Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 01-р сарын 21
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хонгийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

30 дахь Ерөнхий сайдыг тодруулахаар бүлэглэлүүд нууцаар уулзаж эхэллээ

НИЙТЛЭСЭН: 2017-09-12 13:11:55
Улс төр > Ерөнхий сайд | Сэтгэгдэл: 1

Мэргэжлийн Засгийн газар огцорч, МАН дараагийн Засгийн газраа байгуулах ажилдаа ороод байна. Одоогоор гарсан товтой шийдвэр алга.

Гэхдээ энэ нам дахь бүлэглэлүүд тус тусдаа цуглаж, Ерөнхий сайдад хэнийг томилуулахаа ярьж байна. Үүнийг эцэслэж байж Бага хурлаа товлохгүй бол улс төрийн ийм нөхцөлд улам том “зодоон” үүснэ гэдгийг хаана хаанаа ойлгож байгаа ажээ. МАН-ын хамгийн том бүлэглэл буюу М.Энхболдыг тойрсон Хотын фракц уржигдраас цуглаж эхэлсэн байна. Энэ фракцыг МАНАН буюу ХАР ХҮЧ-ний гол цөм болдог гэж хэлж болно.

Энэ бүлэглэлийн төлөөллүүд болох УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр уржигдар уулзжээ. Ингээд Элчин сайд асан С.Баярыг “...Монголд ир” хэмээн дуудсан байна. С.Баяр уржигдар оройдоо иржээ. Мөн сайд асан Т.Бадамжунайг ч дуудсан байна. Тэрээр өчигдөр үдээс хойш Монголд ирсэн байна. Ингээд энэ фракцын удирдлагууд бүрдэж, өчигдөр уулзалдсан аж. Тэд Ерөнхий сайдад хэнийг зүтгүүлэх вэ гэдгээ эхний ээлжинд шийдэх юм.

Үүнээс өмнө С.Баяр, Т.Бадамжунай нар Сингапурт уулзаж энэ талаар мөн ярилцсан бололтой. МАНАН буюу ХАР ХҮЧ-нийхэн шинэ Засгийн газрын тэргүүнээр хоёр хүний аль нэгийг зүтгүүлье гэж ярьж буй ажээ. Нэг нь УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт, нөгөөх нь УИХ-ын гишүүн Н.Энхболд юм байна. Н.Энхболдоосоо илүү С.Бямбацогт нь нөгөөдүүлийнхээ дэмжлэгийг авах магадлалтай гэнэ.

Юутай ч ойрын өдрүүдэд М.Энхболд, Ц.Элбэгдорж, С.Баяр, Т.Бадамжунай, С.Бямбацогт, Н.Энхболд гэсэн бүрэлдэхүүнтэй энэ ХҮЧ-нийхэн уулзалдаж асуудлаа шийднэ гэсэн үг.

Харин нөгөө талд нь У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар нар уулзалдаж, хэнийгээ Ерөнхий сайдад зүтгүүлэхийг шийдэхээр ярилцаж байгаа. Учир нь У.Хүрэлсүх бол эргэлт буцалтгүй зүтгэнэ гэдгээ мэдэгдчихсэн. Гарын үсэг зурсан 30 гишүүн ч түүнийг дэмжихээ илэрхийлсэн байна. Дээрээс нь 5-6 гишүүн Засгийн газар унаснаас хойш нэмэгджээ. Гэхдээ У.Хүрэлсүх нөгөө нөхдүүдээс Ерөнхий сайдын албан тушаалд очих дэмжлэгийг авчихлаа гэсэн гэж ойлгож болохгүй.

Одоо Ц.Нямдоржоос ихээхэн зүйл хамаарах нөхцөл үүсээд байна. Яагаад гэвэл Л.Энх-Амгалан, Б.Чойжилсүрэн, Ц.Мөнх-Оргил нар Ц.Нямдоржийг “... Ерөнхий сайд болооч” гэж шахаад эхэлсэн. Энэ нь “Эм Си Эс” фракц гэсэн үг л дээ. Ц.Нямдоржийн хувьд энэ саналд тийм ч дургүй биш хандаж байгаа аж. “...Ч.Хүрэлбаатарыг Ерөнхий сайд болгохгүй бол би зүтгэсэн ч яахав” гэсэн дуулдаж байна. Тэгэхээр Ц.Нямдорж бол У.Хүрэлсүх, Сү.Батболд нараас салж нутаг ус, бас нөгөөх компаниа дагаж магадгүй.

Эндээс үзэхэд МАН-ын лидерүүд одоо гурван томоохон бүлэглэлд хуваагдаад байна гэсэн үг. МАНАН буюу ХАР ХҮЧ-ний М.Энхболд, Ц.Элбэгдорж. С.Баяр, Т.Бадамжунай нар “...Яадаг ч байсан У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгож болохгүй. Ямар ч үнээр хамаагүй У.Хүрэлсүхийг энэ томилгооноос холдуулах хэрэгтэй” гэдэг зарчмаар ажиллаж байгал Дээрээс нь Ц.Нямдорж. өөрөө эсвэл Ч.Хүрэлбаатарыг Ерөнхий сайд болгоно гэчих гээд байлаг. Энэ нь У.Хүрэлсүх нэлээд саад байна гэсэн үг.

Гэвч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, МАН-ын дарга болох хамгийн боломжтой нэр дэвшигч юм.Түүнд УИХ-ын гишүүдийн 50 хувь, дээрээс нь олон нийтийн дэмжлэг маш их байна. Энэ нь түүнд байгаа давуу тал болж байгаа юм. Гэхдээ Ц.Нямдорж “...Би Ерөнхий сайд болно” гээд зүтгэчихвэл асуудал маш өөрөөр эргэнэ. МАНАН буюу ХАР ХҮЧ-ний хувьд У.Хүрэлсүхээс аюултай хүн бол Ц.Нямдорж юм. Ингэхээр Ц.Нямдоржийг Ерөнхий сайдад зүтгэнэ гэвэл тэдэнд өөдөөс нь тавих хүчтэй өрсөлдөгч тэдэнд хэрэгтэй.

Тэгээд ч Ц.Нямдоржтой өрсөлдөөд ялах хүн бол У.Хүрэлсүх харагдаж байгаа. Бусад горилогчид нь Ц.Нямдоржтой өрсөлдвөл дийлэхгүй. Тиймээс М.Энхболд нар У.Хүрэлсүхэд “хадаг барьж” очихоос өөр аргагүйд хүрэх юм. Харин У.Хүрэлсүх тэдэнтэй нийлэх эсэх нь юу л бол.

Ингэхээр өнөө, маргаашдаа МАНАН буюу ХАР ХҮЧ-нийхэн, У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Сү.Батболд нар тусдаа уулзаж дараагийн Ерөнхий сайдын асуудлыг ярьцгаах болж байна. Харин дараа нь М.Энхболд, У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, С.Баяр нар уулзаж эцсийн шийдэлд хүрч магадгүй байна. Энэ бүхний дараа МАН-ын Бага хурал зарлагдана гэсэн үг.

Эндээс үзвэл Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, С.Бямбацогт, Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар нарын нэр яригдаж байгаа ажээ.

Эх сурвалж: Зууны мэдээ Б.ДАМДИН-ОЧИР, www.ikon.mn

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
Хүрэлсүхийг томилсон нь дээр дээ   
ОГНОО:2017-09-12 13:54:37 | IP:103.229.121.145   

ШИНЭ МЭДЭЭ
Д.Тэрбишдагва: Оюутолгойд тагнуул, цагдаа оруулаад шалгая
2 цаг    

Г.Батбаатар: Улсдаа жишиг болсон оюутны хотхон бариулахаар хоёргүй сэтгэлээр зүтгэж байна
3 цаг    

Ганцаардлын эсрэг тэмцэнэ
4 цаг    

Хумс сармис амандаа хийгээрэй.
4 цаг    

Гавьяат Г.Батбаярын эмчилгээний зардлыг бүрдүүлж өгчээ
12 цаг    

П.Адарсүрэн: Өөрийнхөө дуулахыг сонсоод өөрийн эрхгүй уйлчихдаг
12 цаг    

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол болно
12 цаг    

“Мими” гэх сэргээшийг улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ
13 цаг    

2018 онд 28 төрлийн өвчнийг эх орондоо эмчилдэг болно
13 цаг    

Бөө гэж хэн бэ?
13 цаг    

Амралтын өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зөвлөмж
13 цаг    

Өндөр амжилтад хүрсэн хүмүүс амралтын өдрийг хэрхэн өнгөрөөдөг вэ?
13 цаг    

2018 онд бүх нийтээр амрах өдрүүд
13 цаг    

БНСУ руу визгүй зорчих боломж бүрдэнэ
13 цаг    

Ордууд дунджаар хэд насалдаг вэ?
13 цаг    

Царай муутай нөхөртэй эмэгтэйчүүд илүү аз жаргалтай амьдардаг
13 цаг    

14 насны зөрүүтэй хос хоёр маань бүл нэмэх нь ээ…
14 цаг    

Х.Баттулга: Иргэдийн өрийг дарах асуудлаар ажлын хэсэг ажиллаж байгаа
14 цаг    

Монгол “цуйван” Японд …
14 цаг    

Эдгээр бүсгүйчүүд ямар мэргэжилтэйг мэдээд та гайхах болно
14 цаг    

50 насандаа харамсахгүйн тулд 30 наснаас өмнө юуг амжуулах ёстой вэ?
14 цаг    

Хүнийг хайрлана гэж юуг хэлэх вэ?
15 цаг    

Дэлхийн хамгийн аюултай улсаар Мексикийг нэрлэв
16 цаг    

Одооны энэ охидын насыг ойлгохоо болилоо | датагаар үнэгүй
16 цаг    

Нөхөртэйгөө яаж ч хэрэлдсэн явна гэж ёстой гонж шдээ
16 цаг    

ГОДОН ГУТАЛТАЙ ХАЛУУ ДҮҮГЭН АЛХААД БАЙВАЛ ЧӨМӨГ ХАЙЛАХ АЮУЛТАЙ
17 цаг    

Л.ЭНХ-АМГАЛАН: БИ РОК ХӨГЖИМД ОЛОН ЮМАА АЛДСАН БАС ОЛОН ЮМЫГ ОЛЖ АВСАН
17 цаг    

Японы порно од Хятадын залуу үеийнхний хайр хүндэтгэлийг хүлээжээ
19 цаг    

Жастин Бибер, Селена Гомез нар эргэн нийлжээ
21 цаг    

Чэлси” Краучийг сонирхжээ
21 цаг    

Найман цагийн туршид тасралтгүй дрифт хийж шинэ рекорд тогтоов
21 цаг    

БНСУ ХӨДӨЛМӨРИЙН САЛБАРТ 2,8 САЯ АМ.ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
21 цаг    

Трампын засаг захиргаа Монголчуудад улирлын чанартай ажлын виз олгохоор боллоо
21 цаг    

“MOODY'S” МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ ӨСГӨЛӨӨ
21 цаг    

Хоёрдугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэврийг 27,000 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ
22 цаг    

Сансармаагийн нүцгэн зургууд
22 цаг    

Хэний ч тайлбарлаж чадаагүй далай тэнгисийн нууцаас
1 өдөр    

Баяр баяр л гэнэ
1 өдөр    

Эрчүүдийн бэлгийн дур хүслийг өдөөж өгдөг 7 төрлийн жимс ногоо.
1 өдөр    

Аз жаргалтай гэр бүлийг хэрхэн бүтээх вэ?
1 өдөр    

“Хөх толбот хүмүүс” шилдгээр шалгарчээ
1 өдөр    

Хар ус хүнд өгдөггүйн учир
1 өдөр    

Цагаан сарын буузыг хэрхэн чимхэх аргууд
1 өдөр    

Сүү ууснаар яг өндөр болдог уу? /Үнэн үү худлаа юу/
1 өдөр    

Насны хишгийг цагаан сараас өмнө олгоно
1 өдөр    

Улсын гуравдугаар төв эмнэлэг өнгөрсөн онд зүрхний төрөлхийн гажгийн 63 мэс засал хийжээ
1 өдөр    

Амтат чинжүүг ялгах арга
1 өдөр    

Энэ оны трэнд загварууд
1 өдөр    

Хүүхэддээ олон өнгийн тоглоом авч өгвөл ухаан нь тэлнэ
1 өдөр    

Мисс Б.Гэрэлчулуун фитнессийн төв нээжээ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 9904-2197, 89460-008, 7711-0111
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.