Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Д.Ганболд: Р.Чойномын хэд хэдэн роман, тууж, орчуулга одоо болтол олдоогүй байгаа

НИЙТЛЭСЭН: 2017-09-12 11:40:36
Чөлөөт цаг > Уран зохиол | Сэтгэгдэл: 0

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Өд” сангийн тэргүүн, хэл шинжлэлийн ухааны доктор Д.Ганболдтой ярилцлаа. 

-Энэ жил Р.Чойном найрагчийн мэндэлсний 80 жилийн ой тохиож байна. Урлаг, утга зохиолын хүрээнийхэн төдийгүй уншигчид өнгөрсөн хавраас л Чойномоор амьсгалж эхэлсэн. Үүнд “Өд” сангийнхны “өдөөлт” их байсан болов уу?  
-Манай “Өд” сан их найрагчийнхаа ойг бүтэн жилийн турш өдөрлөг, тэмцээн, наадам зэрэг утга зохиол, урлаг, соёлын цуврал арга хэмжээ болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд хоёрдугаар сарын 10 буюу Р.Чойномын мэндэлсэн өдөр нь 80 жилийн ойн арга хэмжээг эхэлсэн. Энэхүү тэгш ойн хүрээнд зохион байгуулах ажлууд бүтэн жил үргэлжилж ирэх оны хоёрдугаар сарын 10-нд өндөрлөнө гэсэн үг. Р.Чойномын мэндэлсний 80 жилийн ойн  хүрээнд бид 10 гаруй ажил төлөвлөөд хэрэгжүүлж байна. Энэ жилийн онцлог гэвэл ерөөсөө Р.Чойномыг унших, таньж, нээх. Ард түмэн, үзэгч сонсогч олон, хүүхэд залууст Р.Чойномын бүтээлийг хүр­гэх, уншуулах гэсэн зорилго тавиад ажил­лаж байна. Тийм ч учраас “Чойномын ертөнц” нэртэй уран уншлагийн наадмыг Улаанбаатар хотын бүх дүүр­гийн ерөнхий боловсролын сур­гуулиуд болон Хэнтий аймгийн бүх сумдын сургууль, нийт албан хаагч­дын дунд зохион байгуулсан. Нийслэлд зохиогдсон “Чойномын ер­төнц” наадмыг Монголын хүүх­дийн төв номын сантай хамтран зо­хион байгуулсан. Харин Чингис хо­тод болсон наадмыг Р.Чойномын нэ­рэм­жит Хэнтий аймгийн нийтийн но­мын сантай хамтран бүх сумын бо­лон сургуулиудын номын сангийн дэмж­лэгтэйгээр зохион байгуулсан.  
-Одоо тун удахгүй Р.Чойномын нэрэмжит “Оюухай” наадам болох сураг гараад байгаа. Найрагчид уг наадмыг хүлээж, сураг тавьцгааж л байх шиг байна?
-Яруу найргийн наадмаас өмнө нэг ажлыг Монголын үндэсний олон нийтийн радиотой хамтран зохион байгуулж байна. Энэ нь Р.Чойномын “Гөлөг” туужийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад уншуулах, уг бүтээлээс сэдэвлэсэн нийтлэл, сурвалжлага, шүлэг най­раг зэргийг олны хүртээл болгох зорил­го­той радио нэвтрүүлэг юм. Энэ  нэвт­рүүлэг есдүгээр сарын 1-нээс арав­дугаар сарын 1 хүртэл сарын  турш долоо хоног бүр сонсогчдод хүрнэ. Энэ бол бас л хүүхэд багачуудыг номд дуртай болгох зорилготой нэг ажил юм. Мөн есдүгээр сарын 23-24-нд Р.Чойномын мэндэлсний 80 жи­лийн ойн хүрээнд “Оюухай” яруу найр­гийн наадмыг зохион байгуулна. Уг наадам найрагчийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Дархан суманд болно. Тэнд бүтэн хоёр өдрийн арга хэмжээ, өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Энэ үеэр Р.Чойномын амьдрал уран бүтээлийн талаар үзэсгэлэн гаргахаас гадна найрагчийн тухай баримтат болон уран сайхны кинонуудыг үзүүлэх юм. 
-Найрагчийн мэндэлсний 80 жилийн ойгоор болж байгаа “Оюу­хай” наадмын онцлог юу байх бол?  
-“Оюухай” наадам анх 1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод болж байсан. Үүнээс хойш есөн удаа зохиогдсон. Энэ жил 10 дахь удаагаа болох гэж байна. 2014 онд “Оюухай” наадмын анх удаа Р.Чойномын төрсөн нутаг Дархан суманд  зохион байгуулсан. Энэ жил Дархан суманд хоёр дахь удаагаа болох гэж байгаагаараа, мөн тэгш ойнх нь хүрээнд илүү өргөн дэлгэр болохоороо онцлог. 
-Наадамд оролцох найрагчдын шүлгийг авч эхэлсэн үү?
-Авч эхэлж байна. Улаанбаатар болон хөдөө орон нутгийн бүх яруу найрагчдад энэ наадам нээлттэй. Хэнтий, Дорнод, Дорноговь, Сүх­баатар, Говьсүмбэр, Дундговь зэрэг ойрын аймгуудын яруу найраг­чид утга зохиолын нэгдлээрээ дамжуулаад зохион байгуулалттайгаар оролцох хүсэлтээ бидэнд ирүүлэх боломжтой. “Оюухай” наадмын үеэр Р.Чойномын 80 бүтээлээр  хийсэн уран бичлэгийн үзэсгэлэн гаргана. Энэ үзэсгэлэнд монгол уран бүтээлчдээс гадна Өвөр­монголын уран бичээчид оролцож бү­тээлээ дэлгэх юм. Энэ бүх арга хэм­жээнд Р.Чойномын хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд, уран бүтээлийн найз нөхөд нь урилгаар оролцоно. 
-Р.Чойном найрагчийн хүүхдүүд хаана хаана амьдарч байна вэ?
-Том охин Ч.Эрдэнэном нь Улаан­баатар хотод амьдарч бай­гаа. Удаахь охин  Ч.Хулан нь мөн Улаан­баатарт амь­дарч байна. Ч.Хулан­гийн хувьд оёд­лын чиглэлээр сургууль төгссөн, тэр чиглэлээрээ хувиараа хөдөлмөр эрхэл­дэг. Удаахь охин Ч.Мөнхтэмүүлэн нь Дархан хотод ажиллаж амьдарч байгаа. 
-Дархан суманд найрагчийн ах дүү, хамаатан садан олон биз?
-Р.Чойном нэг ах, дөрвөн эмэгтэй дүүтэй. Ах нь Дархан сумын “Дархан оргил” нэгдэлд насаараа адуучнаар ажилласан хүн байсан. Найрагчийн доод талын дүү Р.Гандолгор эгч Төв аймгийн Сэргэлэн суманд амьдарч байгаа. Агрономич мэргэжлээр сур­гууль төгсөөд л Сэргэлэн суманд на­саараа ажилласан хүн. Удаахь хоёр дүү нь мөнх бусыг үзүүлсэн. Бага дүү Р.Гансүх нь Улаанбаатар хотод амьдарч байна. Р.Гансүх Улаанбаатар хот болон МОНЦАМЭ агентлагт бичээчээр олон жил ажилласан. 
-Дархан суманд Р.Чойномын гэр музей бий. Энэ музей нь хэр арвин баялаг үзмэртэй вэ. Музейн үзмэрүүд сүүлийн жилүүдэд баяжиж байна уу?
 -Анх уг музейг 1995 онд Р.Чойномын мэндэлсний 60 жилийн ойг угтан үүсгэн байгуулсан. Тэр үед төрийн шагналт зураач Я.Үржнээ, зураач Л.Дэмбэрэл, Ш.Галсандорж нар 1995 оны наймдугаар сарын 20-доор Дархан суманд очиж 10 гаруй хоногийн дотор музейг дэгэлж тохижуулсан. Ингээд есдүгээр сарын 1-нд нь нээлтээ хийсэн түүхтэй. Түүнээс хойш яг 20 жилийн ойн дээр нь Дархан суманд их найрагчийн ойг тэмдэглэх гэж байна. Р.Чойномын музейд 2002 онд засвар хийж шинэчилсэн. Түүнээс хойш байнга үзмэрүүдийг нь нэмж баяжуулах, шинэчлэх ажлыг хийж байгаа. Музей нийт 400-гаад үзмэртэй. Бид аль болох олон гэрэл зураг тавихаас гадна Р.Чойномын зурсан зургуудыг өөрийнх нь яруу найргаар амилуулж, тухайн үедээ ямар нөхцөл байдалд энэ зохиолоо бичсэн бол гэдгийг зохиомжилж тохижуулсан.
-Найрагчийн бүтээлүүд нэлээд хэвлэгдсэн. Одоо 80 жилийнх нь ойн хүрээнд ямар ямар бүтээл шинээр хэвлэх вэ?
-2000 оны үеэс Р.Чойномын нэ­рэмжит “Өд” сан найрагчийн зо­хиолуудыг олон түмэнд хүргэх зорилго тавьж ажиллаж эхэлсэн. Бид түүнээс хойш 25 цуврал ном хэвлээд байна. Эдгээр номыг ботилох хэмжээнд хүрсэн гэж үзээд 80 насных нь ойн хүрээнд бид 13 боть ном бэлдэж байна.
Эдгээр ботио багцалж хэлэх юм бол 700-гаад шүлэг багтсан хоёр боть, найрагчийн бичсэн нийт 70 га­руй найраглалаас 50 гаруйг нь баг­таасан хоёр боть хэвлэгдэж бай­на. Р.Чойном шүлэглэсэн роман, туу­жийг Монголд анх бичсэн. Эдгээр роман, туужаас нь бүтсэн хоёр боть гарна. Хүүрнэл зохиолын төрлөөр багагүй зохиол бичсэн байна. Нийт 10 гаруй өгүүллэг, гурван тууж, нэг роман байгаа. Эдгээрийг хоёр ботид багцалж гаргаж байна. Р.Чойномын орчуулгууд өмнө нь бага багаар хэв­лэгдэж байсан. Үүнийг бид нэгтгээд най­рагчийн орчуулсан, бидэнд олдсон бүх орчуулгыг эмхэтгэж нэг боть бол­гож байгаа. Түүнчлэн хүмүүсээс Р.Чойномд бичсэн болон Р.Чойномоос бусдад бичсэн 200-гаад захидал байдаг. Тэдгээрээс 100 захидлыг эмхэтгээд нэг боть болгож гаргаж байна. Р.Чойномын тухай дурсамж, ярилцлага, түүх маш их байдаг. Тухайн үед ойр дотно явсан найз нөхдийнх нь бичсэн зүйл их байдаг. Тиймээс бид нийт 90 гаруй дурсамж, ярилцагыг нь эмхэтгэн хоёр боть болгож байгаа. Сүүлчийн 13 дахь боть нь Р.Чойномын уран бүтээлийн шүүмж, судлалын бүтээлүүд байх юм. Энэ ботийн нээлттэй холбогдуулан Р.Чойномын уран бүтээл судлалаар эрдэм шинжилгээний бага хурал хийнэ. 
-Та Р.Чойномын уран бүтээлийг судалж, эх бичгийнх нь судалгаагаар докторын зэрэг  хамгаалсан. Най­рагчийн гар бичмэлүүд дотор олны хүртээл болоогүй, судлагдаагүй бү­тээл хэр олон байна?
-Миний судалгааны ажил эрт эхэлсэн. Үүнийгээ гүнзгийрүүлж су­дал­­­саар энэ жил Р.Чойномынхоо ойд амжиж нэгдүгээр сард эх бич­гийн судалгаагаар докторын зэ­рэг хамгаалсан. Миний бүтээлд Р.Чойномын бичсэн 4260 нүүр бүхий гар бичмэлийн судалгаа багтсан. Эд­гээр гар бичмэлийг судлан яруу найраг, үр­гэл­жилсэн үг, орчуулга гэх мэтээр бүгдийг нь ангилж цэгцэлсэн. Тиймээс одоо хэвлэгдэж байгаа энэ 13 боть ном бол Р.Чойномын гар бичмэлүүдэд тул­гуурлаж хэвлэгдэж байгаа судал­гааны чухал ажил байгаа юм. 
-Өмнө нь гарсан түүврүүд болон сонин хэвлэлд Р.Чойномын шүлгүүд ялгаатай, андуу ташаа гарсан нь олон санагддаг. “Азийн Монгол”, “Миний Монгол” зэрэг шүлэг нь л гэхэд мөр бадгууд нь холилдож нийлсэн байдаг шүү дээ?
-Р.Чойном амьд байхдаа дөрвөн ном хэвлүүлсэн. Түүнээс хойш бү­тээлийг нь хэвлэхгүй байж байгаад 1990 оноос хойш Р.Чойномын бүтээл маш их хэмжээгээр хэвлэгдсэн. Тухайн үед хүмүүс хэвлэхдээ өөр өөрсдийн олдсоноор, өөрсдийн цээжилснээр хэв­лээд байсан. Энэ нь зохиогчийн хувьд муу талтай. Яагаад гэвэл, уншигчдад бүтээлүүд нь дутуу хүрэх тал байсан. Үүнийг нь гар бичмэлтэй нь тулгаж үзээд нэг мөр болгосон. Жишээ нь таны хэлдэг “Азийн тухай бардамнал”, “Азийн Монгол”, “Миний Монгол”, “Монгол” гээд дөрвөн бие даасан найраг­лал байдаг. Эдгээр найраглал хоорондоо холилдож хэв­лэг­дэх явдал гарсан. “Азийн тухай бардамнал”-ыг “Азийн Монгол”-той нь холиод со­нинд гаргасан байдаг. Эсвэл “Миний Монгол” найраглалын зарим нэг мөр, бадгийг нь “Азийн Монгол”-ынх нь урд тавьж хэвлэсэн тохиолдол бай­гаа. Энэ бүхнийг дээр дурдсан 13 бо­тид бүрэн цэгцлээд яг энэ бол Р.Чойномын “Азийн Монгол”, энэ нь “Азийн тухай бардамнал” нь, энэ нь “Миний Монгол”, “Монгол” найраглал нь ялгаж өгч байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн өмнө гарсан номуудыг нь эмхэтгэж байгаа биш, бүхэл бүтэн судал­гааны ажил юм. Тиймээс маш их цаг хугацаа орсон нүсэр ажил болсон.
-Р.Чойном судлал хэр хөгжиж байна. Р.Чойномын уран бүтээлийг судлаачид төрж байна уу?
-Монголд Р.Чойном судлалаар явж байгаа хүн маш цөөхөн. Монголоос илүү гадаад улс оронд л Р.Чойномыг маш их судалж байна. Өвөрмонголын Хасбаатар гэдэг хүн 1997 онд Р.Чойномын амьдрал, уран бүтээлээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Бас хэд хэдэн хүн магистрын ажлууд бичсэн. Японд Окада, Мацуда гэж хоёр монголч эрдэмтэн судалгааны өгүүллүүд бичсэн байдаг.
-Гадаадад бүтээлүүд нь хэвлэгдэж байна уу?
-“Хар цэцэг” туужийг нь Солонгост хэвлэсэн. Үүнийгээ дагаад тэнд суд­лаачид нь Р.Чойномын бүтээлийг суд­лаад солонгос, монгол хэл дээр судал­гаа­ны бүтээлүүд хэвлүүлж гаргасан.
-Найрагчийн өвөөс олдоогүй, үрэгдэж  гээгдэн сураггүй болсон бүтээл хэр байна?
-Байгаа. Жишээлбэл 1974 онд Хэнтийн Батноровт нутаг заагдан амь­дарч байхдаа Ж.Байроны “Дон Жуан”-ыг орчуулсан. Уг бүтээлийг орчуулсан гэдэг мэдээ сэлт байгаа юм. “Дон Жуан”-ыг орчуулж дууссан гэдгээ захи­дал­даа дурдаж үлдээсэн. Гэтэл тэр орчуулга нь 1975 онд яруу найрагч Ц.Нэргүй гуайн гэрээс хураагдсан байдаг. Тэрийг одоо болтол олохгүй бай­на. Мөн “Даланжаргалан” гээд аавын­хаа төрж өссөн нутгийн тухай, өөрийнхөө амьдарч байсан газар орны тухай сайхан найраглал бичсэн. Тэр бол бараг шүлэглэсэн роман юм даа. Уг бүтээл одоогоор олдохгүй байна. Мөн Алхбаатар гуайтай хамтран бич­сэн “Хөхрөн харагдах алс” гээд 6400 мөр бүхий тууж байх ёстой. Энэ тууж олдохгүй байгаа. Иймэрхүү олон зохиол олдохгүй байна. Мөн “Хүн” ро­маны хоёрдугаар дэвтрийг би­чээд дууссан. Бас л хураагдаад алга бол­сон. Би өнгөрсөн зун музейд нь очиж Р.Чойномын уншиж байсан номын санг нэлээд ухлаа. Тэнд “Дон Жуан”-ы үргэлжилсэн үгийн болон шүлэглэсэн хэлбэрийн хоёр янзын хувилбар ном байна лээ. Шүлэглэсэн хэлбэрийн хувил­барынх нь мөр, бадаг бүрийн дор тэмдэглэгээ хийсэн байна. Тэгэхээр уг зохиолыг орчуулж, тэр ном дээр ажил­ласан байна гэсэн үг. Энэ бол Р.Чойном “Дон Жуан”-ыг орчуулсан гэдгийн баталгаа. 
-НАХЯ Р.Чойномын олон бү­тээ­лийг хураасан гэдэг. Тэдгээрийг нь эргүүлж өгсөн үү?
-1988-1989 оны үед Р.Чойномын бү­­тээлийг хэвлэнэ гэсэн яриа Зохиолч­дын хороон дээр гарсан байдаг. Тэр үеэс зохиол бүтээлийг нь цуглуулж эхэл­сэн. Энэ үед Р.Чойномын бүтээ­лийн өвийн комиссынхон НАХЯ-ны тусгай архивын газарт хандаж най­рагчийн уран бүтээлүүдийг авъя гэсэн юм билээ. Тэр дагуу Р.Чойномын уран бүтээлүүдийг хүлээлгэж өгсөн байгаа юм. Нэг л удаа тэгж өгсөн. Түүнээс хойш НАХЯ-нд Р.Чойномын уран бүтээл үлдээгүй, бүгд МЗЭ-д шилжиж очсон.
-Тэгж хүлээлгэн өгөхдөө шүлэг, найраглал, орчуулгуудыг нь нэр усаар нь тулгаж хүлээлгэж өгсөн юм болов уу. Хураагдсан хэчнээн зохиол байсан юм бол. Таны хэлсэн олдохгүй байгаа зохиолууд тэнд байгаа юм байх даа?
-Хэнтий аймгаас 1975 онд хураагд­сан бүтээлүүд, НАХЯ-наас Зохиолчдын хороонд шилжүүлсэн бүтээл дотор дээр дурдсан зохиолууд байгаагүй. Тэндээс бүгд гарч ирээгүй. Тэгэхээр тэр бүтээлүүд олдохгүй байгаа гэдэг нь хэн нэгэн хүнд хадгалагдаж байгаа. Тиймээс Р.Чойномын бүтээл, зурсан зургийг хадгалж байгаа хүн байвал бидэнд хандаарай гэж хэлмээр байна. Р.Чойномын бүтээлийг олон түмэнд дахин нээж, таниулж, уншигчидтай хуваалцваас буянтай үйл болох шүү. 

Г.Сонинбаяр

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.