юм. Тэгэхээр энэ нь Трампын хувьд онц чухал асуудал биш ээ гэж би бодож байна.

Газрын зураг дээр Япон улс хаана байдгийг Трамп мэднэ. Шинзо Абэ бол Трампын Мар-а-Лаго эдлэнд нь зочилсон гадаад улсын анхны төрийн тэргүүн бөгөөд тэдний хооронд хувийн сайн харилцаа тогтсон гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ би ийм хүчин зүйлийг хэзээ ч хэтрүүлэн үнэлж байгаагүй ээ.
 
Би-Би-Си: Орос, Хятад хоёр хоорондоо ойртож байгаа талаар бид нэг бус удаа ярилцсан. Түүнчлэн энэ үйл явцыг Москва болон Бээжинд өөр өөрөөр ойлгон дүгнэж байгаа гэдэг талаар ч гэсэн мөн ярилцсан. Тус хоёр улс нь эдийн засгийн жин нөлөөгөөр хоорондоо нэлээд зөрүүтэй билээ. Харин энэхүү ойртолт, хамтын ажиллагааны мөн чанар нь хэнд ч нууц биш юм. Орост болохоор үүнийг “дорно зүг рүү эргэж байна” гэж өндөр дуугаар зарлах жишээтэй. Хятад улсын гадаад улс төрийн бодлогын жин нөлөө болон нөхөр Ши Жиньпиний дотоод бодлого дахь нөлөө өсөх тутам одоогийн хамтын ажиллагааны хүрээнээс хальсан ойртон нягтралтын талаар ярих нь багасах болов уу? 
 
А.Габуев: Гэхдээ энэ чинь тийм ч муу зүйл биш шүү дээ. Бодит байдал дээр хамаарлын ийм хэлбэр Европын Холбоотой харилцах харилцаанд ч байгаа. Манай улс институцийн хувьд төдийлөн сайн хөгжөөгүй, түүхий эдэд тулгуурласан эдийн засагтай байгаа бөгөөд түүхий эдийн хамгийн том хоёр хэрэглэгчийн дунд оршдог. Европын сагсанд бараг бүх юмаа хийж, нөгөө сагсанд нь юу ч хийхгүй байна. Орос улс Европт их хэмжээгээр түүхий эдээ зарсан боловч институцын хувьд хөгжихгүй л байна. Ийм учраас хөгжлийн хоёрдахь эх сурвалжтай байж яагаад болохгүй гэж?  
 
Хятадтай харилцах харилцаанд үүсч буй нэг асуудал бол Орос улс өөрөө өсч дэвжихгүй, бие даасан эдийн засаг болохынхоо хувьд хөгжихгүй байгаад оршино. Харин Хятад улс хурдан хөгжиж байгаагаас үүдээд өрөөсгөл тэнцвэргүй байдал үүсээд байгаа юм. Европтой ч мөн адил ийм тэнцвэргүй байдал үүсээд байгаа, учир нь Европт Орос улс хэрэгтэй гэхээсээ илүү Орост Европ тив илүү хэрэгтэй болоод байгаа билээ. АНУ-тай ч мөн адил ийм өрөөсгөл байдал бий болжээ.

Хятадтай ойртох харилцаа илүү хурдацтай явагдаж байгаа, ялангуяа Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны дараах сүүлийн хоёр жилийн хугацаанд. Төв банкны мэдээллийг үзвэл, Хятад улс нь Орост оруулж буй хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр Киприйн дараа хоёрдугаарт орж байна.

Орос бол Хятадад нефть нийлүүлэгч хамгийн том улсын зэрэгцээ Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулах хамгийн том зах зээл билээ. Ийм хамаарал алгуур нэмэгдсээр байгаа. Гэхдээ Хятадад Орос улс хэрэгтэй гэхээсээ илүү Орост Хятад улс илүү хэрэгтэй байна.

Энэ утгаараа Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь Хятадын вектороос өөр боломжийг хайх гэсэн оролдлого бөгөөд муу зүйл бишээ. Асуудлын гол нь юунд оршиж байна вэ гэвэл, дотооддоо зайлшгүй хийх ёстой шинэчлэлүүдийг хийхгүйгээр хөрөнгө оруулагчдыг татна гэдэг бол бүтэшгүй санаа юм.  

Эх сурвалж: http://montsame.mn Орчуулсан Б.Адъяахүү
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Дэлхийн аварга Б. Буджаргал утааны эсрэг гүйнэ
10 минут    

ГАЛД ГУРВАН ХҮҮХЭД АМИА АЛДЛАА
15 минут    

Ц.ЦОГЗОЛМАА АЗИ-ЕВРОПЫН БОЛОВСРОЛЫН САЙД НАРЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
17 минут    

М.ЭНХБОЛД: УЛС ТӨРИЙН НАМ ХҮЧТЭЙ БАЙХ ЁСТОЙ
17 минут    

ГАЛЫН ШАЛТГААН НӨХЦЛИЙГ ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА
19 минут    

Ц.НЯМДОРЖ: БИ МАН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИХГҮЙ
20 минут    

"САУСГОБИ РЕСУРСЕС"-ИЙН ЗАХИРАЛ Б.АМИНБӨХИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
1 цаг    

АН-ЫН БҮЛЭГ ХУРАЛДАЖ БАЙНА.
1 цаг    

Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөв
1 цаг    

МАН-ын 28 дугаар их хурал эхэллээ
1 цаг    

“BEST OF CHUKA” 450 удаа дуулжээ
1 цаг    

МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ
1 цаг    

ХҮҮХДЭЭ ЧАДВАРЛАГ, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ХҮН БОЛГОЖ ӨСГӨХ 10 ЗАРЧИМ
2 цаг    

СЭТГҮҮЛЧ Л.МӨНХБАЯСГАЛАН: БИ ХЯТАДУУДЫГ ӨМӨӨРНӨ
2 цаг    

ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
20 цаг    

ГУРВАН ӨДРИЙН ДОТОР УУШГИА ХЭРХЭН ЦЭВЭРЛЭХ ВЭ?
20 цаг    

ЗУРГААХАН ШИРХЭГ НИМБЭГ ТАНЫ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛНӨ!
20 цаг    

ШҮДНИЙ СОЙЗ НОЙЛЫН ӨРӨӨНД БАЙХ НЬ МАШ ХОРТОЙ
20 цаг    

МУГТ Н.Түвшинбаярт төрийн дээд шагнал “Чингис хаан" одон хүртээлээ
20 цаг    

Өвөлжилтийн бэлтгэл улсын хэмжээнд 82 хувьтай байна
23 цаг    

Н.Түвшинбаяр “Чингис хаан” одонгоо гардан авлаа
23 цаг    

МУГТ Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит ялалтаа байгууллаа
23 цаг    

Чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
23 цаг    

Монгол бахархлын өдөр: Төрийн далбаа мандуулж, их цагаан тугаа цэнгүүллээ
23 цаг    

Хальтиргаа, гулгаа үүссэн зам талбайн мэдээллийг утсаар авдаг боллоо
23 цаг    

Ирэх долоо хоногт УИХ ямар асуудал хэлэлцэх вэ
23 цаг    

СОНЖОО: ТАНЫ БУГУЙНД ГУРАВ ДАХЬ ЭСВЭЛ ДӨРӨВ ДЭХ МӨР БАЙНА УУ
1 өдөр    

500 САЯАР “ЭРХЛЭХ” ДУРТАЙ ТОП О.ПҮРЭВДУЛАМЫН ДОТУУР ХУВЦАСНЫ МОДЕЛЬ БОЛСОН “НУУЦ”
1 өдөр    

ШОРОНД 3 УДАА ГЭРЛЭСЭН ГЭХ Г.НЯМЛХАГВА ГЭЖ ХЭН БЭ?
1 өдөр    

“EXCLUSIVE ” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Г.МАЙЦЭЦЭГ МАН-ЫН ДАРГАД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
1 өдөр    

Түвдийн лам нарын цус цэвэрлэх арга. Урт наслах нууц тайлагдлаа!
1 өдөр    

ДАСГАЛ ХИЙХГҮЙГЭЭР 7 ХОНОГТ 10КГ-ААР ТУРАХ 3-Н АРГА
1 өдөр    

А.ЛУВСАН: ХАРУМАФҮЖИ АВАРГАА ӨМӨӨРЧ БОЛНО, ДҮҮГ МИНЬ БИТГИЙ ДОРОМЖИЛ
1 өдөр    

ДҮҮДЭЭ ҮНЭНИЙГ НЬ ХЭЛЭХ ҮҮ…?
1 өдөр    

ЭХНЭР, НӨХРИЙН НАСНЫ ЯЛГАА ЯМАР БАЙВАЛ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ВЭ
1 өдөр    

Б.ХУРЦ ЦЕНЗУРГҮЙ ЯРЬЖ БОЛОХ УУ
2 өдөр    

Б.ШИЖИРБАТЫН ХОЁРДУГААР ШАТНЫ ҮЗҮҮЛБЭР
2 өдөр    

2018 оны төсөв батлагдаж, “Чингис хаан” одонгийн эзэн тодорсон долоо хоног
2 өдөр    

Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаар буцааж тавья
2 өдөр    

МУУ ЁР
2 өдөр    

Горьдож хөх хавдах үед хэрэглэх ардын арга
2 өдөр    

МАН дүрмээ шинэчилнэ
2 өдөр    

Азийн сайд нарын Бага хурлын талаар танилцуулав
2 өдөр    

Арван хүүхэд тутмын нэг нь дутуу тээлттэй төрж байна гэв
2 өдөр    

Д.Эрдэнэбат:Эр хүн гурван хатуу үг, гурван хатуу цохилт даадаг л байх хэрэгтэй
2 өдөр    

ЭЭЖ ҮГЭЭРЭЭ ЭМЧИЛДЭГ БА ЭЭЖИЙН АЗ ЖАРГАЛЫН ШИВШЛЭГ
2 өдөр    

Тэрэгчин Т.Батхүү ялалт байгууллаа
2 өдөр    

УИХ-ын гишүүн Л.Болдыг гэрчээр дууджээ
2 өдөр    

Ричард Гир өнөөдөр Төрийн ордноор зочлов
2 өдөр    

Д.Энхбат өвчний улмаас нас баржээ
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 9904-2197, 89460-008, 7711-0111
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.