Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2017 оны 11-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хонгийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг сая иргэний аминд ч хүрч болзошгүй

НИЙТЛЭСЭН: 2017-09-12 11:19:26
Нийгэм > Эрүүл мэнд | Сэтгэгдэл: 0

Жил бүрийн дөрөвдүгээр сараас буюу тарвага ичээнээсээ гарснаар идэвхжиж найм, есдүгээр сард ид оргил үедээ хүрдэг байгалийн голомтот хурц халдварт тарваган тахал өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Э.Навчаатай ярилцлаа.

-Тарваган тахал гэж юу вэ. Энэ өвчний талаарх ерөнхий ойлголтыг өгнө үү?

-Энэ өвчин нь мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц, халдварт өвчин. Монгол орны хувьд 137 газарт тарваган тахлын идэвхжилтэй голомт байдаг. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар энэ жил 80 орчим голомт идэвхтэй, ялангуяа баруун аймгуудын тодорхой сумдад идэвхжилтэй байна.

-Өвчин хэрхэн хүнд халдварладаг юм бэ?

-Хэд хэдэн замаар дамжиж халдварлана. Үүнд тахлаар өвчилсөн тарваганы арьсыг өвчих, махыг нь эвдэх явцад арьс салстаа гэмтээх, мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулах, тарваганы түүхий эд, эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэх үед халдварлана.

-Хүнээс хүнд халдварлах уу. Урьдчилан сэргийлэх арга замууд нь юу вэ?

-Тарваган тахлаар өвчилсөн хүнээс хүнд дамжин халдварладаг. Мөн өвчтөнийг асарч сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалалтгүй харьцах нь эрсдэл дагуулна. Түүнчлэн тахлаар өвчилсөн тарваганы арьсыг өвчих, махыг нь эвдэх явцад тухайн хүн арьс салстаа гэмтээхгүй, мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй, тарваганы түүхий эд, эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй, олноор үхсэн мэрэгч амьтны сэг зэмд хамгаалалтгүй хүрэхгүй, ан агнуурын хориотой үед тарвага агнахгүй, нохойд бариулсан болон хавх, урхинд орсон тарвагыг ямар нэгэн зорилгоор хэрэглэхгүй байх, тарваган тахал өвчний эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах нь урьдчилан сэргийлэх арга зам юм.

-Өвчний шинж тэмдэг яаж илэрдэг юм бэ?

-Халдварт өвчний нууц хугацаа гэж байдаг. Хүн эрсдэлтэй тохиолдолд өртсөний дараа ойролцоогоор 3-7 хоногийн дараа халдварт өвчний ерөнхий шинж болох халуурах, бүх биеийн булчин шархирч өвдөх, толгой өвдөх, дотор муухайрах, хэвлий гэдсээр өвдөх, бөөлжих, суулгахаас гадна  булчирхайнууд томорч эмзэглэх, ханиалгах, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Нэгэнт эрсдэлтэй тохиолдолд өртсөн, мөн дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох газарт яаралтай хандаж, халдварт өвчнийг цааш тархахаас зайлшгүй сэргийлэх шаардлагатай.

-Нийслэл хотод уг өвчний тохиолдол гарсан уу?

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар НОБГ, МХГ, ЦГ, НЭМГ, ЗӨСҮТ зэрэг төрийн байгууллагууд жил бүр хөдөө орон нутгаас нийслэл рүү ордогавто замын шалган нэвтрүүлэх цэгүүдэд байнгын хяналт, шалгалтыг хийдэг боловч иргэдтарваганы түүхий мах, тулам, эд эрхтэн, боловсруулаагүй арьсыг нууцаар оруулж ирэх, мөн хот руу орж ирдэг баталгаат бус замаар тарвага болон түүний эд, эрхтэнг зөөвөрлөх асуудал зогсохгүй байна. Мөн  эрсдэлд өртсөн /тахлаар өвчилсөнтарвагыг өвчих, махыг нь эвдэх үедээ арьс салстаа гэмтээсэн, түүхий мах, эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэсэн/ орон нутгийн ард, иргэд хот руу орж ирэх нь энэ халдварт өвчин дэгдэх эрсдэлийг дагуулж байдаг. Тухайлбал саяхан тарваган тахал өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэн хөдөө орон нутгаас нийслэлд ирж, гурав хоногийн турш олон нийтийн газраар явсны дараа мэргэжлийн байгууллагад хандсан тохиолдол гарсан. Энэ нь Монгол Улсын хүн амын 60 орчим хувь нь амьдардаг, нягтаршил ихтэй нийслэл хотод олныг хамарсан халдвар дэгдэх аюул ойрхон байгааг харуулж байна. Хоёрдугаарт аюултай шүү гээд анхааруулж, сэрэмжлүүлээд байхад өөрөө өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа ньхувь хүмүүс ухамсаргүй байгааг харуулж байна. Мөн урьд, урьдын жилүүдэд эрсдэлд өртсөний дараа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох газарт хандахгүй лам, бөөгөөр явж хугацаа алдан,амь насаа алдсан тохиолдол ч байсан. 

-Халдварт өвчнийг эмчлүүлэхгүй, хугацаа алдсан тохиолдолд хор уршиг нь хэр юм бол?

-Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг. Тарваган тахлын өвчин хүндэрвэл уушгины хэлбэрт шилжинэ. Энэ нь үхэлд ч хүргэх аюултай төдийгүй халдвар тараах эрсдлийг эрс нэмэгдүүлдэг.

-Намрын саруудад идэвхиждэг тарваган тахлын голомт хэдийд хэвийн байдалдаа ордог вэ?

-Тарваган тахлын байгалийн голомт дөрөвдүгээр сараас идэвхжиж, найм, есдүгээр сард ид оргил үедээ хүрдэг. Едсүгээр сарын хувьд оргил үедээ байгаа гэсэн үг. Харин аравдугаар сарын дунд үеэс хэвийн болно.

-Урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг хэзээ хийдэг юм бэ?

-Дархлаажуулалтыг аливаа халдварт өвчин дэгдэхээс өмнө угтуулж хийдэг. Жил бүрийн долдугаар сарын 29 гээд дархлаажуулалт хийгдэж дууссан байдаг. Иймд голомтот бүс нутагт амьдардаг, халдварт өртөх магдлал өндөртэй иргэд сайн дурын дархлаажуулалтад хамрагдах, уг өвчний хор уршгийн талаар мэдлэг, хандлагаа дээшлүүлэх хэрэгтэй байна.

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ДАСГАЛ ХИЙХГҮЙГЭЭР 7 ХОНОГТ 10КГ-ААР ТУРАХ 3-Н АРГА
13 минут    

А.ЛУВСАН: ХАРУМАФҮЖИ АВАРГАА ӨМӨӨРЧ БОЛНО, ДҮҮГ МИНЬ БИТГИЙ ДОРОМЖИЛ
5 цаг    

ДҮҮДЭЭ ҮНЭНИЙГ НЬ ХЭЛЭХ ҮҮ…?
5 цаг    

ЭХНЭР, НӨХРИЙН НАСНЫ ЯЛГАА ЯМАР БАЙВАЛ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ВЭ
5 цаг    

Б.ХУРЦ ЦЕНЗУРГҮЙ ЯРЬЖ БОЛОХ УУ
10 цаг    

Б.ШИЖИРБАТЫН ХОЁРДУГААР ШАТНЫ ҮЗҮҮЛБЭР
11 цаг    

2018 оны төсөв батлагдаж, “Чингис хаан” одонгийн эзэн тодорсон долоо хоног
11 цаг    

Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаар буцааж тавья
20 цаг    

МУУ ЁР
20 цаг    

Горьдож хөх хавдах үед хэрэглэх ардын арга
21 цаг    

МАН дүрмээ шинэчилнэ
21 цаг    

Азийн сайд нарын Бага хурлын талаар танилцуулав
1 өдөр    

Арван хүүхэд тутмын нэг нь дутуу тээлттэй төрж байна гэв
1 өдөр    

Д.Эрдэнэбат:Эр хүн гурван хатуу үг, гурван хатуу цохилт даадаг л байх хэрэгтэй
1 өдөр    

ЭЭЖ ҮГЭЭРЭЭ ЭМЧИЛДЭГ БА ЭЭЖИЙН АЗ ЖАРГАЛЫН ШИВШЛЭГ
1 өдөр    

Тэрэгчин Т.Батхүү ялалт байгууллаа
1 өдөр    

УИХ-ын гишүүн Л.Болдыг гэрчээр дууджээ
1 өдөр    

Ричард Гир өнөөдөр Төрийн ордноор зочлов
1 өдөр    

Д.Энхбат өвчний улмаас нас баржээ
1 өдөр    

Б.Саранчимэг гишүүнээ зээлээ яагаад төлөхгүй байгаа юм бэ?
1 өдөр    

Д.Хаянхярваа бол МАН-ынханы хувьд боломжийн сонголт
1 өдөр    

Б.Хурцын заналхийлэлд өртсөн Ж.Батзандан Төрөөс хамгаалалт хүсчээ
1 өдөр    

Б.ХУРЫН АСУУДЛААР УИХ-ын ГИШҮҮН Л.Болд ДАРААХ ТАЙЛБАРЫГ ХИЙЖЭЭ.
1 өдөр    

Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа
1 өдөр    

Хайрлах урлаг
1 өдөр    

ХАНЬ ИЖИЛ ШАЛТГААНГҮЙ ТААРДАГГҮЙ
1 өдөр    

ҮС УРГААЛАХ ШИЛДЭГ АРГА ЭМЧ НАР ЗӨВЛӨЖ БАЙНА.
1 өдөр    

ХОЙД НАСАНДАА ЭХНЭР ЧИНЬ БОЛЖ ТӨРӨХСӨН…
1 өдөр    

АРДЫН УЛАМЖЛАЛТ АРГА. 4 ЦАГИЙН ДАРАА ХООЛОЙНЫ ӨВЧИНГ ОР МӨРГҮЙ МАРТАХ БОЛНО!
1 өдөр    

“MISS WORLD-2017” ТЭМЦЭЭНД МИСС Ц.ЭНХЖИН ХАМГИЙН ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧИЙН ТООНД БАГТАВ
1 өдөр    

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа
1 өдөр    

Г.Отгонцэцэг "Казахстаны шилдэг тамирчин" санал асуулгад тэргүүлж байна
1 өдөр    

Б.Хурц Цензургүй ярина
1 өдөр    

Ангийнх нь багш сурагчийнхаа үүдэн хоёр шүдийг цөм өшиглөжээ
1 өдөр    

Ж.Батзандан Б.Хурцын занаанд орсон хэмээн төрийн хамгаалалт хүсчээ
1 өдөр    

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг төрийн сангийн зээлээр сурчихаад зээлээ эргэн төлөөгүй байна
1 өдөр    

Хоёр дахь осолдогчийг уурхайн гүнээс гаргалаа
1 өдөр    

Нийтийн орон сууцанд цэвэр ус савлан худалдаалж байжээ
1 өдөр    

НҮБ-ын Ажлын хэсэг манай улсад ирнэ
1 өдөр    

Чуулган: Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно
1 өдөр    

ХАРУМАФҮЖИГИЙН ХЭРГИЙН ЦААНА ЮУ НУУГДАЖ БАЙНА ВЭ?
1 өдөр    

Өнөөдөр болох үйл явдал
1 өдөр    

Зургаан тэрбумын Б.Баярмагнай нэр дэвшиж байгаа юу
1 өдөр    

БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГУУДЫН БУЛХАЙГ “УЛСЫН НУУЦ” ХЭМЭЭН ХАЛХАЛСААР БАЙХ УУ
1 өдөр    

ЕВРОП ЗАЛУУ МОНГОЛ БҮСГҮЙТЭЙ ХЯЛБАР АРГААР СЕКС ХИЙЖ БОЛОХ ТАЛААР НИЙТЛЭЛ БИЧЖЭЭ
2 өдөр    

Бичил уурхайд дарагдсан хоёр иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байна
2 өдөр    

Ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна
2 өдөр    

Улаанбаатар хотыг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдлаа
2 өдөр    

Хотын дарга С.Батболд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөнтэй уулзлаа
2 өдөр    

ИРЭХ ОНД ХАМГИЙН АЗТАЙ БАЙХ ОРДУУД
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 9904-2197, 89460-008, 7711-0111
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.