Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2017 оны 11-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хонгийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ЗОРИЛГО БҮХИЙ ЗӨВЛӨМЖ ГАРГАВ

НИЙТЛЭСЭН: 2017-09-12 18:40:32
Улс төр > Ерөнхийлөгч | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганы төгсгөлд зөвлөмж гаргаж,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хааж үг хэллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ:


 “Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын чуулганы зочид төлөөлөгчид, хүнсний үйлдвэрлэгчид Та бүхний энэ өдрийн мэндийг айлтгая.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2 дахь хэсэгт зааснаар хүнсний аюулгүй байдлыг хангах нь монгол хүний аюулгүй байдлыг хангах үндэс мөн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын санаачилгаар “Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган”-ыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хүнсчдийн холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран амжилттай зохион байгууллаа. Чуулганы хүрээнд:

1. “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”;

2. “Сүү, ус, ундаа, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”;

3. “Төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”;

4. “Монгол хүний эрүүл мэнд - Хүнсний аюулгүй байдал” сэдэвт дөрвөн салбар хуралдаан, хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулсан юм.

Салбар хуралдаан, хэлэлцүүлгээс гарсан санал, үр дүнг нэгтгэн өнөөдөр Үндэсний чуулганд хэлэлцүүллээ. Мөн чуулганаас Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад хууль эрхзүйн орчин, дотоодын үйлдвэрлэлийг сайжруулах, хүнсний хяналт, хэрэглэгчдийн хүнсний тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх талаар зөвлөмж гаргасан нь сайшаалтай байна. Зөвлөмжид бидний сайн мэдэх бөгөөд хэрэгжих боломжтой асуудлууд тусжээ.

Тухайлбал:

Олон жилийн турш ужигран яригдаж байгаа арьс ширний үйлдвэрийг нийслэл хотоос гарган Арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах асуудал бол байгаль орчин төдийгүй хүнсний аюулгүй байдлыг хангахад даруй эцэслэн шийдэх ёстой, шийдлээ хүлээсэн ноцтой асуудал болж байна. Арьс ширний үйлдвэрээс гарсан хаягдал нь нийслэл хот төдийгүй Туул гол дагасан сав газрын хүн, малын эрүүл ахуйд сөрөг нөлөөлөл үзүүлсээр байгаа.

Хил гаалиар орж ирж байгаа импортын хүнсний бүтээгдэхүүнийг шинжлэх хилийн боомт дахь хүнсний хяналтын лабораторийг байгуулах, чадавхжуулах;

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт буюу хүнсний салбарын ложистикт хөрөнгө оруулалт хийх замаар аюулгүй байдлыг хангах, хяналтыг сайжруулах;

Хүнсний бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгчдийг төрөөс бодлогоор дэмжих, урт болон дунд хугацааны хөнгөлөлттэй зээлд хамруулах боломжийг нэмэгдүүлэх, хууль эрхзүйн орчинг сайжруулах, уян хатан тогтолцоог бий болгох;

Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд болон дотуур байранд амьдарч байгаа сурагчдын хоол унд, бага ангийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрт төрөөс нэг жилд зарцуулж буй 105 тэрбум төгрөгийг дотоодын хүнсний бүтээгдэхүүнд зарцуулах зэргийг ажил хэрэг болгон хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Зөвлөмжид дурдсан асуудлыг ажил хэрэг болгоход Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын зүгээс анхаарч ажиллана гэдгийг хэлье.

Эцэст нь аль ч салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлага, сайд нар аливаа асуудлыг хугацаатайгаар шийдэх буюу зарласан, төлөвлөсөн хугацаанд шийдвэрлэж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээдэг тогтолцоог бий болгож, нэвтрүүлэхийг уриалж байна. Тухайлбал, дээр дурдсан арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах асуудлыг 2018 онд багтаан шийдвэрлэх хугацаат үүрэг авч ажиллах, биелүүлж чадаагүй тохиолдолд зохих хариуцлага хүлээх нь зүйтэй.

Чуулганаас гарсан үр дүнг нэгтгэн, зөвлөмжийг ажил хэрэг болгох хүрээнд ажлын төлөвлөгөө боловсруулж, холбогдох төр засгийн болон төрийн бус байгууллагууд, холбоодтой хамтран ажиллах болно.

Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын чуулган үүгээр өндөрлөж байна. Үндэсний чуулганаар хэлэлцсэн асуудлуудыг үндэсний хэмжээний бодлого болгон ажиллах, хэрэгжүүлэх үүргийг чуулганд оролцогч Та бүхэн хүлээж байгааг сануулъя.

Та бүхэнд баярлалаа” гэлээ.

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганаас гаргасан зөвлөмжид

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хүнсчдийн холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулсан “Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган”-д оролцогчид бид Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын бодлого, удирдлага, зохион байгуулалтад санал, дүгнэлт өгөх, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин туслах, хүнсний аюулгүй байдлыг хангахад тодорхой бодит шийдвэр гаргах төдийгүй Монгол Улсын цаашдын хөгжил, үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг дэмжин хамгаалах чухал зорилго болохыг онцлон тэмдэглэж, энэхүү зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

Нэг. Эрх зүйн хүрээнд.

  1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг шинэчлэх хүрээнд: Баталгаагүй хоол хүнсний талаарх ноцтой мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэх, хүнсний аюулгүй байдлын талаар сургалт сурталчилгааг хуулийн хүрээнд үнэ төлбөргүй бүх телевиз, радиогоор тогтсон цаг хугацаанд явуулдаг байх, эрүүл бус хүнсний талаарх зар сурталчилгааг хориглох эрх зүйн орчинг бүрдүүлэх;
  2. Хүнсний шим тэжээлийн тухай хуулийг боловсруулах;
  3. Монгол Улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үндэс болсон монгол малын эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх үндэсний аян санаачлан хэрэгжүүлэх;
  4. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хоол, хүнс, сургуулийн бага ангийн сурагчдын “Үдийн цай”-ны асуудлыг хууль эрх зүй, тогтолцооны хүрээнд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хангаж байхаар шийдвэрлэх;
  5. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хуурайшилтийн цар хүрээ нэмэгдэж, үржил шимтэй газар нутгийн хэмжээ багасч байгаатай холбогдуулан хамгийн үржил шимтэй газар нутаг болох Дорнодын Халх голыг Газар тариалангийн “үүц” газар болгон хадгалах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх.

Хоёр. Засгийн газарт.

  1. Хилийн боомт дээрх хүнсний хяналтын лабораторийг байгуулах, чадавхжуулах;
  2. Хүнсний сүлжээний бүх үе шатуудад зохистой дадлыг заавал нэвтрүүлж мөрдөх;
  3. Монгол хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, хоногт авах сүү, цагаан идээний зохистой хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Үдийн цай” хөтөлбөрт Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдэд “өдөрт нэг аяга сүү”, сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээг 200 граммд хүргэх арга хэмжээг дэмжин хэрэгжүүлэх;
  4. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих банкны уян хатан нөхцөлтэй урт, богино хугацааны зээл олгох талаар судлах;
  5. Лабораторийн хог хаягдлыг устгах хүрээнд химийн хортой болон аюултай хог хаягдлын менежементийг сайжруулах, устгах байгууламж байгуулах;
  6. Хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэлийн нэгдсэн, оновчтой тогтолцоо бүрдээгүй, жирийн тариаланчдаас худалдааны сүлжээ байгууллагуудад хүргэх оновчтой ложистикийн тогтолцоог бүрдүүлэх;
  7. Арьс шир боловсруулах үйлдвэрүүд нь хөрс, хүн амын ус хангамжийн эх үүсвэрийг бохирдуулж байгаатай холбогдуулж арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах.

Гурав. Хүнсний хяналтыг дээшлүүлэх.

  1. Импортын хүнсний бүтээгдэхүүнийн гарал үүслийн бүртгэлжүүлэлтийн хяналтыг чангатгах;
  2. Хүнсний хяналтын бүтэц зохион байгуулалт, тогтолцоог сайжруулах хүрээнд Хүнс, эмийн агентлагийг байгуулах.

Дөрөв. Хэрэглэгчдийн хүнсний тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр.

  1. Хэрэглэгчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх хүрээнд Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт хоол, хүнсний талаарх хичээл оруулах;
  2. Хүн амын эрүүл мэндийн болон хүнсний хэрэглээний боловсролыг сайжруулах чиглэлээр холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг идэвхижүүлэх;
  3. Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, төрийн байгууллагын зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагуудад шилжүүлж, салбарын мэргэшсэн боловсон хүчний нөөц бололцоог ашиглах хэрэгтэй байна” гэсэн байна.

Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган ийнхүү амжилттай өндөрлөв.

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Дэлхийн аварга Б. Буджаргал утааны эсрэг гүйнэ
9 минут    

ГАЛД ГУРВАН ХҮҮХЭД АМИА АЛДЛАА
15 минут    

Ц.ЦОГЗОЛМАА АЗИ-ЕВРОПЫН БОЛОВСРОЛЫН САЙД НАРЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
16 минут    

М.ЭНХБОЛД: УЛС ТӨРИЙН НАМ ХҮЧТЭЙ БАЙХ ЁСТОЙ
17 минут    

ГАЛЫН ШАЛТГААН НӨХЦЛИЙГ ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА
18 минут    

Ц.НЯМДОРЖ: БИ МАН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИХГҮЙ
19 минут    

"САУСГОБИ РЕСУРСЕС"-ИЙН ЗАХИРАЛ Б.АМИНБӨХИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
1 цаг    

АН-ЫН БҮЛЭГ ХУРАЛДАЖ БАЙНА.
1 цаг    

Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөв
1 цаг    

МАН-ын 28 дугаар их хурал эхэллээ
1 цаг    

“BEST OF CHUKA” 450 удаа дуулжээ
1 цаг    

МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ
1 цаг    

ХҮҮХДЭЭ ЧАДВАРЛАГ, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ХҮН БОЛГОЖ ӨСГӨХ 10 ЗАРЧИМ
2 цаг    

СЭТГҮҮЛЧ Л.МӨНХБАЯСГАЛАН: БИ ХЯТАДУУДЫГ ӨМӨӨРНӨ
2 цаг    

ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
20 цаг    

ГУРВАН ӨДРИЙН ДОТОР УУШГИА ХЭРХЭН ЦЭВЭРЛЭХ ВЭ?
20 цаг    

ЗУРГААХАН ШИРХЭГ НИМБЭГ ТАНЫ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛНӨ!
20 цаг    

ШҮДНИЙ СОЙЗ НОЙЛЫН ӨРӨӨНД БАЙХ НЬ МАШ ХОРТОЙ
20 цаг    

МУГТ Н.Түвшинбаярт төрийн дээд шагнал “Чингис хаан" одон хүртээлээ
20 цаг    

Өвөлжилтийн бэлтгэл улсын хэмжээнд 82 хувьтай байна
23 цаг    

Н.Түвшинбаяр “Чингис хаан” одонгоо гардан авлаа
23 цаг    

МУГТ Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит ялалтаа байгууллаа
23 цаг    

Чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
23 цаг    

Монгол бахархлын өдөр: Төрийн далбаа мандуулж, их цагаан тугаа цэнгүүллээ
23 цаг    

Хальтиргаа, гулгаа үүссэн зам талбайн мэдээллийг утсаар авдаг боллоо
23 цаг    

Ирэх долоо хоногт УИХ ямар асуудал хэлэлцэх вэ
23 цаг    

СОНЖОО: ТАНЫ БУГУЙНД ГУРАВ ДАХЬ ЭСВЭЛ ДӨРӨВ ДЭХ МӨР БАЙНА УУ
1 өдөр    

500 САЯАР “ЭРХЛЭХ” ДУРТАЙ ТОП О.ПҮРЭВДУЛАМЫН ДОТУУР ХУВЦАСНЫ МОДЕЛЬ БОЛСОН “НУУЦ”
1 өдөр    

ШОРОНД 3 УДАА ГЭРЛЭСЭН ГЭХ Г.НЯМЛХАГВА ГЭЖ ХЭН БЭ?
1 өдөр    

“EXCLUSIVE ” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Г.МАЙЦЭЦЭГ МАН-ЫН ДАРГАД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
1 өдөр    

Түвдийн лам нарын цус цэвэрлэх арга. Урт наслах нууц тайлагдлаа!
1 өдөр    

ДАСГАЛ ХИЙХГҮЙГЭЭР 7 ХОНОГТ 10КГ-ААР ТУРАХ 3-Н АРГА
1 өдөр    

А.ЛУВСАН: ХАРУМАФҮЖИ АВАРГАА ӨМӨӨРЧ БОЛНО, ДҮҮГ МИНЬ БИТГИЙ ДОРОМЖИЛ
1 өдөр    

ДҮҮДЭЭ ҮНЭНИЙГ НЬ ХЭЛЭХ ҮҮ…?
1 өдөр    

ЭХНЭР, НӨХРИЙН НАСНЫ ЯЛГАА ЯМАР БАЙВАЛ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ВЭ
1 өдөр    

Б.ХУРЦ ЦЕНЗУРГҮЙ ЯРЬЖ БОЛОХ УУ
2 өдөр    

Б.ШИЖИРБАТЫН ХОЁРДУГААР ШАТНЫ ҮЗҮҮЛБЭР
2 өдөр    

2018 оны төсөв батлагдаж, “Чингис хаан” одонгийн эзэн тодорсон долоо хоног
2 өдөр    

Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаар буцааж тавья
2 өдөр    

МУУ ЁР
2 өдөр    

Горьдож хөх хавдах үед хэрэглэх ардын арга
2 өдөр    

МАН дүрмээ шинэчилнэ
2 өдөр    

Азийн сайд нарын Бага хурлын талаар танилцуулав
2 өдөр    

Арван хүүхэд тутмын нэг нь дутуу тээлттэй төрж байна гэв
2 өдөр    

Д.Эрдэнэбат:Эр хүн гурван хатуу үг, гурван хатуу цохилт даадаг л байх хэрэгтэй
2 өдөр    

ЭЭЖ ҮГЭЭРЭЭ ЭМЧИЛДЭГ БА ЭЭЖИЙН АЗ ЖАРГАЛЫН ШИВШЛЭГ
2 өдөр    

Тэрэгчин Т.Батхүү ялалт байгууллаа
2 өдөр    

УИХ-ын гишүүн Л.Болдыг гэрчээр дууджээ
2 өдөр    

Ричард Гир өнөөдөр Төрийн ордноор зочлов
2 өдөр    

Д.Энхбат өвчний улмаас нас баржээ
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 9904-2197, 89460-008, 7711-0111
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.